0
CATEGORIES

Өнөөдөр Монголд юмны үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар улам бүр муудаж байна.

Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд импортын түүхий эдийн үнэ ба чанар бас их нөлөөлдөг. Мөн үнийн өсөлтөнд хамгийн хортойгоор нөлөөлж байгаа зүйл бол хэлний бэрхшээл.

Бид зуучлагчдын “Нус наасан” өндөр үнэтэй түүхий эд худалдаж аваад байвал, MADE IN MONGOLIA бүтээгдэхүүний өөрийн өртөг өндөр гаралгүй яах вэ дээ.

Би Хятадын олон үйлдвэрүүдээр зочилон очиж байлаа. Бүгд л “Монголд түүхий эд нийлүүлдэг” гэж гайхуулна. Тэгэхээр нь:

- Монголын ямар компани танайхаас худалдан авалт хийсэн бэ? гэхэд, “Манай Дундад улсын хүн авдаг. Цаашаа ямар компанид өгдөгийг нь мэдэхгүй” гэнэ.

Эдгээр үйлдвэрүүдийн үнийн санал маш хямд байдаг. Энгийн жишээ хэлэхэд:

Би Тианжин хотын дулаалгын материалын үйлдвэр дээр очсон юм.

Тэр үйлдвэрийн бүтээгдэхүүн гурван зэрэглэлтэй. Хямд, дунд, сайн гэсэн гурван өөр чанартай шилэн хөвөн надад танилцуулав. Тэгээд үйлдвэрийн дарга нь:

- Танайхан их хэмжээний бөөний худалдан авалт хийдэг. “Монголд нийлүүлэх гэж байгаа” гээд хамгийн хямд шилэн хөвөнг нь авдаг гэв. Ичиж үхмээр!!!

Улаанбаатарт 15000-20000 төгрөгний үнэтэй (2014 оны байдлаар) байдаг чанар муутай шилэн хөвөн үйлдвэр дээрээ 23 хан юань байгааг нь мэдээд дотор минь харанхуйлах шиг болсон.

Манай 100 айлын барилгын материалын худалдаачид нэг их ашиг хардаггүй юм байна билээ. Би Эрээн хот болон Улаанбаатарын үнийг харьцуулж үзсэн.

Тэгээд “Эрээний зуучлагч нар ч самарч өгдөг юм байна даа” гэсэн дүгнэлтэнд хүрээд байна.

Чанар муутай шилэн хөвөнгийн үнийг тооцоолоод бодсон чинь 1500 төгрөг/кг гэсэн үнэтэй байв. Арай ч дээ. Монголд хамгийн эко дулаалгын материал болох хониний ноос газар дээрээ килограмм нь 300 хан төгрөг байгаа шүү дээ.

Хамгийн сэтгэл эмзэглүүлсэн зүйл гэвэл, Япон, Солонгос, Оросууд чанар сайтай шилэн хөвөнг нь 45 юань/кг үнээр бөөнддөг.

Харин бид хамгийн мууг нь 55 юань/кг үнээр Эрээнээс худалдан авдаг.

Гэрээг нь би үзсэн. Гэтэл Монголчууд бид хог түүгч нар юм уу?

Чанаргүй барааг нь өндөр үнээр авчихаад, “Хятадын бараа муу” гээд гаслаад сууж байна шүү дээ.

Зураг дээр: Тианжин хотын Шилэн хөвөнгийн үйлдвэрийн агуулахад хийсэн фото баримтууд.

“Хэл мэдэхгүйн зовлон” байгаа бол Хятадад сурч байгаа Монгол охид хөвгүүдээ сээ тусламж авч болно. Жил бүр олон зуун Монгол охид хөвгүүд Хятад улсыг зорьж, хэл сурч байна.

Энд миний хэлэх гэсэн санаа нь юу вэ?

Үйлдвэрлэгч нарын хамгийн хэцүү асуудал түүхий эд, сэлбэгийн бэлтгэн хангалт байдаг.

Сайн чанарын түүхий эдийг үйлдвэрээс нь шууд худалдан авах гэхээр захиалга нь хэтэрхий багадаад байдаг.

Тэгэхээр түүхий эдийн хангалтыг нь нэгтгэж өгдөг байгууллага дутагдаад байна гэж би ойлгодог.

Монголд Үйлдвэр үйлчилгээний салбар бүр л өөр өөрийн эрх ашгийг хамгаалах ТББ-тай болчихсон. Тэдгээр байгууллагууд төлөөлөгчөө Эрээн хотод суулгаад, тухайн салбарынхаа түүхий эд болон тоног

төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн хангалтыг хийлгэж болно.

Түүнээсээ багахан ашиг олж, холбооныхоо үйл ажиллагаанд нэмэрлэмээр юм шиг санагдаж байна. Их хэмжээний захиалгаас багахан ашиг харахад л Холбоог хөгжүүлчих хөрөнгө босоод л ирнэ.

Гадаадын орнуудын пүүс компаниудын төлөөлөгчийн газар Хятадад маш их байдаг. Тэдгээр Төлөөлөгчийн Газарууд хэд хэдэн үйлдвэрийг төлөөлөөд сууж байх нь элбэг.

Энэ бизнес санааг хэрэгжүүлэхэд төвөгтэй байгаа бол, би ч гэсэн Монголынхоо үйлдвэрлэгч нарыг төлөөлөөд ажиллаж болно.

Бизнес санааг нийтлэсэн: Суусан цэцэн биш явсан тэнэг хэмээх Ц.Энхтайван

БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг 26-р хороо, Дүнжингарав захын урд талд,
Глобал Олон улсын дунд сургуулийн хашаанд 207-р байр.


ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Бямба: 10:00 - 18:00
Ням: Амралтын өдөр.

Зочидын мэдээлэл

  • Манай нийт зочид: 17601837

Манай зочид

Тантай хамт 697  зочин манай сайтын мэдээллийг сонирхон үзэж байна.

Нэвтрэх