2008 оны 8-р сарын 8-ны өдөр Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслол дээр Хятадын 5 мянган жилийн түүхэн соёлыг дэлхий нийтэд харуулсан юм. Нээлтийн хөтөлбөр дээр Күнзийн 3 мянган шавь "Эв найрамдлыг эрхэмлэнэ" гэсэн сургааль үгийг уншиж, "Эв найрамдана" гэсэн хятад үсгийг тоглон үзүүлж, хүмүүсийн танил болсон Күнзийг өөр нэгэн хэлбэрээр дэлхий нийтэд танилцуулжээ. Бээжинд Күнзи болон Күнзийн сургаалтны уламжлалт соёлыг ойлгож болох нэгэн газар бий. Энэ нь Күнзийн сүм болон Гүө зижянь музей юм.
Күнзи бол МЭА 6-5-р зууны үед амьдарч байсан Хятадын агуу их гүн ухаантан, улс төрч, сурган хүмүүжүүлэгч хүн юм. 1302 онд Күнзийн сүмийг байгуулж, Юань, Мин, Чин улсын 3 үеийнхэн Күнзийг сургаалийг тахин шүтдэг байжээ.
Күнзийн сүм нь хааны ордноос ч илүү олон он жил улиран сүндэрлэж байгаа хааны гэр бүлийнхний эртний сууц юм. Энд мянга мянган жилийн Күнзийн соёлын охь сод бүтээлүүд байдаг.
1306 онд Кунзийн сургаалийг түгээн дэлгэрүүлэх Улсын боловсролын хүрээлэн байгуулагдаж, Юань, Мин, Чин улсын үеийн улсын боловсролыг удирдах хамгийн дээд захиргааны байгууллага байсан байна. Хаант төрөөс байгуулсан хамгийн дээд зэрэглэлийн сурган хүмүүжүүлэх төв нь юм.
Күнзийн сүм буюу улсын боловсрлын хүрээлэн нь 50 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай. 20 мянган хавтгай дөрвөлжин метр барилгын талбайтай. Цар хүрээ өргөн, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Өөрийн гэсэн ёс жаягтай Күнзийн сүм нь Хаант төрийн боловсролын хүрээлэн болсноор Хятадын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг.
Хятадад хэдэн мянган жил Күнзийн сургаалыг хүндэтгэн дээдэлж ирсэн. Уг сургаалыг үндэслэгч нь Күнзи билээ. Хятадад маш олон Күнзийн сүм байдаг.
Бээжингийн Күнзийн сүм нь хааны гэр бүлгийнхний Күнзийг тахидаг тусгай газар нь тул Күнзийн сүмүүдүүд дотроо хамгийн нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн сүм юм.
Бээжингийн Күнзийн сүм Юань улсын үед байгуулагдсанаас хойш 19 хаад нийт 43 удаа Күнзийн сүмд ирж тахилга үйлдсэн гэдэг.
Эндээс харахад Күнзийн үзэл санаа нь Хятадын нийгэм улс төрийн амьдралд чухал байр суурь эзэлж байсныг харуулж байна.
Бээжингийн Күнзийн сүмд хэдэн удаа засвар хийсэн боловч бүтэц нь Юань улсын үеийн өнгө төрхийг хадгалсаар байна.
Күнзийн сүмд ороход замын хоёр талд 4 хэсэг хуваан босгосон 198 хөшөө бий. Эднээс Юань улсын 3, Мин улсын 77, Чин улсын 118 хөшөө байна. Эдгээр хөшөөнд Юань, Мин, Чин 3 үеийн шалгалтаар дамжин элсүүлсэн 50 мянга гаран хүний нэрс, харьяалал, дэс дарааллыг тэмдэглэжээ.
Чулуун хөшөөнд "шүүмжлэлийн ном", "Мэнзи" зэргийн Күнзийн сурталтны сонгодог номуудыг сийлсэн байна.
Улсын боловсролын хүрээлэннийн голд "Мэргэдийн хаалга" буюу их хаалга, Тай Шүе хаалга буюу хоёрдугаар хаалга, паалантай цамхаг, И лүнь танхим, Жин-И мухлаг гэж байдаг.
Зүүн баруун хоёр талаараа 4 танхим бүхий 6 гэртэй. Энэ нь Хятадын цорын ганц эртний их сургуулийн барилга болно. Тайзи хэмээх хаалгаар орвол паалантай цамхаг харагдана. Энэ нь боловсролыг тахин шүтсэн цорын ганц цамхаг юм. Энд их хаанд сургааль хайрладаг.
Мөн 3 хаалга, 4 тулгуур, 7 асар байх бөгөөд шар өнгийн паалан вааран оройтой байдаг нь Их хааны гэр бүлийн барилгын архитектурын нийтлэг жишээ юм.
Улсын боловсролын хүрээлэнгийн хамгийн чухал барилгын нэг бол хаантанд Кунзийн сургааль хайрлаж сургадаг Би Юүн дуган болно. Би Юүн дуганыг 1783 - 1784 оны хооронд байгуулжээ.
1949 онд шинэ Хятад улс байгуулагдахад Улсын боловсралын хүрээлэнг Нийслэлийн номын сан хэмээн, Күнзийн сүмийг Бээжин хотын музей болгожээ.
Хэдэн жилийн өмнө Бээжин хотын Захиргаанаас Нийслэлийн номын сан болон Нийслэлийн музейг нүүлгэх шийдвэр гаргаж, 3 жил засвар хийв. Ингээд 2008 оны 6-р сарын 14-ний өдөр Күнзийн сүм болон Улсын боловсролын хүрээлэнг албан ёсоор Жуулчид хүлээн авдаг түүх дурсгалын газар болгон өргөмжилжээ.