0
CATEGORIES

Гуанжу хотод явж байхдаа орон нутгийн телевизээр нэгэн сонин нэвтрүүлэг үзлээ.

Хүнд яах гэж шүд байдаг вэ? гэсэн асуултанд хариулсан энэ нэвтрүүлгийг үзсэн олон хүн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар ойлголт аваад зогсохгүй, хоол идээгээр аливаа өвчинийг анагаах хялбар аргыг зааж өгсөн юм. Энэ нэвтрүүлэг нэгэн эмчийн тухай өгүүлэх бөгөөд тэрээр хоолны эмчилгээний арга ухааныг судлаж, улмаар бизнес санаа хэрхэн төрсөн тухай танилцуулсан юм.

Шүд нь хоолыг зажилах гэж заяагдсан эрхтэн. Гэтэл бид идсэн хоолоо бүрэн зажилж чаддаг бил үү? Энэ эрдэмтэн өөрийн гэсэн эрүүл хоолны жор зохиож, түүгээрээ шинэ төрлийн түргэн хоолны газар нээжээ.

Бид мах гурил хоёроор Бантан хэмээх алдарт зутан шөл хийдгийг сайн мэднэ. Үүнээс гадна Монгол хийцтэй цай гэж нэг төрлийн зутан шөл байна. Өвөр Монголын хийцтэй цай бол нэн алдартай.

Гэтэл махнаас гадна өөр олон төрлийн витаминлаг ногоо, далайн бүтээгдэхүүн, жимс жимсгэнээр зутан шөлийг хийж болдог.

Тэрээр хүний эрүүл мэндэд нэн тустай хүнсий бүтээгдэхүүнүүдийг миксерээр жижиглэн буталж, луувангийн шөлөнд хийж өгдөг байна. Түүнийг бэлтгэсэн зутан шөл нь ходоодонд ямарч ачаалалгүйгээр шингэх бөгөөд биеийн дархлааг сайжруулдаг. Иймээс ч хүн элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж чадахаас гадна урт наслах, залуужуулах шидийг олдог байна.

Дараа нь би Өмнөд Хятадад зутан шөлний зоогийн газар санамсаргүйгээр үдийн хоол идэх шалтгаан үүссэн юм. Үүдээр нь орсон чинь бөөн л хоолны зурагт самбарууд. Хүмүүс хоолны цэс харахын оронд фото зургийн үзэсгэлэн үзэж байгаа юм шиг л самбаруудыг маш анхааралтай уншиж байх юм. Тэгээд л тэд өөрийнхөө эрүүл мэндэд тустай хоолыг олж сонгоод хоолныхоо захиалгыг өгч байлаа.

Тэр зоогийн газрын хоол бүр өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд аливаа өвчнийг анагаах, түүнээс урьдчилан сэргийлэх, дархлаа сайжруулах гээд олон талын үүрэгтэй. 

Ер нь хүн бүр адилгүй гэдэг шиг гуанз бүр адилгүй л баймаар. Хятадын гуанзууд өөр өөрийн онцлог ялгаатай байдаг. Түүгээрээ хэрэглэгчдийг татна. Монголд тасарсан хийцтэй цайтай зутан шөлний гуанз байгуулах юм бол овоо ашиг олж болохоор бизнес санаа мэт санагддаг.

БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг 26-р хороо, Дүнжингарав захын урд талд,
Глобал Олон улсын дунд сургуулийн хашаанд 207-р байр.


ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Бямба: 10:00 - 18:00
Ням: Амралтын өдөр.

Зочидын мэдээлэл

  • Манай нийт зочид: 17601837

Манай зочид

Тантай хамт 904  зочин манай сайтын мэдээллийг сонирхон үзэж байна.

Нэвтрэх