ХАА-н үр тариа, хүнсний ногооны хаягдал, эрдэнэ шиш, улаан буудайн сүрэл, газрын самар, өвс, хивэг зэргээр хорголжин тэжээл хийхээс гадна үртэс, малын хөрзөнгөөр шахмал түлш хийж болно. Бага температурт боловсруулсан 2-12мм-ийн диаметр бүхий хорголжин тэжээл нь шим тэжээл сайтай байдаг тул тахиа, гахай, үнээ, адуу, бог малын аж ахуйд хэрэглэхэд нэн тохиромжтой.
Машинд боловсруулагдсан хорголжин тэжээлийн микро организмууд усттаж, паразит амьтаны үр авгалдай бүрэн устаж үгүй болно.
Мөн удаан хугацаагаар хадгалах тээвэрлэхэд нэн тохиромжтой.
Төрөл бүрийн нунтагласан болон жижиглэн хэрчсэн биомассыг өндөр даралтаар шахан нягтруулж, хорголжин тэжээл болон шахмал түлш үйлдвэрлэнэ.
Энгийн утгаар ойгоход махны машинтай их төсөөтэй тул хутгыг солих журмаар эцсийн бүтээгдэхүүний диаметр болон хэмжээг өөрчилж болно.
Ажиллуулж эхлэх буюу дуусах үедээ 5-10 минут чийглэг түүхий эд оруулж өгөх нь зүйтэй. Учир нь чийглэг түүхий эд нь машин шахагч голыг сайтар халааж өгнө. Машины бул 60-100 градус хүртэл халсны дараа 20-30 хувийн чийглэг түүхий эд оруулна. Бага зэргийн чийглэг түүхий эд нь хоорондоо барьцалдаж, сайтар шахагдан өндөр нягтралтай бүтээгдэхүүн болно. Жор найрлагыг хэрэглэгч өөрөө тогтооно.
Тухайлбал: Сүрлээр шахмал түлш хийж байгаа тохиолдолд бага зэрэг чийглэг хөрзөн нэмж өгвөл шахалт, нягтрал сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Хуурайшилт ихтэй буюу хэт чийглэг түүхий эд нь барьцалдан нягтрах чадвар бага байдаг тул эцсийн бүтээгдэхүүний нягтрал сул гардгийг анхаарах хэрэгтэй.
- Дискийн эргэх хурд: 336 эрг/мин
- Хорголжин тэжээлийн диаметр: 2мм - 6мм (Захиалагч сонголтоо хийнэ.)
Загвар | Цахилгаан хэрэглээ ба зарцуулалт |
Дискийн диаметр |
Хүчин чадал | Үнэ |
KK120 | 220V/2.2 квт | 120мм | 80 - 120 кг/цаг | 4100 юань |
KK150 | 380V/4.0 квт | 150мм | 100 - 160 кг/цаг | 4750 юань |
KK200 | 380V/7.5 квт | 200мм | 200 - 300 кг/цаг | 6100 юань |
KK230 | 380V/15.0 квт | 230мм | 350 - 450 кг/цаг | 8200 юань |
KK260 | 380V/15.0 квт | 260мм | 500 - 600 кг/цаг | 9800 юань |
KK300 | 380V/22.0 квт | 300мм | 600 - 800 кг/цаг | 16000 юань |
KK350 | 380V/22.0 квт | 350мм | 800 - 900 кг/цаг | 20500 юань |
KK400 | 380V/30.0 квт | 400мм | 1000 - 1200 кг/цаг | 26800 юань |
Хорголжин тэжээлийн машин нь хөдөлгүүрийн эргэлдэх хөдөлгөөнийг хүч нэмэгдүүлэх редукторын тусламжтайгаар эргэх дамрыг эргүүлж, үрэлт үүсгэж, тэжээлийн ургамалыг шахаж түрнэ.
Булны өндөр даралтаар шахагдсан тэжээлийн ургамал нь үрэлтийн явцад температур нь нь нэмэгдэж, желатинжуулсан өндөр температур бүхий нунтаг болж, уургийн бүлэгнэлд орно. Дараа нь шахагч булнаас шахагдаж, бэлэн бүтээгдэхүүн болж гадагшлана.
Бэлэн бүтээгдэхүүний уртын хэмжээг хүссэнээрээ тохируулж болох бөгөөд хутгыг тохируулж өгнө.
Энэхүү машиныг хуванцар, хорголжин тэжээл, муур нохойны хоол, шахмал түлш, арц хүж, бордоо, ногоон ургамал зэргийг хатаахад өргөн хэрэглэнэ.
Шахмал түлш хатаахад хэрэглэнэ.
Хорголжин тэжээл хатаахад хэрэглэнэ.
Муур нохойны хоол бэлтгэгэхэд хэрэглэнэ.
Ясны гурилиар хийсэн тэжээвэр амьтадын тэжээл бэлгэхэд хэрэглэнэ.
Тахиа гахайны аж ахуйн тэжээл бэлтгэхэд хэрэглэнэ.
Төрөл бүрийн органик бордоо хийхэд хэрэглэнэ.
Тэжээл бэлтгэнэ гэдэг малын тогоочын ажил. Ингэж бодохоор бас нарийн ур чадвар, жор найрлага шаардсан ажил юм.
Мал амьтан бүр өөр өөрийн онцлогтой байдаг бөгөөд нас насаараа бас л өөр. Төл малын тэжээлийг эхэд нь өгч болохгүй. Гахайн тэжээлийг үхэр идэхгүй гэх мэт. Иймд тэжээл бэлтгэхэд хатаагч машинаас гадна тэжээл бутлагч, хэрчигч, холигч гэх мэт нэмэлт төхөөрөмжүүд хэрэг болдог.
Та өөрийн тэжээж буй мал, амьтаныхаа онцлогт тохируулан тэжээлийн жор найрлагаа тогтоосны дараа нэмэлт тоног төхөөрөмжийн тухай биднээс зөвлөгөө авч болох бөгөөд дараах холбоосоор орж, нэмэлт мэдээлэл аваарай.
![]() |
![]() |
![]() |
Тэжээлийн үйлдвэр | Тэжээл бутлагч, холигч машин | Ногоон тэжээл хэрчигч |
![]() |
![]() |
![]() |
Тэжээл холигч | Тэжээлийн конвейор | Тэжээл хатаагч |
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.