![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: Сонголттой Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа. |
Тракторын нүх ухагч агергатын өргөтгөсөн хувилбар нь орчин үеийн ойд мод тарих, цөлийн ногоон байгууламж, хашааны инженерчлэл, авто замын инженерийн менежмент, ландшафтын цэцэрлэгт хүрээлэн, жимсний мод ургуулах талбай барихад тохиромжтой.
Экскаваторын шурган өрөмдлөгийн зарчим нь өрмийн хошууг тогтоосон байрлалд ухалт хийх үүрэг гүйцэтгэнэ. Ир нь хөрсийг нүхлэхэд ашиглагдана. Ирний давбаа нь хөрсийг ухаж гаргана. Ашиглалтын явцад өрмийн хошуу нь босоо чиглэлд доош ухаж, эргүүлэх момент ба тэнхлэгийн хүчний үйлчлэлээр газар ухна.
Ухаж гаргасан сул хөрс нь спираль ирний далбааны дагуу дээш зөөгдөж, дараа нь нүхний эргэн тойронд шидэгдэнэ. Мөн өрмийн хошуунд ургамалын үндэс орооцолдох, хад чулуунд тээглэхээс сэргийлж, аюулгүй байдлын үүднээс оператор байнгын хяналт тавьж ажиллуулах нь чухал.
Өрмийн хошууны эргэлтийн хурд нь ерөнхийдөө 200 ~ 300 эрг / мин, тойргийн хурд нь ойролцоогоор 3 м / с байдаг тул өргөгдсөн хөрсийг хэт хол хаяхгүй бөгөөд энэ нь өрмийн хошууг бэхлэх, булахад тохиромжтой.
Тракторын нүх ухагч машины ухах нүхний диаметр, гүн нь төрөл бүрийн мод тарих шаардлагад бүрэн нийцдэг бөгөөд нүхний хана цэвэрхэн, тэгш, үндэс салаалан ургахад таатай нөхцлийг бүрдүүлнэ.
Энэ машин үржил шимгүй газар модны нүхний диаметрийг их ухах нь зүйтэй. Учир нь том нүхэнд нялх модонд нэн тэргүүнд хэрэгцээтэй бордоот хөрсөөр сайтар хангах хэрэгтэй байдаг.
Газар ухахаасаа өмнө хөрсийг сайтар чиглүүлж байвал өрмийн хошууны халалт үүсгэхгүй сайн талтай байдаг.
- Загвар: МК 30/80
- Угсарч болох тракторын хүч: 18-95 морины хүчтэй тракторууд
- Ухах нүхний диаметр: 30-80 см
- Ухах нүхний гүн: 50-85 см
- Хүчин чадал: 180-360 нүх/цаг
- 30 см диаметр бүхий иж бүрэн агергат: 3400 юань
- 40 см диаметр бүхий иж бүрэн агергат: 3450 юань
- 50 см диаметр бүхий иж бүрэн агергат: 3600 юань
- 60 см диаметр бүхий иж бүрэн агергат: 3650 юань
- 70 см диаметр бүхий иж бүрэн агергат: 3700 юань
- 80 см диаметр бүхий иж бүрэн агергат: 3750 юань
- 90 см диаметр бүхий иж бүрэн агергат: 3800 юань
Жич: Дээрхи үнийн саналд үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал багтсан болно.
Хүмүүс 30-40 см диаметртэй агергатуудыг гадсан суурь, шонгийн нүх ухах зориулалтаар худалдан авдаг бол 50-80 см агергат нь төрөл бүрийн мод тарих зориулалтаар хэрэглэх сонголт нь болгодог.
Уламжлалт аргаар мод тарьна гэдэг өнгөрсөн зуунтай хамт түүх болон үлджээ.
Ерөнхийлөгчийн уриалгаар орон даяар мод тарих ажил эрчимтэй явагдаж байгаа өнөө үед хүн бүр л мод тарих хүсэл сонирхол нэмэгдэж байна. Хэрэв модыг хэдэн мянгаар нь таръя гэж байгаа бол хүний хүч хэрэглэснээс техникийн хүч хэрэглэх нь зүйтэй. Тэгээд ч хөдөө газар очоод модны нүх ухах хүн олдохгүй. Иймд трактор дээр угсардаг мод тарих агергатыг хэрэглэх юм бол ажил хөнгөвчлөнө.
Олон зуун метр урт гудамж зам дээр цахилгааны шон болон гэрлийн шон угсрах ажилд өргөн хэрэглэнэ. Хөдөлмөр хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэе гэвэл мэдээж техникийн хүч хэрэгтэй.
Хашааны нүх ухахад өргөн хэрэглэнэ. Сүүлийн үед манай хөдөө орон нутагт болон төв суурин газар хашаа хороогоо засаж тохижуулах ажил өргөн хийгдэж байна. Олон айлын хашааг шинэчлэн засахад шонгийн нүх ухна гэдэг маш их хөдөлмөр зарцуулсан ажил билээ.
Өвлийн улиралд загасчлах гэдэг сайхан амралт болдог. Тэгвэл нуурын усыг өрөмдөж цоолоход энэ өрмийн машиныг өргөн хэрэглэнэ.
Хувийн орон сууцны гадсан суурь ухахад хэрэглэнэ. Гадсан суурь нь өвөл хөрс овойж хөлдөх, зун хөрс суулт хийхэд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй сайн талтай байдаг.
Энэхүү агергатыг тракторын ард зүүж хэрэглэнэ.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.