1. Товч тайлбар
Энэ майхан зах зээлд нэвтрээд дөнгөж 3 жил болж байгаа бөгөөд Европын холбооны СЕ гэрчилгээ авсан.
Сайн чанарын зузаан брезентэн даавуун материалаар майхны их биеийг хийсэн. Хоёр давхар брезентэн даавууны дундуур полиуритан дулаалга хийсэн тул сэрүүн улиралд хөдөө хээр хэрэглэхэд даарахын зовлонгүй.
Харин гадна хайрцагийг онгоцны их биеийг хийдэг fiberglass материалаар хийсэн тул галд шатахгүй, хагарч гэмтэхгүй, өнгөө алдахгүй.
Майхныг энгийн болон автомат гэсэн 2 төрлөөр үйлдвэрлэж байна. Энгийн хувилбар нь ац хэлбэрийн хоёр баганатай, гараар угсарна. Харин автомат хувилбар нь хийн системээр дэлгэгдэж эвхэгдэнэ.
Захиалагчийн хүсэлтээр майханд нэмэлт тоноглол хийж болох бөгөөд тусгай захиалгаар хийгдэж байгаа майхан 25 хоногт бэлэн болно.
2. Техникийн үзүүлэлт
Багтаамж: 2-3 хүн, 250кг даацтай
Өнгөний сонголт: Гадна корпус нь хар ба цагаан, майхан нь саарал, ногоон, бор ногоон
Майханы хэмжээ: 210 x 125 x 95см ба 210 x 145 x 95см
Гадна корпусын хэмжээ: 210 x 125 x 32 см / 210 x 145 x 32см
Гадна корпусын материал: Fiber Glass
Майхны материал: 230 гр-ын хөвөн даавуун брезент (35% хөвөн даавуу, 35% полиестер)
Дулаалга: Полиуритан, Ус үл нэвтэрнэ, Ультра ягаан туяны хамгаалалттай
Бэхэлгээ: Сайн чанарын ган төмөр
Шат: Хөнгөн цагаан материалаар хийсэн, 150 кг даацтай
Жин: Жижиг нь 75кг, том нь 90 кг
3. Үнийн санал ба захиалга авах
Энгийн хувилбар
Жижиг: 210см х 125см х 32см: 6000 юань.
Том: 210см х 145см х 32см: 6100 юань.
Автомат хувилбар
Жижиг: 210см х 125см х 32см: 6500 юань.
Том: 210см х 145см х 32см: 6600 юань.
Захиалга авах утас>
Монгол утас: 95859000, 94255510, 94735510 (Зөвхөн ажлын цагаар)
Хятад утас: 13191555510, 15810662255, 18648045510 (24 цагаар)
Нийлүүлэх хугацаа
Ажлын 5-7 өдөрт
4. Давуу талууд ба хэрэглээ
- Бороотой, салхитай өдрөөс бүү ай.
- Хоноглох газраа Зочид буудал захиалах шаардлагагүй.
- Араатан амьтан болон хорхой шавьжнаас айхгүйгээр амар тайван амарч болно.
- Аялал зугаалга, хөдөө орон нутгийн томилолт, эрдэм шинжилгээний экспедиц, геологийн хайгуул, онцгой байдлын алба гэх мэт байгалын хүнд нөхцөлд хөдөө орон нутагт ажиллаж, аялаж байгаа хүмүүс.
- Агааржуулалт, цонх сайтай тул үргэлж цэвэр агаараар амьсгална.
- Маш өндөр битүүмжлэлтэй тул байгалын гадны нөлөөллөөс айх явдалгүй.
- Эвхсэн үедээ 2-3 хүний хөнжил гудас, шат, эвхдэг сандал ширээ зэрэг ойр зуурын хэрэглээний зүйлсээ дотор нь хадгалж болно.
- Гадны хог шороо үл нэвтрэх тул үргэлж цэвэр цэмцгэр орчинд байх болно.
5. Майханы хэмжээ
Хэмжээ: Урт - 210см, Өргөн - 125см ба 145см, Өндөр - 32см
Өөрөөр хэлбэл таны гэрийн 1,2м буюу 1,5м хэмжээтэй өргөн ор гэж ойлгож болно. Ямар ч өндөр хүн (2м хүртэл) сэтгэл зовохгүй амарч болно.
6. Гадна дотор тал
Машин дээр угсарч суурьлуулахад амархан бөгөөд үзэмжтэй. Гурван давхар материалаар майхныг хийсэн тул салхи жавар, ус бороо, шороон шуурганаас айх явдалгүй. Одоогоор хар цагаан хоёр өнгөөр үйлдвэрлэгдэж байгаа ч гэсэн ихэнхи машины өнгөтэй нийцнэ.
7. Мөрөөдлийн амралтын байр
Зун болохоор манайхан жип машинаа хөлөглөөд найр наадам, амралт гээд хөдөө гадаа явах нь элбэг. Гэвч манай хөдөө нөхцөл ямар билээ дээ. Хот газрынхаа ая тухаар байж чаддаг бил үү? Дуртай газраа очоод амрах гэхээр майхан хатгачихаар талбай олдохгүй, эсвэл хөрс нь чулуулаг, чийглэг гээд бөөн асуудал тулгардаг.
Тэгвэл бусдаас хамааралгүй өөрийн тааваар байх боломжыг энэ майхан бүрдүүлнэ.
8. Фото танилцуулга
Энэ майханд 2-3 хүн унтаж болно. Угсарч, эвхэхэд 1-2 минут болно. Онгоцны хуванцараар үйлдвэрлэсэн тул ямарваа цохилтыг даах чадвартай, хагарч гэмтэхгүй.
Энэхүү майхан нь Европын холбоо, АНУ, Австрали, Өмнөд Солонгост экспортлогдоод байгаа бөгөөд Монгол улсад хараахан танигдаагүй байна.
Бусдыг алмайруулж, гайхуулахаас гадна, таны нэр төрийн баталгаа болж чадах тансаг хэрэглээ мөн. Улаанбаатарын гудамжаар ийм машин явж байвал хүн бүр л эвэртэй туулай үзсэн юм шиг болно доо.
2014 онд Шанхайн үзэсгэлэн худалдаан дээр хамгийн их олны анхаарал татсан бүтээгдэхүүнээр шалгарсан.
Хөдөө, хээр хаана ч явсан та өөрийн гэртээ байгаа мэт тохь тухтай амрах болно.
Далайн эрэг дээр салхи ихтэй, сэрүүн байдаг ч энэ майханд тух алдана гэж байхгүй.