Түргэн хоолны сав

Энэ савыг хараад шууд л нэгэн бизнес санаа миний тархинд буусан юм.

Манайд гуанз, зоогийн газрын бизнес эрхлэгчид их байдаг. Тэд өдөр бүр тогтсон орлоготой байх бөгөөд илүү их борлуулалт хийх боломжоор хязгаардлагдмал байдаг.

Сайхан хоолыг их хэмжээгээр үйлдвэрлэж, хүргэлтээр үйлчлэх юм бол өдрийн орлого нэмэгдэнэ. Тэгвэл үйлдвэрлэлийн аргаар хийж болох ямар хоол байна вэ? гэсэн асуулт гарч ирнэ.

Монголчууд бидний хамгийн дуртай бөгөөд хүндтэй хоолны нэг бол хорхог, боодог билээ. Энэ хоолыг гэртээ үйлдвэрлэлийн аргаар их хэмжээгээр бэлтгэж болно.

Сайхан амталсан хорхог, боодгийг энэ савлаад худалдаанд гаргах буюу эсвэл хүргэлтээр түгээж болмоор санагдана. Ялангуяа хямд үнэтэй ямааны махаар боодог хийх бизнес санаа надад байна.

Ямааны махаар хэрхэн хорхог хийх вэ?

Энд би өөрийнхөө бодож олсон жорыг танилцуулъя.

  1. Ямаагаа төхөөрөөд, гэдэс дотрыг нь авна.
  2. Дараа нь ваннд 70-90 хэмийн халуун ус хийж 5-8 минут хиртэй угаана.
  3. Ингэж угаах явцад гарт үс хялгас нь зумарч унаж байгаа нь мэдрэгдэх бөгөөд үс хялгасыг ширүүн үстэй шеткоор зүлгэхэд арьс үс нь сална.
  4. Арьс үсийг нь салгасаны дараа цэвэр усаар сайтар угаагаад дэгээгээр өлгөж, үсний сэнсээр үлээж сэврээж өгнө.
  5. Сэврээсний дараа аргалын утаа юм уу эсвэл хусны нүүрсний галын утаан дээр 30-45 минут утаж болгоно.
  6. Утааны сайхан амт үнэр орсон махыг жижиглэн хэрчээд давс, амтлагч, цуу гэх мэт өөрийн хүссэн аргаар амтлаад 72 цаг хөлдөөгчинд хийж хөлдөөнө. Хөлдөөж байгаа нь тухайн мах шүүс болон амтлагчаа татах процесс юм. 72 цаг хөлдөөж, шүүсийг нь татуулсан мах их сайхан амттай болдог.
  7. Чулуугаа улайсгана.
  8. Амталсан махаа улайссан чулуутай гүзээнд нь хийж, битүү чанагч дотор 45-60 минут болгоход жинхэнэ төгс амттай хорхог бий болно.
  9. Болсон махыг  гүзээнээс нь гаргаж дор танилцуулж байгаа саванд хийгээд, хөлдөөгчинд хийж хөлдөөх буюу шууд худалдаанд гарган, түгээж болно.

Түргэн хоолны сав

Түргэн хоолны сав

Та туршаад үзээрэй. Энэ бизнесийг одоогоор хийсэн хүн байхгүй л байна.

Энд би хялбархан тооцоо хиймээр байна. Бүтэн ямаа 70 мянган төгрөгний үнэтэй.

Түүний толгой шийр, гэдэс дотор, цусыг нь боловсруулах тухай зааврыг надтай уулзаад авч болно. Харин гулууз махыг нь боловсруулж, хорхог хийх тооцоог бодъё.

Нэг ямаанаас 20 кг гулууз мах гарна. Түүнийг 250 граммаар нь 80 хэсэг болгож жижиглээд боодог хийж худалдана гэж тооцъё.

Нийтийн хоолны газар нэг хүний порцыг 80-100 гр-ын махны орцтойгоор тооцдог. Тэгвэл 250 гр мах гэдэг бол 2-3 хүний порц гэсэн үг.

250 гр-аар савласан боодгоо 2000 төгрөгөөр худалдаанд гаргах юм бол 160 мянган төгрөг болно. Үнэндээ одоо 2000 төгрөгөөр 3 бууз л авч иднэ шүү дээ. Гурван том буузанд 120 гр мах ордог.

70 мянган төгрөгний ямаа тус бүрээс 90000 төгрөгийн ашиг олж болохоор байна.

Танай өрх өдөртөө 3-5 ямааг боодог болгоод худалдаанд гаргалаа гэж тооцвол 270-450 мянган төгрөгийн цэвэр ашигтай байхаар тооцоо гарч байна.

Хамгийн гол нь амт сайхан болбол ХОРХОГ гэдэг нэр нь Монголдоо брэнд болчихсон лого шүү дээ.

Энэ бизнесийг эхлүүлээд амжилт олох юм бол өдөртөө 10-20 ямаагаар хорхог хийж болох жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн мэдээллийн зөвлөгөөг манай сайтаас авч болох бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг 95859000 гэсэн утсаар холбогдож нийтлэл бичигч Ц.Энхтайван надаас аваарай.

Хорхой хүрмээр ХОРХОГ үйлдвэрлэж үзэхэд гэмгүй шүү.

Түргэн хоолны сав

Зураг дээр: Гүзээнд нь битүү болгосон ямааны хорхог

Энд би хорхог болон түргэн хоол савлах хөнгөн цагаан савны мэдээллийг танд танилцуулъя. Хөнгөн цагаан фольга сав нь махны амтыг бүрэн хадгалаад зогсохгүй худалдаанд гаргахад өнгө үзэмж сайхан харагдана.

Түргэн хоолны сав

Загвар Хэмжээ Багтаамж Таггүй Тугалган таг Цаасан таг Хуванцар таг
111 111х84х40мм 160мл 370 юань 450 юань 450 юань 450 юань
130 130х100х42мм 230мл 400 юань 525 юань 525 юань 525 юань
139 139х115х43мм 300мл 500 юань 646 юань 646 юань 646 юань
150 150х120х46мм 430мл 530 юань 726 юань 726 юань 726 юань
164 164х133х49мм 550мл 540 юань 848 юань 848 юань 848 юань
175 175х133х32мм 400мл 546 юань 746 юань 746 юань 746 юань
185 185х132х51мм 700мл 700 юань 924 юань 924 юань 924 юань
195 195х144х40мм 600мл 730 юань 935 юань 935 юань 935 юань
196 196х126х53мм 700мл 740 юань 940 юань 940 юань 940 юань
200 200х111х55мм 620мл 790 юань 954 юань 954 юань 954 юань
211 211х143х43мм 850мл 795 юань 1046 юань 1046 юань 1046 юань
220 220х158х54мм 1000мл 885 юань 1125 юань 1125 юань 1125 юань
231 231х173х41мм 1100мл 905 юань 1140 юань 1140 юань 1140 юань

Жич: Нэг багц боодолдоо 1000 ширхэг байна. Дээр дурьдсан үнэ нь нэг багц боодлын үйлдвэрийн үнэ болно.

Захиалга авах доод хэмжээ 5 багц буюу 5000 ширхэг.

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал захиалгын тоо хэмжээнээс шалтгаална.

Хүнсний эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн хөнгөн цагаан хальсаар хийсэн сав нь хоолыг удаан хугацаагаар муутгахгүй хадгална. Мөн ийм савалгаатай хоолыг богино долгионы зуух (Микроволновый печь)-нд халаан хэрэглэхэд тохиромжтой.

Түргэн хоолны сав

Хөнгөн цагаан хальс нь цэвэрхэн бөгөөд гадаргуу дээр янз бүрийн микро организм, бактери үржих нөхцлийг бүрэн хаасан.

Төрөл бүрийн халуун хоол болон зууш, салат, бууз, хуушуур, цагаан идээ, бялуу, кекс савлахад тохиромжтой.

Түргэн хоолны сав

Ирмэгийг гараараа нугалж битүүмжилэхэд хялбар.

Энэхүү сав нь 3 төрлийн тагтай үйлдвэрлэгддэг. Үүнд:

Түргэн хоолны сав

Түргэн хоолны сав

Түргэн хоолны сав

Манай улсын мал сүргийн бүтцийн 40 гаруй хувийг ямаан сүрэг эзэлж байдаг. Ноолуур үнэд орсон цагаас ямааны тоо толгой ийн өссөн бөгөөд одоогийн байдлаар ямааны ноолуураас бусад чиглэлээр ямааг өсгөсөн нь үгүй.

Тэгвэл хаврын улиралд яргуй идсэн ямааны мах хүний биед онцгой сайн нөлөөтэйг МҮХАҮТ-ын дэргэдэх Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Само Институт”-ынхэн танилцуулж байна.

Манайхан хавар цагт ямааны мах идвэл сэрүүднэ гэсэн буруу хандлагатай байдаг. Гэтэл ямаа ихэвчлэн өндөрлөг газраар хад асга, байц, цохиогоор идээшилж аль ногооны шимтэйгээр нь идээшилж байдаг онцлогтой. Тиймээс ямааны маханд 15 нэр төрлийн аминхүчил байдаг аж.

Мал нядалдаггүй хаврын сүүл, зуны эхэн тарчиг цагаар шинэ бас шимтэй мах идье гэвэл яргуй идсэн ямааны махыг хүнсэндээ хэрэглэхийг “Само Институт”-ынхэн санал болгож байлаа.

Яргуй нь Хэнтий, Хангай, Хянганы нуруу, Монгол Дагуур, Монгол Алтай, Дорнод монголын нутаг, Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий зэрэг нутгаар тархан ургадаг учир хаврын цагт ямаан сүргийн үндсэн хүнс болдог ажээ.

Нийтийн хоолны газрууд болон түргэн хоолны хүргэлтийн үйлчилгээнд хэрэглэнэ.

Түргэн хоолны сав

Үйлдвэр дээр эдгээр тоног төхөөрөмж бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та захиалгат тоног төхөөрөмжөө Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ