0
CATEGORIES

Техникийн дэвшил гэдэг бол аливаа үйлдвэрлэлийн хөгжлийн гарц билээ. Миний хувьд Сычуан мужид айлчилж байх үедээ сарлагын махан борц гэдгийг анх амталж үзээд Монгол орондоо тэр бүтээгдэхүүнийг хийж болох юм байна гэдгийг ойлгосон.

Бүтэн шарын махыг өдөрт нь

Махыг хөдөө орон нутагт малын махыг боловсруулж, зах зээлд гаргах сайхан боломж байна. Иймд Төвдийн уламжлалт хатаасан махны технологийн тухай танилцуулъя.

Сарлагын махаар амтат борц хийх арга

Бүтэн шарын махыг өдөрт нь

1. Үхрийн гуяны цул махны өөх, хальсыг нь ялгана. Гуяны мах нь 3-р ангилалд багтдаг, их шөрмөслөг байдаг тул хямд үнэтэй байдаг гэнэ.

Бүтэн шарын махыг өдөрт нь

2. Махыг доор танилцуулж байгаа махны машинаар 2-3мм зузаантайгаар зүснэ. Эцсийн бүтээгдэхүүнийг савлаж худалдах тул нэг зүсэм махны хэмжээг сайтар бодолцох хэрэгтэй.

Бүтэн шарын махыг өдөрт нь

3. Мах бэлтгэх ширээн дээр зүсмэл махаа дэлгэн тавьж, өөрийн нууц жорын дагуу амталгаа хийнэ. Энэхүү амталгаа хийх жор нь таны тогоочын ур авъяасаас шалтгаална. Энэ үйлдлийг хоёр хүн хийх бөгөөд нэг нь амтлагчаа цацаж, нөгөө нь гурилын гулуузаар махаа элдэж, амтлагчыг маханд сайтар наалдуулж өгнө.

Махыг элдэхдээ хуурай гурил цацаж, чийгийг нь шингээвэл хууурайшсан мах элдэхэд хялбар. Махаа хоёр талаас нь амтлана.

Мах бэлтгэх ширээ нь хулдаас болон үл зэврэх төмөр тавцантай байх хэрэгтэй. Учир нь арчиж цэвэрлэхэд хялбар байдаг.

Бүтэн шарын махыг өдөрт нь

4. Амталсан махыг шууд огцом хөлдөөнө. Хөлдөөх процесс 3 хоног явагдах бөгөөд энэ хугацаанд маханд амтлагчууд бүрэн шингэсэн байдаг. Технологийн энэ горимыг сайтар баримтлах хэрэгтэй. Учир нь таны хүссэн амтыг цаг хугацаа л эцсийн бүтээгдэхүүнд бүрэн шингээж чадна.

Бүтэн шарын махыг өдөрт нь

5. Хөлдсан махыг гэсгээж, хатаагч дэлгэцэн дээр тарааж тавьна. Хатаагч камерийн температурыг 65 хэм дээр тавьж, аажмаар халаалтын хүчийг нь нэмнэ. 145 хэм хүртэл халааж, хатаалтыг үргэлжлүүлнэ. 4-5 цагт хатаалт бүрэн болно. Хатаалт хийж байх явцад байнга шалгаж, 5-10 хувийн чийгшилтэй болоход гаргана. Хатаагч машин байнгын эргэлтээр хатаалтыг явуулах тул дэлгэцэн дээр байгаа мах жигд хатдаг. Энэхүү хатаагч машины тухай мэдээлэл манай сайт дээр байгаа тул дараах линкээр орж танилцаарай.

Үрлэн борц хийх технологийн тухай мэдээлэл Энэ холбоос дээр хулганаараа тогшиж шинэ цонхонд нээж уншина уу!

Бүтэн шарын махыг өдөрт нь

6. Бэлэн болсон махыг сайтар сэврээгээд савлана. Хатаасан махыг цаасан уутанд хийх нь хадгалалт удаан байх сайн талтай. Эсвэл вакуум савлагчаар агаарыг нь соруулж савлабал илүү найдвартай удаан хадгалагдана.

Бүтэн шарын махыг өдөрт нь

Хатаасан махаар пивоны даруулга хийхэд төгс мэдрэмжийг авчирна. Харин даруулга хийх махны давс нь үл ялиг их байх хэрэгтэй.

Энэхүү зураг дээр үзүүлсэн хатаасан махыг хийх арга маш хялбар.

Махыг машинаар татаж, буузны татсан мах шиг амтлаад, дөрвөлжин гурвалжин, дугуй хэлбэрээр элдэж хөлдөөх технологиор хийсэн.

Энэ аргаар хатаасан мах бэлтгэх бусад үйлдэл дээрхитэй мөн адилхан юм. Давуу тал нь гэвэл хатаалт хурдан, хэлбэр дизайн гоёмсог байдаг.

БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг 26-р хороо, Дүнжингарав захын урд талд,
Глобал Олон улсын дунд сургуулийн хашаанд 207-р байр.


ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Бямба: 10:00 - 18:00
Ням: Амралтын өдөр.

Зочидын мэдээлэл

  • Манай нийт зочид: 17601837

Манай зочид

Тантай хамт 882  зочин манай сайтын мэдээллийг сонирхон үзэж байна.

Нэвтрэх