Түвдийн өөртөө засах районы өнгө үзэмж, түүх соёл, шашин шүтлэг, иргэдийн зан үйлүүд нь дэлхийн олон орны аялагч жуулчлагчдын сонирхлыг татаж байдаг. Лхас, Шигаз, Али, Шань нань, Линьжи зэрэг Түвдийн гол гол район, хотууд нь өөр өөрийн гэсэн аялал жуулчлалын өвөрмц онцлогтой юм.

 

Түвдийн өөртөө засах районы төв Лхас хотод Түвдчүүд төвлөрөн суудаг. Лхас хотыг "Ариун дархан тэнгэрийн сахиусын нутаг" гэдэг. МЭ 633 онд Түвд үндэстний баатар Сонсан гамбо Тубо вант улсын нийслэлийг энд шилжүүлэн авчирсан бөгөөд Бурхан Буддагийн ордон, их бага зуу хийдийг байгуулжээ.

Хожим нь Лхас нь Түвдийн өндөрлөгийн тухайн үедээ хагийн олон хүн амтай суурин болон хөгжжээ. Ялангуяа МЭ 17-р зуунаас хойш шарын шашны бүлгийн лам хуварга гэгээнтнүүд Хятадын хамгийн эцсийн феодлын хаант төр болох Чин улсын засгийн газрын дэмжлэгийг олжээ.

Далай лам Түвдийн төр шашнийг хослуулсан хамгийн дээд байр суурийг эзэлж, засгийн эрхийг авсанаар Лхас хот дахин Түвдийн орон нутгийн төв гэсэн статустай болсон байна.

Тэр үеэс эхлэн өнөөг хүртэл энэ хотод үлэмж хэмжээний орон сууц, пүүс дэлгүүр, зочид буудал, гуанзууд баригдаж, их зуу хийдийг тойрсон гороо эргэдэг замтай залгалдсан гудамж нь хөл хөгжөөнтэй газар болж, Лхас хот нь худалдаа, үйлдвэрлэл төвлөрсөн газар болжээ.

1965 онд Түвдийн өөртөө засах район байгуулагдаж, Лхасыг өөртөө засах районы төв болгожээ. Үүний зэрэгцээ Лхас нь Хятадын засгийн газраас тогтоосон түүх соёлын 24 нэрт хотын нэг болов. Лхас хот дохь их зуу хийд, Будда ордон, Норбу линка, Жайбун хийд, Сера хийд, Гандан хийд нь Хятадын түүхийн дурсгалт газар болно.

Их зуу хийдийн ойролцоо Баркур гудамж нь

Лхас хотын хуучин дүр төрхийг нэлээд бүрэн төгс илэрхийлэн үлджээ. Баркур гудамжийг эрт үед сүсэгтэн олон Их зуу хийдийг тойрч гороо эргэсээр байгаад гаргасан гэдэг. Баркур гудамж урьдаар бий болж, дараа нь Лхас хот бий боллоо гэж бас хэлдэг. Баркур гудамж болон түүний ойролцоо газарт Их зуу хийдтэй зэрэг байгуулагдсан бага зуу хийд, Лхасын хамгийн эртний зах, Лхасын хуучин яамны газар, Чин улсаас Түвдэд суугаа элчний сайдын яамны газар зэрэг түүх соёлын зуу гаран өв бий.

Мянга гарай жилийн турш Баркур гудамж нь Түвдийн бараа таваарыг төвлөрүүлэн худалдаалах хамгийн том газар байсан. Энэ гудамжинд төрөл бүрийн өргөн хэрэглээний бараа, уламжлалт гар урлалын бүтээгдэхүүн, шашны хэрэглээний зүйлүүд худалдаалагддаг. Лхаст ирсэн жуулчид энд ирж бараа бүтээгдэхүүн худалдан авч, Түвд үндэстний шашин соёлыг ойлгодог байна.

Төвдийн өндөрлөг рүү төмөр зам тавигдсанаас хойш, Лхас хот руу аялал жуулчлал хийхэд ихээхэн хялбар болгосон билээ. Бээжингээс Төвд орж жуулчлахад Бээжин баруун өртөөнөөс T27 дугаар галт тэргэнд сууж, 46 цаг 30 минут аялан нийт 4065 км зам хөөж Төвдийн Өөртөө Засах Районы төв Лхас орж болно. Билетийн үнэ 813 юань байх болно.

Түвд эм эмнэлэг нь 2300 гаруй жилийн түүхтэй, хятадын үндэстнүүдийн эм эмнэлгийн гэрэлт сувд болно. Түүхэн хөгжлийн явцдаа тэр нь ужиг өвчин, олон дахин хөдөлдөг, хүнд өвчин зэргийг засан анагаахад чухал үүрэг үзүүлсээр ирсэн юм.

Түвд эмийн түүхий эдийг далайн төвшнөөс 3800 метрээр дээших өндөрлөг хүйтэн бүс нутгаас авдаг. Хөхнуур түвдийн өндөрлөгт нийт 2000 гаруй төрлийн ургамал, 160 гаруй төрлийн амьтан, 80 гаруй эрдэс бодис эмд орж болдог тул дэлхийн аль ч үндэстний эм эмнэлэг түүнтэй харьцуулах аргагүй байдаг.

Зураг дээр: Төвд залуусын хуримын хувцас.

Зураг дээр: Төвдийн мөргөлчид. Өнгөрсөн зуунд Монголчууд бурханы оронд очихын тулд алс хол замыг мөн ингэж туулж байсан гэлцдэг.