Том ажлыг хялбархан гүйцэтгэхэд зориулалтын тоног төхөөрөмжийг олох хэрэгтэй байдаг. Төмс хүнсний ногоо тариалагчидын хамгийн хэцүү ажил бол хаврын тариалалт билээ.
Мөр гарган тарих агротехникийн шаардлага бүхий төмс, шар хүрэн манжингууд, байцаа, лууван, сонгино зэрэг ургамлыг тариалахад нэн хэрэгцээтэй төхөөрөмж бол мөрлөгч, шуудуу гаргагч төхөөрөмж юм.
Мөн зуны өдрүүдэд хөрснөөс ил гарсан хэсгийг нь манах бас нэг хүндхэн ажил бас бий. Тэгвэл хөрсөөр манах ажлыг ч гэсэн энэ машинаар гүйцэтгэж болно. Мөн үрсэлгээ хийх ажлыг бас хөнгөвчлөнө.
Хаврын тариалалтыг ийм нэг машинтай бол хичнээн ч том талбай байсан бүх ажлаа хялбархаан амжуулах болно шүү.
Энэхүү машин нь бүтцийн хувьд нилээд энгийн бөгөөд ажиллуулж сурахад нэн хялбар.
Үржил шимгүй хөрсийг бордох, суваг шуудуу гаргах, хөрсийг сийрэгжүүлэх, хог ургамалыг устгах, шан татах, үрсэлгээ хийх, бордох гэх зэрэг газар тариалангийн олон ажилд хэрэглэглэнэ.
7.5-16 морины хүч гэдэг бол маш их хүч юм. Энэ хүчээр өндөр хурдтайгаар хөрс боловсруулалт хийх ба чихрийн нишингэ, тамхи, төмс, сонгино, цагаан гаа, эрдэнэ шиш, улаан буудай, банан, цэцгийн хүрээлэн, цайны ургамал, хүнсний ногоо, хүлэмжийн нарийн ногоо, усан үзэмийн талбай, цэцэгс, эмийн ургамал, малын тэжээл зэрэг нэг наст болон олон наст ургамлыг тариалах ажилд өргөн хэрэглэж байна.
- Нэр: Мөрлөгч ба суваг шуудуу гаргагч
- Шатахуун: Бензин эсвэл дизель
- Хөдөлгүүрийн чадал: 7.5 - 16 морины хүч
- Олон улсын гэрчилгээ: CE ISO
- Баталгаа: Нэг жил
- Хэрэглээ: Хөрс бордох, суваг шуудуу гаргах, хөрс сийрэгжүүлэх, хог ургамал устгах, шан татах, үрсэлгээ хийх
- Жин: 80-100 кг
- Ажлын хурд: > 30 м/мин
- Ирний тоо: 24
- Эргэлдэгч ирний диаметр: 165мм
- Эргэлтийн хурд: 3600 эрг/мин
- Газар ухах өргөн: 50-600мм
- Газар ухах гүн: 200мм
№ | Төхөөрөмжийн нэр | Үнэ |
1 | 170F Бензин хөдөлгүүртэй мөрлөгч (7.5 мх* стандарт машин) | 4630 юань |
2 | 170 Бензин хөдөлгүүртэй мөрлөгч (7.5 мх* стандарт машин) | 4930 юань |
3 | 177 Бензин хөдөлгүүртэй мөрлөгч (10 мх* стандарт машин) | 5430 юань |
4 | 188 Бензин хөдөлгүүртэй мөрлөгч (16 мх* стандарт машин) | 5630 юань |
5 | 178 Дизель хөдөлгүүртэй мөрлөгч (8 мх* стандарт машин) | 5630 юань |
6 | 186 Дизель хөдөлгүүртэй мөрлөгч (10 мх* стандарт машин) | 5680 юань |
7 | Японы Subaru хөдөлгүүртэй мөрлөгч (8.5 мх* стандарт машин) | 8480 юань |
8 | Японы Subaru хөдөлгүүртэй мөрлөгч (10 мх* стандарт машин) | 9480 юань |
Жич: * гэсэн тэмдэглэгээ нь Морины хүч гэсэн үг.
Эдгээр үнийн саналд Эрээн хот хүртэл тээврийн зардал багтсан бөгөөд үндсэн мөрлөгч машины үнэ болно.
№ | Нэмэлт сонголтууд | Үнэ |
1 | Цахилгаан асаалтын систем | 630 юань |
2 | Эргэлдэгч хутгат дугуй + хүч эсэргүүцэгч гол | 340 юань |
3 | Алхагч дугуй | 200 юань |
5 | Анжис | 250 юань |
6 | Өнгөний сонголт хийх (Өөрийн хүссэн өгөөр будуулах) | 80 юань |
Та эдгээр нэмэлт сонголтоос өөрийн үндсэн машин дээрээ нэмж захиалж болно.
- Машин нь 20см хүртэл гүн, 30см хүртэл өргөн хэмжээтэй суваг шуудуу ухаж чадна.
- Зөвхөн энэ машин 20 орчим үйлдэл хийх тул өөр бусад гар багажны хэрэгцээ байхгүй. Энэ нь мөнгө хэмнэх бас нэг давуу тал юм.
- Их бие болон ирийг маш зузаан төмрөөр хийсэн тул элэгдэл багатай, 75 нойморын ирнүүд нь хүчирхэг, удаан жилийн эдэлгээ даах тул эдийн засгийн хэмнэлттэй.
- Нэг га газар боловсруулалт хийхэд ердөө л 5-7 юаны түлш зарцуулна.
- Хятад улсад хийсэн туршилтаас харж байхад нэг цагт 1-1.5 га газар боловсруулалт хийж байгаа нь 16 хүний хөдөлмөрийг хэмнэж байлаа. Үүнийг дагаад эдийн засгийн хэмнэлт хир их гарах нь ойлгомжтой.
- Ямар ч халуун өдөр удаан цагаар зогсолтгүй ажиллаж чадна.
- Энэ төхөөрөмжийг ашиглах явцад сэтгэл тайван байж, ямар их хэмнэлт бий болгож байгааг үзээд бахархахын арга үгүй.
- 7.5-16 хүртэл морины хүчтэй хөдөлгүүрүүдтэй.
- Машины гарыг дээш доош болгох, 360 хэмээр эргүүлэх зэрэг өөртөө эвтэйхэн байдлаар тохируулж болно.
- Тариалалтын агротехникийн нөхцлийн дагуу мөрийн өргөнийг өөрчлөх боломжтой.
- Дугуйг сольж төмөр дугуй хийснээр эдэлгээний хугацааг нь 3-5 дахин нэмэгдүүлнэ.
- Машины овор хэмжээ бага. 50см өргөн, 90см өндөр, 1.4м урт. Жин нь 80-100 кг.
- Өндөр уулс, гүвээ толгод, дов сондуул, уулархаг бүс нутаг, хүлэмж, цэцэрлэг, говь, хангай, намагархаг газар, ой мод гэх зэрэг хаана ч ашиглаж болно.
- Хатуу хөрс, шаварлаг хөрс, хар шороон хөрс, элсэрхэг хөрс гэх зэрэг газрын геологийн бүтцийг голохгүй.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.