Бэлэн болсон тэжээлийн зөв хатааснаар хөгцөрч муудах, чанараа алдах, бутарч үйрмэг болохоос сэргийлээд зогсохгүй удаан хугацаагаар хадгалах боломжтой болдог. Зөв хатаасан тэжээлийг 2 сараас дээш хугацаагаар хадгалж болно. Мөн хувийн жин нь багасч тээвэрлэхэд хөнгөн хялбар болно. Иймд бэлэн тэжээл болон тэжээлд хэрэглэж байгаа түүхий эдийг зориулалтын хатаагчаар богино хугацаанд хатаах хэрэгтэй.
Энэхүү хатаагч машинаар 30% -иас дээшгүй чийглэгтэй бүтээгдэхүүнийг хатаана. Хүнсний үйлдвэрийн үл зэврэх гангаар хийсэн бөгөөд халаалтын температурын хэтрэх үед дохиолол өгнө. Төрөл бүрийн хуванцар болон тэжээлийг халуун агаараар үлээж хатаана. Стандарт халаалт нь 120 хэм бөгөөд түүнийг 200 хэм хүртэл өсгөн тохируулж болно.
Хатаагч машин хатаасан ногоон тэжээл амт чанараа бүрэн хадгалаад зогсохгүй, шим шүүс эрдэс бодисоо бүрэн хадгалж чаддаг. Энэхүү машин дээр ширхэглэг болон навчирхаг, өвслөг ургамалыг хатаадаг. Харин нунтаг тэжээл хатаахад тохиромжгүй. Иймд малын тэжээл бэлтгэгч нар түүхий эдээ эхлээд хатаасны дараа нунтаглаж болно.
Хүчин чадал |
Багтаамж | Халаагчын цахилгаан зарцуулалт |
Сэнсний цахилгаан зарцуулалт |
Суурийн талбай |
Гадна хэмжээ |
Хүндийн жин |
Үнэ |
25 кг/удаа | 40 литр | 3.5 квт | 90 вт | 160мм х 160мм | 70см х 40см х 92см | 36 кг | 1950 юань |
50 кг/удаа | 85 литр | 4.5 квт | 110 вт | 160мм х 160мм | 85см х 50см х 105см | 53 кг | 2200 юань |
75 кг/удаа | 120 литр | 5.2 квт | 140 вт | 160мм х 160мм | 88см х 58см х 112см | 56 кг | 2470 юань |
100 кг/удаа | 155 литр | 7.0 квт | 180 вт | 200мм х 200мм | 88см х 58см х 112см | 85 кг | 2830 юань |
150 кг/удаа | 245 литр | 9.0 квт | 300 вт | 200мм х 200мм | 100см х 65см х 125см | 118 кг | 3060 юань |
200 кг/удаа | 310 литр | 12.0 квт | 300 вт | 230мм х 230мм | 105см х 75см х 133см | 154 кг | 4130 юань |
300 кг/удаа | 480 литр | 14.5 квт | 410 вт | 230мм х 230мм | 125см х 80см х 160см | 215 кг | 4900 юань |
400 кг/удаа | 650 литр | 18.0 квт | 410 вт | 280мм х 280мм | 140см х 95см х 165см | 250 кг | 6100 юань |
500 кг/удаа | 800 литр | 20.0 квт | 410 вт | 280мм х 280мм | 160см х 115см х 185см | 300 кг | 6800 юань |
Жич: Хатаагч машинуудын үнийн саналд суурийн үнэ багтаагүй бөгөөд суурь нэмж захиалах бол 180 юань.
Энэхүү машиныг хуванцар, хорголжин тэжээл, муур нохойны хоол, шахмал түлш, арц хүж, бордоо, ногоон ургамал зэргийг хатаахад өргөн хэрэглэнэ.
Шахмал түлш хатаахад хэрэглэнэ.
Хорголжин тэжээл хатаахад хэрэглэнэ.
Муур нохойны хоол бэлтгэгэхэд хэрэглэнэ.
Ясны гурилиар хийсэн тэжээвэр амьтадын тэжээл бэлгэхэд хэрэглэнэ.
Тахиа гахайны аж ахуйн тэжээл бэлтгэхэд хэрэглэнэ.
Төрөл бүрийн органик бордоо хийхэд хэрэглэнэ.
Та захиалга хийх үедээ эдгээр амархан элэгдэх эд ангийг нэмж захиалж болох бөгөөд эвдэрсэн тохиолдолд бид сэлбэг эд ангиар бүрэн хангана.
Тэжээл бэлтгэнэ гэдэг малын тогоочын ажил. Ингэж бодохоор бас нарийн ур чадвар, жор найрлага шаардсан ажил юм.
Мал амьтан бүр өөр өөрийн онцлогтой байдаг бөгөөд нас насаараа бас л өөр. Төл малын тэжээлийг эхэд нь өгч болохгүй. Гахайн тэжээлийг үхэр идэхгүй гэх мэт. Иймд тэжээл бэлтгэхэд хатаагч машинаас гадна тэжээл бутлагч, хэрчигч, холигч гэх мэт нэмэлт төхөөрөмжүүд хэрэг болдог.
Та өөрийн тэжээж буй мал, амьтаныхаа онцлогт тохируулан тэжээлийн жор найрлагаа тогтоосны дараа нэмэлт тоног төхөөрөмжийн тухай биднээс зөвлөгөө авч болох бөгөөд дараах холбоосоор орж, нэмэлт мэдээлэл аваарай.
![]() |
![]() |
![]() |
Тэжээлийн үйлдвэр | Тэжээл бутлагч, холигч машин | Ногоон тэжээл хэрчигч |
![]() |
![]() |
![]() |
Тэжээл холигч | Тэжээлийн конвейор | Тэжээл хэвлэгч |
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.