Бордоо хатаагч

Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: Сонголттой

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Энэхүү хатаагч нь найдвартай ажиллагаатай. Зориулалтын хувьд уян хатан, дасан зохицох чадвар сайн, боловсруулах хүчин чадал өндөр. Уламжлалт хатаах төхөөрөмж бөгөөд дараах үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэнэ.

1. Хими, уурхайн баяжуулалт, металлургийн үйлдвэрлэлийн салбарт: Хүдэр, шаар, нүүрс, металлын нунтаг, шавар, диатомит, каолин гэх мэт.

2. Хөдөө аж ахуйн тэжээл ба бордооны үйлдвэрлэлийн салбарт: Сүрэл, тэжээлийн өвс, навч, загасны гурил, эрдэнэ шишийн соус, цардуулын үлдэгдэл, нэрэгчийн үр тариа, эмийн үлдэгдэл, уут, буурцагны соусын үлдэгдэл, өвсний нүүрс, органик нийлмэл бордоо, лаг усны бүтээгдэхүүний хаягдал, хүнсний үйлдвэрийн хаягдал, нядалгааны хаягдал, органик болон органик бус бордоо, аммонийн сульфат, фосфатын бордоо.

3. Тусгай шаардлага бүхий хуурай нунтаг ба мөхлөгт материал. Төрөл бүрийн талстууд, хөнгөн кальцийн карбонат, идэвхижүүлсэн шавар, соронзон нунтаг, бал чулуу, органик бус шавар, шавар шавар, шохойн зутан, хүдрийн зутан, фосфорын шаар, хөнгөн цагааны үйлдвэрийн улаан шавар гэх зэрэг.

4. Бага температурт хатаах, их хэмжээгээр тасралтгүй хатаах шаардлагатай материал.

Тоног төхөөрөмжийн марк нь диаметр болон уртын хэмжээг илэрхийлнэ. Энэхүү хатаалгын хоолойг 3-5 градусын налуу уналттайгаар угсрана.

1.2 метрээс бага диаметртэй хатаагчуудын дотор температур нь ≤7000С хүртэл байна. Харин 1.2 метрээс их диаметртэй хатаагчуудын дотор температур нь ≤8000С хүртэл байна.

Марк Эзэлхүүн Хүчин чадал Чадал Жин Эргэлт Үнэ
Ф600*6000 1,69 м3 0,5-1,5 тонн/цаг 3 квт 2,9 тонн 3-8 эрг/мин 36000 юань
Ф800*8000 4,01 м3 0,8-2,0 тонн/цаг 4 квт 3,5 тонн 3-8 эрг/мин 41000 юань
Ф800*10000 5,02 м3 0,8-2,5 тонн/цаг 4 квт 4,5 тонн 3-8 эрг/мин 49000 юань
Ф1000*10000 7,85 м3 1,0-3,5 тонн/цаг 5,5 квт 5,6 тонн 3-8 эрг/мин 65000 юань
Ф1200*8000 9,0 м3 1,9-2,4 тонн/цаг 7,5 квт 9 тонн 3-8 эрг/мин -
Ф1200*10000 11,3 м3 1,8-5 тонн/цаг 7,5 квт 14,5 тонн 3-8 эрг/мин -
Ф1200*12000 13,56 м3 2-6 тонн/цаг 11 квт 14,8 тонн 3-8 эрг/мин 118000 юань
Ф1500*12000 21,19 м3 3,5-9 тонн/цаг 15 квт 17,8 тонн 2-6 эрг/мин 116000 юань
Ф1500*14000 24,7 м3 5,3-6,6 тонн/цаг 15 квт 19,7 тонн 2-6 эрг/мин -
Ф1500*15000 26,5 м3 5,7-7,1 тонн/цаг 15 квт 20,5 тонн 2-6 эрг/мин -
Ф1800*12000 30,52 м3 5-12 тонн/цаг 18 квт 25 тонн 2-6 эрг/мин -
Ф1800*14000 35,6 м3 7,6-9,5 тонн/цаг 18,5 квт 23 тонн 2-6 эрг/мин -
Ф2200*12000 45,59 м3 6-15 тонн/цаг 18,5 квт 33 тонн 1,5-6 эрг/мин 273000 юань
Ф2200*14000 53,2 м3 11,4-14,2 тонн/цаг 22 квт 36 тонн 1,5-6 эрг/ми -
Ф2200*16000 60,8 м3 13,0-16,2 тонн/цаг 22 квт 38 тонн 1,5-6 эрг/ми -
Ф2200*18000 68,38 м3 10-18 тонн/цаг 22 квт 53,8 тонн 1,5-6 эрг/мин 380000 юань
Ф2200*20000 75,98 м3 12-20 тонн/цаг 30 квт 56 тонн 1,5-6 эрг/мин -
Ф2400*14000 63,3 м3 13,5-16,9 тонн/цаг 37 квт 45 тонн 1,5-6 эрг/ми -
Ф2200*18000 81,4 м3 17,4-21,7 тонн/цаг 37 квт 49 тонн 1,5-5 эрг/мин -
Ф2400*20000 90,43 м3 18-30 тонн/цаг 37 квт 60 тонн 1,5-5 эрг/мин -
Ф2400*22000 99,5 м3 21,2-26,5 тонн/цаг 45 квт 58 тонн 1,5-5 эрг/мин -
Ф2600*24000 127,4 м3 27,2-34,0 тонн/цаг 55 квт 73 тонн 1,5-5 эрг/мин -
Ф3000*20000 141,3 м3 25-35 тонн/цаг 55 квт 78 тонн 1,5-5 эрг/мин -
Ф3000*25000 176,6 м3 32-40 тонн/цаг 75 квт 107,9 тонн 1,5-5 эрг/мин -
Ф3200*25000 201 м3 42,9-53,6 тонн/цаг 90 квт 110 тонн 1,5-5 эрг/мин -
Ф3600*28000 285 м3 60,8-76,0 тонн/цаг 160 квт 135 тонн 1,5-5 эрг/мин -

Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардал 8000 - 24000 юань. Энд би үйлдвэр дээр ихэнхи тохиолдолд бэлэн шахуу байдаг хамгийн их эрэлттай загваруудын үнийн саналыг орууллаа. Үнийн санал оруулаагүй загваруудыг үйлдвэрлэгч захиалгаар хийх боломжтой бөгөөд захиалга авч байгаагүй тул үнийн саналыг өгөх боломжгүй гэсэн тайлбар өглөө.

Бордоо хатаагч

Бордоо хатаагч

 

Түүний ажиллах зарчим нь:

1. Хэвтээ хоолой нь үндсэн моторын хүчээр эргэж, түүхий эдийг халуун агаар дундуур хатаалганд оруулна. Хөдөлгүүрийн тэнхлэгт суурилуулсан хүчирхэг араа нь их бие дээр бэхлэгдсэн том цагирагыг эргүүлнэ.

2. Түүхий эдийг цилиндр хоолойн эхлэлээс нь оруулна. Зуухнаас үүссэн халуун агаар (энэ машинд ашигладаг) вентиляторын хүчээр цилиндр хоолой дундуур урсаж, тасралтгүй эргэлдэж байгаа түүхий эдийг жигд хатаана. Эргэлтэнд орсон түүхий эд дээр байгаа ус халуун орчинд ууршин агаарын урсгалын дагуу гадагшлах болно.

3. Хатаасан түүхий эд нь 3-5 градусын налуугаар эргэлтэнд орж улмаар цлиндрийн төгсгөлд хүрээд тэжээл хураах конвейороор дамжин цлиндрээс гарна. Хөдөлгүүрийг тасралтгүй эргүүлснээр материалыг тасралтгүй оруулснаар их хэмжээний үйлдвэрлэлд хүрэх боломжтой

Тэмдэглэл: Энэ машиныг хөргөгчтэй хамт ашигладаг. Учир нь хатаасан хэсгүүдийн температур өндөр байдаг тул хадгалахад тохиромжгүй тул хадгалахаас өмнө хөргөх шаардлагатай.

Бордоо хатаагч

Бордоо хатаагч

Бордоо хатаагч

Бордоо хатаагч

Бордоо хатаагч

Энэ тоног төхөөрөмжийг Монгол орны нөхцөлд уул уурхай, барилгын салбарт хэрэглэхээс гадна тахиа гахайны аж ахуйн хаягдал, мал нядалгааны хаягдал, үхрийн фермийн хаягдалуудыг хатаан бордоо хийх зориулалтаар ашиглаж болно.

Бордоо хатаагч

Бордоо хатаагч

Бордоо хатаагч

Бордоо хатаагч

Хөрсөнд бордоо болгон ашиглаж байгаа бууцыг зөв сонгох нь хамгийн чухал. Бууц нь хөрсний үржил шимийг нэмэгдүүлж, зарим макро болон микроэлементүүдийг нэмэхэд маш сайн хүчин зүйл болох боловч тэдгээрт байгаа шим тэжээлийн агууламж нь ижил байдаггүй тул ургац алдах шалтгаан болдог гэдгийг мартаж болохгүй.
Аливаа ургамалд тохирох бууцыг сонгохдоо бууцны төрөл, шим тэжээлийн агууламж, нас ихээхэн хамааралтай.

Гэрийн тэжээвэр амьтдын ялгадаснаас аль нь хамгийн сайн бордоо болох вэ?

Хамгийн гол нь хуучин бууц алтан бордоо гэдгийг санахад илүүдэхгүй. Хонь, үхэр, тахианы шинэхэн ялгадас хэт их давсны агууламжтай байдаг тул таны ургамлыг шатааж болзошгүй.
Мөн шинэ бууц нь хонь, үхрийн бэлчээрлэж байсан талбайн өвс ургамал, халгай болон бусад зэрлэг ургамалын амьдрах чадвар бүхий олон тооны үрийг агуулж байдаг. Үүнээс гадна бууцанд төрөл бүрийн шавьжны өндөг, өт, авгалдай ч байхыг үгүйсгэхгүй.

Тэдгээр нь үржил шимт бууцны таатай орчинд сэргээш аван, ургаж үрждэг! Тиймээс бордоо болгон ашиглаж байгаа бууцыг нартай газар хучих буюу дулаан чийглэг орчинд хэдэн долоо хоног байршуулна. Ингэснээр бууцны гүнд термал урвал явагдаж бууц халах болно. Бууцны дотоод температур нэмэгдэхэд түүний дотор нуугдаж байсан амьд организмууд үхэж үрэгддэг. Үүний зэрэгцээ шинээр ашигтай бактерийн үржил давамгайлан бууцанд бүтцийн задрал явагдах болно. Ийнхүү өндөр шим тэжээлт бордоо болох процесс 2-3 долоо хоног үргэлжлэнэ. Урьдчилан бэлтгэсэн энэ бууцыг тараан цацахаас өмнө бага зэрэг бутлах нь зүйтэй.

Бууцны шим тэжээлийн агууламжыг дараах зурагт үзүүллээ. Энэ графикаас та бүхэн бууц тус бүрийн нийт жингийн хэдэн хувьд нь азот, фосфор, кали агуулагдаж байгааг харах болно. 

Тахианы сангас нь үхрийн аргалтай харьцуулахад шим тэжээлийн агууламж өндөр болохыг харж байгаа биз? 

Учир нь тахиа ихэвчлэн нэмэлт тэжээл, төвлөрсөн тэжээл хэрэглэдэг байхад үхэр нь шим тэжээлийн агууламж багатай өвстэй газар бэлчээрлэдэг.

Дээрхи зурагнаас та хайж буй шим тэжээлийнхээ тэнцвэрийг олж болно. Тахианы сангас азотыг их хэмжээгээр агуулдаг тул навчит ногоог ургуулахад ашигтай. Хонь ямааны хоргол бүх төрлийн хөрсний ангижруулагч болдог бөгөөд бордоо болгон тараахад хялбар байдаг. Үхрийн аргал нь шим тэжээлийн харьцангуй бага агууламжтай тул фосфорт мэдрэмтгий унаган ургамалд сайнаар нөлөөлдөг. Адууны хомоол нь мөөгний субсрат бэлтгэх үнэт түүхий эд болохоос гадна чийгийн улаан өт үржүүлэх таатай орчин болдог.

Бууцыг ашиглахын өмнө сайтар бутлаж өгвөл хөрсний био агууламжыг хүртээмжтэй болгодог. Энэ нь ургамал өөрийнхөө үндсээр дамжуулан бууцанд байгаа шим тэжээлийг  хэрэглэхэд тохиромжтой хэлбэрт оруулж байна гэсэн үг. Ер нь ургамалын гаралтай хог хаягдлыг бордоотой хамт хэрэглэх юм бол таны хөрс танд талархах болно.

Шим тэжээл, органик бодисыг хөрсөнд нэмэгдүүлэхийн тулд бууцыг хэрэглэдэг. Бууц нь хөрсний бүтцийг сайжруулж, хөрсөн дэх чийгийг хадгалж, ашигтай бичил биетний үржих орон байрыг хангаж байна гэсэн үг.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ