Сүүлийн жилүүдэд Монгол оронд маань бороо хуртай сайхан зун болж байгаа ч өвөл хавар нь буянт малд маань хатуухан шалгарал ноогдуулдаг. Намар болохоор хадлан авах хүчир ажил хаа сайгүй өрнөж техникийн хүчээр их хэмжээний өвс хадлан бэлтгэх шаардлага гардаг.

Хөдөө нутагт маань хүн хүч ховор, хадлан тэжээл бэлтгэх цаг хугацаа богино байдаг. Манайхан өвсийг морин болон машинт хадуураар сайхан хаддаг боловч түүнийг бухалдах ажлыг гар аргаар хийдэг.

Өвс боогч

Энд танилцуулж байгаа төхөөрөмж нь хадсан өвсийг богино хугацаанд боож, тээвэрлэхэд хялбар, жигд хэмжээгээр бухалдана.

Загвар 50/80 70/100
Зүтгэгч трактор 18 морины хүчтэй 4 дугуйт трактор 30 морины хүчтэй 4 дугуйт трактор
Төхөөрөмжийн хэмжээ 2000м х 1490мм х 1570мм 2300м х 1600мм х 1450мм
Төхөөрөмжийн хүнд 600 кг 650 кг
Хүчин чадал 2000 кв.м/цаг - 3330 кв.м/цаг 2660 кв.м/цаг - 4000 кв.м/цаг
Өвсөн боодлын өргөн 0.9 метр 1.1 метр
Өвсөн боодлын жин 30-50кг (Өвсний чийгээс хамаарна) 30-60кг (Өвсний чийгээс хамаарна)
Өвсөн боодлын хэмжээ Ф500мм х 800мм Ф700мм х 1000мм
Хурд 2-5 км/цаг 2-5 км/цаг
Дугуй 16×6. 50-8-4PR 16×6. 50-8-4PR
Баталгаа Нэг жил Нэг жил
Үнэ: 15000 юань 17500 юань

Үнийн саналд үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал багтаагүй болно.

Видео бичлэг дээр байгаа өвс боогч машиныг мөн тарианы сүрэл бооход хэрэглэж болно.

Өвс боогч

Өвс боогч

Өвс боогч бухалдагч төхөөрөмжийг талбайд ашиглаж байгаа нь

Өвс боогч

Тарианы сүрлийг боосноор манай хөдөө орон нутагт сүрлэн шахмал түлш хийх түүхий эдийг бэлтгэх болно. Сүрэл нь маш их илчлэгтэй бөгөөд хүйтэн сэрүүн уур амьсгалтай манай орны хувьд эрчим хүчний нэгэн эх үүсвэр болно.

Та манай сайт дээр байгаа Модны үртэсээр шахмал түлш хийдэг төхөөрөмжийг ашиглан үртсэн шахмал түлш хийж болно. Энэ бол хямд үнэтэй хаягдалыг мөнгө болгох бизнес санаа.

Үйлдвэр дээр өөрийн биеэр зочилон очиж танилцлаа.

Өвс боогч

Өвс боогч

Өвс боогч

Өвс боогч

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш Эрээн хотод 15 хоногт ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч