![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: Сонголттой Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа. |
Гудамж талбайн нарны гэрэлтүүлэг нь сүүлийн үед хамгийн хямд өртөгтэй гэрэлтүүлгийн систем болоод байна. Анхны хөрөнгө оруулалт бага бөгөөд цаашид 0 зардлаар гудамж талбайг шөнийн цагт гэрэлтүүлэхээс гадна удаан жилийн турш баталгаатай ажиллана.
Зам талбайн гэрэлтүүлэг хийнэ гэдэг нилээд нарийн зураг төслийн дагуу хийгддэг ажил билээ. Ялангуяа нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлэг хийхэд тухайн бүс нутгийн нарны хоногийн тухай мэдээлэл зайлшгүй хэрэгтэй болдог. Гэрлийн шонгийн өндөр, гэрэлийн чадал, гэрлийн шонгийн хоорондын зай гэх мэт хоорондоо пропорциональ харьцаа бүхий үзүүлэлт их чухал байдаг.
Дэлхийн чанарын стандартын ISO-9001, Европын Холбооны стандартын CE гэрчилгээ болон Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний RoHS шагналуудыг авсан. АНУ болон Тайвань улсын LED гэрлийн шилдэг брэндийн гэрлүүдийг суулгасан тул 50000 цаг буюу Өдөрт 20 цаг ажиллуулсан нөхцөлд 2500 өдөр (6.8 жил) ажиллах чадвартай. 2021 оны загвар нь нарны тусгалын өнцөг тохируулах боломжтой болсон.
![]() |
Үнэ. 428 юань |
![]() |
Үнэ. 398 юань |
![]() |
Үнэ. 338 юань |
![]() |
Үнэ. 298 юань |
![]() |
Үнэ. 298 юань |
![]() |
Үнэ. 338 юань |
![]() |
Үнэ. 368 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 120 юань/ширхэг.
Сүүлийн үед манай Монголчууд хувийн хаус барих нь элбэг болсон. Иймд хаусын орчин тойрон болон гэр хорооллын хашааны гэрэлтүүлгийн орчин үеийн дизайн сайтай гэрэлтүүлгээр гэрэлтүүлэх боломж эндээс бүрдэж байна.
Гудамж замын гэрэлтүүлэг хийхэд заавал гэрлийн шон хэрэглэхгүйгээр байшингийн дээвэр дээр байрлуулж болно.
Герман улсын технологийг ашиглан, АНУ, Тайванд үйлдвэрлэсэн олон цаг ажиллах боломжтой LED гэрэл суулгаж өгсөн нь хэрэглэгчдийн таашаалыг ихээр хүртэх болсон.
Нарны зайн гэрлийг гудамж, талбайд хэрэглэхээс гадна агуулах, үйлдвэр, худалдааны төв зэрэг өндөр гэрэлтүүлэг шаардсан том талбай бүхий объектод хэрэглэж болно. Мөн спорт тоглоомын талбай, агуулахын хашаа, гэр хороололын гудамж, малын саравч гэх зэрэг газруудад хүссэн багана дээрээ суурьлуулан ашиглаж болно.
Хуучин загварын нарны гэрэл нь зориулалтын шон хэрэглэж байсан бол одоо ямар ч шон дээр бэхэлж болно. Энэ нь зам талбайн гэрэлтүүлэгийн зардлыг их хэмжээгээр бууруулах болно.
1. Нарны цахилгаан энерги цуглуулагч хавтанг өвлийн улиралд хэрэглэж болох уу?
Монгол орны Өмнөговь, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгуудад нарны энергийн хэмжээ бусад аймгуудаас харьцангуй их байдаг тул нарны цахилгаан үүсгэгч хавтанг хэрэглэхэд ихээхэн давуу талтай. Испаний Мадрид, Португалын Лиссабон хотуудад хийсэн туршилтын үр дүн Европын бусад орнуудаас өндөр байгаа нь дээрхи аймгуудын адил нарны энергийн хэмжээ их байгаатай холбоотой юм. Гэвч өвөлдөө хүйтэн бүс нутгуудад нарны эрчим хүчийг хэрэглэхэд боломжгүй гэсэн үг биш юм.
Учир нь нарны цахилгаан энерги цуглуулах хавтанг өвлийн улиралд хэрэглэхэд их тохиромжтой. Нарны гэрлээс цахилгаан энерги цуглуулагч хавтанд агаарын температурын зөрүү нөлөөлдөггүй. Харин ч эсрэгээрээ нарны электрон үйлчлэл хүйтэн өдрүүдэд халуун өдрөөсөө илүү идэвхитэй байдаг. Үд дунд болон үдээс хойших нарны энерги хамгийн их тусгалтай байдаг. Шөнийн цагт ч гэсэн сар болон одод, хотын гэрлээс энерги цуглуулж болно. Өвлийн цагт хамгийн их бүрхэг байдаг АНУ-ын Сиатл, Клевлэнд хотуудад нарны хавтангууд үүлний зузаан нимгэнээс шалтгаалан 5-50 хувийн цахилгаан энерги цуглуулдаг. Энэ нь ахуйн хэрэглээний цахилгаан гэрэлтүүлгийг бүрэн хангаж чадахуйц үзүүлэлт юм.
2. Гудамж, замын нарны зайн гэрэлтүүлэгийн хуучин ба шинэ загварын ялгаа юу вэ?
Хуучин загвар нь нарны коллектор, батарей, LED гэрэл, тохируулагчууд нв тус тусдаа байсан. Дутагдалтай тал гэвэл:
- Нарны коллектор нь тусдаа бэхлэгдэх бөгөөд салхи шуурганд амархан эвдэрдэг байсан.
- LED гэрэл, батарей, коллектор, тохируулагч нь тус тусдаа байсан тул холболтын цахилгаан утасны хэрэглээ их байсан.
- Батарейг шонгийн сууринд суурьлуулдаг тул хулгайд алдагдагдах магадлал өндөр байсан.
- Тусгай тохируулагчтай байсан нь бусдын гарт өртөж, эвдрэх нь элбэг байлаа.
Харин шинэ загварын гэрэлтүүлэг нь дээр дурьдсан дутагдалтай талууд болон эрсдэлийг үгүйсгэж чадсан. Учир нь бүх эд анги нь нэг их биенд суулгасан учир хөнгөн авсаархан болсон. Гэрлийн утас хэрэглэх шаардлагагүй шууд угсрахад болно. Батарей нь гэрлийн их биедээ суурьлагдсан тул хулгайд алдагдах аюулгүй болсон. Нарны хавтан нь их биендээ байх тул угсрахад хялбар. Алсын зайн удирдлагаар ажиллах тул тусдаа тохируулагч суурьлуулах шаардлагагүй болсон.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.