Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: Сонголттой

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Нийтийн хоолны газрууд болон хүнсний үйлдвэрүүдэд хаягдлаа шийдэх асуудалтай тулгарах нь энгийн үзэгдэл. Бохирын хоолойд хоол хүнсний үлдэгдэл орсноор байнга бөглөрөл үүсэх таагүй бэрхшээл бий болно. Хаягдлыг хогийн саванд хийнэ гэвэл зуны цагт ялаа бужигнаж, муухай үнэр орчныг бохирдуулна. Тэгэхээр энэ хаягдалыг жижиглэн бутлаад бохирын хоолойгоор урсгах тохиромжтой санааг энд өгүүлж байна.

Марк 3200C 3600C 3800C
Хэмжээ 60*63*93 см 55*55*93 см 60*88*108 см
Цахилгаан хэрэглээ 380 вольт 380 вольт 380 вольт
Бутлагчийн чадал 3 квт 3 квт 3 квт
Багтаамж 25 литр 50 литр 50 литр
Эргэлтийн хурд 2900 эрг/мин 2900 эрг/мин 2900 эрг/мин
Өдрийн бүтээмж 3,2 тонн 3,5 тонн 3,8 тонн
Бутлагч машины
үндсэн үнэ
13000 юань 14300 юань 16000 юань
Тос ус ялгагч нэмэлт
төхөөрөмжийн үнэ
800 юань 800 юань 800 юань
Нийт үнэ 13800 юань 15100 юань 16800 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Ухаалаг джитал дэлгэцэн дээр тохиргоо хийж, ажиллах горимыг тааруулахад л болно. Хэрэглэхэд маш хялбар.

Нэг хоногт 3,5 тонн хоол хүнсний хаягдлыг бутлаж, бохир усны хоолойгоор урсгах чадалтай.

3 квт чадалтай, минутанд 2900 эргэлт хийдэг, 3 фазын, зэс ороомогтой хүчирхэг хөдөлгүүр нь эдэлгээ урт.

РР технологи нь ариутган бактергүйжүүлэхээс гадна элдэв үнэр гаргагч нян вирусыг үлдэгдэлгүй урсган зайлуулна.

Хүнсний үйлдвэрийн эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж чадахуйц үл зэврэх нержин гангаар үйлдвэрлэсэн. 

Ажил хийхэд түмэн бэрхшээл тохиолдоно. Гэвч тэр олон бэрхшээлүүдийг төвөггүй шийдэх чадвар танд байгаа.

50 литрийн багтаамжтай энэ саванд хоолны хаягдалаа хийхээс гадна төмс хүнсний ногоогоо хальсалж цэвэрлэж болно. Нэг ёсондоо таны ухаалаг хогийн сав болж чадна.

500 мм-ийн том амсартай бөгөөд бутлагчын амсараар оруулсан хүсний бүтээгдэхүүн бөглөрөхгүйгээр шууд хэрчигдэн усны даралтаар бохирын хоолой руу урсан орно.

Энэхүү тоноглол нь бөглөрөхөөс урьдчилан сэргийлнэ.

Резин дугуй нь өнхрөлт сайн тул гарт хөнгөн. Ажиллуулах үедээ энэхүү шар өнгийн болтоор дугуйг өргөж, хөдөлгөөнгүй бат суурьлуулна.

 

Хүнсний хаягдалаар бид юу хийх вэ?

Хог хаягдлыг дахин боловсруулах тухай тархиндаа бодож яваа дүү нартаа зориулж энэ зөвлөгөөг бичлээ. Хуванцар сав, шилэн лонх торх, уут, цаас гэх мэтийг хог хаягдал дахин боловсруулах төвөөр дамжуулан зохицуулах дүрэмтэй байдаг. Харин хоолны хаягдлын талаар дүрэм журам байдаг бил үү? Хугацаа хэтэрсэн хоол, хүсний хаягдлын талаар бодож байсан уу?

Нэгэн үе Хятадад гахайн аж ахуйнууд нийтийн хоолны газрын хаягдлыг хамдаг байсан нь саяхан. Хотын гудамжаар сэжиг хүрэм үнэр ханхлуулсан тэрэгтэй хүн хоолны хаягдал цулуулан, гахай тэжээдэг байсан.

Тэгээд ч хоолны хаягдлаар хооллосон гахайн мах хатуу байдаг бөгөөд өнгө нь улайлт ихтэй байдаг. 

Тэгвэл хүнсний хаягдалаар юу хийж болох вэ? Ихэнхи хүнсний үйлдвэрүүд дэлгүүрийн лангуун дээрээс хугацаа хэтэрсан бүтээгдэхүүнээ татан авч, хогийн цэг рүү илгээдэг. Тэдгээр хогийн цэг байгаль орчиныг хамгийн хурдан бузарлагч нян вирусүүдийн тархах таатай боломжыг бүрдүүлдэг.

Бөөлжис цутгам айшигт үнэр, түүний эргэн тойронд байгаа бохирдсон агаар, хөрсний бохирдол гээд эндээс үүсэх таагүй үзэгдэл зөндөө бий.

Харин нийтийн хоолны газрын хаягдал, хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнээр дээд зэргийн бордоо үйлдвэрлэж болно.

Хэрхэн бордоо буюу компост хийх вэ?

Бид хоол хүнсний хаягдалаа компост болгон устгах хариуцлагатай асуудлын тухай энд өгүүлэх болно. Үйлдвэрлэлийн явц нь хялбар бөгөөд дараах энгийн ойлголтыг авахад л болно.

  1. Компост хийх гэдэг нь ургамлын навч, өвс, хүнсний ногооны хальс, хаягдал цаас зэрэг органик бодисыг хольж, ялзмагаар баялаг хөрс бий болгох байгалийн процесс юм.
  2. Компост хийх нь төвөгтэй асуудал биш бөгөөд үүнийг эхлүүлэхэд цаг хугацаа их шаардагддаггүй.
  3. Хялбархан, ажиллагаа багатай мөртлөө байгаль орчинд асар их эерэг нөлөө үзүүлдэг. Энэ бол бид байгаль дэлхийдээ буцаан өгч чадах НОГООН БУЯН гэж ойлгож болно.
  4. Компост нь ургамал ургах эрүүл орчинг бүрдүүлэх бөгөөд ургамалын ялзмаг, чийгийн хорхой, бактери, мөөгөнцөрөөр дүүрэн цоо шинэ экосистем бүхий орчныг бүрдүүлнэ.
  5. Цоо шинэ, эрүүл, нялх ургамал ургахад шаардлагатай амин чухал микроэлементүүдийг агуулсан органик бодис юм.
  6. омпост нь амьдралын багахан мөчлөгт бий болдог хоолны хүнсний бүтээгдэхүүний ялзрах процесс юм. Харин энэхүү ялзрал нь эвгүй үнэр гаргахын зэрэгцээ хулгана, харх зэрэг мэрэгчдийг урин дуудахаас сэргийлж, цаас хатсан навч зэрэг хуурай материалыг ашиглах хэрэгтэй.

Та хүлэмж болон хашаандаа хүнсний хаягдал ашиглаж, компост хийх гэж байгаа бол дараах зааврын дагуу ажлаа эхлэх хэрэгтэй. Үүнд:

Байршил - Та компостоо хаана хийх вэ?

Слахи багатай, нөмөр, ус чийг сайтай газар байх хэрэгтэй. Хамгийн сайн арга бол ямар нэгэн эзэлхүүн сайтай сав байвал сайн. Энэ сав нь үнрийг гадагш тархаахгүй, ялаа оруулахгүй тагтай байх нь чухал. Энэ тухай мэдээлэл интернетэд их бий.

Түүхий эд - Компост хийх материалууд юу байх вэ?

Ахуйн хүнсний хог хаягдал хоёр янз байдаг. Үүнийг ногоон ба хүрэн гэж хоёр ангилна. Ногоон хаягдал гэдэг нь хүнсний ногоо, жимсний хаягдал (шинэхэн, чанаж болгосон, лаазалсан), кофены шаар /шүүлтүүр, цайны навч/ уут, цэцэрлэгийн хог хаягдал, үргүй шинэ хогийн ургамал, шинэ өвс, жимс, хүнсний ногооны хаягдал, хальс, цайны шаар гэх мэт. Хүрэн материал нь хатсан навч, сүрэл, хуурай өвс, модны үртэс, модны чипс, хатсан өвс, үргүй хатсан хогийн ургамал, жижиглэсэн цаасан салфетка, эдийн цаас.сонин гэх мэт.

Ногоон хаягдал нь чийглэг, азотоор их байдаг бол хүрэн нь нүүрстөрөгчөөр баялаг. Үүнээс гадна задрал үүсгэдэг микроб хангалттай их байх хэрэгтэй.

Компост хийхэд мах, загас, өндөг, сүүн бүтээгдэхүүн, тослог хүнс, яс, өвчинд нэрвэгдсэн ургамал, хуванцар, газрын тосны бүтээгдэхүүн, металл, муур нохойны баас, загасны хайрс, синтетик материал байж болохгүй.

Процесс - Ажлаа хэрхэн эхлэх вэ?

Ажилаа эхлэхийн өмнө компост хийх процесс хэрхэн явагддаг талаар ойлголттой байх хэрэгтэй. Компост хийх ажил эхлэхэд дотор дулаан хэмжээ нэмэгддэг. Энэ нь ялзмаг үүсгэгч микробууд таны өгсөн материалаар хооллож байгаа бөгөөд савны доторхи температур нь нэмэгдэж эхэлнэ. Энэ компост хийх процесс зөв явагдаж байна гэсэн үг.

  • Суурь болгох хүрэн маериалыг зузаан дэвсэж өгөх хэрэгтэй.
  • Хүрэн болон ногоон материалын давхрагыг ээлжлүүлэн дэвсэнэ.
  • Ижил төрлийн хүнсний хаягдал амархан мууддаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
  • Ямар нэгэн эвгүй үнэр гаргахгүйн тулд ногоон материалын давхрагын дор хүрэн материалыг дэвсэж өгнө.

Агаарын хангамжийг нэмэгдүүлэхийн тулд өвсний сэрээгээр үе үе хөдөлгөж, эргүүлж байх нь чухал.

Зураг дээр: Компост хийх давхрагын жишээг харууллаа.

Компост хийхэд хэрэглэж болох хаягдлууд

  • Хатсан болон ногоон навчнууд
  • Хэрчсэн өвс
  • Модны нарийн мөчир
  • Бууц (органик илүү тохиромжтой)
  • Малын бус хүнсний аливаа хаягдал: жимс жимсгэнэ, хүнсний ногоо, хальс, талх, үр тариа, кофены үндэс ба шүүлтүүр, цайны навч, цайны уут (төмөр үдээсгүй)
  • Хуурай муур, нохойны хоол
  • Шүүрдсэн шороо, тоос соруулагчийн тоос
  • Хатсан хөвөн хөвөн
  • Хуучин ургамал, халуун ногоо

Дараах бүх зүйлийг компостонд нэмж болно. Гэхдээ та зүгээр л ердийн овоолго болгон хаявал, нэг, хоёр жилийн дараа бараг өөрчлөгдөөгүй хэвээр байх болно.

  • Хэрчсэн сонин, баримт, цаас, уут гэх мэт (ямар ч гялгар цаас биш)
  • Нэхмэл даавуу, цаасан алчуур, даавуун бөмбөлөг - гахайн өөх, керосин, будалт болон бусад зүйлд овоолгоогүй бол!
  • Картон, өндөгний хайрцаг, жорлонгийн нэрийн жагсаалт
  • Хөвөнгөөр хийсэн даавуу, алчуур, даавуу, торго, ноос, хулс
  • Байгалийн хөвөнгөөр хийсэн хуучин утас ба сүлжмэл эдлэл
  • Нарсны шилмүүс
  • Нарсны боргоцой
  • Хөрөөний үртэс
  • Модны зомгол
  • Самарын хальс, бүрхүүл
  • Мөчир (том байж болохгүй)
  • Хүний үс болон малын ноос
  • Хуучин, хуурай гоймон
  • Эрдэнэ шиш
  • Мангос, авокадо, тоор, чавга гэх мэт жисний яс
  • Шүдний оо,
  • Дарсны үйсэн бөглөө гэх мэт зүйлсийг бас нэмж болно.

 

Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулж бордоо, сэргээгдэх эрчим хүч болгон хувиргах бизнес миний аялаж явсан Хятад оронд эрч хүчээ авч байна. Хотын хог хаягдлын цэгийн хөрсөнд судалгаа хийхэд, химийн хорт бодисоос гадна хүний биед хэрэгтэй эрдэс бодисын агууламж энгийн хөрснийхөөс 60% -иар илүү байсан гэж Хятадын их сургуулийн эрдэмтэд тооцоолж гаргасан байна. Энэ бол бидний идэж ууж байгаа хүнсний бүтээгдэхүүн байгальд шингэж хоёр дахь амьдралаа эхлүүлсэнийг илэрхийлж байгаа юм.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ