![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: Сонголттой Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа. |
Загвар | 600 загвар | 1000 загвар | 1500 загвар |
Цахилгаан хэрэглээ | 220V/380V | 380V | 380V |
Цахилгаан зарцуулалт | 750 вт/цаг | 1100 вт/цаг | 1500 вт/цаг |
Угаагч шётка | 60 см урт | 120 см урт | 150 см урт |
Хүчин чадал | 300 кг/цаг | 500 кг/цаг | 750 кг/цаг |
Хүндийн жин | 180 кг | 230 кг | 280 кг |
Овор хэмжээ | 86*72*98 см | 120*72*98 см | 150*72*98 см |
Үйлдвэрийн баталгаа | Нэг жил | Нэг жил | Нэг жил |
Материал | Үл зэврэх ган | Үл зэврэх ган | Үл зэврэх ган |
Үйлдвэрийн үнэ | 9800 юань | 11500 юань | 13500 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
Энэхүү машин нь их хэмжээний ногоог гараар угаах хөдөлмөрийг хөнгөвчлөхөөс гадна ургамалыг тариалах явцад цацсан химийн хорт бодисыг угааж цэвэрлэх, нян бакерийг устгах давхар зориулаллтай. Сайтар цэвэрлэсэн ногоо хадгалалт удаан, үзэмж сайтай байдаг.
Хүнсний ногоо болон алим жимсийг угааж цэвэрлээд худалдаанд гаргах нь хүний төлөө сэтгэл зориулсан бизнесийн буянтай зарчим билээ.
Долоон ширхэг зүлгэж угаагч шётка нь төмс лууван манжин зэрэг үндэс үрт ногоог сайтар угааж, хальсийг нь цэвэрлэнэ. Мөн алим лийр апельсин гэх мэт жимсийг угааж өнгөлөг харагдуулна.
Энэхүү нилон утсаар хийсэн зүлгүүр нь удаан жилийн турш элэгдэхгүй бөгөөд жимс ногооний хальсыг зөөлөн аргаар нүх сүв үлдээхгүй цэвэрлэнэ.
1500 ваттын зэс ороомогтой мотор нь хүчирхэг эргэлттэй, найдвартай, тасралтгүй жигд ажиллагаатай. Ер нь зэс ороомогтой хөдөлгүүрүүд эдэлгээ удаан байдаг.
Олон цооног бүхий шүршигч хошуутай угаагч төхөөрөмж нь үл зэврэх гангаар үйлдвэрлэгдсэн бөгөөд жимс жимсгэнэ хүнсний ногоог бороожуулалтын аргаар цэвэрлэнэ. Энэ арга нь цэвэр усанд булхаж угааснаас хамаагүй илүү усны хэмнэлттэй байдаг бөгөөд байнгын цэвэр усаар шүршиж угаадагаараа давуу талтай.
Хүнсний эрүүл ахуйн өндөр шаардлагын дагуу цэвэрлэгээг төгс гүйцэтгэнэ.
Төмсний шороог угаах, хальсийг нь зүлгэх, цэвэр усаар зайлах гэсэн гурван давхар үйлдэлтэй. Ингэж цэвэрлэсэн төмсний хамгийн шим тэжээлтэй хэсэг нь үлдэж, хаягдал бага гарна. Чипс болон цардуулын үйлдвэрт бол хамгийн эн тэргүүнд хэрэгтэй төхөөрөмж бол энэ!!!
Дээд зэргийн үл зэврэх гангаар үйлдвэрлэсэн тул Мэрэгжлийн хяналтын болон Хүнсний эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн.
Зураг дээр: 600 загварын ногоо угааж хальслагч машин
Зураг дээр: 1000 загварын ногоо угааж хальслагч машин
Зураг дээр: 1500 загварын ногоо угааж хальслагч машин
Цахилгаан залгуурыг усны хамгаалалттай хийсэн тул цахилгаанаас үүдэх аюулгүй байдлыг хангаж чадсан.
Ус зайлуулах хоолойг уян хэлбэрээр хийсэн тул ямар ч орчинд сантехникийн нарийн холболт хийхгүйгээр хэрэглэж болно.
Сайн чанарын тэргэнцэрийн дугуй хийж өгсөн тул ажлын байран чөлөөтэй зөөвөрлөн байршуулж болно.
Шётка нь угааж байгаа төмс хүнсний ногооны хэлбэртэй тул ногоог 360 градусаар эргүүлэн угаана.
Энэхүү хаалтыг нээж, угаасан ногоогоо гаргаж авна.
Хүнсний ногоо, жимс худалдаж байгаа хүмүүс хэрэгтэй төхөөрөмж юм шиг байна. Учир нь, Та дэлгүүрийн лангуун дээр угаасан болон угаагаагүй хоёр төрлийн ногоо байвал алийг нь сонгох вэ?
Хүсний ногоо, жимсний худалдаа, тариалалт хийж байгаа хүмүүс намар болохоор хурааж авсан ургацынхаа үнийг хямдруулан байж, бусдаас түрүүлж худалдах ганцхан аргатай байдаг. Тэд дөнгөж хураасан шинэхэн ургацаа тариалангийнхаа талбай дээрээс нь хам хумхан хурааж аваад, бушуухан зарахын түүс болдог хүмүүс.
Тэд шинэхэн ногоо өнгөлөг харагддаг ч угаачихвал бүр илүү цэвэрхэн харагдана гэдгийг мэддэг. Гэтэл ногоогоо гараар угааж сууна гэдэг бүтэшгүй.
Харин цагт 750 кг ногоог угаадаг энэ машин өглөө 8 цагаас оройн 8 цаг хүртэл 3,6 - 9 тонн ногоог угаачихна. Бас дээр нь элдэв төрлийн бордооны хорт наалдац ул мөргүй алга болж, ногооны чанарыг муутган идэшлэгч өт авгалдайнууд усны урсгал даган талийж өгнө.
Энүүхэндээ гэхэд ХӨРӨӨГҮЙ МУЖААН, АНЖИСГҮЙ ТАРИАЧИН гэдэг Хятад ардын зүйр үг л энэ мөнгө босгох санааны гүн утга болж байна.
Үйлдвэр дээр тоног төхөөрөмжийн нөөц хангалттай байгаа тул захиалга хийсэн өдөр нь Эрээн хот руу ачилт хийнэ.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.