Энэхүү авто угаалгын иж бүрэн төхөөрөмжүүд нь автомашины гадна дотор талуудыг бүрэн цэвэрлэгээ хийхээс гадна хөдөлгүүрийн хэсгийг угааж цэвэрлэнэ.
Хүний хүнд хүчир хөдөлмөрийг хөнгөвчилсөн тул нэг машиныг угаалга хийх хугацааг нэг дахин багасгаж чадна. Өөрөөр хэлбэл Хятад улсын томоохон хотуудад хийсэн туршилтаас харахад нэг суудлын машиныг 15-20 минутанд бүрэн цэвэрлэдэг гэнэ. Энэхүү иж бүрэн төхөөрөмж нь нэгэн зэрэг 2 машины иж бүрэн угаалга хийнэ.
Хятад улсад авто угаалгын газрын зэрэглэл маш их ялгаатай байдаг. Танд танилцуулж байгаа иж бүрэн авто угаалгын төхөөрөмж нь авто салоны худалдааны машинуудыг угаах хамгийн өндөр зэрэглэлийн төхөөрөмжүүд юм. Эдгээр төхөөрөмжүүд нь Хятадын болон гадаадын өндөр зэрэглэлийн үйлдвэрүүдээс сонголт хийж бүрдүүлсэн.
ИЖ БҮРДЛИЙН ҮНЭ: 14500 юань
- Энэхүү үнийн санал нь экспортын урамшуулалтай байгаа бөгөөд бүх шаардлагатай хэрэгслүүдийг нэмэлт бэлэг болгон урамшуулал болгож байгаа.
- Үндсэн 8 тоног төхөөрөмжийн үнэ: 14080 юань + 2500 юаний бэлэг дагалдана.
- Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
- Баталгаат хугацаа: 13 сар
Энэ иж бүрдэлүүдийг ашиглан
- 1. Гадна усан болон хөөсөн түргэн угаалга
- 2. Хөдөлгүүр болон эд ангийн угаалга цэвэрлэгээ
- 3. Машины ваксын өнгөлгөө
- 4. Машины хөдөлгүүрийн хэсгийн өнгөлгөө
- 5. Дотор салоны ариутгал
- 6. Машины будгийг гялалзуулан өнгөлөх
- 7. Дотор салоны цэвэрлэгээ
- 8. Эд ангийн гүн цэвэрлэгээг авто худалдааны газрын шаардлаганд нийцэхээр дээд зэргийн цэвэрлэгээ хийнэ.
Авто угаалгын газар үндсэн 8 төрлийн төхөөрөмжийг өргөн ашигладаг. Үүнд:
1. Ус болон хөөс шүршигчийн насос
Авто угаалгын газрын эздийн хамгийн гол сонголт бол өндөр даралтын усны насос юм. Энэхүү насос нь зэс ороомогтой хөдөлгүүр суурьлуулсан тул удаан цагаар тогтвортой ажиллахаас гадна хүчин чадал сайтай байдаг.
- Марк: QM/1511/1153
- Цахилгаан хэрэглээ: 220 вольт
- Цахилгаан зарцуулалт: 2,5 квт
- Хүчин чадал: 14 литр/мин
- Даралтын хүч: 9 Мра
- Унтраах систем: Автомат. (Усаар ширшиж байгаад зогсоход автоматаар унтрана)
- Иж бүрдэл: Ус шүршигч буу + 10 м урт усны хоолой + Төхөөрөмж
- Үнэ: 2900 юань
2. Компрессор
- Чадал: 3 морины хүч буюу 2,2 квт.
- Хийн торх диаметр: 65мм
- Хийн торхны ханы зузаан: 2мм
- Бүлүүрийн хэмжээ: 46мм
- Агаарын даралт: 0,8 Мра
- Багтаамж: 80 литр
- Гадна хэмжээ: 115*48*86см
- Үнэ: 2760 юань
3. Өндөр даралтын төхөөрөмж
Өндөр даралтын төхөөрөмж нь хөөс, ус, хий, цахилгааны холболтоор ажиллах цогц төхөөрөмж юм.
Үйлдвэрийн үнэ: 6900 юань
4. Тоос сорогч
Эрчим хүчний хэмнэлттэй тоос сорогч нь машины дотор салоны тоосыг цэвэрлэхэд хэрэглэнэ. Энэхүү тоос сорогч нь сүүлийн хорин жилд Хятад улс даяар хамгийн өндөр борлуулалттай тоос сорогч гэгдэж байгаа.
- Загвар: LT601
- Үлээх чадал: 53 литр/сек
- Цахилгаан хэрэглээ: 220 вольт
- Цахилгаан зурцуулалт: 1,2 квт/цаг
- Хоолойн диаметр: 36мм - 40мм
- Вакуум сорогч: 2000mm H2O
- Өндөр: 75см
- Багтаамж: 30 литр
- Төхөөрөмжийн диаметр: 34,5см
- Цахилгаан кабелийн урт: 5 м
- Зориулалт: Авто угаалга, хивс цэвэрлэгээ, зочид буудал гэх мэт
- Үнэ: 480 юань
5. Уурын цэвэрлэгч
Энэхүү уурын цэвэрлэгч нь машины дотор салоныг уураар цэвэрлэж ариутгах зориулалттай. Температурын хоёр янзын тохиргоотой бөгөөд өндөр температураар ариутгал хийнэ. Агаарын даралтыг автоматаар өөрчлөж болно. Маш хурдан хугацаанд дотор салоны цэвэрлэгээг бүрэн хийж дуусгана.
- Уурын багтаамж: 1,6 литр
- Цахилгаан хэрэглээ: 220 вольт
- Цахилгаан зарцуулалт: 2 квт/цаг
- Уурын температур: 120 градус
- Хийн даралт: 4 бар
- Үнэ: 480 юань
6. Суудлын бүрээс цэвэрлэгч Торнадо буу
Торнадо хэмээн нэрлэгдэх энэхүү буу нь даавуун болон үслэг вельвет материалаар хийсэн суудлын бүрээсийг цэвэрлэхэд өргөн хэрэглэгдэнэ. Мөн дотор салоны таазыг цэвэрлэж болдог.
- Зориулалт: Суудлын бүрээс, тааз цэвэрлэгч
- Марк: DB-DP-1
- Материал: Хөнгөн цагааны хайлш болон ABS хуванцар
- Ажиллагаа: 6,2 барын хүчтэй хийн даралт
- Үнэ: 250 юань
7. Вакс зүлгэгч
Энэхүү төхөөрөмж нь машины гадна талыг ваксаар жигд өнгөлөхөд хэрэглэнэ. Хурдан хугацаанд өнгөлөж, хөдөлмөр хөнгөвчлөнө. Вакс өнгөлгөө нь машиныг тоос шороо дарах, усан толбо үүсэхээс сэргийлэх өнгөлгөө юм.
Үнэ: 190 юань
8. Нарийн цэвэрлэгээний хийн буу
Энэхүү буу нь булан тохой завсар зайд байгаа хог шороо тоосыг үлээж гаргана.
Үнэ: 120 юань
Дээрхи үндсэн 8 төхөөрөмжийг дагалдуулан дараах хэрэгсэлүүдийг бэлэг болгон дагалдуулна.
Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн хүнд ажилыг хялбаршуулна.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.