Монгол орны хүйтэн сэрүүн уур амьсгалд төрөл бүрийн нарийн ногоо тарихад ургалтын болцын хугацаа хүрэхгүй зовлон их байдаг билээ. Иймд хавар эрт тариалаад намар орой ургац авах, эсвэл жилд 2 удаа ургац авахад дулаалгатай өвлийн хүлэмжийн аж ахуй нэн хэрэгтэй. Танд өвлийн хүлэмж байгуулах зааварчилгаа болон түүний эд ангиудын талаархи мэдээллийг хүргэж байна.
Хүлэмжийн төсөл
Төмөр каркастай, поликарбонат бүрхэвчтэй хүлэмж
Загвар: LPC96S4
1. Дизайн шийдэл
LPC96S4 хүлэмж нь Голландын Venlo хувилбараар зохион бүтээгдсэн, 3 тасалгаатай хүлэмж юм.
Тасалгааны өргөн: 9.6м
Секцийн өргөн: 4м
Ханы өндар: 4м
Гол нурууны өндөр: 4.9м
Нийт өргөн: 28.8м (9.6м-ийн өргөнтэй 3 тасалгаа)
Урт: 28м (4м ийн 7 секцтэй)
Нийт талбай: 806.40м2
Зураг дээр: Хүлэмжийн төмөр каркасыг холбоод дууссан байдал
Зураг дээр: Өвлийн хүлэмжний цонхнууд
Зураг дээр: Хүлэмжний каркасанд агааржуулалтын сэнсийг бэхэлсэн байдал
2. Чанарын үзүүлэлт
Салхины даац: 0.40KN/м2
Цасны даац: 0.30KN/м2
Ургамалын даац: 0.15KN/м2
Бороожуулалт: 140мм/цаг
Цахилгаан хангамж: 220V/380V, 50Hz
3. Суурийн дизайн
Дөрвөн талд шугман суурь, дотор талд аяган суурь хийнэ. Хөрсний геологийн бүтцийг харгалзан суурийн гүнийг тогтооно. Газрын налуугийн тэг цэгээс 0.5м-ийн өндөр хэмжээгээр суурийг тоосгоор хийнэ. Суурь нь ус болон агааржуулалтын сувагтай байна.
Зураг дээр: Хүлэмжийн суурийн байгууламж
4. Бүрхүүлийн материал
Дулаан орны нөхцөлд дээвэр болон хажуу ханыг 8mm-ийн зузаан 2 давхаргатай поликарбонатаар битүүлнэ. Монгол орны хүйтэн сэрүүн нөхцөлд 10-12 мм-ийн зузаан 3 давхаргатай поликарбонатаар битүүлэх нь зүйтэй.
Поликарбонат хавтанг тусгай зориулалтын бэхэлгээ ашиглан суурьлуулна. Энэ нь өвлийн улиралд дулааны алдагдлыг багасгаж, үйл ажиллагааг тогтвортой явуулахад ихээхэн нөлөө үзүүлнэ.
Зураг дээр: Поликарбонат материалаар хийсэн хүлэмж
Зураг дээр: Поликарбонат материалаар хийсэн хүлэмжийн хөнгөн цагаан хийцийн холболт
5. Үнийн санал
LPC960S4 загварын хүлэмж |
|||||
№ | Эд анги | Тайлбар | Талбай ба тоо | Нэгжийн үнэ | Нийт үнэ |
1 | Үндсэн каркас | Зэврэлтээс хамгаалсан гальванжуулалттай ган төмөр, төмөр хавтан, хөнгөн төмөр каркас | 806.4м2 | 20 доллор | 16128.00 доллор |
1. Багана: 100×50×2.5мм | |||||
2. Чагтан хөндлөвч: 50×50×2.5мм | |||||
3. Тулгуур: 50мм Н хэлбэрийн ган төмөр, Зузаан 1.45mm | |||||
4. Хөндлөвчийн шон: 30мм Н ган төмөр, Зузаан 1.2мм | |||||
5. Усны суваг: Үл зэврэх ган төмөр, Зузаан 2.5сс, Налуу 2.5% | |||||
2 | Бүрхүүл ба хөнгөн цагаан хийц | Дээвэр болон 4 талыг нь 8мм-ийн зузаан поликарбонат хавтангаар бүрсэн. | 1514.24м2 | 13 доллор | 19685.00 доллор |
Ультра ягаан туяаны хамгаалалттай | |||||
10 жилийн баталгаатай | |||||
Дулаан тусгаарлах чадвар өндөр | |||||
Салхи шуурганд тэсвэртэй | |||||
Тусгай зориулалтын хөнгөн цагаан эд ангиудтай. Холбогч эд ангиуд нь үл зэвэрнэ. | 1514.24м2 | 6 доллор | 9085.00 доллор | ||
3 | Хаалга | Хөнгөн цагаан, гүйдэг хаалга. Хэмжээ: 2.0*2.2м (Өргөн*өндөр) |
2 ширхэг | 850 доллор | 1700.00 доллор |
Поликорбанат хавтан: | |||||
Дээд талдаа зам төмөртэй, сайтар бэхлэгдсэн | |||||
Үйлдвэрийн үнэ: | 46598.00 доллор |
Жич: Мэрэгжилтэний зөвөлгөө
Хэрэв полибанат хавтангаар бүрхүүл хийж байгаа бол хөнгөн цагаан хийц нэмж авах хэрэгтэй. Шилээр бүрхүүл хийж байгаа тохиолдолд хөнгөн цагаан профиль хийц хэрэгггүй.
Туршлагаас харж байхад өвлийн хүлэмжийн Дээврийн хэсгийг поликарбонатаар, Ханыг шилээр хийвэл илүү сайн байдаг.
6. Нэмэлт сонголтууд
№ | Сонголт | Тайлбар | Тоо хэмжээ | Нэгжийн үнэ | Нийт үнэ |
1 | Дотоод сүүдрэвчийн систем |
Дотоод сүүдрэвчийн систем нь дулааны тэнцвэртэй байлгаж, нарны хурц туяанаас ногоон ургамалыг хамгаална. Нээж хаах үйлдлийг удирдах боломжтой. | 806.4м2 | 5 | 4032.00 |
2 | Гадна сүүдрэвчийн систем |
Дээд зэргийн чанартай сүүдрэвчийн хөшигнүүд, удирдах самбар, хөдөлгүүр, холбогч машины тэнхлэг, Хөдөлгүүрт холбогдсон сараалжууд, араат дамжуулагчууд |
806.4м2 | 8.8 | 7096.30 |
3 | Бордоо | Усалгаатай хамт бордоог хийнэ. | 1 шир | 1065 | 1065.00 |
Импортын дээд зэргийн систем | |||||
Усны насос болон шүүлтүүрүүд | |||||
Бусад дагалдах хэрэгсэл, сэлбэг, төхөөрөмжүүд | |||||
4 | Дуслын усалгааны систем |
Дуслын усалгааны төхөөрөмж | 806.4м2 | 1.2 | 967.70 |
Хаалт, шүүлтүүр, PE хоолой, дуслын усалгааны хоолой, | |||||
Бороожуулалтын систем |
Бороожуулалтын системийн төхөөрөмж | 806.4м2 | 1.2 | 967.70 | |
Хаалт, шүүлтүүр, PE хоолой, дуслын усалгааны хоолой, | |||||
5 | Дээврийн агааржуулалтын систем |
Цахилгаан удирдлагын самбараас дээврийн цонхнуудыг нээж хаах төхөөрөмж, сараалжнууд | 806.4м2 | 5.2 | 4193.30 |
6 | Хүч нэмэгдүүлсэн хөргөлтийн систем |
6 сэнс, 2 сэнс/тогтоогч; | 6 шир | 300 | 1800.00 |
1380*1380*400мм; | |||||
Хүчин чадал 42000м3/цаг | |||||
Цахилгаан хэрэглээ 1.1квт, 380V, 50HZ | |||||
Насос, шүүлтүүр, труба, усны эргэлийн систем | 1 шир | 700 | 700.00 | ||
Усан хөргөлтийн сараалж, (хөргөлтийн систем) | 43.2м2 | 50 | 2160.00 | ||
Зузаан 100мм | |||||
Өндөр 1.5м | |||||
Урт 28.8м | |||||
Хөнгөн цагаан каркастай | |||||
7 | Цонхны тор | Цонхны тор нь хүлэмжинд ялаа, шумуул, хорхой шавьж орохоос сэргийлнэ. | 1 шир | 1700 | 2200.00 |
8 | Агааржуулалтын сэнс |
Агааржуулалтын сэнс | 6 | 110 | 660.00 |
Бэхлэгчтэй сэнс | |||||
9 | Халаалтын систем |
Эргэн тойрон сэрвээтэй гальванжуулсан радиоторууд, холболтын хоолойнууд, усан халаалтын бойлер. | 806.4м2 | 19 | 15321.60 |
10 | Зөөврийн вандан |
Зөөврийн вандан (Захиалагчийн өгсөн хэмжээгээр загвар дизайныг хийж үйлдвэрлэнэ.) | ? | 18 | ? |
11 | Гэрэлтүүлэг | Усанд тэсвэртэй чийдэн. 50м2 / Лампа; 40ватт | 16 шир | 50 | 800.00 |
12 | Удирдлагын систем |
Хяналтын самбар | 1 шир | 8000 | 8000.00 |
Цахилгаан холболтын бүх утаснууд | |||||
Тоноглолууд | |||||
Кабель утас | |||||
Агааржуулалт, хөргөлт, сүүдрэвч, цонх нээж хааж систем, гэрэлтүүлгийн автомат удирдлага. |
* Үнийн санал захиалагчийн тавьсан шаардлагын дагуу өөрчлөгдөж болно.
7. Техникийн үзүүлэлтийн нэмэлт сонголт
7.1 Хүлэмжийн температурыг тогтвортой барих Автомат сүүдрэвчийн систем
1) Үндсэн дизайн
Зун болон өвлийн улиралд ургамалын агротехникийн ургах нөхцлийг бүрдүүлнэ. Зуны улиралд өдрийн цагт нарны туяанд ургацыг хэт шарагдахаас хамгаална.
2) Шинж чанарын тайлбар:
a. Автомат сүүдрэвч нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн сайн чанарын хөнгөн цагаан материалаар хийсэн. Сүүдэрлэлт нь 65 хувь. Сараалж болон араат хөтлөгчтэй.
Сүүдрэвчийн замын өргөн 3.7м
Нээгдэж хаагдах хурд: 0.386м/мин
Нээгдэх хугацаа: 9.57мин
Цахилгаан хангамж: 380V,50Hz
Хөдөлгүүрийн чадал: 0.55квт
Зураг дээр: Автомат сүүдрэвчийн харуулсан байна.
7.2 Гадна талын сүүдрэвчийн систем
1) Үндсэн дизайн:
Зуны улиралд сүүдрэвчийн систем нь нарны хурц туяа болон нарны илүүдэл илч хүлэмжинд нэвтрэхээс хамгаална. Ингэж хамгаалснаар ургамалын ургах таатай орчинг бүрдүүлж, хүлэмжийн доторхи температурыг бууруулна. Хүлэмжинд тарьж байгаа ургамал болгонд өөрийн гэсэн ургах нөхцөл шаардагддаг тул сүүдрэвчийн систем зайлшгүй хэрэгтэй.
2) Техникийн үзүүлэлт
Нээгдэж хаагдах хурд: 0.386м/мин
Нээгдэх хугацаа: 9.57мин
Цахилгаан хангамж: 380V,50Hz
Хөдөлгүүрийн чадал: 0.75квт
7.3 Бордооны систем
1) Үндсэн дизайн:
Энэ систем нь хүлэмжийн аж ахуйн ургацыг нэмэгдүүлэх, ургалтын хугацааг богиносгох чухал системүүдийн нэг юм. Бордооны систем нь дуслын усалгааны системтэй хамт хэрэглэгддэг бөгөөд тарьц бүр дээр тогтоосон жор хэмжээгээр тогтсон хугацаанд хийгддэг тул ургамалын агротехникийн нөхцлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Энэ систем нь ажилчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх ба богино хугацаанд тарьц бүрийг бордоно. АНУ-д үйлдвэрлэсэн бордооны насостой тул удаан жил найдвартай ажиллана.
7.4 Дуслын усалгааны систем
1) Үндсэн дизайн:
Усан сангаас усыг тодорхой даралт болон тоо хэмжээгээр шахна. Усалгааны системийн дизайны онцлог гэвэл гидрийн даралтаар усан хангамжыг бүрдүүлэх явдал юм. Энэхүү системийн усны чанар нь хотын усан хангамжын стандартын дагуу байх ёстой.
2) Зааварчилгаа
Стандарт даралт нь 0.1Mpa байх ба хоолой бүр дээрхи усны урсгалын хэмжээ 2литр/цаг байна. Хоолойнуудын хооронд 30см байна. Гэвч захиалагч энэ хэмжээг өөрчилж болно. Энэ системийн үндсэн эд анги нь ус дамжуулах төв шугам, салбар шугам, РЕ хоолой, шүүлтүүр, хаалт, дуслын систем байна.
Зураг дээр: Дуслын усалгааны системийг хийсэн байдал ба түүний эд ангиуд
Мөн түүнчлэн дуслын усалгааны системээс гадна бороожуулалтын төхөөрөмжийг давхар хэрэглэнэ.
7.5. Дээврийн агааржуулалтын систем
1) Дээврийн агааржуулалтын систем нь агаарын солилцоо явуулахаас гадна хүлэмжийн доторхи температурыг тохируулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Зуны цагт хүлэмжинд маш халуун чийглэг байдаг бөгөөд энэ нь зарим нэг ургамалын агротехникийн нөхцөлтэй зөрчилдөж байдаг.
Зураг дээр: Хүлэмжийн дээврийн агааржуулалтын цонхнууд
2) Ажиллах зарчим
· Араат гол бүхий төхөөрөмжөөр удирдан ажиллуулна.
· Автомат удирдлагын системийн ON/OFF товчлуур дээр дарахад хөдөлгүүр ажиллаж/зогсож цонхны механизм цонхыг нээж хаана. Цонхны нээлхийг их бага онгойлгохыг тохируулж болно. Цонхыг шаардагдах хэмжээнд нээгдмэгц Механик үйлдлийн товчлуур дээр дарна.
Автомат удирдлагын систем, хөдөлгүүр, дамжуулагч эд анги, хязгаарлагч, түгжээ, хөнгөн цагаан каркас, шилэн цонх, хөтлөгч араа гэх мэт тоноглолтой.
3) Техникийн үзүүлэлт
Хөдөлгүүрийн чадал: 0.55квт
Цахилгаан хэрэглээ: 380V,50HZ
Зураг дээр: Хөнгөн цагаан каркас, шилэн цонх, хөтлөгч араа
7.6 Хүч нэмэгдүүлсэн хөргөлтийн систем
1) Ажиллах зарчим
Хүч нэмэгдүүлсэн хөргөлтийн систем нь усны уушилтаар хүлэмжийн температурыг багасгах технологи юм. Их хэмжээний хүчтэй агаарын урсгал үүсгэгч сэнс нь сараалжин хэлбэрийн усны урсгал бүхий ханаас хүйтэн усны сэрүүн чийгшилтийг хүлэмж рүү оруулна. Цэвэр агаар бүхий хүйтэн усан бөмбөлөгүүд хүлэмжийн дотор нэвтэрмэгц маш хурдан хугацаанд хүлэмжийн температурыг буулгана. Үүнийг орчин үед хамгийн идэвхитэй хүч нэмэгдүүлсэн хөргөлтийн систем гэж үздэг.
2) Системийн бүтэц зохион байгуулалт
Системийн хамгийн гол хэсэг нь сараалжтай ханы хавтан юм. Мөн усны эргэлтийн систем, хүчирхэг том сэнс, хяналтын системүүд бий. Сараалжин хана нь том хэмжээний чийгшилт өгөх гадаргуу болж өгөх бөгөөд түүгээр нэвтрэн өнгөрсөн агаарын урсгал хүлэмжинд цэвэр агаар болон температурын өөрчлөлтийг хийнэ.
3) Техникийн үзүүлэлт
Сэнсний диаметр: 1250мм
Агаарын урсгал: 42000м3/цаг
Чадал: 1.1 квт
Зураг дээр: Хүч нэмэгдүүлсэн хөргөлтийн системийн сараалжин хана ба сэнс
7.7 Хүч нэмэгдүүлсэн хөргөлтийн системийн цонх
Хүч нэмэгдүүлсэн хөргөлтийн системийн сараалжин хана ба сэнсийг ашиглаагүй цагт хамгаалалтын поликарбонат хавтан бүхий цонх хийж хааж байх хэрэгтэй байдаг. Энэ нь гадны механик гэмтэл болон ялаа шумуул, хортон шавьжнаас хамгаална.
7.8 Агаарын урсгалын сэнс
Зураг дээр: Агаарын урсгалын сэнсийг хүлэмжийн дээд талд байрлуулсан байдал
Өвлийн хүлэмжинд температурын хэт өсөлт зайлшгүй байдаг тул салхижуулалт агааржуулалтыг хэвийн хэмжээнд барихын тулд салхижуулалт агааржуулалтын автомат сэнс суулгаж өгнө. Хүлэмжийн дотор талд агаар, температур, чийглэг, нүүрс төрөгчийн хийн хэмжээ тогтоосон заавар журмын дагуу байх хэрэгтэй байдаг. Иймд эдгээрийн тэнцвэржилтийг жигд байлгахын тулд агаарын урсгалын сэнсийг ашигладаг. Өвөл зуны цагт температурыг жигд барьж ургамал бүрийн амьдрах орчинг бүрдүүлэх, СО2 -ийн төхөөрөмжөөс ялгарч байгаа хийг жигд тараах шаардлага зайлшгүй үүснэ.
7.9 Усан халаалтын систем
Халаалтын эх үүсвэр нь халуун ус байх бөгөөд өвлийн улирал болон хавар намрын улиралд өргөн хэрэглэнэ. Халаалтын хоолойнууд нь үл зэврэх материалаар хийсэн байна. Цайрдаж хамгаалсан сэрвээт радиаторууд нь хүлэмжийн нийт талбайд бүрэн хүрэлцэхээр тооцоологдон суурьлагдсан байна.
Халаалтын төхөөрөмж нь гэнэтийн цочир хүйтрэлээс ургацыг хамгаалах хамгийн найдвартай хэрэгсэл юм.
7.10 Зөөврийн тавцан
Зөөврийн тавцан нь хүлэмжийн талбайн ашиглалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна үрсэлгээ хийх, цэцэг тарих зэрэг өргөн зориулалтаар ашиглагддаг.
1) Хөнгөн цагаан каркасттай
2) Тавцан нь үл зэврэх цайрдсан нүхтэй байх бөгөөд 130мм x 30мм (урт, өргөн) хэмжээтэй.
3) Даац сайтай ба удаан жил хэрэглэнэ.
4) Хөндлөн чиглэлд зөөж байршуулах боломжтой ба өндөр нам болгож болно.
5) Хажуу тал руу хазайлгахад нурж унахгүйгээр зохиомжилсон.
6) Тавцанг 80см зайд хөдөлгөж тавцан дундуур нэг хүн явах зөрөг гарган ургамал бүрт үйлчилгээ арчилгаа хийх боломжтой.
7.11 Гэрэлтүүлгийн систем
Ногоон ургамал гэрэл хамгийн их хэрэгтэй. Ус чийгэнд тэсвэртэй 40 ваттын нэг лампыг 50м2 талбайд тооцож байршуулна. Дээрхи талбай бүхий 16 чийдэн хангалттай.
7.12 Цахилгаан хангамж
RVV бүрхүүлтэй кабель утас, хамгаалалтын хоолой, унтраалга, патрон, розетка, гал хамгаалагчууд нь ус чийгний хамгаалалттай.
Цахилгаан хангамж: 220V/380V;50HZ
Хүлэмжийг хаана хэрхэн байрлуулах вэ?
Нар сайн тусч байхын тулд хүлэмж нь ойр орчмын барилга, модны сүүдэрт орохооргүй, өөрөөр хэлбэл түүний гадаргууд нар аль болохоор их талбайд тусч байхаар газар байрлуулах нь чухал.
Жилийн 4 улирлын байдлаас хамаарч нарны тусгалын өнцөг байнга өөрчлөгдөж байдаг. Өвлийн нар хүлэмжийн зөвхөн нэг талд тусдаг бол зуны улиралд хүлэмжийн хананаас гадна дээвэр дээр удаан хугацаагаар дулаанаа өгдөг.
Манай орны нөхцөлд нэмэлт дулаалгагүйгээр хүлэмжийг өвлийн улиралд ашиглах боломжгүй, харин 3-р сараас эхлэн төрөл бүрийн ногооны үрслэгээ бэлтгэхэд ашиглаж болох боловч дотор талын зай их, хана өндөртэй холбогдон шөнөдөө хүйтэн байх тул зориулалтын халаалтын системтэй байх хэрэгтэй.
Хүлэмжийн уртын дагуу салхины урсгалын чиглэл байхаар байрлуулбал зүгээр байдаг.
Худалдааны нөхцлүүд
Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 15-45 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Хүлэмжийн каркасанд 20 жилийн баталгаа, бусад эд ангиудад 2 жилийн баталгаа өгнө.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 120 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө. Тээврийн зардал, суурийн ажил болон угсралтын ажлын зардал үнийн саналд багтаагүй болно.
Хэрхэн худалдаж авах вэ?
1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.