0
CATEGORIES
yd

Хэдэн жилийн өмнө их том өрөнд орчихсон залуу Эрээн хотод надтай тааралдсан юм. Анх уулзахад, тэрээр өр нэхсэн хүмүүсээс зугатаж, “Элий балай” хүн шиг болчихсон байсан. Сайхан залуу эр утас дуугарахаар давхийн цочино. Заримдаа гүн бодолд ороод, хүний ярьж байгаа юмыг ч сонсохоо байчихна. Мөн зүүдэндээ хэн нэгэн хүнийг аргадан ярьна.

Өр гэдэг ингэж л хүмүүсийг тамладаг. Хүнийг өрөнд оруулж, тамлан зовоогч нар Монголд их болоод байгаа нь харамсалтай. Тэр залуу бусдын адил амьдрахын тулд, банкны зээлээр шинэ орон сууц, машин худалдаж авсан байлаа.

Тэгээд “Машинаараа таксидаж байрны мөнгөө төлнө” гэсэн ахархан бодол тээж, өдөр, шөнөгүй зүтгэсэн боловч, өдөр тутмын орлого нь амьдрал залгуулахаас хэтрэхгүй байв.
Иймд банкны зээлээ төлөхийн тулд, бусдаас мөнгө зээлж, давхар давхар өрөнд орж, сүүлдээ арга мухардан ганзагын наймаа хийж үзэхээр Эрээн хотод ирээд байсан юм. Өрнөөс гарах арга хайж, бид удаан бодсон. Тэгээд би түүнд:

- Чи хямдхан үнээр ч болов байр, машинаа зараад, бусдын өр болон банкныхаа өрийг дарах хэрэгтэй. Яагаад гэвэл, шинэ бизнесээ эхлэхийн тулд сэтгэлийн тамаасаа ангижирсан байх хэрэгтэй гэж түүнд зөвлөсөн юм.

Тэрээр миний зөвлөснөөр байшингаа зараад, “Би байрны урьдчилгаанд өгсөн мөнгөөрөө шатчихлаа” гэсээр эхнэр хүүхдээ дагуулан, Эрээн хотод эргэж ирэв. Би хариуд нь:
- Чи амьдралдаа тэр байтугай томоор шатах байсан шүү. Харин бага дээр нь салсанд чинь баяр хүргэе! гэж хэлээд, шинэ бизнесээ эхлүүлсэн билээ. Бидний ажил ингэж эхэлсэн.

 

Бид Монголынхоо хэд, хэдэн компанид хандаж, дээрхи хүсэлтийг гаргасан юм юм. Тэр 10 гаруй компанид хандаж, санал тавьсан боловч түүний саналыг 3 хан компани нь зөвшөөрсөн байв. Энэ бол түүний анхны амжилт.

Тэр сар бүр 200 мянган төгрөгийн цалин авч байхаар тохирсон байлаа. Гадаадад байнга оршин сууж байгаа худалдааны төлөөлөгч нарын цалинтай харьцуулбал өчүүхэн цалин.

Цэвэрлэгчийн цалин мэт санагдавч, энэ цалинг голж болохгүй. Гурван компаний цалин нийлбэл, 600 мянган төгрөг болно.

Харин Монголын компаний захиралуудын хувьд, бага чулуугаар их чулуу доргиох сайхан боломж. Эрээн хотын түрээсийн 3 өрөө байранд гэр бүлээрээ амьдрахад бүтэн жилийн түрээсийн мөнгө нь 8000 юань буюу 2 сая төгрөг байдаг. Энэ түрээсэнд 3 өрөө байрных нь халаалтын зардал багтдаг.

Залуугийн нэг жилийн цалингийн орлого гэхэд 7,2 сая төгрөг байсан тул энэ зардал хангалттай байсан нь мэдээж. Эрээн хотод юмны үнэ хямдхан болохоор тэдний амьдралд онцгой өөрчлөлт орсон юм.

Эхнэр хүүхэд нь мөр бүтэн, гэдэс цатгалан байна гэдэг эр хүний шийдсэн байвал зохих асуудлын нэг. Гэр бүлийн доторхи халуун дулаан уур амьсгал нь, түүний амжилтын тулгуур, суурь болсон юм.
2008 оны 1 сарын 16 өдөр би “Эрээн хотод сууж байгаа Монгол улсын компаниудын Худалдааны төлөөлөгчийн Газар”-ын албан ёсны нээлтийг Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэмжлэгтэйгээр хийж чадсан.

Энэ нь миний бизнес санаа байсан тул энэ байгууллагынхаа гүйцэтгэх захирлаар ажиллах болсон юм.

Зураг дээр: Эрээн хотод сууж байгаа Монгол улсын компаниудын Худалдааны төлөөлөгчийн Газар”-ын албан ёсны нээлтэнд оролцсон Монгол улсын компаниудын төлөөлөгч нарын хамт. 2008 он

Манай өгүүллэгийн гол баатар маань миний энэ ажлын гадна талд бие даан ажиллаж байсан бөгөөд Монголын компаниудад нийлүүлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнийг нь тоо ёсоор нь хүлээж аваад, компани руугаа илгээх ажилдаа маш хариуцлагатай ханддаг байв.

Ер нь аливаа барааны гарал үүслийг тодорхойлоход хэд хэдэн арга байдаг. Тэр гарал үүслийг нь мэдчих юм бол тухайн барааны үйлдвэрийн үнийг судлах боломжтой.

Бид нэгэнт Хятад улсад оршин сууж байгаа болохоор үйлдвэрүүдтэй чөлөөтэй харилцаж чаддаг байсан нь давуу тал болж байлаа. Эрээн хотын зуучлагч Хятадууд нь тэдгээр барааг хаанаас, ямар үнээр нийлүүлж байгааг нь барааны шошгон дээрээс нь хараад л мэдчихнэ.

Иймд бид ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа өрсөлдөгч компаниудыг нь судалж, хямд үнээр, илүү сайн барааг хаанаас худалдан авч болох вэ? гэсэн эх үүсвэрийг хайж байлаа.

Судалгаа удаан үргэлжилсэн бөгөөд бид хэд хэдэн үйлдвэртэй харилцаж, илүү чанартай барааг хямд үнээр Монголынхоо компаниудад нийлүүлж чадсан юм.

Залуугийн эх оронч сэтгэлийг компаниудын удирдлагууд талархан хүлээн авч, цалинг нь 1,5 сая төгрөг болтол нэмсэн. Учир нь тэр залуу олон сая төгрөгийн хэмнэлт үүсгэж чадсан бөгөөд энэ ажилдаа нилээд туршлагатай болж чадсаныг захиралууд нь мэдэрсэн юм.

Залуу маань Хятадын үйлдвэрлэгч нарын борлуулалтын урамшуулал аваад, дээр нь сар бүр 4,5 сая төгрөгийн цалинтай сэтгэлийн зовлонгүй сайхан амьдарч байгаа.

Өр гэдэг хүний амьдралын төгсгөл биш. Хүн бүрт боломж бий. Аливаа хүнд бэрх асуудлыг шийдэх боломжоо олж чадвал, бэрхшээлийн өмнө үл сөхрөх хүчийг олдог. Жаргалтай амьдрахын тулд баян байх нь хангалттай биш.

Өөрт байгаа оюуны баялгаа ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Бэрхшээл бүрийн цаана урам нуугдаж байдаг болохоор амжилтандаа итгэ.

Бизнес санаа

Эрээн хотод мянга мянган хүн Хятадын үйлдвэрүүдийн албан ёсны төлөөлөн борлуулагчаар ажилладаг. Тэд Монгол улсын зах зээлд эрэлттэй байгаа бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлдэг. Баян тансаг амьдралд умбаж байгаа хүмүүс.

Гэвч тэд Эрээнд амьдардаг гэдгээрээ л давуу. Тэдний өмнө Монгол улсын хил хаалттай тул өөр давуу тал байхгүй.

Тэд бидний хийх ажлыг урьтаж хийгээд байна. Монголчууд бид өөрсдөө шууд үйлдвэрлэгч нартай тулж чадахгүй байгаа болохоор зуучлагч нарт идүүлдэг.

Хэлтэй бол хөлтэй гэдэг. Хятадын үйлдвэрүүд Монгол улсын иргэдтэй хамтран ажиллаж, бараа бүтээгдэхүүнээ борлуулахыг мөрөөддөг.

Бараа бүтээгдэхүүнийг нь Монголын зах зээлд илүү хурдацтай, найдвартай борлуулах гарц нээж чадах хүмүүс бол зөвхөн Монголчууд бид.

Хятадын олон компаний захиралууд надад энэ саналыг тавьдаг. Тэд ихэвчлэн үйлдвэрлэл худалдаа эрхлэгч нар. Тэд ямар ч аргаар хамаагүй надтай нөхөрлөхийг хүсдэг.

Би Эрээнд амьдардаг, Монгол улсын иргэн болохоороо Хятадын зах зээлд ҮНЭТЭЙ хүн!!!

Нийтлэлийг бичсэн: Суусан цэцэн биш явсан тэнэг хэмээх Ц.Энхтайван

БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг 26-р хороо, Дүнжингарав захын урд талд,
Глобал Олон улсын дунд сургуулийн хашаанд 207-р байр.


ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Бямба: 10:00 - 18:00
Ням: Амралтын өдөр.

Зочидын мэдээлэл

  • Манай нийт зочид: 17601837

Манай зочид

Тантай хамт 858  зочин манай сайтын мэдээллийг сонирхон үзэж байна.

Нэвтрэх