0
CATEGORIES

Миний бие Хэбэй мужын нэгэн тосгонд ажлаар ирээд, үдэш нь тосгоны гудамжаар зугаалахаар гарлаа. Гудамжинд зоогийн газрууд хаа сайгүй шорлог шарж, залуус хэсэг бөөнөөрөө сууж хуучлана. Тосгоны гудамж хөөр хөгжөөнтэй байх бөгөөд зам дагуу төрөл бүрийн жижиглэнгийн худалдаа хийсэн хүмүүс эгнэн зогссон байлаа.

Тосгоны төв талбай дээр хүүхдийн парк адил төрөл бүрийн тоглоом тоглуулан, мөн диско хөгжмийн аянд эгнэн зогссон хүмүүс хөдөлгөөнт дасгал хийж байв. Энэ их хөл хөдөлгөөний дундаас нэг л зүйл миний анхаарлыг татсан юм.

Тэдний дунд хүмүүс ихээр цугларсан газар байх бөгөөд ямар нэгэн поп хөгжмийн хамтлаг тоглолт хийж байгаа бололтой. Сонирхол төрөөд очоод үзсэн чинь, гудамжинд караоке хөгжим тавьчихсан үйлчилгээ үзүүлж байв. Тэнд дуулж байгаа залуучууд мэрэгжлийн дуучин шиг маш сайхан дуулж байгаа нь их таалагдсан. Яг л поп рок одод, зохиолын дуучид ирээд, дуулж байна уу даа гэмээр. Дуу хөгжимд сонирхолтой юм болохоороо тэнд баахан саатлаа.

Нэг хүн 1-2 дуу дуулах бөгөөд дуулж байгаа хүний өмнө нь гоёмсог мөнгөний хайрцаг тавьсан байлаа. Энэ бол “Гуйлгын” хайрцаг биш. Дээр нь “Та таалагдсан дуучиндаа өгөх сэтгэлийн өглөгөө энд хийнэ үү! Таны өгөөмөр сэтгэлд баярлалаа” гэсэн үг бичсэн байв. Хөтлөгч залуу дуулах захиалга өгсөн хүнийг танилцуулах бөгөөд хүмүүс 20 юань төлж нэг дуу дуулна. Тэр бол караоке үйлчилгээ үзүүлж байгаа хүний орлого.

Ямар ч байсан “Нэг үдэш хамгийн багадаа сая төгрөгийн ашиг олох юм байна” гэсэн ойлголт төрсөн. Харин үзэгчид караоке дуулсан залуугийн дуу таалагдах юм бол дуулж байгаа хүний өмнөх мөнгөний хайрцаганд урамшуулал болгож мөнгө хийнэ. Түүний олсон орлого 20 юанаас хэтэрсэн тохиолдолд хөтлөгч залуу баяртайгаар олонд зарлан алдаршуулна.

Хэдэн юань хийх нь тухайн хүний дурын хэрэг. Үнэхээр сайхан дуулсан хүний мөнгөний хайрцаганд их мөнгө орох тул залуус чин сэтгэлээсээ хичээн дуулж байгаа нь илэрхий. Надад нэгэн залуугийн дуулах их таалагдсан тул 5 юань хийх санаатай мөнгөний хайрцаг руу очсон чинь барагцаагаар 100-аад юаний задгай мөнгө байсан.

idea040

Олон хүн тав арваараа хийхээр мөнгө нь дороо өсдөг юм байна. Дуулсан залуу нийтэд сайхан дуулж, авъяасаа үзүүлсэний төлөө 20 юань төлөөд 100 илүү юань авсан байв. Караоке тоглуулж байгаа залуу ч орлоготой байсны дээр тэнд дуулсан залуус ч өөр өөрийн урамшууллаа аваад явж байлаа. Гудамжны хөгжимчин шиг гуйлга гуйхгүйгээр авъаясаа гайхуулж байгаад мөнгө олох арга энэ байлаа. Маргааш нь мөн л энэ үнэгүй тоглолт төв талбай дээр болно. Нөгөө сайхан дуулдаг залуус дахин ирж, 20 юань төлөөд, авъяасаа гайхуулна.

Бизнес санаа

Монголчууд дуулах дуртай ард түмэн. Сайхан монгол дуугаа сонсох ч дуртай. Үдэш болохоор ийм нэг караоке тэмцээн маягтай үйлчилгээ нийслэл хотынхоо залуучуудын цэцэрлэгт хүрээлэн болон хүн олон цуглах газар зохион байгуулбал УЛААНБААТАРЫН ҮДЭШ үнэхээр хөгжилтэй болно.

Гагцхүү Улаанбаатар ч биш. Аймаг, сумын төв дээр ч гэсэн энэ сонирхолтой үйлчилгээг нээж болно. Тэнд хүмүүс бас гоё дуун дээр бүжиглэж байв. Өдөр бүр 18 цагаас 24 цаг хүртэл 6 цаг ажиллана. Нэг дууг ойролцоогоор 4 минут гэж үзвэл нэг үдэш 90 дуу тоглуулж, 1800 юань орлого олно. Мөн үдшийн шоу дээр өөрийн гэсэн караоке дуучдыг үйлчлүүлэгчийн дүрээр бас дуулуулж, багагүй орлого олж болно.

Бизнес санааг бичсэн: Суусан цэцэн биш явсан тэнэг хэмээх Ц.Энхтайванpan

БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг 26-р хороо, Дүнжингарав захын урд талд,
Глобал Олон улсын дунд сургуулийн хашаанд 207-р байр.


ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Бямба: 10:00 - 18:00
Ням: Амралтын өдөр.

Зочидын мэдээлэл

  • Манай нийт зочид: 17601837

Манай зочид

Тантай хамт 579  зочин манай сайтын мэдээллийг сонирхон үзэж байна.

Нэвтрэх