Ноос хяргах машин нь богино хугацаанд (5-8 минут) жигдхэн бөгөөд цэвэрхэн хяргана. Хөдөө орон нутагт хүн хүч дутмаг бөгөөд зуны халуунд хонины ноосыг хайчлана гэдэг бэрх ажил.
Манай орны нөхцөлд өндөр чадалтай 220V-ийн хяргагч машин нь илүү тохиромжтой байдаг. Учир нь энэ машинаар бүдүүн ноост хонийг хяргаж болох бөгөөд хяргах хурд нь өндөр байдаг. Үйлдвэрлэгчээс сэлбэг хэрэгслийг ханган нийлүүлэх боломжтой. Баталгаа нэг жил.
Хөдөө орон нутагт цахилгаангүй бол 5000W-ын Honda мотороор 10 ширхэг машиныг нэгэн зэрэг ажиллуулж болно.
Энд танилцуулж байгаа машин нь жин хөнгөн тул гар цуцахгүй. Цахилгаанаар ажиллах учир хөдөлмөрийн бүтээмж өндөр. Үсний өндрийг тохируулах боломжтой.
Захиалга хийх доод хэмжээ: 2 ширхэг машин
{flv}sheepshear{/flv}