Жижиг үрийг гараар үрлэнэ гэдэг хэцүү байдаг. Маш нарийн чимхлүүр энэ ажлыг өндөр нарийвчлалтай машинаар үрлэх нь хөдөлмөр хөнгөвчлөхөөс гадна үрийг жигд суулгах боломжтой байдаг.
Иймд жижиг үр суулгагч машиныг танд танилцуулж байна. Энэхүү машин нь шар улаан цагаан луувангууд, шар хүрэн хар манжингууд, сонгино, бууцай, шанцай, ногоон сонгино, хэрээн нүд (asparagus), навчит цоохор майлз, байцаа, хятад байцаа, гич, сесаме, рапс, чинжүү, цэцэгт байцаа, брокколи, хар шар будаа, шар буурцаг, улаан буудай, малын тэжээл болон бусад жижиг үрт ургамалыг тариална.
Манайхан сүүлийн үед царгас хэмээх тэжээлийн ургамал тариалах сонирхол их болж байна. Энэ машинаар царгасын үрийг төвөггүй суулгаж болно.
Үйлдвэрийн үнэ: 2300 юань
Үйлдлийн давуу тал
Та үрсэлгээ хийхийн өмнө хөрсөө сийрүүлсэн байх хэрэгтэй. Энэхүү үрлэгч машин нь бэлтгэсэн хөрсөнд чинь үндсэн 6 үйлдлийг нэгэн зэрэг хийж, үрсэлгээг нямбай гүйцэтгэнэ. Үүнд:
- Мөр хоорондын зайг тохируулна.
- Таны хийсэн тохиргооны дагуу үр суулгах хөрсийг ярж өгнө.
- Гүнийг хэмжээг тогтоож өгдөг.
- Суваг шуудууг ухаад үрийг тогтоосон гүнд суулгана.
- Үрийг суулгасаны дараа хөрсөөр нь булж өгнө.
- Хөрсийг тэгшлэнэ.
Агергатын давуу тал.
- Агергат нь ухагч анжис, үр суулгагч, үрийн сав, хөрс тэгшлэгч гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ.
- Үрсэлгээ хийх хүнд ажлыг хялбаршуулна.
- Жижигхэн үрийг жигдхан тарааж суулгана.
- Жижиг газар эргэх, ухрах үйлдлийн маневр хийхэд хялбар
- Үр суулгах гүний хэмжээг тохируулах боломжтой.
- Хоёр бул нь хөрсийг тэгшлэн үрийг стандартын шаардлагын дагуу суулгахад бэлтгэнэ.
- Мөрийн хэмжээг тааруулан, үрсэлгээ хийх үрийг хэмжээг тохируулж болдог.
- Хэд хэдэн төрлийн үрийг мөр мөрөөр нь ангилан туриалах боломжтой.
- Зөөж тээвэрлэхэд хялбар бөгөөд хөнгөн.
- Ойн цоорхой, уулын энгэр газар, жалга гэх зэрэг хүнд техник хэрэглэж үл болох газар тариалалт хийж болдог.
Хяналтын давуу тал
- Үр хийх сав нь тунгалаг тул саванд байгаа үрийн нөөцийг хянах боломжтой.
- Үрийн том жижигт тохируулан хуваарьлалтыг тохируулж болно.
- 4 эгнээ үрлэгчийн тоог багасгаж, мөр хоорондын зайг ихэсгэж болно.
Мөр хоорондын зайг 3см аас 50см хүртэл тохируулж болно.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.