Жижиг, дунд үйлдвэрийн техник, технологийн мэдээллийн манлай сайт

Манай компани Монгол улсын үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах зорилгоор 2008 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ БНХАУ-ын тоног төхөөрөмжийн 400 гаруй үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна.

Бид "ХЭРЭГЛЭГЧ МОНГОЛ БИШ, ҮЙЛДВЭРЛЭГЧ МОНГОЛЫН ТӨЛӨӨ" гэсэн уриан доор жижиг дунд үйлдвэрийн техник, технологийн мэдээллийн сангаа ТАНД өргөн баръж байна.

 

Бид мэдээллийнхээ бодит үнэн байдал, чанар, үнэ гэсэн 3 асуудал дээр голлон анхаарч ажилладаг. Хүнд хэрэг болох үнэн мэдээллийг оруулж, эх орон нэгт Монголчууддаа Хятад улсын зах зээлээс хэрэгцээт бараагаа худалдан авч, хэрэглээгээ зөв хангахад туслахыг эрхэм зорилго болгон ажиллаж байна.

Эрхэм зочин таны бизнесийн тэнгэр үргэлж цэлмэг байж, "Монгол ТЭРБУМТАН" хэмээх алдрын оргилд хүрэх болтугай!!!

Таныг хүндэтгэсэн

Монгол улсын иргэн

Таст овогт ЦЭДЭНДОРЖИЙН ЭНХТАЙВАН

www.terbuamtan.com сайтын үүсгэн байгуулагч, захирал

 


Үйлчилгээ

1. Манай үйлчилгээ

 

2. Бусдаас ялгарах онцлог тал

   
Бид Үйлдвэрийн үнийн саналыг нууцлахгүй, ил тод нийтлэдэг.
  Манай бүх тоног төхөөрөмж нэг жилийн баталгаатай.   Гадаад худалдааны шаардлагын дагуу "Худалдааны гэрээ" байгуулна.

3. Би яагаад энэ сайтыг нээв?

Mychina.biz Hong Kong Ltd компани нь эдүгээ mychina.biz, terbumtan.com, itgelt.com, steelhouse.info, mymongolia.com гэсэн таван сайт ажиллуулж байна.
Монгол улс гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ хүчийг зөв ашиглавал хөгжлийн гарцаа амархан нээнэ.
Үүнийг тод жишээ бол "Азийн 2 дахь Бар" гэгдэх БНХАУ, Вьетнам, Малайз зэрэг орнууд билээ.
Би эх орондоо техник, технологийн шинэ мэдээллийг хүргэж, ард үлдсэн Монголчууддынхаа хийж, бүтээх хүсэл эрмэлзлэлийг нь хөгжүүлэх болно.

4. Хамтын ажиллагаа

 

5. Таны боломж

  • Үйлдвэр дээр зочилох,
  • Гэрээ хэлэлцээр,
  • Худалдан авах,
  • Технологийн мэдээлэл,
  • Баталгаат хугацаа
  • Сэлбэгийн хангамж
  • Бид сайтынхаа мэдээллийн үнэн байдлыг хангахын тулд Хятад улсын муж хотуудаар бизнес аялалыг тогтмол зохион байгуулдаг.

  • Бид бусдын мэдээллийг хуулбарладаггүй бөгөөд зөвхөн бизнес аялалынхаа явцад цуглуулсан бодит мэдээлэлүүдийг нийтлэдэг.

  • Бид Монгол улсын иргэд тул зөвхөн эх орондоо нэн тэргүүнд хөгжүүлж болох жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийг сайтдаа оруулахыг эрмэлздэг.
  • Монгол хүний хувьд улсынхаа зах зээлийн багтаамж, орон нутгийн онцлогийг мэдэрч судалгаагаа явуулдаг.
  • 2004 оноос хойш БНХАУ-д оршин сууж, ажиллаж амьдарч байгаа тул Хятад улсын үйлдвэрлэл, зах зээлийн бүсчлэлийг сайн мэднэ.
  • Эрээн хотоос өдөр бүр цувран орж байгаа их урсгалыг багасган, Монгол улсынхаа импортын хэрэглээг орлож чадах бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахуйц тоног төхөөрөмжийг эрэн сурвалжилж байна.
  • Өдөр бүр олон арван бизнес эрхлэгч Монголчууд маань бидэнтэй утсаар харилцаж, юу хэрэгтэй байгаагаа танилцуулдаг. Бид тоног төхөөрөмжийн судлагааны ажлын төлөвлөгөөгөө эндээс гаргадаг.
  • Бид сайт дээрээ бодит үнийн саналтай тоног төхөөрөмжүүдийн мэдээллийг нийтлэдэг тул өдөр бүр Монголчуудаасаа урамын үг сонсож, ажлын эрч хүчээ авдаг.
  • Бид "ТАНД ТУСЛАЯ" гэж хэлж чадна. Иймээс ч шинээр бизнесийн гараагаа эхлэж байгаа залуучууд болон бизнесийн хүрээгээ тэлж байгаа хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн сайн нөхөр - зөвлөгч нь байж, чин сэтгэлээсээ тэдэнд туслахыг эрмэлздэг.

Та ажлын цагийн хуваарийн дагуу биднээс сайт дээр нийтлэгдсан бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн талаар мэдээлэл авч болно.