Энэхүү эмийн жорыг нийтийн тооллын 16-р зуунд Төвдийн алдартай оточ Гунжүэ Жоупэнван гаргаж авсан бөгөөд бүтээгдэхүүний найрлагад Төвдийн өндөрлөг газарт ургадаг ховор нандин эмийн ургамлуудыг орно.

【Найрлага】: Анар, Mallow жимс, шанцай, Аспарагус, Хуанг Жинг, Төвд Pleurospermum, Пайпер longum, Гималайн Mirabilis, Гүргэм, Terrestris, Кардамон.
【Шинж чанар】: Бор шаргал өнгөтэй;Хүчиллэг чихэрлэг, бага зэргийн халуун амттай.
【Хэмжээ】: 10ш 6.5грамм
【Хэрэглэх тун】: Өдөрт гурван удаа, нэг удаад 3-4ширхэгийг нунтаглан усаар даруулж ууна.
【Харшлах зүйл】: Байхгүй.
【Хориглох заалт】: Жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхэд хэрэглэхийг хориглоно.
【Анхаарах зүйл】: Танилцуулгаас харна уу.
【Хадгалах заавар】: Хуурай сэрүүн нөхцөлд битүүмжлэн хадгална.
【Савлагаа】: Полиэтилен сав,40ш/сав.
【Хадгалах хугацаа】: 42сар
【Эмчилгээ】: Бөөр, дэлүү, ходоодны үйл ажиллагааг сайжруулна.

Цусны хүчил төрөгчийн хангамжийг нэмэгдүүлнэ. Хүйтэн чанартай ходоод хэвлийн өвчлөл болон боловсруулах, ялгаруулах эрхтний үйл ажиллагааг дэмжин, ходоод өвдөх, халуун идээнд дурлах, хар шүлс асгарах, хоолны дуршил буурах, гар хөл хөрөх, бөөлжих, суулгах, жихүүдэх хүрэх зэрэг шинж тэмдгийг үгүй хийнэ. Мөн хуян шар ус, үе мөчний өвчинг эмчлэхэд тустай.

Энэхүү эмийг Рэнчин манжүэ болон Баданга буюу Заарын эмтэй хавсарган хэрэглэвэл бөөрний хурц үрэвслийг үр дүнтэй эмчилнэ.

Тайлбар

Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Бөөр эрүүл байж бие эрүүл байх эх үндэс болно. Хүний биеийн өсөлт хөгжилт, насжилт нь бөөрний эрүүл мэндийн байдалтай нягт холбоотой байдаг.

Бөөр ямар үүрэгтэй вэ?

Биеийн жингийн 0.3 хувьтай тэнцэх ба 1 минутанд 1.2 литр цусыг шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явц дахь бүх хортой бодисууд шээсээр дамжин гадагшилж хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг.

Бөөр өвчлөх шалтгаан

1. Цаг агаарын эрс тэс уур амьсгал
2. Хүмүүсийн эрүүл ахуйн дадал заншил
3. Хоол, хүнсний эрүүл байдал.

Бөөрний өвчин яаж илэрдэг вэ?

- Зовиур шаналгаа нь нуруу бөөрөөр хөших
- Бөөр өвдөх, хурц үрэвслийн үед халуурах
- Шээсэнд өөрчлөлт орох, үнэртэй болон бага гарах гэх мэт

Бөөрний даралт

Бөөр өөрөө артерийн даралтыг зохицуулж байдаг эрхтэн юм. Даралт ямар нэг хэмжээгээр тогтвортой байгаа нөхцөлд бөөр эрүүл байх боломжтой. Артерийн даралтны хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас бөөрний даралт ихэсдэг. Үүнээс гадна бөөрний даралт ихсэх олон шалтгаан бий. Тухайлбал,
- Бөөрний үрэвсэл нь түүний судсыг гэмтээвэл даралт ихэснэ
- Бөөрний өөрийнх нь судас нарийсах тохиолдол бас бий
Нэгэнт бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй. Даралтыг аль болох хэвийн түвшинд тогтоон барих нь чухал. Бөөрний өндөр даралттай олон жил явбал тархи, бөөрний судас хатуурна, зүрх томорч бүх биенд өөрчлөлт орсноор эцэст нь зүрх эсвэл бөөрний дутагдалд орох, тархины цусан хангамжийн алдагдалд орж цус харвах зэрэг хүндрэл гарч болно. Мөн бөөрний аливаа өвчний үед нүд, зовхи хавагнана. Хүний хөвсгөр холбогч эд их байрладаг газар хаван илүү хуримтлагддаг. Нүүр ам, хөл хавагнах нь бөөрний өвчний шинж тэмдэг юм.

Бөөрний дутагдал

Хурц болон архаг дутагдал гэсэн 2 янзын хэлбэрээр бөөрний дутагдал илэрнэ. Хурц дутагдал нь гэнэтийн хордлогод орох, ослын улмаас бөөрөө гэмтээх, цус алдах гэх мэт гэнэтийн тохиолдолд илэрнэ. Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, чихрийн шижин зэрэг өвчний үед олон дахин сэдрэх, эсвэл дутуу эмчлүүлж явсаар бөөр хатангиршин үйл ажиллагаа нь алдагдан, бөөрний шүүх болон хоргүйжүүлэх чадвар нь алдагдсанаас дутагдалд ордог. Бөөр элэг бол хүний биеийн лаборатори юм. Шүүх ажиллагаа алдагдсанаар шээс нь цусандаа нэвтэрч, архаг хордлогод орсноор бөөрний дутагдалд орно.

Үнэ: 140 юань