Зүүн Хятадын хоолны ертөнцөд 5 том төлөөлөгч байдаг бөгөөд Шанхай, Жэжиан, Жянши, Аньхуй, Жянсу мужууд багтана. Эдгээр нутаг нь Хөх мөрний сав газар бөгөөд Шанхай хотын хоолны жорыг голлон баримтлана. Ихэвчлэн загас, хавч төрөлтнөөр хоол бэлтгэх ба бэлтгэх үйл ажиллагаа нь баруун болон умард Хятадын хоолноос арай хялбархан. Ихэвчлэн тунгалаг шөл, жигнэж шарсан хоол байх бөгөөд хар хүрэн өнгийн жангаар амтлаж, шаосиний дарс, будааны цуу, элсэн чихрээр амт оруулсан байдаг. Улаан сүүмстэй шарсан гахайн махан хоолнууд нь идэхэд их зүгээр.
Далайн гаралтай хоолоороо зүүн Хятадын мужууд их алдартай. Цайны навчинд боосон цуутай сам хорхой, Мөөгтэй жигнэсэн мэлхийний мах, сонгиноой шарсан нальхан хорхой зэрэг харахад эвгүй ч хүмүүс их дурлан иддэг хоолнууд их бий. Янчэн нуурын загасны махан хоолыг зөвхөн 10-11 сард л идэх хувь тохиол тааралдах ба идсэн хүн хэзээ ч мартдаггүй гэсэн.
Шанхайгийн цуутай баншийг бол заавал идэж үзэх хэрэгтэй. Хотын зээлийн гудамж болон ресторанд энэ хоолыг төвөггүй олж идэж болно.
Зүүн Хятадын шилдэг хоолнууд
1. Дэгдээхэйн мах (jiàohuàjī 叫化鸡) – Шаосин дарсаар амталсан бүтэн дэгдээхэйний мах. Лянхуа цэцгийн навчинд боож анхилуун сайхан үнэр оруулсны дараа шавраар бүрж, зууханд бэлтгэнэ.
2. Dongpo гахайн мах (dōng pō ròu 东坡肉) – Шавар вааранд улаан соустай жигнэж бэлтгэнэ. 11-р зууны үед амьдарч байсан Хятадын нэрт яруу найрагч Су Дунпогийн дурсгалыг хүндэтгэж энэ хоолыг нэрлэсэн байна.
3. Цайнд болгосон сам хорхой «Лууны худаг» (Lóngjǐnxiā龙井虾) – Энэ хоолыг Хятадын торгоны эх орон хэмээх Ханжу хотынхон их хүндэтгэнэ.
4. Хүчиллэг-гашуун шөл (Suān là tāng 酸辣汤) – Мах, дүүпүү, хулсны соёолж, өндөг хийж, цуугаар амтална.
5. Фрикадельки «Арслангийн толгой» (Shīzitóu 狮子头) – энэ хоол нь гаднаас нь харвал яг л арслангийн толгойг санагдуулна. Гахай махыг маш сайн жигнээд өтгөн хүрэн жангаар амтална.
6. Улаан сүүмстэй гахайн мах (Nóngjiāchǎoròu 农家炒肉) – Гахайн махыг шарж бэлтгэнэ. Шаосин дарсаар амтлана. Дээр нь хүрэн буурцагны соус хийгээд 5 төрлийн хуурай амтлагч болон элсэн чихрээр амтлана.
7. Хүчиллэг амттай гахайн мах (Gǔlǎoròu 古老肉)- Хүчтэй гал дээр гахайн махыг шараад Ананасын хэрчим хаяж өгнө. Дээр нь халуун ногоо, хүчиллэг амтлагчаар амтлана.
8. Үхрийн махны шөл - «Баруун нуур» (Xīhú niúròu gēng 西湖牛肉羹) Ханжу хотын ойролцоох Сиху нуурын хүмүүсийн ганц шилдэг хоол нь. Үхрийн мах, вандуй өндөгний шөл.
9. Сиху нуурын загас - (Xīhú cùyú 西湖醋鱼) Ханжугийн хамгийн алдартай хоолнуудын нэг. Давсалсан ногоо, Буурцагын соус, элсэн чихрийн хар цуу, бүхлээр нь чанасан загасыг нийлүүлж амтлаад дараа нь Давсалсан ногооны шүүсээр зайлж өгнө.
10. Янжу-гийн шарсан будаа (Yangzhou chaofan 揚州炒飯) Их нэртэй хоолнуудын нэг. Будааг сам хорхой, вандуй, өндөгтэй шарна. Үүн дээрээ шаосинь дарс, буурцагын соус, кунжугийн цөцгийн тосоор амталсан тахианы хэрчсэн мах нэмж өгнө. Амт нь их сайхан.