Хятадад нэг МАЛАТАН гэдэг ясны шөлтэй хоол сүүлийн үед их олны таашаалыг хүртэх боллоо. Чанасан ясыг дахин чанахад цагаан саарал өнгийн шөл гардаг юм байна. Тэр шөлийг АМЬД УС гэж хэлэхэд болно. Хүний биед маш сайн гэнэ ээ.
Энэ гуанзны витрин дээр шөлөнд хийх маш олон янзын ногоо, мөөг, мах, гурилын сонголт байх бөгөөд үйлчлүүлэгч дуртай зүйлээ хүссэн хэмжээгээрээ сонгон аваад, урьдчилан бэлтгэсэн шөлөнд хийлгэн, буцалгуулж иднэ. Өөрийн хүслээрээ сонголт хийсэн болохоор хүн бүр таашаал авах нь гарцаагүй.
Манай захууд дээр их хэмжээний яс хаягддаг. Түүнийг чанаад шинэхэн ясны шөлтэй хоолны иймэрхүү гуанз нээвэл бас овоо олон хүн эрүүл мэндэд тустай амтлаг хоолны үйлчилгээг таашаах болно доо.
Үйлчлүүлэгч зоогийн газар ороод тус бүр нэг сав аваад өөрийн дуртай ногоо, мах, мөөгийг хүссэн хэмжээгээрээ сонгож авна.
Зоогийн газарын витрин дээр шөлтэй хоолонд хэрэглэж болох бүх төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн тавьсан байдаг.
Гал тогоонд ганцхан тогооч ажиллах бөгөөд урьдчилан бэлтгэсэн шөлөнд үйлчлүүлэгчийн сонгосон ногоог чанаж өгнө. Түүнд энэ ажил тийм ч хүндрэлтэй биш.
Би Монгол хүн болохоороо энэ зоогийн газар өөрийн хүсэл сонирхолоор тахианы мах, үхрийн мах, гурил, мөөг, авч идсэн. Их өлсөж байсан боловч аягатай хоолоо бараагүй. Гэвч ясны шөлөнд чанасан гурилтай хоол маань маш амттай байсан шүү.