0
CATEGORIES

Хөдөөнийхөн маань хийх ажил байхгүй байна. Яаж таван цаасны бараа харах вэ? гэсэн сэтгэлийн тамтай хүмүүс. Тэгвэл надад нэг БИЗНЕС САНАА байна.

Монголын их цэрэг олон зуун мянган км хол замыг туулахдаа, цэрэг бүр 10-30 хоног хэрэглэх борц, цагаан идээгээ биедээ авч явдаг байсан гэдэг. Тэд хатаасан мах, сүүгээр аяны хүнс хийдэг байсан нь жин хөнгөн, хадгалалт удаан, тэжээллэг, өл даадаг зэрэг олон давуу талуудтай байсан. Эдүгээ эдгээр хүнс Монголчууд бидний уламжлалт идээ болон үлдсэн боловч 13-р зууны их цэргийн үеийн өнгө төрхөө хадгалсаар л байна.

2000 жилийн өмнө Хүннү нарын бүтээсэн ааруул, ээзгий, борцыг орчин цагийн шинэлэг хэлбэрээр өөрчлөж, шинэ төрлийн экспортын бүтээгдэхүүн бий болгох тухай энд өгүүлнэ.

Үрлэн борцны тухай бизнес санаа төрсөн минь

Махаар хийж болох олон сайхан хоолны нэг бол борц билээ. Гэвч борцыг Монгол уламжлалт аргаараа урь идүүлэн хатаахаас цаашгүй байна.

Гурван жил хадгалсан үхрийн махны борц эмчилгээний үр дүнтэй байдаг бол ямааны борцны шөлийг наршсан хүнд уулгах сайн гэж монголын уламжлалт анагаах ухааны сударт тэмдэглэсэн байдаг.

Хятад газар "Үрлэн борц" гэдэг сонирхолтой хоолыг Сычуань мужид аялаж явахдаа олж үзлээ. Хятадад тийм ч элбэг тохиолддоггүй энэ борцыг Төвдийн өндөрлөгийн сарлагын махаар хийжээ. Үйлдвэрийн эзэн нь төвд хүн байсан бөгөөд алс хол Монгол нутгийн аянчин хэмээн хүндэтгэн дэлгүүртээ урьсан юм.

Зураг дээр: Төвдийн сарлагын махан борц болон хатааж болгосон махны дэлгүүрт.

Эдгээр борц нь шууд идэж болохоор болсон мах бөгөөд амт үнэр нь маш сайхан. Борцыг нь зажиллах тусам л амт ороод байгаа мэт таатай мэдрэмж төржбайлаа. Тэд борцоо граммаар худалдахаас гадна зориулалтынтугалган цаасан уутанд 100-250 гр савалгаатайгаар гэртээ үйлдвэрлэнэ. Зарим борц нь чихрийн цаасанд боосон харагдах бөгөөд задлаад үзвэл амталж чанаад хатаасан мах мэт. Би тэр Төвд айлд зочилон очиж, өрхийн үйлдвэрлэл явуулж байгаатай нь танилцлаа.

Эхнэр нь 200 ба 600 литрийн том том цахилгаан тогоонд сарлагын мах чанаж байв. Махыг чанаж дуусгаад, сэрүүн агуулах руу оруулах бөгөөд тэндээсээ сэвэрсэн махыг хатаалгын камерт оруулна.

Хатаалгын камераас гарсан борц нь бүрэн хатаалга хийгдээгүй байсан. Тэр нь бага зэрэг шүүс, шөлний амттай байсан тул их сайхан амтагдаж байлаа. Ингэж дутуу хатаасан борц нь жингээ дөрөв дахин алддаг.

Үйлдвэрийн эзний хэлсэнээр "Дутуу хатаасан мах нь шууд идэхэд амт сайтай байх бөгөөд хямд үнээр худалдаж, борцноос илүү ашиг олдог" гэж байлаа. Дутуу хатаасан борц нь архи пивоны сайхан даруулга болохоос гадна шууд шөлтэй хоол, борцтой цай хийсэн ч сайхан амттай. Борц нь хичнээн жил хадгалсан ч чанараа алдахгүйгээр үл барам удах тусам эм болдог гэнэ.

Төвд эрийн ШИНЭ БҮТЭЭЛ

Үйлдвэрийн эзэн арай шинэлэг төрлийн бүтээгдэхүүн хийж байгаагаа танилцуулсан нь надад маш их таалагдсан.

Зураг дээр: Үйлдвэрийн эзний бэлэглэсэн "Үрлэн борц". Хэмжээг нь ойлгомжтой харуулахын тулд татаж байсан тамхины хайрцагаа харьцуулан зургийг нь дарлаа.

Монгол хэл дээр "Үрлэн борц" гэж нэрлэвэл арай зохимжтой юм байна. 5-6 цаг дэвтээхэд маш их хэмжээний борц болдог гэж Төвд хүний зөвлөсөнөөр ганцхан ширхэг "Үрлэн борц"-ыг 500 мл усанд хийж дэвтээлээ. Өглөө хийгээд орхисон борц маань орой ирсэн чинь өтгөн хар өнгийн махан зутан гэгч болсон байв.

Бидэнд энэ технологийг ашиглан борцтой цай, борцтой шөл гэх мэт шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх сайхан боломж байна. Малын мах амархан муудчих гээд байдаг бол төвд эрийн Үрлэн борц удах тусмаа эм болно. Яг л олон жил дарсан дарс мэт.

Манайхан шиг махсаг хүмүүс гадаад, дотоодод аялал жуулчлалаар явахдаа хэрэглэхэд нэн тохиромжтой бөгөөд хүнд ачаа болохгүй. Мөн гааль дээр ч хурааж авна гэж айлган сүрдүүлэхгүй.

Үрлэн борц хийх арга?

1. Юуны өмнө өөхгүй махыг машиндаж татна.

2. Татсан махаа мах борцлогч төхөөрөмж-инд оруулж, хатаана. Энэхүү хатаагч машин нь цай болон эмийн ургамал хатаах зориулалттай тул ургамалын аагийг алдагдуулахгүйгээр хатаах давуу талтай. Иймд энэхүү хатаагч нь шинэхэн махыг огцом хатаах тул амт үнэр нь алдагдахгүй сайн талтай. Яг л өвлийн борц шиг сайхан амттай болно. Өвлийн улиралд -16 -аас -40 хэмийн хүйтэнд борцыг хийдэг бол хатаагч машинтай хүн жилийн 4 улиралд борцоо хийж чадна.

Борцыг 5 сар хөлдөөж урь идүүлдэг бол хатаагч машинтай хүн өнөөдөр гаргасан үхрийг маргааш гэхэд борц болгочихно.

(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)

3. Хатаасан махыг мах нунтаглагч машин-аар жижиг ширхэгтэй болгон нунтаглана. Үхрийн мах давсагандаа багтдаг гэж манай Монголчууд ярьдаг. Гараар нүдэж нунтагласан борцноос илүү жижиг ширхэгтэй болно. Яг л гурил шиг болтол нь тээрэмддэг.

(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)

4. Нунтагласан борцоо өөрийнхөө нууц жорын дагуу хатаасан сонгино, саримс, хар церец, хатаасан таана хөмүүл, гоньд, аарц зэрэг бусад амтлагчтай холино. Амталгаагаа хэрхэн хийх нь таны дурын хэрэг.

(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)

5. Бэлэн болсон борцоо ааруул хэвлэгч машин-аар төрөл бүрийн хэв оруулан эцсийн бүтээгдэхүүнийг хийж дуусгана.

(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)

6. Эцсийн бүтээгдэхүүнийг савлаж, зах зээлд нийлүүлнэ. Нэг ширхэг үрлэн борц нь маш их амин дэм, уураг агуулсан хүнсний бүтээгдэхүүн болдог тул зах зээл дээр өндөр үнэлэгдэнэ. Төвдийн уламжлалт анагаах ухааны "Дөрвөн шастир" хэмээх алдарт сударт "Хатаасан борцны эмийн хүч шинэ махнаас илүү" гэж өгүүлжээ. Тэд борцыг хүчтэй эм тангийнхаа найрлаганд ашигладаг байсан гэнэ.

Эрдэмтэдийн хийсэн судалгаагаар борцонд 68,3 хувийн уураг байдаг бол шинэ маханд ердөө л 18 хувийн уураг агуулагддаг гэжээ. Яагаад мах борц болохоороо уураг нь их болов? гэж асуумаар байгаа биз! Мах хатах тусам уургын хэмжээ нэмэгддэг нь байгалын үзэгдэл гэнэ. Борц бүрэн хатахаараа 80 хувийн уурагтай болж чаддаг байна.

Борц хийх эдийн засгийн үр ашгийн тооцоо хийх чухал үзүүлэлтүүд

  • Нэг кг махыг хатаахад 200 гр борц болдог.
  • Амьдын жингээрээ 430 кг татах сарлагын шарнаас 250 кг мах гардаг.
  • 80 гр жинтэй нэг ширхэг үрлийг Төвдүүд 2,5 юань-аар худалддаг. (10 ширхэгээр нь савласан "Үрлэн борц" нь 25 юань үнэтэй бөгөөд 20 порц борцтой шөл болдог.)
  • Нэг шар үхрийн мах 3000 ширхэг үрэл болох бөгөөд 7500 юаньболдог.

Төвд айлд зочилсон минь

Зураг дээр: Сарлагын махтай Төвд банштай шөл, гурилтай хоол, бууз, хуушуур

Төвд айлд зочилоод яг л гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрсөн шүү. Маш их гайхсан зүйл бол Төвдчүүдийн үндэсний хоол байлаа. Сайхан чанасан гэдэс, бууз идэж, сүүтэй цай, хар шөл уулаа. Хоол идэж дууссаны дараа гурилтай хоол бас хийв. Яг Монголчууд шиг хоол иддэг юм байна. Chang гэдэг зааны зурагтай архиараа их шахах бөгөөд эр эмгүй тэр архиндаа дуртай. Энэ архийг арвайгаар нэрэх бөгөөд тэр нь маш хатуу архи байсан. Гэвч маргааш нь шартахгүй. Яг л манайхан шиг архи уухаараа дуулж, ерөөл хэлдэг хүмүүс. Хэл нь л өөр болохоос биш Монголжуу ёс заншилтай мэт санагдсан.

Зураг дээр: Төвд айлд. Тэд сарлагын махаа борцлох дуртай хүмүүс.

Айл бүр гэртээ борц хатаадаг гэнэ. Тиймээс ч борцны худалдаагаараа Хятадад тэргүүлэх бөгөөд борцоо янз бүрийн амталгаа, савалгаатай хийж байгаа нь санаа авууштай зүйл байлаа.

Төвдчүүд намар нядалгаа хийсэнийхээ дараа махаа уутанд хийж, сэрүүн газар хөлдөөдөг. Өвөлжин хөлдүү байсан мах хавар болохоор урь идэж, 3-4 сард сайхан борц болно. Төвчүүд махны шим шүүсийг ууршуулахгүйгээр маханд нь шингээхийн тулд махаа өвлийн тэсгим хүйтэнд огцом хөлдөөдөг.

Намар эрт гаргасан үхрийн махнаас өвөл гаргасан махны борц илүү сайхан амттай байдаг гэнэ. Мөн Төвдийн өндөрлөг нутаг нь олон мянган жилийн өмнө далай гүнд байсан болохоор өвс ургамал нь ихээхэн хужирлаг, эрдэс бодис ихтэй байдаг. Иймээс ч тэр нутгийн сарлагын мах сайхан амттай.

Манай Монголд ч гэсэн говийн мах хангайн махнаас илүү сайхан амттай байдаг шүү дээ.

БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг 26-р хороо, Дүнжингарав захын урд талд,
Глобал Олон улсын дунд сургуулийн хашаанд 207-р байр.


ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Бямба: 10:00 - 18:00
Ням: Амралтын өдөр.

Зочидын мэдээлэл

  • Манай нийт зочид: 17601837

Манай зочид

Тантай хамт 641  зочин манай сайтын мэдээллийг сонирхон үзэж байна.

Нэвтрэх