- Багтаамж: 2-2.5 кг/удаа ширхэг/мин
- Гадар тогооны диаметр: 36см
- Дотор тогооны диаметр: 24см
- Дотор тогооны гүн: 22см
- Цахилгаан хэрэглээ: 220V
- Цахилгаан зарцуулалт: 3квт
- Машины хэмжээ: 700мм х 360мм х 860мм
- Материал: SUS304 маркийн үл зэврэх ган
- Батлагаа: Нэг жил
- Машины жин: 75кг
- Үйлдвэрийн үнэ: 2360 юань
Бөөрөнхий махтай шөл, холимог хуурга, котлет зэрэг хоолыг гэртээ бэлтгэхэд нэг л жор сайхан болдоггүй. Учир нь эдгээрийг бэлтгэхэд маш нарийн татсан нухаш бэлтгэх хэрэгтэй болдог.
Махан нухаш хийхдээ гадар тогоонд мөс хийж дээр нь хүйтэн ус хийж дүүргэнэ. Дараа нь дотор тогоондоо татсан махаа хийж, төрөл бүрийн амтлагчуудаараа амтлана.
Машинаа асааж, махыг хольж байх явцад нь гурил хийж махан нухшаа биежүүлдэг. Ингэж бэлтгэсэн махаар бөөрөнхий мах болон котлет хийж шарахад бутарч үйрэхгүй биежилт сайтай болдог.
Мөн энэ машинаар элэгний нухаш хийж болно.
Энэхүү машинаар юу хийж болох вэ? гэдэг бизнес санааг танд хүргэе.
Хоол амтлагч гэдэг бол багахан мөнгөөр их мөнгө босгох бизнесийн нэг гэдгийг би Хятадад байхдаа олж мэдсэн юм. Хятадууд халуун чинжүүг ургамалын тостой хольж маш сайхан хоол амтлагч хийдэг.
Энэ машинаар мах болон хоол амтлагчуудыг хольж, өтгөн зутан болгон савлаж худалдаанд гаргасан байхыг олж харсан юм. Ийм нэгэн амтлагч хийх юм бол маханд дуртай монголчууд маань талхан дээрээ түрхээд өглөөний цайндаа их л хэрэглэх байх гэж бодсон.
Мөн гоймон чанаад дээр нь махан нухашаа хийвэл бас л сайхан амталгаа болно.
Мөн махан нухаш нь хоолны шөлийг өтгөрүүлж, сайхан амт оруулахаас гадна хоёрдугаар хоолны гайхамшигтай хачир болдог. Тэгээд ч бүхэл мах идсэнээс хамаагүй хурдан шингэцтэй.
Заримдаа цагаан будаан дээр энэ амтлагчыг холиод идэхэд махтай хоол идсэн мэт санагддаг. Хамгийн хурдан бөгөөд амтат хоол энэ л санагдсан.
Мөн энэ машинаар хийсэн элэгний нухаш маш нарийн ширхэгтэй болдог. Зураг дээр байгаа элэгний нухашнаас илүү сайхан харагдана.
Энэ машинаар мах, ногоо, гурил хольж нухаш хийгээд, дараа нь ийм сайхан бин хайрж бас болно.