Шиньжяны хүн ам 19 сая 250 мянга, төв нь Өрөмч хот юм. Шиньжян нь Хятадын дуу бүжгийн нутаг, гуа жимс , алт эрдэнэ хаш чулууны нутаг гэсэн сайхан нэртэй. Энд далайн төвшнөөс 8600 гаруй метр өндөрт өргөгдсөн дэлхийн хоёр дах том оргил Чяогали оргил , далайн төвшнөөс 154 метр дор байрлах хотгорын Айдин нуур тус тус байрладаг . Гол горхи, тэгш тал , элсэн цөл говь хангай бүгд бий . Түүнчлэн унаган төрхөө бүрэн хадгалсан амьтан ургамлын аймаг болон байгалийн үзэмж төрх зэрэг нь дэлхий дахинд гайхагдаж байна.
Дорно өрнийг холбосон эртний "Торгоны зам" энүүгээр дайран өнгөрдөг, Шиньжян тухайн үедээ энэ замын чухал хэсэг байжээ. Эдүгээ тоолшгүй олон түүхийн ул мөр туурь балгас Шиньжяны олон нутагт үлджээ.Үүнд эртний хотын туурь, тухайлбал нэрт Жужаны туурь, шашны чулуун агуй мөн Кэзлийн мянган бурхантай агуй, их хэмжээний эртний хадны сийлбэр, бунхан онгон зэрэг бүгд бий.
Зураг дээр: Эрдэмтэн хувраг Кумараживагийн хөшөө болон Кизилийн мянган бурхантай агуй
Хэрэв та Шиньжян нутгаар аялах гэж байгаа бол ямар хувцас бэлдэх вэ?
Шиньжяны өглөө үдшийн халуун хүйтний зөрөө харьцангуй их, ойролцоогоор 10-15 хэм байдаг. Зуны улиралд Тэнгэр нуурын хөвөөнд хонох, Тэнгэр уулын малчны хотод зочлох, мөсөн голоор зугаалах, Хан ус нуураар аялах юм уу Баянбулагийн тал нутгаар аялахдаа зайлшгүй дулаан хувцас авч явах хэрэгтэй байдаг.
Шиньжянд хооллохдоо юуг анхаарах вэ?
Шиньжян нь жимсний өлгий нутаг гэдгээрээ алдартай. Гэвч та Шиньжянд аялахдаа жимс идээд дараа нь халуун цай уувал гэдэс эвгүйрхэж суулгаж болзошгүй гэдгийг сануулъя.
Шиньжянд хоноглохдоо анхаарах зүйл:
Шиньжян нь дулаан бүсийн эх газрын хуурай агаартай тул өглөө үдшийн халуун хүйтний зөрөө их байдаг. Орой унтахдаа та агааржуулагчаа хэт сэрүүн дээр тохируулж болохгүй, жиндэж магадгүй гэдгийг сануулья.
Шиньжянаар аялахдаа анхаарах зүйл:
Шиньжян маш өргөн уудам нутагтай тул удаан хугацаагаар машинаар аялах хэрэгтэй болдог. Заримдаа явган явах юм уу морь тэмээ унах ч шаардлага гардаг. Тийм учраас хөлдөө эвтэй гуталтай байх хэрэгтэй шүү.
Санахад илүүдэхгүй зүйлс
1. Шиньжяны үндэстний цөөнхүүд лалын шашинтай тул гахайн мах идэхийг цээрлэдэг. Энэ бол халдаж болшгүй хатуу цээр гэдгийг сануулъя.
2. Шиньжяны уудам зэлүүд газар ихтэй мэдэхгүй газар ганцаараа явахыг цээрлээрэй.
3. Шиньжяны төв Өрөмч хот Бээжингээс хоёр цагийн зөрөөтэй байдаг. Иймд Шиньжян хүмүүс үдээс өмнө 10 цагт ажилдаа гарч өдөр 14 цагт үдийн хоолоо иддэг. Харин оройн хоолыг 8-9 цагийн хооронд иддэг.
Тэнгэр уулын Тэнгэрийн нуураар аялахуй
Зураг дээр: Тэнгэр уулын намар
Тэнгэр уул Шиньжяны бэлгэдэл билээ. Шиньжяны төв нутгаар хөндлөн сунаж, баруун үзүүр нь Казахстаны хилд ордог юм. 2500 км үргэлжилсэн, 250-300 км өргөнтэй энэ уул нурууд далайн төвшнөөс дунджаар 5000 м өргөгджээ. Тэнгэр уул нь Шиньжяны нутаг дэвсгэрийг хоёр ангилж, энэ уулаас өмнүүр байрладаг нутгийг өмнө Шиньжян хэмээн, хойд талын нутгийг хойд Шиньжян гэж нэрлэдэг.
Зураг дээр: Богдын Шовгор
Тэнгэр ууланд цаст оргил олон бий. Үүний дотор Богдын Шовгор хэмээх мөнх цаст оргил маш алдартай. Тэр оргилын оройд гарах нь уулчдын мөрөөдөл бөгөөд жуулчдын очих дуртай газрын нэг юм.
Зураг дээр: Тэнгэрийн нуур
Богдын Шовгорын бүслүүрт үзэсгэлэн бүрдсэн нэгэн нуур байдаг. Энэ нуурыг Тэнгэрийн нуур гэдэг. Тэнгэр тольдсон Тэнгэрийн нуур нь далайн төвшнөөс 1901 м өндөрт тогтох бөгөөд, гүн нь 90 орчим метр. Орчны цаст уулын оргилын цас мөс хайлан энэ нуурыг бүтээсэн болохоор, ус нь тунгалаг, харахад толь шиг байдаг. Хөх тэнгэр, хөвөн үүл, цаст оргил нь нуурын усанд тонгорон харагдахад, байгалийн зураг мэт сэтгэгдэл төрүүлдэг . Богдын Шовгор бол Шиньжяны аялал жуулчлалын нэрт газар билээ .
Шиняжяны аялал жуулчлалын төв Кучээ хот
Хятадын баруун хойд нутгийн Шиньжяны Уйгурын өөртөө засах орон бол олон үндэстэн ястантай, өөрийн гэсэн онцлогтой дуу хөгжмийн өлгий нутаг гэдэг. Энд өнө удаан жилийн түүхтэй эртний хотын буурь—Кучээ гэж бий. Кучээ бол уйгур үгээр өнө удаан түүхтэй гэсэн үг болно. Хятадын эртний үед Кучээг Чюзи гэдэг байв. Кучээ нь Шиньжяны тэнгэр уулын өмнө талд, Таримын хотгорын хойд хэсэгт байдаг бөгөөд "Чюзи соёл"-ын үүссэн газар болно. Чюзи нь "баруун зүгийн хөгжмийн хот", "Дуу бүжгийн нутаг", "Хятадын цагаан гүйлсний нутаг" гэдэг сайхан алдартай билээ
Кучээ нь Хятадын эртний торгоны замын дунд зам дагуу байдаг, Хятад соёл болон баруун нутгийн соёл төвлөрсөн газар юм. Тэнд 2 мянган жил бадран дэлгэрсэн буддын шашинтай, Дүньхуанаас баруун тийш, хамгийн их цар хүрээтэй, олон чулуун агуйн ханын зураг бий.
Кучээ бол Шиньжяны аялал жуулчлалын 4 том хотын нэг. Тэнд чулуун агуй, эртний бэхлэлт хот, цонж зэрэг 80 гаруй түүхийн дурсгалт зүйлсийн бууц, 500 гаруй агуй, 20 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий хадны сүг зураг бий. Кумутула хэмээх мянган бурхдын агуй, Кесил мянган бурхдын агуй бол Хятадын эртний түүхийн дурсаглт чулуун агуйнууд юм. 1700 гаруй жилийн тэртээ Баруун Жинь улсаас эхлээд Зүүн Жинь улсын үед байгуулагджээ. Кесил мянган бурхдын агуйг НҮБ-ын дэлхийн хүн төрөлхтний соёлын өвд оруулахаар өргөдөл дэвшүүлээд байна.
2008 оны 7-р сард Шиньжяны олон улсын аялал жуулчлалын 4-р наадам буюу Чюзи соёлын аялал жуулчлалын наадам Кучээд боллоо.
Дэлхийн 22 улс болон Хятадын өнцөг булан бүрээс ирсэн жуулчид, мянга мянган бизнесменүүд тус орон нутгийн үндэстнүүдтэй хамт Чюзи соёлын өвөрмөц ид шидийг ойлгож мэдэрсэн юм. Шиньжян бол Хятадын аялал жуулчлалын эх баялаг төвлөрсөн, хөгжлийн нөөц ихтэй нутаг юм. Энэ нутаг хойшид олон улсын аялал жуулчлалын халуун цэг болох нь дамжиггүй.
Жуулчид Кучээд ирээд хамгийн түрүүнд амтат жимс жимсгэнэ, үндэстнүүдийн идээ хоолыг идэж сонирхож иддэг. Кучээгийн тонгорог хутга, цэцгэн хээтэй малгай, хүрэн хурганы арьс, хивс, цагаан гүйлс зэрэг гадаад дотоодод алдартай.
Кучээгийн Чюзи хөгжим бүжиг бүр ч алдар цуутай юм. Кучээг "Дуу бүжгийн нутаг" гэдэг байна. Кучээгийн дуу бүжиг Япон, Вьетнам, Энэтхэг, Араб, умард африк зэрэг улс орон бүс нутгаар ихээхэн дэлгэрчээ. Хятадын дуу бүжиг, ши жүжгийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн байна.