Технологийн мэдлэг

xамгийн чухал зүйл технологийн мэдлэг юм. Жижиг дунд үйлдвэр байгуулах гэж байгаа хэн боловч тухайн үйлдвэрийнхээ бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн технологийн талаар ойлголттой байхаас гадна үйлдвэрлэл явуулах тодорхой туршлагатай байх хэрэгтэй. Тухайн үйлдвэрлэлийг урьд өмнө нь эрхлэн явуулж байсан инженер техникийн ажилтан, технологич, мэрэгжилийн ажилчидыг түшиглэх нь хамгийн оновчтой арга юм. "Хүн сургаж ажиллуулна" гэдэг бол эдийн засгийн хувьд хэмнэлттэй боловч богино хугацаанд бүтээгдэхүүн үйлдвэрлэн хөрөнгө оруулалтаа нөхөх ажилд саад болохоос гадна цаг хугацааны болон түүхий эдийн алдагдал хүлээдэг.
Хэрэв тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүн болон технологи нь Монгол орны хувьд цоо шинээр нэвтэрч байгаа бол тоног төхөөрөмж худалдан авч байгаа үйлдвэрээсээ туслалцаа авах нь зүйтэй. Хятад улсын үйлдвэрүүд энэ тал дээр харамгүй зөвөлгөө өгдөг. Гэвч нэг зүйлийг анхаарах хэрэгтэй.
Төлбөр хийгдсэний дараа Хятадын зарим нэг үйлдвэрүүд жудаггүй зан гаргадаг. Төлбөр хийхээс өмнө маш сайн ярьж тохиролцож гэрээндээ тусгах хэрэгтэй.Тухайн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хэрэглэж байгаа Хятадын үйлдвэр дээр нь очиж үзэх шаардлага тавьж болно. Эсвэл тэдгээр үйлдвэр дээр өөрөө айлчлан очиж болно. Тэндээс өөрийн шинээр эхлэх гэж байгаа бизнестээ ихээхэн итгэл үнэмшил олохоос гадна, үйлдвэрлэлийн технологи, ажлын горимын талаар үнэт мэдээлэл олж авна. Нэгэнт та гадаад улсын иргэн тул Хятадын үйлдвэрүүд өөрийн үйлдвэр дээр ямар ч хардах сэтгэлгүйгээр нэвтрүүлэх болно. Та бол өрсөлдөгч биш туршлага судлаж байгаа гадаадын иргэн шүү дээ.
Ер нь жижиг үйлдвэрүүдээс тоног төхөөрөмж худалдан авахгүй байвал зүгээр. Учир нь тэд өөрсдийн үйлдвэрлэж байгаа тоног төхөөрөмж дээрээ технологийн шинэчлэл хийх, боловсронгуй болгох тал дээр анхаарал муу тавьдаг бөгөөд борлуулалтын дараах үйлчилгээ гэж мэддэггүй.
Тэдний бүтээгдэхүүний үнэ ханш харьцангуй хямдхан байдаг бөгөөд баталгаа муутай. Ёстой л "Харсан бол авбаа, Авсан бол хаяваа" гэдэг хууран мэхлэгчдийн үзэл бодол тэнд үйлчлэнэ. Хэтэрхий хямд бараа заавал хортой үр дагавар дагуулдаг гэдгийг л бүү мартаарай. Хуурамч, дууриамал тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, мэргэжил муутай "шинэковууд" таныг "Туршлагын туулай" болгохдоо сэтгэл нь үл өвдөнө. Тэдний үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөр Та зах зээлд хэзээ ч "АМЖИЛТ" олохгүй.

"Орчуулагч" сайн найзууд

mанайхан Өвөр Монгол орчуулагч нараар дамжуулан тоног төхөөрөмж авах нь элбэг. Харамсалтай нь Өвөр Монголын тал нутгаас ирсэн орчуулагч нар маань техникийн нэр томъёо мэдэхгүй, тоног төхөөрөмж болон үйлдвэрлэлийн технологийн талаар ямар ч ойлголтгүй хүмүүс байдаг. Иймд техник, технологи, тоног төхөөрөмжийн орчуулга гэдэг нь Өвөр монголын "малчин" орчуулагчийн хувьд ахадсан ажил билээ. 


Монголоороо хагас хугас ярьдаг, Хятад хэлний дөнгөн данган мэдлэгтэй орчуулагч нар, таны асуултанд мэдлэгийнхээ хэмжээнд ядуухан хариулт өгнө. Таны хэлсэн техникийн Орос нэр томьёог амьдралдаа анх удаа сонсож байгаа тэдгээр орчуулагч нар Хятад хэл дээр бүрэн орчуулан хэлж чадна гэж үү шүү дээ. Тэдний амнаас орчин үеийн техник технологийн нарийн нууцыг та хэзээ ч үл сонсоно.

Монгол орны онцлог, зах зээлийн багтаамж, Монгол хүний эрэлт хэрэгцээний мэдрэмжийн талаар ямар ч ойлголтгүй тэдгээр орчуулагч нар Хятад газар өсч торнисон болохоор тэдэнд буруу өгч болохгүй.
Өвөрмонгол орчуулагч нараар дамжуулан тоног төхөөрөмж аваад, хохирч байсан Монголчууд маш их байдаг. Орчуулагч нар Интернетээс хагас хугасхан мэдээлэл хайж олоод, "Хаана ч юм нэг газар" Монголчуудыг дагуулан очно. Монголчууд маань хаана очиж, хэнтэй уулзаж байгаагаа огт мэдэхгүй. Үйлдвэр ч юм уу засварын газар ч юм уу бүү мэд!
Худалдааны гэрээ хэлэлцээр, төлбөр тооцооны бүх асуудлыг Өвөрмонгол орчуулагчийн амаар л шийднэ. Тэдний амнаас гарсан үнийн дүнгээр Монголчуудын мөнгө урсана.
"Гэрээ" гээд Хятадаар бичсэн ганц хуудас тамгатай нимгэн цаас өгнө. Түүгээр бөгс арчаад хаясан ч болно. Тэр бол хуулийн өмнө ямар ч үнэ цэнэгүй баримт бичиг!!!
Олон улсын Худалдааны Арбитрийн шүүхийн өмнө хүчин төгөлдөр гэрээ байгуулахад тань Өвөр Монгол орчуулагч нарын мэдлэг ухаан хэзээ ч хүрэлцэхгүй. Орчуулагч нар "Эхлээд мөнгөө төлчих. Дараа бүх асуудал шийдвэрлэгдэнэ" гэж шахамдуулахаа л мэднэ. Нэгэнт хятад худалдаачинд өгсөн мөнгийг буцаана гэдэг асуудал хэзээ ч байхгүй.
Танд тоног төхөөрөмжийг биетээр нь үзүүлэхгүй. Каталог л үзүүлнэ. Яг юу авах гээд байгаагаа та огт мэдэхгүй. Шууд төлбөр төлөх ажилд орно. Тэгээд л боллоо.
"15 хоногийн дараа таны тоног төхөөрөмж бэлэн болно. Бид Эрээнд хүргэж өгнө" гэх мэт бэлэн амлана. Ямар янзын юм ирж гол харлуулах бол гэж бодохгүйгээр, үйлдвэрт итгэл хүлээлгээд л гэр рүү гээ буцна даа.
Орчуулагч тоног төхөөрөмжийн төлбөрийг авсан бол дараагийн үйл ажиллагаандаа орно. Тэд "Тээврийн зардал" гэж дааж давшгүй өр нэхнэ. Алхам бүртээ Өвөрмонгол орчуулагч нар Монголчуудын мөнгийг цавчсаар байгаад ханасан бол ор сураггүй алга болно. Ийм бизнесийн түүх одоог хүртэл үргэлжилсээр...

Тэгвэл Хятад хэл мэдэхгүй Монголчууд бид хэрхэн үйлдвэрлэгч нартай үг хэлээ ойлголцох вэ?
Тоног төхөөрөмж худалдан авахдаа Англи хэлний мэдлэгтэй хүн дагуулж явах нь зүгээр. Хятадын экспортын эрхтэй үйлдвэрүүдийн дэргэд гадаад худалдааны алба, хэлтэсүүд ажилладаг. Тэд өөрсдийн тоног төхөөрөмжийн тухай бүрэн мэдээлэл өгч чадах бөгөөд технологийн тухай хангалттай ойлголтыг өгнө.
Мөн Монгол орны онцлог нөхцөл байдлыг сайн мэддэг, Монгол инженерийн ухаан багагүй хэрэг болно. Иймд тоног төхөөрөмжийн сайн инженер дагуулж явбал маш сайн.
Хэрэв танд Хятад Англи хэлний болон инженерийн мэдлэг мэрэгжил бүхий туслагч, замчлагч хэрэгтэй бол бидэнд хандаарай. Бид танд туслана.
 

Заавал гэрээ байгуулах хэрэгтэй.

xятад худалдаачин их найрсаг бөгөөд санааны зоргоороо сайхан амлана. Харин та тэр амлалтыг нь тэмдэглэж аваад, бичгээр үйлдүүлж, гэрээндээ тусгах хэрэгтэй.
Хэрэв та ямар нэгэн хуурамч тоног төхөөрөмж, бараа материалыг худалдан авсан бол худалдан авсан газартайгаа хийсэн төлбөрийн баримт, гэрээ, уг бүтээгдэхүүний гарал үүслийн тодорхойлолт зэрэг баримтууд чинь аминд орно. Түүнийг сайн хадгалах хэрэгтэй.
Хятадын төр хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа залилан мэхлэгчидтэй хүчтэй тэмцэл явуулдаг. Аливаа бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг хуурамчаар үйлдвэрлэж, хэрэглэгчдийг хохироож байгаа явдал бол цэвэр "Гэмт хэрэг" гэж үздэг тул энэ талаархи мэдээллийг Хятадын үйлдвэр худалдааны байгууллагууд ихэд талархан хүлээн авдаг бөгөөд танд туслахад бэлэн байдаг. Үүнд бодит баримт л хэрэг болно.
Бүх худалдааны асуудлыг хуулийн дагуу гэрээ хэлэлцээрийг Англи хэл дээр хий. Ингэж хийсэн худалдааны үйл ажиллагаанд Хятадын үйлдвэр худалдааны байгууллагууд туслахад бэлэн байдаг.
Олон улсын Худалдааны маргааныг шийдэх Арбитрийн шүүх хуралдаан дээр Хятадаар хийсэн гэрээ танд зөвхөн ялагдал хүлээлгэнэ. Учир нь худалдагч тал өөрийгөө хамгаалах бүх асуудлыг оруулчихсан байдаг тул яаж ч маргаад нэмэр олохгүй. Аливаа худалдааны үйл ажиллагаан дээр итгэлцэл байж болно. Гэвч жинхэнэ итгэлцлийг "Хууль ёсны гэрээ" баталгаажуулна. Үүнийг андхаарах хэрэгтэй. Аман гэрээг Хятад хүнтэй хэзээ ч бүү үйлд. "Сайн найз" гэдэг үгийн ард ихээхэн заль мэх агуулагдаж байдаг гэдгийг байнга сана.

Анхаар!!!

tа тоног төхөөрөмж авахдаа дараах бичиг баримтыг заавал нэхэмжлэн авах хэрэгтэй.
Хэрэв худалдагч тал эдгээр бичиг баримтыг бүрдүүлэхээс ямар нэгэн аргаар зайлсхийх арга мэх хэрэглэх юм бол худалдааны үйл ажиллагаанд ямар нэгэн худал хуурмаг зүйл нуугдаж байна гэдэг нь ойлгомжтой. Үүнээс гадна шаардлагатай гэж үзвэл мэрэгжилийн хяналтын байгууллагуудад хандаж, үйлдвэрлэл болон санхүүгийн үйл ажиллагааных нь талаар судалгаа хийлгэж бас болдог. Судалгааны зардал 300-400 доллор байдаг.

Гэрээ байгуулахад шаардагдах бичиг баримтууд:

Хэрэв таны түнш гэрээ байгуулахад шаардагдах бичиг баримтуудыг ойлгохгүй байгаа бол дараах Хятад - Англи хэлээр бичсэн орчуулгыг минь үзүүлээрэй.

1. Гэрээ (Sales contract - 售货合同) 销售合同是公认的法律机制,进行商品贸易。
2. Нэхэмжлэх (Performa Invoice - 形式发票) 涵盖合同总价的形式发票原件五份。详细暂拟订单细节和请求发出形式发票。
3. Гарал үүслийн гэрчилгээ (Certificate of origin - 产地证明)产地证明:注明合同号,产品名称和规格,原产地。 (Албан ёсны хаяг, утас, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана.)
4. Чанарын баталгаа (Certificate of Quality - 质量证明书)质量、数量证明书正本2份,由制造商签名。
5. Тоног төхөөрөмжийг ашиглах зааварчилгаа (User manual - 用户手册)安装及使用说明书。 Видео бичлэгтэй бол бүр сайн
6. Барааны каталог (Catalog - 目录)
7. Төлбөр хүлээн шилжүүлсэн, гуйвуулсан баримт (Payment documents - 付款单据) 准备付款单据、凭证,处理各项银行业务。只有在全部货款已收妥的情况下,才能将金融单据发放给付款人。
8. Тээврийн баримт (Shipping documents - 货运单据)
9. Сав баглаа боодлын баримт (Packing list - 包装清单) 装箱单的重量,体积要于提单相符。装箱单以千克计量,标明货物的毛重和净重。 Энд бүх худалдан авсан барааны нэрсийн жагсаалт, марк, үйлдвэрлэсэн он сар өдөр, хувийн дугаар, тоо ширхэг, жингийн талаар бүрэн тусгасан байна.

Бидний үйлчилгээ

1. www.terbumtan.com сайт нь үйлдвэрлэгчээс ирүүлсэн үнийн саналыг нууцлахгүйгээр ил тод нийтэлдэг.
2. Хятад улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний үнэ ханш, технологи, техникийн үзүүлэлтийн талаар бодит мэдээлэлийг хүргэдэг,
3. Жижиг дунд үйлдвэр байгуулах, төсөл бичих, тоног төхөөрөмж худалдан авалт, хөрөнгө оруулалтын талаар ойлголт өгдөг.
4. Таныг эрсдэлээс хамгаалах, үйлдвэрлэгчээс баталгаат тоног төхөөрөмжийн шууд худалдан авалт хийх, үйлдвэрлэгч худалдан авагч нарын хооронд ямар нэгэн шат дамжлагагүйгээр харилцаа тогтооход тусла
даг.
5. Тоног төхөөрөмжийг угсрах, ажилчдыг сургах, технологийг гардуулах зэрэг үйлчилгээгээр шинээр үүсч байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг бойжуулахад туслалцаа үзүүлдэг.

Монголынхоо төлөө цохилох зүрх, Монгол орноо хайрлах сэтгэл надад бий.

Би үйлдвэрлэгч дээр өөрийн биеэр очиж судалгааг хийсэн бөгөөд танилцуулгыг нь Хятад, Англи хэлнээс өөрөө орчуулан, сайт дээрээ орчуулан нийтэлсэн болно. Танд манай сайтын мэдээллүүдийн талаар асууж лавлах зүйл байвал миний утас (+86-15810662255, +86-18648045510), E-mail ( Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.) хаягаар хандаж болно.

Эх орондоо Үндэсний үйлдвэрлэл хөгжүүүлэхээр сэтгэл шулуудсан хүн бүхэнд чин сэтгэлээсээ зөвөлгөө өгч туслахад бэлэн байна.
Хятад газар 10 жил илүү суусан хүний хувьд үзсэн харсан их л байх. Тэр бүгдийгээ залуу дүү нартаа хэлчих юм бол 60 шахам жил хорвоогийн тоос хөдөлгөсөний хэрэг гарах байх.

Би бол тоног төхөөрөмжийн мэдээллийн "АРХАГ ХУЛГАЙЧ". Хулгайлсан эд баялагаа энд нуусан байгаа. Олох л юм бол үнэгүй өгнө өө... Хүссэн хэмжээгээрээ аваарай.

"Тэнэгүүд бичиж, ухаантанууд уншдаг" гэсэн Орос ардын мэргэн үг байдаг.
Иймд эрхэм уншигч та Миний бичсэн зөвлөгөөнд буруу ташаа зүйл байвал, уучлан хэлтрүүлж, санал бодлоо илгээнэ үү!

Зөвлөгөө өгсөн:

Суусан цэцэн биш, явсан тэнэг хочит, Таст овогт Цэдэндоржийн Энхтайван

Захирал (Тоног төхөөрөмжийн инженер)

www.mychina.biz
www.terbumtan.com
www.terbumtan.mn
www.steelhouse.info
www.itgelt.com