Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: 30000 юань

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Манайд хонин нэхий ихээр хаягдахын зэрэгцээ ноос нь бас л их хэмжээгээр хаягдал болж байна. Нэг нэхийнээс 1,5 кг ноос хяргадаг гэж үзвэл ямар их баялаг үнэгүйдэж байгаа нь ойлгомжтой.

Энэ машин нь хонины нэхийний ноосыг хяргах зориулалттай. Үйлдвэрлэлийн зардал бага бүтээмж өндөр. Ноосны хяргах өндөрийг тохируулах боломжтой.

  • Загвар: HD120
  • Хүчин чадал: 200-350 нэхий/цаг
  • Эргэлтийн хурд: 12 м/мин
  • Ажлын тавцангийн өргөн: 1200мм
  • Цахилгаан зарцуулалт: 6,75 квт
  • Цахилгаан хэрэглээ: 380 вольт
  • Хэмжээ: 1,9м*1,2м*1,5м
  • Хүндийн жин: 980 кг
  • Баталгаа: Нэг жил
  • Үйлдвэрийн үнэ: 30000 юань (Үйлдвэрээс Эрээн хот хүртэл үйлдвэр өөрийн зардлаар нийлүүлнэ.)

Хяргах машин нь дээд ба доод гэсэн хутгатай. Шинэ төхөөрөмжийг үйлдвэрт тохируулдаг. Дээд ба доод хутга нь тээвэрлэх явцад гэмтэхээс сэргийлж, тусгайлан боож явуулна.

Тоног төхөөрөмжийн хэрэгслийн ард хоёр боолт байдаг бөгөөд багаж хэрэгслийн хоорондох зайг боолтыг эргүүлэх замаар тохируулна.

Нэмж анхааруулах зүйл:

1. Тоног төхөөрөмжийг тодорхой хугацаанд ашигласны дараа эд ангийг өнгөлөх бөгөөд зохих чадварлаг ажилчид ажиллуулах нь чухал.
2. Хэрэглэх явцад нэхийний үс ноосыг цэвэрлэж угаасан байх хэрэгтэй. Эс тэгвээс хутга мохож элэгдэх болно. Мөн хяргалтын үзэмжинд сөргөөр нөлөөлнө.
3. Хэрэв хутга нь их мохсон бол түүнийг шинээр сольж, дахин засах, ирлэх шаардлагатай болно.

Үйлдвэр дээр очиж нэхий хяргаж байгааг үзлээ. Хичнээн хурдан бөгөөд хялбархан хяргаж байгааг хараад энэ машиныг судлаж сайт дээрээ мэдээлэл болгон оруулах сэтгэгдэл төрж билээ.

Нэхий элдэгч машин

Нэхий элдэгч машин

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ