Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: Сонголттой

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

МАЛЧНЫ ХОТОНД БАЙГАА БАС НЭГ БАЯЛАГ

60 сая малтай Монгол оронд маань хаягдаж байгаа үнэт түүхий эд их байдгийн нэг нь малын өтөг бууц юм. Түүнийг ашиглаж, бордоо болон шахмал түлш үйлдвэрлэж болдгийг Хятад газар аялаж явахдаа олж үзсэн билээ.

Гахай, тахиа, адуу, үхрийн фермерийн аж ахуй дээр өдөр бүр хэдэн арван тонн ялгадас гардаг. Тэдгээрийг тээвэрлэн хаяна гэвэл өдөр бүр үргүй зардал гарахаас гадна байгаль орчинг бохирдуулдаг. Бохирдсон орчинд нян бактер үржиж, элдэв өвчин тахал үүсэх нь гарцаагүй. Гэвч эдгээр хаягдалыг дахин ашиглах аргыг Хятадууд маш сайн хэрэглэж байна. Тухайлбал: Түлш болон бордооны зориулалтаар хэрэглэх нь эдийн засгийн ихээхэн үр дүн авчирна.

Энэхүү машин нь нэг цагт 8-20 куб метр ялгадасыг дахин боловсруулж, органик бордоо болон био түлш үйлдвэрлэнэ. Үйлдвэрлэгч үндсэн төхөөрөмжиндөө 10-15 жилийн баталгаа өгч байгаа нь чанарын үзүүлэлт нэн өндөр гэдгийг баталж байна.

Ялгадас боловсруулах үйлдвэр

1. Ялгадас боловсруулах бага оврын төхөөрөмж

Загвар 180 200 200А 280
Цахилгаан хэрэглээ 220V/380V 380V 380V 380V
Цахилгаан зарцуулалт 4 квт/цаг 5,5 квт/цаг 5,5 квт/цаг 7,5 квт/цаг
Насосын чадал 3 квт
Оролтын диаметр 76 мм
Хаягдал гарах хоолой 102 мм
Торны материал 45# карбон ган
Насосын шахалт 20 м3/цаг 20 м3/цаг 20 м3/цаг 25 м3/цаг
Ялгадасын гаралт 5 м3/цаг 7 м3/цаг 7 м3/цаг 12 м3/цаг
Торон хоолойн хэмжээ 180*150мм 200*600мм 200*750мм 280*600мм
Үндсэн хэмжээ 180*130*50 см 210*140*50 см 230*140*50 см 230*140*60 см
Хүндийн жин 230 кг 360 кг 380 кг 400 кг
Үйлдвэрийн баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил Нэг жил
Үйлдвэрийн үнэ 15000 юань 18000 юань 20000 юань 23600 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

1. Ялгадас боловсруулах том оврын төхөөрөмж

Загвар 300 300a 400
Цахилгаан хэрэглээ 380V 380V 380V
Цахилгаан зарцуулалт 7,5 квт/цаг 7.5 квт/цаг 11 квт/цаг
Насосын чадал   3 квт 3 квт
Оролтын диаметр 76 мм
Хаягдал гарах хоолой 102 мм
Торны материал 45# карбон ган
Насосын шахалт 25 м3/цаг 25 м3/цаг 35 м3/цаг
Ялгадасын гаралт 15 м3/цаг 15 м3/цаг 20 м3/цаг
Торон хоолойн хэмжээ 300*600мм 300*750мм 400*600мм
Үндсэн хэмжээ 240*140*60 см 255*140*60 см 270*140*80 см
Хүндийн жин 420 кг 450 кг 600 кг
Үйлдвэрийн баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил
Үйлдвэрийн үнэ 25000 юань 27600 юань 41000 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

3. Үл зэврэх гангаар хийсэн төгс загварууд

Загвар 800 1200 800a
Цахилгаан хэрэглээ 220V/380V 380V 380V
Цахилгаан зарцуулалт 4 квт/цаг 5,5 квт/цаг 2,5+5.5 квт/цаг
Насосын чадал 3 квт 3 квт 4 квт
Оролтын диаметр 76 мм
Хаягдал гарах хоолой 102 мм
Торны материал SUS304 SUS304 SUS304
Насосын шахалт 20 м3/цаг 25 м3/цаг 50 м3/цаг
Ялгадасын гаралт 6 м3/цаг 8 м3/цаг 15 м3/цаг
Торон хоолойн хэмжээ 150*350мм 150*350мм 800*1200мм
Үндсэн хэмжээ     300*200*120 см
Хүндийн жин 320 кг 400 кг 1000 кг
Үйлдвэрийн баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил
Үйлдвэрийн үнэ 35800 юань 39000 юань 73000 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Зураг дээр: Фермерийн аж ахуй дээр бордооны машиныг хэрэглэх схем зургийг үзүүлэв. Аж ахуйн хаягдал бордоо түлш болохоос гадна метаны онгоцонд хуримтлагдсан био хийг дахин ашиглаг нөөц боломж бас бий гэдгийг мартаж болохгүй.

Ялгадас боловсруулах үйлдвэр

Ялгадас боловсруулах үйлдвэр

Ялгадас боловсруулах үйлдвэр

Ялгадас боловсруулах үйлдвэр

Ялгадас боловсруулах үйлдвэр

Ялгадас боловсруулах үйлдвэр

Ялгадас боловсруулах үйлдвэр

Ялгадас боловсруулах үйлдвэр

Ялгадас боловсруулах үйлдвэр

Ялгадас боловсруулах үйлдвэр

Ялгадас боловсруулах үйлдвэр

Ялгадас боловсруулах үйлдвэр

Ялгадас боловсруулах үйлдвэр

Ялгадас боловсруулах үйлдвэр

Мал амьтаны ялгадасыг шингэрүүлсний дараа машинаар боловсруулсны дараа иймэрхүү нунтаг бордоо гарна.

Ялгадас боловсруулах үйлдвэр

Зураг дээр: Үйлдвэрээс гарсан тоног төхөөрөмж дээр туршилт хийж байгаа нь. Энэхүү машин нь 3 м цаана байгаа шингэн болон шингэвтэр ялгадасыг сорон авч, усыг нь ялгаад аргуундуу эд болгон гадагшлуулна. Ингэж бэлтгэсэн мал амьтаны ялгадас нь байгалын аргаа маш хурдан хатах бөгөөд шууд бордоо болгон хэрэглэх буюу түлшинд хэрэглэнэ.

Ялгадас боловсруулах үйлдвэр

Зураг дээр: Амьтны гаралтай бордоогоор бордсон хөрс. Энэ хөрсөнд ургасан аливаа ургамалын ногоон масс өндөр, шим тэжээл арвин.

Хөрсөнд бордоо болгон ашиглаж байгаа бууцыг зөв сонгох нь хамгийн чухал. Бууц нь хөрсний үржил шимийг нэмэгдүүлж, зарим макро болон микроэлементүүдийг нэмэхэд маш сайн хүчин зүйл болох боловч тэдгээрт байгаа шим тэжээлийн агууламж нь ижил байдаггүй тул ургац алдах шалтгаан болдог гэдгийг мартаж болохгүй.
Аливаа ургамалд тохирох бууцыг сонгохдоо бууцны төрөл, шим тэжээлийн агууламж, нас ихээхэн хамааралтай.

Гэрийн тэжээвэр амьтдын ялгадаснаас аль нь хамгийн сайн бордоо болох вэ?

Хамгийн гол нь хуучин бууц алтан бордоо гэдгийг санахад илүүдэхгүй. Хонь, үхэр, тахианы шинэхэн ялгадас хэт их давсны агууламжтай байдаг тул таны ургамлыг шатааж болзошгүй.
Мөн шинэ бууц нь хонь, үхрийн бэлчээрлэж байсан талбайн өвс ургамал, халгай болон бусад зэрлэг ургамалын амьдрах чадвар бүхий олон тооны үрийг агуулж байдаг. Үүнээс гадна бууцанд төрөл бүрийн шавьжны өндөг, өт, авгалдай ч байхыг үгүйсгэхгүй.

Тэдгээр нь үржил шимт бууцны таатай орчинд сэргээш аван, ургаж үрждэг! Тиймээс бордоо болгон ашиглаж байгаа бууцыг нартай газар хучих буюу дулаан чийглэг орчинд хэдэн долоо хоног байршуулна. Ингэснээр бууцны гүнд термал урвал явагдаж бууц халах болно. Бууцны дотоод температур нэмэгдэхэд түүний дотор нуугдаж байсан амьд организмууд үхэж үрэгддэг. Үүний зэрэгцээ шинээр ашигтай бактерийн үржил давамгайлан бууцанд бүтцийн задрал явагдах болно. Ийнхүү өндөр шим тэжээлт бордоо болох процесс 2-3 долоо хоног үргэлжлэнэ. Урьдчилан бэлтгэсэн энэ бууцыг тараан цацахаас өмнө бага зэрэг бутлах нь зүйтэй.

Бууцны шим тэжээлийн агууламжыг дараах зурагт үзүүллээ. Энэ графикаас та бүхэн бууц тус бүрийн нийт жингийн хэдэн хувьд нь азот, фосфор, кали агуулагдаж байгааг харах болно. 

Тахианы сангас нь үхрийн аргалтай харьцуулахад шим тэжээлийн агууламж өндөр болохыг харж байгаа биз? 

Учир нь тахиа ихэвчлэн нэмэлт тэжээл, төвлөрсөн тэжээл хэрэглэдэг байхад үхэр нь шим тэжээлийн агууламж багатай өвстэй газар бэлчээрлэдэг.

Дээрхи зурагнаас та хайж буй шим тэжээлийнхээ тэнцвэрийг олж болно. Тахианы сангас азотыг их хэмжээгээр агуулдаг тул навчит ногоог ургуулахад ашигтай. Хонь ямааны хоргол бүх төрлийн хөрсний ангижруулагч болдог бөгөөд бордоо болгон тараахад хялбар байдаг. Үхрийн аргал нь шим тэжээлийн харьцангуй бага агууламжтай тул фосфорт мэдрэмтгий унаган ургамалд сайнаар нөлөөлдөг. Адууны хомоол нь мөөгний субсрат бэлтгэх үнэт түүхий эд болохоос гадна чийгийн улаан өт үржүүлэх таатай орчин болдог.

Бууцыг ашиглахын өмнө сайтар бутлаж өгвөл хөрсний био агууламжыг хүртээмжтэй болгодог. Энэ нь ургамал өөрийнхөө үндсээр дамжуулан бууцанд байгаа шим тэжээлийг  хэрэглэхэд тохиромжтой хэлбэрт оруулж байна гэсэн үг. Ер нь ургамалын гаралтай хог хаягдлыг бордоотой хамт хэрэглэх юм бол таны хөрс танд талархах болно.

Шим тэжээл, органик бодисыг хөрсөнд нэмэгдүүлэхийн тулд бууцыг хэрэглэдэг. Бууц нь хөрсний бүтцийг сайжруулж, хөрсөн дэх чийгийг хадгалж, ашигтай бичил биетний үржих орон байрыг хангаж байна гэсэн үг.

Ялгадас боловсруулах үйлдвэр

Энэ машинаар бэлтгэсэн гэрийн тэжээвэр амьтадын ялгадасыг хэвлэгч машинд оруулах хамгийн органик бордоо үйлдвэрлэж болно.

Органик бордоо хэвлэгч машины тухай мэдээлэлтэй танилцая гэвэл сайтын зүүн багананд байгаа ХОЛБООТОЙ БАРААНУУД гэсэн хэсэг рүү хандаарай.

Ялгадас боловсруулах үйлдвэр

Зураг дээр: Төрөл бүрийн тэжээвэр амьтад болон ургамалын хаягдалаар хийсэн шахмал түлшнүүд. Ялангуяа үхэр, тахиа, гахайны аж ахуйнуудад их хэмжээгээр гарч байгаа ялгадасыг зуны цагтаа хатаан нөөцлөөд өвлийн цагт түлшинд хэрэглэвэл ихээхэн эдийн засгийн үр ашиг өгөх юм. Эдгээр шахмал түлшийг манай Монголын хөдөө хотгүй байдаг блокны машинаар шахаж хийнэ.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш Эрээн хотод 15 хоногт ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч