Халгай (лат. Urtica dioica, англ. nettle, stinging nettle) нь дэлхийн ихэнх ногоон бүсэд ургадаг, түгээмэл өвслөг ургамал юм. Халгай нь дотроо таван дэд төрөлтэй. Халгайг эртнээс хүмүүс эмийн ургамал ба хүнсний зориулалтаар ашиглаж иржээ. Одоогоос 3000 жилийн тэртээ буюу хүрэл зэвсгийн үеэс Их Британичууд хоол хүнсэндээ халгай хэрэглэдэг байсан талаар эх сурвалжид өгүүлдэг.
Халгайн найрлага, шимт чанар
Халгай нь хавар эрт 5-р сарын дунд үеэс ургаж намар 8-р сарын эцсээр хагдардаг. Халгайг 7-р сард хадахад нэг бутнаас дунджаар 4-5 кг ургац өгөх бөгөөд ургалтын хугацаанд 2-3 удаа дахин хадаж ашиглана. 20-25 см өндөр ургасан халгайг түүх нь хамгийн чанартай, шим тэжээлтэй байдаг
Халгайн 1.0 кг үнэмлэхүй хуурай бодист 103.2-166.3 мг, навчинд 259.6 мг каротин агуулагдахаас гадна 400 мг хүртэл витамин К, В- гийн төрлийн витамин 1.7- 32 мг хүртэл түүнчилэн Д, Е, С витаминуудаар баялаг байна.
Халгайг хадаад сүүдэр газар хатаах, хэрчиж жижиглэх, мушгий хийх зэргээр боловсруулахад витаминт чанараа сайн хадгалсан тэжээл болдог.
Орон нутгийн түүхий эдийн нөөцөд тулгуурлан витаминт тэжээл бэлтгэх нь
Халгайгаар орон нутгийн нөхцөлд хадаад хатаах, мушгиа, зоодой, гурил зэрэг 5 төрлийн тэжээл бэлтгэж болно. Зун, намрын улирлаар мал бараг иддэггүй халгай, лууль, шарилж, хамхууль, цахилдагийг ашиглан уураг витаминт тэжээл бэлтгэх боломжтой. Мөн дээрх ургамлыг давс, хужир, шүүтэй хольж багсран уураг, витаминт-эрдсийн нэмэгдэл тэжээл ч бэлтгэж болно.
Түүсэн халгайгаа бүлээн усаар 2-3 удаа зайлж, усны өнгө хувирахгүй болтол угаана. Халуун усаар угаах нь шим тэжээл алдагдах муу талтай.
1. Халгайн витаминт өвс:
Халгайг гараар түүж зулгаах, гар хадуур, шимээсгээр хадаж өвс бэлтгэж болно. Хадаж бэлтгэсэн халгайг шимт чанарыг нь алдагдуулахгүйн тулд орон нутгийн материалыг ашиглан /төмөр, мод/ майхан хэлбэрийн сараалжин тавиур ашиглаж бэлтгэнэ.
2. Халгайн мушгиа:
Халгайг хатаасны дараа гар тармуураар нарийхан урт мөрлөж түүнийгээ сулавтар мушгиж 2 үзүүрийг зөрүүлж боогоод хатаагч машинд хатаана. Ингэж бэлтгэсэн халгайн витамин, шимт чанарын алдагдал бусад аргаар бэлтгэсэнснээс 15-20 хувиар бага байна.
3. Халгайн хэрчдэс
Халгайн хорголжин бэлтгэхээр хэрчиж, бэлтгэсэн халгайг хатаагчинд 15-17% чийгтэй болтол хатаана. Хатаасан халгайн хэрчдэсийг савлаж агуулахад хадгална.
4. Халгайн шахмал
Халгайг хайчилж буюу хадаж авсаны дараа махны машинаар машиндаж жижиглээд дээр нь 1.0 кг тутамд 15-20 гр давс буюу хужир, 100 гр хивэг нэмж урт өргөн нь 20 см, зузаан нь 5 см хэмжээ бүхий дөрвөлжин шахуургаар нягтартал нь шахаж сүүдэрт хатаана.
Халгайн хорголжин бэлгэх дэс дараалал
- Халгайг хадаж цуглуулах
- Хэрчиж жижиглэх
- Хорголжлох
- Хатаах
- Савлаж хадгалах
1. Тэжээл хэрчигч машин
Загвар: | 4 хутгат загвар | 6 хутгат загвар |
Хүчдэл: | 220V/380V | 220V/380V |
Хөдөлгүүрийн чадал: | 2.2 квт | 4.8 квт |
Хөдөлгүүрийн эргэлтийн хурд: |
2800 эрг/мин |
2800 эрг/мин |
Хүчин чадал: | 400 кг/цаг | 900 кг/цаг |
Машины хэмжээ: | 105см х 51см х 80см | 105см х 58см х 80см |
Хүндийн жин: | 55 кг | 65 кг |
Хэрчигч камерийн өргөн : | 24 см | 31 см |
Амсарын хоолойн өргөн: | 23 см | 30 см |
Амсарын уруулын өргөн: | 40 см | 48 см |
Өнгө: | Улаан, ногоон болон бусад | Улаан, ногоон болон бусад |
Баталгаа: | Нэг жил | Нэг жил |
Үнэ | 2400 юань | 2600 юань |
Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
2. Тэжээл холигч машин
Малын тэжээлийн үйлдвэрийн хамгийн чухал тоног төхөөрөмжийн нэг бол тэжээл холигч машин юм. Тэжээлийн найрлаганд орж байгаа бодисыг жигд хольж өгсөнөөр тэжээлийн чанар стандартын хэмжээнд үйлдвэрлэгдэнэ.
Загварууд | FM50 | FM100 | FM150 | FM200 | |
Цахилгаан хэрэглээ | 380 (Гурван фаз) | ||||
Чадал | 1,5 | 3 | 4 | 5,5 | |
Нийт багтаамж (кг) | 50 | 100 | 150 | 200 | |
Нийт өндөр (мм) | Төгс загвар | 1000 | 1170 | 1300 | 1430 |
Стандарт загвар | 950 | 1100 | 1220 | 1320 | |
Цлиндрийн дотор диаметр (мм) | Төгс загвар | 620*460 | 760*590 | 860*680 | 930*750 |
Стандарт загвар | 615*450 | 760*570 | 860*590 | 960*590 | |
Хөлний өндөр (мм) | Төгс загвар (4 хөлтэй) | 550 | 580 | 620 | 680 |
Стандарт загвар (3 хөлтэй) | 500 | 530 | 630 | 730 | |
Эргэлтийн хурд (эрг/мин) | Төгс загвар | 85 | 85 | 68 | 68 |
Стандарт загвар | 85 | 85 | 65 | 65 | |
Тогооны ханы зузаан (мм) | Төгс загвар | 1,2 | 2 | 2 | 2,5 |
Стандарт загвар | 1 | 1,2 | 1,5 | 1,5 | |
Хутганы өндөр (мм) | Төгс загвар | 370 | 460 | 590 | 650 |
Стандарт загвар | 320 | 400 | 510 | 550 | |
Хутганы зузаан (мм) | Төгс загвар | 6*50 | 8*50 | 8*50 | 10*80 |
Стандарт загвар | 6*45 | 6*45 | 8*45 | 8*50 | |
Жин (кг) | Төгс загвар | 110 | 160 | 235 | 280 |
Стандарт загвар | 125 | 180 | 250 | 300 | |
Үйлдвэрийн үнэ (юань) | Төгс загвар | 3760 | 4978 | 6080 | 7280 |
Стандарт загвар | 3332 | 4430 | 5508 | 6880 |
3. Тэжээл хатаагч
Бэлэн болсон тэжээлийн зөв хатааснаар хөгцөрч муудах, чанараа алдах, бутарч үйрмэг болохоос сэргийлээд зогсохгүй удаан хугацаагаар хадгалах боломжтой болдог. Зөв хатаасан тэжээлийг 2 сараас дээш хугацаагаар хадгалж болно. Мөн хувийн жин нь багасч тээвэрлэхэд хөнгөн хялбар болно. Иймд бэлэн тэжээл болон тэжээлд хэрэглэж байгаа түүхий эдийг зориулалтын хатаагчаар богино хугацаанд хатаах хэрэгтэй.
Энэхүү хатаагч машинаар 30% -иас дээшгүй чийглэгтэй бүтээгдэхүүнийг хатаана. Хүнсний үйлдвэрийн үл зэврэх гангаар хийсэн бөгөөд халаалтын температурын хэтрэх үед дохиолол өгнө. Төрөл бүрийн хуванцар болон тэжээлийг халуун агаараар үлээж хатаана. Стандарт халаалт нь 120 хэм бөгөөд түүнийг 200 хэм хүртэл өсгөн тохируулж болно.
Хатаагч машин хатаасан ногоон тэжээл амт чанараа бүрэн хадгалаад зогсохгүй, шим шүүс эрдэс бодисоо бүрэн хадгалж чаддаг. Энэхүү машин дээр ширхэглэг болон навчирхаг, өвслөг ургамалыг хатаадаг. Харин нунтаг тэжээл хатаахад тохиромжгүй. Иймд малын тэжээл бэлтгэгч нар түүхий эдээ эхлээд хатаасны дараа нунтаглаж болно.
Хүчин чадал |
Багтаамж | Халаагчын цахилгаан зарцуулалт |
Сэнсний цахилгаан зарцуулалт |
Суурийн талбай |
Гадна хэмжээ |
Хүндийн жин |
Үнэ |
25 кг/удаа | 40 литр | 3.5 квт | 90 вт | 160мм х 160мм | 70см х 40см х 92см | 36 кг | 1950 юань |
50 кг/удаа | 85 литр | 4.5 квт | 110 вт | 160мм х 160мм | 85см х 50см х 105см | 53 кг | 2200 юань |
75 кг/удаа | 120 литр | 5.2 квт | 140 вт | 160мм х 160мм | 88см х 58см х 112см | 56 кг | 2470 юань |
100 кг/удаа | 155 литр | 7.0 квт | 180 вт | 200мм х 200мм | 88см х 58см х 112см | 85 кг | 2830 юань |
150 кг/удаа | 245 литр | 9.0 квт | 300 вт | 200мм х 200мм | 100см х 65см х 125см | 118 кг | 3060 юань |
200 кг/удаа | 310 литр | 12.0 квт | 300 вт | 230мм х 230мм | 105см х 75см х 133см | 154 кг | 4130 юань |
300 кг/удаа | 480 литр | 14.5 квт | 410 вт | 230мм х 230мм | 125см х 80см х 160см | 215 кг | 4900 юань |
400 кг/удаа | 650 литр | 18.0 квт | 410 вт | 280мм х 280мм | 140см х 95см х 165см | 250 кг | 6100 юань |
500 кг/удаа | 800 литр | 20.0 квт | 410 вт | 280мм х 280мм | 160см х 115см х 185см | 300 кг | 6800 юань |
Жич: Хатаагч машинуудын үнийн саналд суурийн үнэ багтаагүй бөгөөд суурь нэмж захиалах бол 180 юань.
Халгай гайхамшигт ургамал
Хонин жилийн энэ хавар гайхалтай урт үргэлжиллээ. Зуны эхэн сар дундаа орох дөхсөн ч одоо хүртэл хүйтэн сэрүүхэн хонож салхи шуурга ихтэй байна. Дөнгөж саяхнаас л өвс мод ногоорч зуслангийн маань ойролцоох Шадивлингийн ар, Ар, Өвөр согоотын ууланд хөхөөн дуу хангиналаа. Хөхөөн дуугаар сэрж урган, хүний биед шим тэжээлээ өгөхөөр ирдэг шидэт ургамлын нэг бол халгай гэлтэй. Эх нутгийнхаа эрс тэс уур амьсгалд нь дасан зохицож мал маллаж амьдардаг, эртнээс ногоо тарьж ургуулах дадал заншилгүй Монголчууд бидний өвөг дээдэс хааяагүй ургадаг халгай, халиараас л өөрсдийнхөө биед хэрэгцээт амин дэмээ өдийд авч хэрэглэдэг байсан. Баруун хязгаарын бяцхан сууринд төрж өссөн миний хувьд ч гэсэн Баруунтурууны цэцэрлэгийн тогооч Удвал гуайн хийж өгдөг байсан халгайтай хуушуурын үнэр амт одоо хүртэл санаанаас гардаггүй юм. Урт өвөл, хаврын дараа зооринд хадгалагдсан мах, ногоонд амин дэм бараг үлддэггүй дээ. Тэгэхээр түүнийг бяцхан бидэнд нөхөж өгөхийн тулд Турууны цэцэрлэгийн хамт олон их л хичээдэг байж билээ.
Хүнс болоод эмчилгээний зориулалтаар дэлхийн сая сая үндэстэн ястны хамгийн их хэрэглэдэг зэрлэг ургамал бол хааяагүй ургадаг халгай билээ. Одоогоос 3000 жилийн тэртээ буюу хүрэл зэвсгийн үеэс Их Британчууд хоол хүнсэндээ халгай хэрэглэдэг байсан талаар судар бичигт өгүүлсэн байдаг. Тиймээс ч тэд халгай идэлтийн дэлхийн аварга шалгаруулалт хэмээх хүний санаанд багтамгүй хачин тэмцээнийг жил бүр Их Британийн Маршвуд хэмээх бяцхан тосгонд зохион байгуулдаг юм болов уу. Гараараа хүрэх төдийд л зүүнээс нарийхан түмэн жадаараа хатгаж, шээс алдтал хорсгож түлдэг энэ ургамлыг хүүхнүүд голдуу тэмцээнд оролцогсод амааараа дүүртэл чихэн зажилж залгихыг хараад нүдэндээ итгэмээргүй. Би багадаа том том халгайг шувтран идэж байгаа тэмээг л гайхшран харж зогсдог байснаас хүн халгай иднэ гэж зүүдлээ ч үгүй явж. Өдгөө Орос, Украин хүүхнүүдийн хамгийн дуртай хоол нь борщ хэмээх хүрэн манжингийн шөл байдаг бол Англи, Шотланд бүсгүйчүүдийн хувьд шинэ халгай зуурч хийсэн зутан шөл байдаг бөлгөө.
Ядаргаа тайлах чадвараараа энэ ургамал гайхалтай бөгөөд зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, тамир тэнхээ нөхөхөд хаврын шинэ халгай илүү үр дүнтэй болох нь олон жилийн туршилтаар нэгэнт батлагджээ. Түүнчлэн халгайг бид биеийн эсэргүүцэл сулран бүх төрлийн ужиг хууч хөдлөх өдий цагт хэрэглэбэл эрүүл мэндэд илүү ач тустай.
Үүнээс гадна халгайнд агуулагдах түмэн бодис нь судсыг уян зөөлөн болгож, бие махбод дахь элдэв өвчин сэдрэх үйл явцыг үгүй хийдэг байна. Хорсгон түлэх чадвартай өргөст энэ ургамалд хатгуулбал цусны эргэлт муудах, мартамхай болох, үе мөчний өвчин сэдрэх зэргийг зогсоодог шидтэй гэнэ. Хэрэв та тэсээд халгайн дээр хөл нүцгэн явж чадах юм бол биеийнхээ цусыг хөлнийхөө ул руу ирэх боломжийг нэмэгдүүлээд зогсохгүй, үе мөч тань үе үе өвддөг бол түүний үрэвсэх үйл явцыг ч гэсэн эрс багасгадаг гэж эмч нар зөвлөдөг юм билээ. Нөгөө “Гарьд манлай” кинон дээр гардаг шиг бөхчүүдийг халгайн дээр барилдуулдаг байсны цаад учир ийм байсан юм болов уу.
Халгайнд А, С, К витамин , уураг, эрдэс давс арвин байдаг. Дайны үед цэргүүдийн шархан дээрээ халгай тавьж бооход түргэн эдгэрч байсныг Оросын хэвлэлүүд дээр бичдэг. Одоо халгайг цус тогтооход хэрэглэхээс гадна халгайн ханд нь чихрийн шижин, шамбарам өвчинд сайн нөлөөтэй болох нь мөн батлагджээ
Цөс, бөөр чулуужих, үе мөч, хөлдөлт, түлэгдэлт, цагаан мах гарах, ходоод, шулуун гэдэсний салстын үрэвсэл, шээс задгайрах, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг өөрчлөгдөх, гэдэс гүйлгэх зэрэг олон өвчнүүдийг халгайнаас гаргаж авсан бэлдмэлүүдээр анагааж байна.
Мөн дотор хаван буулгах, шарх эдгээх, усан хаван хөөх, биеийн ерөнхий тамир тэнхээг сэргээх, хамраас цус гарах, цусан суулга, шээс цустай гарах, нойр муудах, зүрх судасны системийн үйл ажиллагаа алдагдахад өргөн хэрэглэдэг.
Гоо сайхны хувьд үс уналтыг зогсоох, үсээ урт ургуулах, үсний өнгийг гялалзсан сайхан болгох, арьсыг өнгөлөг уян хатан болгох зэрэгт нөлөөлдөг ид шидтэй гэнэ.
Та бүхний эрүүл мэндэд тус дөхөм болох үүднээс сайтнаас авсан зарим жорыг хүргэе. Халгайн хандыг ужиг, хууч, биеийн эсэргүүцэл суларсан тохиолдолд дараахь хоёр аргын аль нэгийг нь сонгож хэрэглээд үзээрэй.
1. Аяга халуун усанд амны том халбагаар халгайн нунтаг навч хийж идээшүүлж хөргөөд хоолны халбагаар өдөрт 3 удаа ууна.
2. 200 гр навчийг шил архинд хийж хутган харанхуй газар 8 хонуулж сайн зайлаад навчийг нь түүж авна. Уусмалыг өглөө өлөн элгэн дээрээ мөн унтахаасаа өмнө тус тус цайны халбагаар нэг ууна. 500 гр ийм уусмалыг гурван долоо хоног уухад хүний бие илт эрүүл цовоо болдог гэнэ. Ялангуяа хаврын шинэ халгайн шүүс нь зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, тамир тэнхээ нөхөхөд хамгаас үр дүнтэй болох нь нэгэнт батлагдсан.
Хаврын шинэ халгайн шүүс төрөл бүрийн амин дэмээр баялаг төдийгүй доорхи өвчнүүдийг анагаахад сайн үйлчилгээтэй талаар мэргэжилтнүүд зөвлөдөг.
Цус багадалттай хүмүүс 500 грамм зөгийн баланд 100 грамм хатааж нунтугласан халгайг хийж найруулан хооллосны дараа өдөрт амны халбагаар 3 удаа ууна.
Арьс жавхаажуулахад хатааж нунтагласан халгайнаас 1-2 хоолны халбагыг аяганд хийж халуун усаар зуурч 10 минут идээшүүлнэ. Халгайны бүлээн зутангаар нүүр болон хүзүүндээ түрхэж 20-25 минутын дараа усаар угаана. Нялх халгайн ийм маскыг бүх төрлийн арьс арчилгаанд хэрэглэхэд өнгөлөг толигор болгохоос гадна тэжээл өгөх сайн талтай.
Тархины судасны нарийсал үс уналтыг зогсоох зорилгоор халгайн хандаар угааж шавшиж хэрэглэж болно. Судасны нарийслийн үед бигнүүр тавих ба 200 грамм халгайг ууранд жигнэж биеийн дулаантай ижил болгон толгойд бигнүүр тавина. Мөн 200 грамм хатаасан халгайг 300 млл усанд хийж буцалган 200 мл хүртэл идээшүүлээд шингэнээр нь үс болон хуйхандаа шүршиж шавшиж хэрэглэдэг гэнэ.
Халгайг бэлдэх арга. Хог хаягдалгүй газар, гуу жалга, зуслангийн орчимоос 6-р сарын дунд үе хүртэл 20-25 см өндөр ургасан халгайг түүх нь хамгийн чанартай, шим тэжээлтэй байдаг байна. Түүсэн халгайгаа бүлээн усаар 2-3 удаа зайлж усны өнгө хувирахгүй болтол угаана. Халуун усаар угаах нь шим тэжээл алдагдах муу талтай. Халгайгаа сүүдэр газар хатаах эсвэл давслан даршлэх байдлаар хадгалж бүтэн жилийн турш хэрэглэж болно.
Зөв хатаасан нунтаг халгай 1-3кг байхад хоёр хүнтэй манайх шиг өрхийн жилийн хэрэгцээг бүрэн хангаж чадна. Өөрөөр хэлбэл та бүхэн бүтэн жилийн турш С-витаминаар дутагдахгүй байх, үсээ халгайны хандаар угаагаад байх бололцоотой болно гэсэн үг. Энэ хэмжээний халгайг нөөцлөхөд 50 кг-ын шуудай халгайг дээрх хугацаанд түүж хатааж нунтаглан даавуун уутанд эсвэл ариутгасан шилэн саванд хийж хадгалж болно.
Шөлтэй, шөлгүй, бууз хуушуур ямар ч хоолонд халгайг хольж хэрэглэж болно. Аяга шөлтэй хоолондоо амны халбага хуурай халгай хийж хутгаад идэхэд ямар ч гэсэн тэр шөнөдөө сайн унтана шүү. Халгайг намар их хэмжээгээр түүж нөөшлөөд хавар турсан малд өгөхөд хурдан тэнхэрдэгийг манай хашир малчид сайн мэднэ дээ.
Халгай хэмээх энэ өргөст ургамал Монголын хангай говийн хаана ч элбэг ургана. Тариа, ногооны талбай, айл, албан газрын хашаа, гуу, жалга, хогийн цэг, голын хөндий гээд хааяагүй тааралдах халгайг бид хатгадаг болохоор нь ад үзэж “хог ургамал” хэмээн нэрлэх боловч ач холбогдлынхоо хувьд энэ бол Бурханаас бидэнд үнэгүй илгээсэн ургамлын ертөнцийн “хосгүй гайхамшиг” гэвээс зохилтой.
Халгай хог ургамал огт биш юм шүү.
Нийтлэл бичсэн. Ш.Пүрэвсүрэн
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.