Эрдэнэ шиш үрлэгч

Ухаалаг зохион байгуулалттай энэхүү төхөөрөмж нь үрсэлгээ хийхээс гадна өөр олон үйлдлийг зэрэг хийнэ.

Тал хээр нутаг, уул толгод бүхий бүс нутагт хэрэглэх бөгөөд эрдэнэ шиш, шар буурцаг тариалах явцдаа нэгэн зэрэг бордох, суваг шуудууг нь гаргах, үрийг хөрсөөр нь булах, дугуйгаараа дагтаршуулах үйлдлүүдийг хийж гүйцэтгэнэ.

Загвар дизайн сайхан харагдах бөгөөд хэрэглэхэд хялбар, бат бөх, чанар сайтай. Жижиг талбайд хэрэглэхэд тохиромжтой.

"Чин шудрагаар чанарыг эрхэмлэнэ" гэсэн уриан доор үйлдвэрлэлээ явуулдаг тул энэ компаний бүтээгдэхүүн зөвхөн Хятад улсад төдийгүй дэлхийн олон орны тариаланчидын талархалыг хүлээж байна.

Эрдэнэшишийг өргөн мөрөөр тариалдаг. Үндэс нь хүчирхэг сийрэг хөрсөнд нэг метр радиуст гурван метр хүртэл гүн тархдаг. Сэлгээнд оруулахад хөрсийг сийрэгжүүлэх, ялзмагийг нэмэгдүүлэх сайн талтай. Үр тарианд сайн өмнөгч болно.

Тарих үрийн норм 18-25 кг/га. Нэгжээс авах ургац буудайнаас 2,5-4 дахин өндөр буюу 35-45 цн/га. Ногоон массын ургац 250-300цн/га. Чанар сайтай тэжээлийн түүхий эд болно. Зах зээлийн үнэ буудайн үнэтэй ойролцоо.

Дотоодын гахай тахианы аж ахуйнуудын хэрэгцээ 15,0-20,0 мянган тонн байгаа болохоор эрдэнэ шиш нь борлогдохгүй байх зовлонгүй бүтээгдэхүүн юм.

Загвар 2В-2 2В-3 2В-4
Хэмжээ 125см х 130см х 97см 160см х 130см х 97см 200см х 140см х 100см
Мөрийн өргөн 500мм - 900мм 500мм - 900мм 500мм - 900мм
Хүндийн жин 115 кг 176 кг 235 кг
Тохирох трактор 15-30 морины хүч 15-30 морины хүч 30-50 морины хүч
Хүчин чадал 2000-2600 кв.м/цаг 2600-3300 кв.м/цаг 4000-5300 кв.м/цаг
Үрлэгч 2 ширхэг 3 ширхэг 4 ширхэг
Хүч дамжуулагч Гинжин Гинжин Гинжин
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил
Үнэ: 3400 юань 4450 юань 4950 юань

Жич: Үнийн саналд үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал шингэсэн болно.

Шар буурцаг болон эрдэнэ шишийн хаврын тариалалтанд хэрэглэнэ.

Эрдэнэ шиш үрлэгч

Эрдэнэ шиш үрлэгч

Эрдэнэ шиш үрлэгч

Эрдэнэ шиш үрлэгч

Эрдэнэ шиш үрлэгч

Эрдэнэ шиш үрлэгч

Эрдэнэ шиш үрлэгч

Эрдэнэ шиш үрлэгч

Эрдэнэ шиш үрлэгч

Эрдэнэ шиш үрлэгч

Эрдэнэ шиш үрлэгч

Эрдэнэ шиш үрлэгч

1. Эрдэнэшиш бутлагч машин

Самар цөмөгч

Атрын 3 дахь аян тариалангийн хөгжлийн Тариалангийн салбарыг Буудай, төмсний Зөвхөн буудай тариалдаг үе ард хоцорч шинэ таримлыг тариалах ажил эхэлж байна. “Монголд тэжээлийн эрдэнэшишийн тариаланг хөгжүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санаачлагаар зохион байгуулжээ.

Хэлэлцүүлэгт тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв, “Шувуучдын холбоо” ТББ, “Тариаланчдын холбоо” ТББ, Усалгаатай тариалан эрхлэгчид, НҮБ-ын Өмнөд өмнөдийн хамтын ажиллагаа төслийн багийн гишүүд оролцлоо.

Монголын шувууны аж ахуй жил бүр 15,0-20,0 мянган тонн эрдэнэшишид суурилсан тэжээлийг гадаадаас худалдан авдаг. Хэрэв үндэсний тариалан эрхлэгчид тэжээлийн эрдэнэшишийг тариалж нийлүүлбэл таваарын буудайн үнээр худалдан авах боломжтойгоо шувуучдын холбоо илэрхийллээ.

Усалгаатай тариалангийн хөгжил, уур амьсгалын дулаарал, болц богинотой эрдэнэшишийн сортууд монголд туршигдаж үр дүнгээ өгч байгаа зэрэг бодит нөхцлүүд нь эрдэнэшишийн боргоцой үр бэлтгэх боломжтойг харуулж байна.

ХХААХҮЯ-аас энэ онд тэжээлийн эрдэнэшишийн үр нийлүүлж, эрдэнэшишийн тариаланг хөгжүүлж эхэлнэ. Эрдэнэшиш тариалах зориулалттай үрлүүр, хураах жатка нийлүүлэх шаардлага бий болж байгаа юм. Үндэсний тариалан эрхлэгчид тэжээлийн эрдэнэшишийг шүүст тэжээл, дарш бэлтгэх зориулалтаар тариалж байсан туршлагатай.

Харин боргоцойн үр хураан авч байгаагүй. Судалгаа шинжиүгээний ажлаар боргоцойн үр авсан үр дүн гарсан. Богино хугацаанд 100-110 хоногт боловсордог сортууд туршигдсан. Халхголын бүс нутагт доктор А.Хүчит амжилттай туршиж байсан. Сүүлийн дөрвөн жилд Дарханы УГТСЭШХ-ийн эрдэмтэн доктор Ж.Намжилсүрэн канад, японы дөрвөн сорт туршиж үр боловсрохыг тогтоогоод байна.

Эрдэнэшишээс нийт арван мянга гаруй бүтээгдхүүн гарган авч болдог тул хүнс, тэжээл, техникийн үнэт таримал юм. Цаашдаа хүнсний болон тэжээлийн зориулалттай сортуудыг тариалах өргөн боломжтой.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ