![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 10-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: 165000 юань |
Өвлийн улиралд том орон зай бүхий байгууламжуудын халаалтын зардал таны тархийг зовоож байна уу? Тэгвэл энэ төхөөрөмжийг анхааралдаа аваарай.
Өөрийг чинь шаналгаж байгаа тэр зовлонгоо мартсаныхаа төлөө та ялалтын хундага өргөнө гэдэгт мөрийцөхөд бэлэн байна.
Нэг асуулт асууя.
Агаарыг халаахад амархан уу, эсвэл усыг халаах нь амархан уу?
Усыг халаахын тулд сав хэрэгтэй. Саванд байгаа ус тодорхой хугацааны дараа буцална. Буцлах хугацаа нь усны их бага хэмжээнээс шалтгаална. Гэтэл нам даралтын зуухтай айлын өрөөний агаарын температурыг 20 хэм болгохын тулд 100-200 литр ус буцалгах хэрэг гардаг. Үүнийг буцалгахын тулд багагүй нүүрс түлнэ.
Том талбай бүхий байрны халаалтын зардал бүр их болно.
Тэгвэл зуухны орчим агаар аль хэдийн 100 хэмээс дээш халчихсан байдаг. Гэвч энэ халуун агаар дээшээ хөөрөөд явахаас гадна багахан орчинд үйлчлэнэ.
Агаар уснаас хурдан халдаг гэнэ ээ.
20 хэмийн халуун 20 литр усыг 3.6 квт энергээр 100 хэм хүртэл халаахад 0,52 цаг шаардагдана. Энэ бол их хэмжээний түлш хэрэглэж байгаа нэг жишээ юм.
Өрөөнд байгаа хүйтан агаарыг хэрхэн хурдан халаах вэ? гэдэг асуултанд Хятадууд их амархан шийдэл олж гаргасан байна. Энэ нь их энгийн.
Энэхүү зуухыг Хятадын ХАА их сургууль, Хятадын ХАА-н механикжуулалтын Академийн эрдэмтэд багш нар хамтран хийж Шанхай хотод хэрэгжүүлээд байгаа юм. Өндөр хүчин чадалтай, хурдан хугацаанд халаалт өгдөг, агаар бохирдуулахгүй, угсрахад хялбар зэрэг олон давуу талтай бөгөөд Хятадын томоохон хүнсний ногооны хүлэмжүүд, тахианы аж ахуй дээр хийсэн туршилт нь үр дүнгээ өгч, олны анхаарлыг татаж эхэлсэн байна.
400 кв.м-ээс том талбайтай бүхий үхэр, гахай, тахианы фермерийн аж ахуй, цэцгийн болон хүнсний ногооны хүлэмж, авто грашууд болон авто угаалга, засварын газар, агуулах, хүнсний үйлдвэр, тавилгын үйлдвэр, химийн үйлдвэр гэх мэт том ажлын байр шаардагдах үйлдвэр аж ахуйн нэгжүүд өргөн хэрэглэнэ.
Иймд маш хурдан хугацаанд агаарыг 60-90 хэм хүртэл халааж чадах халаалтын төхөөрөмжийн тухай танилцуулья.
Том орон зай бүхий ажлын байрыг нам даралтын зуухаар халаалтыг нь шийднэ гэвэл амаргүй.
Агаар халаагч төхөөрөмжийг гахайн фермийн байранд угсарсан байдал. Энэхүү заалыг ганцхан цагийн дотор халааж чадна.
Та өөрийн ажлын байрны талбайн хэмжээнээс шалтгаалан сонголт хийх хэрэгтэй. Ажлын байрны өндрийг стандартаар 3 гэж тооцсон байгаа. 3 м-ээс өндөр таазтай бол хүчин чадлыг нь арай илүү хэмжээгээр тооцно.
Хэрэв энд танилцуулсан зуухны хүчин чадал таны ажлын байрны хэмжээнээс нэн бага байгаа бол 2 буюу түүнээс дээш тооны зуух захиалах хэрэгтэй. Хамгийн томдоо 3 метр өндөр 1300 кв.м талбайг халаах хүчин чадалтай байгаа.
1. Агаар халаагч бага оврын зуух
Загвар | 45а | 55а | 65а |
350С-370С | 25-40м2 | 50-70м2 | 100-160м2 |
200С-300С | 60-80м2 | 150-200м2 | 300-570м2 |
200С | 60-80м2 | 150-200м2 | 350-570м2 |
150С-200С | 80-100м2 | 150-220м2 | 350-570м2 |
Түлш зарцуулалт | 12-22кг | 15-25кг | 20-30кг |
Үлээгчийн чадал | 0.75KW | 0.75KW | 1.1KW |
Цахилгаан хэрэглээ | 220V | 220V | 220V/380V |
Нэмэлт сэнс | Үгүй | Үгүй | Үгүй |
Агаарын хоолой бэлгэнд | 20 метр | 20 метр | 30 метр |
Үйлдвэрийн баталгаа | 13 сар | 13 сар | 13 сар |
Үнэ | 4.3 сая төгрөг | 4.65 сая төгрөг | 5.2 сая төгрөг |
Үйлдвэрээс Улаанбаатар хот хүртэл тээврийн зардал үнийн дүнд багтсан.
2. Агаар халаагч дунд оврын зуух
Загвар | 75а | 75в |
350С-370С | 200-280м2 | 200-280м2 |
200С-300С | 500-700м2 | 500-700м2 |
200С | 550-770м2 | 550-770м2 |
150С-200С | 550-870м2 | 550-870м2 |
Түлш зарцуулалт | 25-40кг | 25-40кг |
Үлээгчийн чадал | 2.2KW | 2.2KW |
Цахилгаан хэрэглээ | 380V | 380V |
Нэмэлт сэнс | Үгүй | 85W/380V |
Агаарын хоолой бэлгэнд | 30 метр | 30 метр |
Үйлдвэрийн баталгаа | 13 сар | 13 сар |
Үнэ | 5.55 сая төгрөг | 5.65 сая төгрөг |
Үйлдвэрээс Улаанбаатар хот хүртэл тээврийн зардал үнийн дүнд багтсан. Жич: А загварууд нь халаалтынх, В загварууд нь хатаалгын зориулалтаар ашиглана.
3. Агаар халаагч том оврын зуух
Загвар | 85а | 85в | 95а |
350С-370С | 300-380м2 | 300-380м2 | 400-480м2 |
200С-300С | 600-850м2 | 600-850м2 | 800-1050м2 |
200С | 650-870м2 | 650-870м2 | 850-1200м2 |
150С-200С | 650-1000м2 | 650-1000м2 | 850-1300м2 |
Түлш зарцуулалт | 35-50кг | 35-50кг | 45-60кг |
Үлээгчийн чадал | 2.2KW | 2.2KW | 2.2KW |
Цахилгаан хэрэглээ | 380V | 380V | 380V |
Нэмэлт сэнс | Үгүй | 85W/380V | Үгүй |
Агаарын хоолой бэлгэнд | 30 метр | 30 метр | 30 метр |
Үйлдвэрийн баталгаа | 13 сар | 13 сар | 13 сар |
Үнэ | 5.95 сая төгрөг | 6.1 сая төгрөг | 6.5 сая төгрөг |
Үйлдвэрээс Улаанбаатар хот хүртэл тээврийн зардал үнийн дүнд багтсан. Жич: А загварууд нь халаалтынх, В загварууд нь хатаалгын зориулалтаар ашиглана.
Жич: Эдгээр агаар халаагч нь ажлын байрны агаарын температурыг 15-37 хэм хүртэл халаана. 380V болон 220V ийн хөдөлгүүртэй.
Үйлдвэр технологийн шинэчлэл хийсэн тул шинэ загварын зуухны гадаад үзэмж сайжирч, агаар халаах хүчин чадал 3.9 дахин нэмэгдсэн байна. Энэ нь дэвшил нь 1200 м2 талбайтай 8м өндөр үйлдвэрийн байрыг халаах хугацаа нэг цаг байсан бол 15 минутанд халаана гэсэн үг юм.
Энэ төхөөрөмж нь өрөөний хүйтэн агаарыг сорж, эгшин зуур халуун агаар болгож, вентилятор сэнснээр үлээгдэн өрөөний температурыг хурдан хугацаанд нэмэгдүүлнэ. Дэлхийн чанарын стандартын ISO9001-2000 шаарлагыг хангасан энэ халаалтын систем нь тэргэнцэр дээр угсарсан тул өвлийн цагт хэрэглээд зуны цагт агааржуулалтын сэнс болгон ашиглана.
Эндээс харахад 50м х 24м-ийн хэмжээтэй буюу 1200 кв.м талбай 3 метр өндөр үйлдвэрлэл үйлчилгээний байрыг 45-60 кг нүүрсээр 15 минутын дотор халааж байна.
Хэрэв халааж буй орон зай нь дулааны алдагдал багатай бол өдөрт нэг удаа ажиллуулахад болно. Дулааны алдагдал их байх тусам халаалтын хугацаа нэмэгдэнэ.
Зураг дээр: Агаар халаагч төхөөрөмж болон шалны халаалтын системийг харьцуулан харууллаа. Эндээс харахад шалны халаалтын систем шиг жигд халаахгүй байгаа нь харагдаж байгаа боловч агаарын сэлгэлт хүчтэй явагддаг тул өрөөний температурыг хурдан хугацаанд өөрчилж байгаа нь ойлгомжтой байна.
Агаар халаагч төхөөрөмж нь бусад шалны халаалтын төхөөрөмжтэй харьцуулбал халаалтын бүтээмж 25-40 хувь илүү байгаа нь туршилтаар нотлогджээ. Энд сайн тал байхаас гадна бас муу талтай байдаг. Халуун агаар хүйтэн орчинд тархахдаа өрөөнд харилцан адилгүй температурын орчныг буй болгодог. Зарим газар нь халуун байхад зарим газар нь хүйтэн байдаг.
Тэгэхээр энэ технологийн халаалтыг орон сууцанд хэрэглэх нь тохиромжгүй юм.
Харин агаарын эргэлт сайн байх тусам энэхүү төхөөрөмжийн ач холбогдол илүү байна. Учир нь халуун агаар дэгдэж хүйтэн агаар шалан дээгүүр сууж байдаг. Тоног төхөөрөмжөөс гарч байгаа агаарын сувгийг аль болохоор доор байршуулах нь зүйтэй.
Зураг дээр: Агуулахын өрөөнүүдэд агаарын урсгалын суваг байршуулах бүдүүвч зургийг харуулав.
Хэрэв халаалт өгч буй байр нь олон өрөөтэй бол халуун агаарын солилцооны суваг хийж өгөх хэрэгтэй. Учир нь өрөөний хана агаарын тархалтыг тусгаарладаг. Агаарын сувгийг өрөөний шалнаас 30 см өндөр байршуулна.
Өрөөнүүдэд агаарыг сэлгэлтийг маш ухаалаг тооцох хэрэгтэй байдаг. Агаарын даралтаар тухайн өрөөний агаарын сэлгэлтийн хэмжээг тодорхойлж болно.
![]() |
![]() |
Агаарын сэлгэлт сайн өрөөнд агаарын даралт тэнцвэртэй байна. Агаар халаагчийг дамжин өнгөрч байгаа агаар тэнцүү байх |
Агаарын даралт муу өрөөнд агшилт явагдана. |
![]() |
![]() |
Агаарын даралт их өрөөнд тэлэлт явагдана | Өрөө тусгаарлагч хана агаарын даралтанд сөрөг нөлөөтэй |
АНУ-ын эрчим хүчний хэмнэлтийн төвийн менежер Кен Бейкер "Агаарын эргэлтийг ухаалгаар шийдэж чадвал эрчим хүчний хэмнэлтийг 30 хувь хүртэл нэмэгдүүлж болох тухай судалгаа хийжээ.
Түүний судалгаагаар агаарын сэлгэлтийг сайжруулах юм бол эрчим хүчний хэмнэлт 16 хувиар өснө гэжээ. Энэ ч аргагүй юм. Агаарын дулааныг нэмэгдүүлэх үндсэн хоёр арга байна. Үүнд:
1. Халуун радиатор буюу бусад халаалтын төхөөрөмжөөр агаарыг зуугуухан халаах уламжлалт арга.
2. Агаарыг халаагч төхөөрөмжийн дундуур урсгаж, эрчимтэй халаах арга.
Хоёр дахь арга нь мэдээж агаарыг хурдан хугацаанд халаана. Тэгэхээр өрөөний температурыг нэмэгдүүлэх хамгийн дэвшилттэй арга болох нь харагдаж байна.
Халаалтын хамгийн эмзэг орчин шаарддаг хүлэмжинд автомат халаагч төхөөрөмжийг хэрэглэхэд тохиромжтой.
1. Том оврын агаар халаагч төхөөрөмж. Агаар халаагч төхөөрөмж нь энгийн уурын зуухнаас илүү их үр ашигтай бөгөөд түлшний зарцуулалтыг 60 хувь хүртэл буулгана.
Агаар халаагч төхөөрөмжийг угсрахад нэн хялбар. Агаар сорогч вентиляторыг 0.75-2.2 квт чадалтай 220V буюу 380V-ийн хөдөлгүүр бүхий үлээгчээр эргүүлнэ. Хөдөлгүүрийг цахилгаан шугаманд холбоход л болно.
220-300мм диаметр бүхий агааржуулалтын хоолой хэрэгтэй.
Агааржуулалтын венилятор нь их хэмжээний хүйтэн агаарыг сорж зууханд оруулан дулаан агаар болгоно.
Нүүрс болон шахмал түлш түлэх зуух. Зуухны доор үнс гаргах нүх ухаж өгмөөр санагдсан шүү.
Агаар халаагч төхөөрөмж нь нэн зузаан лист төмөрөөр хийсэн тул удаан жилийн эдэлгээтэй.
Нүүрсний хотол бага байгаа нь түлш хэмнэх тод жишээ болж байгааг та харж болно.
Үйлдвэрийн агуулахад уг төхөөрөмжийг бэлэн хийсэн байсан. Иймд үйлдвэрт захиалга хийж, банкны дансанд мөнгө орсон бол үйлдвэр шууд ачуулах боломжтой.
1. Дэмжлэгийн систем
Сэнсээр үлээсэн агаарын маш бага хэсэг нь хавхлагын боомтоос дотоод давхаргын дотор тал руу нэвтрэн орж, дотор талын сунгасан ирмэгээр дамжин камер руу үлээж, шахмал түлшний шаталтыг өдөөн хүчтэй шатаадаг.
Хянах хавхлагыг нээж, хаах замаар агаарын оролтын хэмжээг тохируулснаар дөлний хэмжээг удирдаж болно.
2. Шатаах камер
Шатаах камерт дүрэлзэж байгаа нүүрсний дөлнөөс CO2, SO2 болон бусад хорт хий үүсэх процесс маш бага бөгөөд яндангаар шууд гадагшилж, дулааны алдагдал маш бага байна.
Анхаар! Энэхүү зууханд антрацитыг хэрэглэж болохгүй. Антрацитын шатаж буй дөл өндөр биш бөгөөд дулааны концентраци нь зууханд муу тархдаг! Үүнээс гадна өндөр илчлэгтэй тул зуухны төмрийг хайлуулах сөрөг талтай байдаг. Өөрөөр хэлбэл Таван толгойн илчлэг өндөртэй нүүрсийг шууд түлж болохгүй гэсэн үг.
3. Халаалтын камер
Шатаах зууханд ассан галын дөл нь зуухны дотор талын халаагуурыг халааж, агаар үлээгчээр үлээсэн агаарыг температурыг нэмэгдүүлнэ. Халуун агаарыг урсгал ажлын байр руу урсан орж дулаан орчинг бий болгоно. Халсан агаарыг нэг хэсэг нь галын үзелийн өрөө руу урсан орж дахин халаалт хийх агаарын эргэлтэнд сэнсээр дамжин орно.
Ийнхүү хоёрдогч хоолойгоор гадагшилсан агаарын температур нэмэгдсэн тул эрчим хүчийг 30 хувиар хэмнэж өгнө!
4. Чийглэгийн хяналтын систем
1-р дээр заасан усны тэлэлтийн сав руу ус нэмж өгнө.
2-р дээр заасан ус шавхах цоргоор илүүдэл ус болон усны танканд байгаа үлдэгдэл усыг гадагшлуулна. Энэхүү усны танканд байгаа ус нь яндангийн халалтыг хөргөх зориулалттай бөгөөд ажлын байрны агаарын хуурайшилтаас сэргийлэх давхар үүрэг гүйцэтгэнэ.
3-р дээр заасан жижиг цоргоор чийглэг агаар гадагшлах бөгөөд түүнд тохирсон хоолой залгаж ажлын байр руу чийгшилт өгч болно. Эсвэл үзелийн өрөөний агаарын чийгшлийг нэмэгдүүлэх зорилгоор ашиглаж болно.
4-р дээр заасан хаалтыг нээвэл чийглэг агаарын дусал шатаах зуухнаас гарч байгаа агаарын үлээлтээр замхарч өрөөний чийглэгийг тохируулах боломжтой болно.
5. Дотор суурилуулалт
Агаар үлээх цорго нь 3 метр тутамд нэг байхад болно. Зураг дээр харуулсны дагуу дулааны алдагдал бага, битүүмжлэл сайтай цонхны харалдаа байрлуулбал нэн сайн.
Энэ нь цонхны гадна байгаа хүйтэн агаарын нөлөөг сарниулж дулааны үр ашгийн коэффициентийг нэмэгдүүлэх болно. Өөрөөр хэлбэл ажлын байрны хамгийн хүйтэн сэрүүн хэсэгт байрлуулна гэсэн үг. Ингэж байрлуулсан ажлын байрны халаалтын зардал хэмнэгдэнэ.
Температурыг хянах систем нь үлээгчийн үйл ажиллагааг хянах ба температур мэдрэгч төхөөрөмжөөс ирсэн мэдээллийн дагуу асааж унтраах процессийг удирдана. (Шугамын уртыг сунгаж болох бгөөд 20 метр хүртэл утастай байж болно.
Температур хяналтын дэлгэц нь температур мэдрэгчтэй холбогдсон байдаг бөгөөд ажлын байраны дулааны хэмжээг харуулна. Температурын тохиргооны дэлгэцийн дор температурыг хэмжээг нэмж хасах товчлуур байрлуулсан байгаа. Түүгээр температурын тохиргоог өөрчилж болно.
Завсрын температур зөрүү тогтоосон температураас доогуур байвал хяналтын төхөөрөмж нь үлээгчийг ажилуулж эхлэх бөгөөд зууханд хүчилтөрөгч нийлүүлж, өрөөнд нүүрс халааж эхэлдэг. Дэлгэцийн баруун талд байрлах температурын тогтоосон хэмжээнээс өндөр байвал үлээгч нь ажиллахаа болино, шаталтын камер дахь нүүрс. Хүчилтөрөгчгүй болсон тул зөвхөн дөлийг хадгалах боломжтой бөгөөд халаалт бараг зогсдог.
1. Агаар халаах бункерийн зураг төсөл
Сэнсэнд очих цахилгаан тэжээлийн хангамжыг хувиргах замаар агаарын урсгалын хурдыг тохируулж, гаднах дулаан дамжуулалтыг багасгахын тулд агаар халаах нэг ба хоёрдугаар бункерийг нэмж өгсөн.
2. Материалын нягтрал
Зуухны бие болон дотоод ган хавтангийн зузааныг нэмэгдүүлж өгсөн нь эдэлгээний хугацааг урт болгосон. Дотор талыг 6 мм ган хавтангаар хийж, гадна корпусыг 12 мм-ийн хавтан (үндэсний стандарт 7 мм байдаг) хэрэглэсэн. Иймд ашиглалтын насжилт 4-5 жилээс арван жил хүртэл үргэлжилнэ.
3. Дулааны хоолойн дизайны өөрчлөлт
Урьд нь материалыг хэмнэхийн тулд баруун талд нь спираль хоолойн загварыг ашигладаг байлаа. Энэ загвар нь дөлний чиглэлийн дагуу биш байсан тул бүрэн гүйцэд шаталт явагдахад сөргөөр нөлөөлдөг байсан. Шинэчилсэн загвар дизайны схемийг боловсронгуй болгож, дөлний оргих чиглэлийн дагуу хагас босоо олон хоолой хийсэн нь галын хотолын орон зайг нэмэгдүүлж, дулааны ашигт үйлийн коэффициент үлэмж хэмжээгээр нэмэгдсэн байна.
4. Галын аюулаас хамгаалах давхар хаалга
Зуухны амаар галын аюул үүсэх хамгийн их эрсдэл дагадаг. Иймд галын хотолд нэмэлт хаалга хийж хамгаалалт нэмсэн.
5. Халуун агаарын суваг зоримог
Халуун агаарын эргэлтийн нөлөөгөөр ажлын байрны дулааны хэмжээ хурдан нэмэгдэж, халаалтын зардлыг үлэмж хэмжээгээр бууруулна.
6. Хөдөлгүүрийн чадал
Өндөр температурт тэсвэртэй моторын эргэлтийн хүчээр ажиллаж байгаа үлээгүүрээр нэвтэрч байгаа агаарын урсгал их байна. Зэс ороомогтой хөдөлгүүр нь тогтвортой ажиллах бөгөөд ашиглалтын норм удаан.
7. Үл үзэгдэх автомат гагнуурын машины технологи
Үл үзэгдэх автомат гагнуурын машины технологиор гагнаасыг хийсэн. Гагнуур нь нягт, нүх сүвгүй, өндөр хурдтай, өндөр үр ашигтай бөгөөд энэ нь бүтээгдэхүүний чанар, ашиглалтын хугацааг нэмэгдүүлдэг. Энэ салбартаа тэргүүлэгч технологи юм.
8. Cr20Ni44MoW галд тэсвэртэй ган
Материал нь Cr20Ni44MoW маркийн өндөр температур, цахилгаан дулааны нөлөөнд тэсвэртэй ган хайлшин материалаар үйлдвэрлэсэн. Германы ган хайлуулагч төхөөрөмжинд Cr (Хром), Mo (Моибидени), W (вольфрам) зэрэг ховор металлын хольцтой хайлшийг шатааж үйлдвэрлэсэн тул энгийн гантай харьцуулахад хоёр дахин их тэсвэртэй болсон байна. Энэ нь цельсийн 1500 хэмийн өндөр температурт хайлахгүй гэсэн үг юм.
1. Антрацит хэрэглэж болохгүй.
Антрацитын шаталтын дөл нь өндөр биш, дулааны концентраци нь зууханд тархахад хялбар биш байдаг тул халаалтанд хэрэглэхэд тохиромжгүй! Антрацит нь хатуу, хар, гялалзсан өнгөтэй. Түүний хүхэрлэгийн хэмжээ бага байхад нүүрстөрөгчийн агууламж өндөр байдаг. Энэ нүүрс нь зэрэглэлээрээ хамгийн дээд зэргийн нүүрс юм. Түүний чийглэгийн хэмжээ 15 хувиас бага байдаг. Түүний илчлэгийн хэмжээ ойролцоогоор 9 киловатт/килограмм болдог. Үүнийг голдуу металлургийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэнэ.
2. Зуухны ам нээлттэй байх үед үлээгч сэнсийг ажиллуулж болохгүй
Зуухны ам нээлттэй байх үед агаар үлээгчийг ажиллуулбал шатаах камерын бохирдол зуухны биед амархан шингэхээс гадна дулаан агаар дамжуулах хоолой бохирдох сөрөг талтай!
3. Халуун нурамыг хэт их хуримтлуулахгүй байх хэрэгтэй.
Халуун нурам ихээр хуримтлагдах нь зуухны хавтангийн дулааны задралд нөлөөлдөг бөгөөд ингэснээр зуухны хавтанг хайлуулах өндөр температурыг бий болгоно. Энэ нь цутгамал төмрийн хайлах цэгт хүрч, зуухны хавтан хайлуулна.
4. Доод ба шалны лац
Зуухны ёроолыг газарт нь сайтар битүүмжилэх хэрэгтэй. Сайн битүүмжлэхгүй бол үнс нурам агаарыг бохирдуулах нь амархан байдаг.
5. Унтрахад нүүрс нэмнэ.
Нүүрс нэмэх үед сэнсийг унтрааж байгаад зуухны хаалгыг нээнэ.
- Үлээгчийг ажиллуулах юм бол зуухны амаар хүчтэй агаар үлээж, гал гарч болзошгүй.
- Үлээгчийг ажиллуулах юм бол зуухны амаар үнс нурам пургиж хүрээлэн буй орчныг бохирдуулахна.
6. Ажлын явцад зуухны хаалгыг хаа
Зуухны давхар хаалгуудыг байнга байлгах ёстой. Үлээгч нь ангарагийн шаталтын камерыг гадаа үлээж гал авалцдаг
7. Агаарын хавхлагыг бүрэн онгойлгох ёсгүй.
1/3 ~ 2/3 хэсгээр нь нээх хэрэгтэй. Хэрэв агаарын хавхлага бүрэн нээгдсэн тохиолдолд их хэмжээний агаарын урсгал нь шатаах камерийг хэт халааж, зуух эвдррэх эсвэл салхины уутыг хэт халуунаар жигнэж өгдөг.
8. Хуванцар түлш шатааж болохгүй
Хуванцар эдлэлийг шатсан хайлш зууханд өнгөр суулгаж, амархан наалддаг бөгөөд цэвэрлэх боломжгүй. Энэ нь ашиглалт, дулаан ялгаруулахад сөргөөр нөлөөлдөг.
9. Зуухны цэвэрлэгээ
Хагас жил тутамд янданг цэвэрлэж, зуухаа хоёроос хоёр удаа нэг удаа цэвэрлэж, зуухны дотор тал, хоолойнуудыг цэвэрлэж байвал дулааны үр ашгийг дээшлүүлнэ.
10. Гурван фазын мотор
Гурван фазын моторын нэг фаз нь ажиллуулахгүй бол моторыг сэгсэрч ажиллах боломжгүй болгох буюу эсвэл эргэлт нь сул, дуу чимээ ихтэй байдаг. Фазын алдагдлын төлөвт ажиллах нь моторыг шатаахад маш хялбар байдаг.
Термостат ажиллаж эхлэхэд фазын алдагдлыг хамгаалах функцтэй боловч ажил эхлэх үед фазын алдагдал байхгүй болно. Фазын алдагдлыг хамгаалах функц байхгүй бөгөөд энэ нь мотор эвдэрнэ. Ашиглалтын явцад ердийн гал хамгаалалтын хэлхээг ашиглахаас зайлсхийх хэрэгтэй бөгөөд фазын алдагдалд хүргэх гал хамгаалагч байдаг.
Үйлдвэрийн чанарын баталгааг илэрхийлэгч гагнуурын аппарат
Үйлдвэрээс өдөр бүр шууд тээвэрлэлт хийдэг.
Үйлдвэрийн цорын ганц ачигч.
Плазм зүсэгчээр маш цэвэрхэн зүсэлт хийдэг
Өндөр температурт тэсвэртэй ган хавтанг үйлдвэрлэлд ашиглаж аайна.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.