Сүүлийн үед өмнөд хөршид хүнсний эрүүл ахуйн шаардлага өндрөөр тавигдах болж шинэ төрлийн үйлдвэрлэл ихээхэн үр ашигтай бизнесийн нэг болоод байна. Ногоон талбайгаас хураасан төмс хүсний ногоог сайтар цэвэрлэн савлаад зах зээлд нийлүүлэх нь хүсний ногоо тариалагчидын орлогыг ихээр нэмэгдүүлэх болсон байна.

Энэхүү бизнес санааг ногоочиддоо хүргэх үүднээс энэхүү тоног төхөөрөмжийг танилцуулж байна.

Түүхий эд оруулах конвейор

Цагт нэг тонн түүхий эдийг угаагч машин руу жигд оруулж өгнө. Өндөр хүчин чадалтай үйлдвэрлэлд тохирно.

Цахилгаан хэрэглээ: 380V
Хэмжээ: 1800мм х 1000мм х 1300мм
Материал: Үл зэврэх SUS304 маркийн ган
Баталгаат хугацаа: Нэг жил
Үйлдвэрийн үнэ: 12000 юань

2. Угаагч машин

Төмс хүнсний ногоо боловсруулах томоохон үйлдвэрлэлийн угааж цэвэрлэх дамжлагад өргөн ашиглах бөгөөд цахилгаан зарцуулалт бага. Ажиллуулахад хялбар, эдэлгээ удаан. Зөөвөрлөгч роликууд нь хүнсний ногооны хальсыг гэмтээхгүй нямбай угаана.

Машинд усаар шүршигч төхөөрөмж байрлуулсан бөгөөд 20см зайтайгаар хүнсний ногоог шүршиж цэвэрлэнэ. Машины бүх эд ангийг үл зэврэх, өндөр чанарын ган төмрөөр үйлдвэрлэсэн тул хүнсний эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан.

Цахилгаан хэрэглээ: 380V
Цахилгаан зарцуулалт: 0.75квт/цаг
Хүчин чадал: 1000-2000кг/цаг
Материал: Үл зэврэх SUS304 маркийн ган
Баталгаат хугацаа: Нэг жил
Үйлдвэрийн үнэ: 27000 юань
Жич: Захиалгаар хүссэн хэмжээ дизайнаар үйлдвэрлэж болно.

Зураг дээр: Төмс, улаан лооль угааж цэвэрлэж байгаа нь

Зураг дээр: Төмс хүсний ногоог угааж цэвэрлэх процесс бүрэн автоматжсан.

3. Хатаагч машин

Төмс хүнсний ногоо угаагч машинтай холбож, хатааж сэврээх үйлдлийг гүйцэтгэнэ. Тасалгааны температурт байгаа агаарын урсгалаар хүчтэй үлээж, усан дуслуудыг зайлуулан сэврээх үйлдлийг найдвартай гүйцэтгэж өгнө. Ийнхүү сэврээж хатаасны дараа хүсний ногоонд ангилан ялгалт хийж, шууд савлаж болно.

Нэг метр тутамд нэг сэнсэн хатаагч байна. Захиалагчийн хүсэлтээр сэнсний тоог нэмж болно.

Цахилгаан хэрэглээ: 220V
Цахилгаан зарцуулалт: 1.5квт/цаг
Гадна хэмжээ: 4000*590*1000мм
Хүчин чадал: 1500-2000кг/цаг
Хатаах хэлбэр: Сэнсэн хатаалга
Сэнсний тоо: 4 ширхэг
Сэнсний цахилгаан хэрэглээ: 220V/60Hz
Сэнсний цахилгаан зарцуулалт: 180ватт/цаг
Сэнсний эргэлтийн хурд: 1400эрг/мин
Агаарын урсгалын хүч: 5000м³/цаг
Агаарын урсгалын даралт: 125Pa
Материал: Үл зэврэх SUS304 маркийн ган
Баталгаат хугацаа: Нэг жил
Үйлдвэрийн үнэ: 33000 юань

Үндэс үрт ногоо, навчит ногоо, нарийн ногоог угааж цэвэрлэнэ.

"Эрүүл хүнс" хөтөлбөрийн хүрээнд Хятад улсад хамгийн өргөн ашиглагдаж байгаа энэхүү үйлдвэрлэл өндөр үр ашигтай байдаг.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч