Махны үйлдвэрлэл явуулах бага оврын үйлдвэрлэлийн тухай танилцуулъя. Хятад улсын Сычуан мужид сарлагын мах боловсруулах жижиг үйлдвэр, Өвөр Монголын Хөх хотын хатаасан махны үйлдвэрүүдээр зочилж байхад үзэж харсан технологийн мэдээллийг та нартаа хүргэмээр байна.
Хятад хүмүүс гэдэг туйлын аривч хямгач зантай. Ер нь аливаа зүйлийг хаягдалгүйгээр ашиглах боломжыг олоод харчихсан байдаг нь тэдний нэг давуу тал юм.
Энд би сарлагын мах боловсруулах үйлдвэр дээр үзсэн бодит жишээг танд хүргэж байна. Сарлаг үхрийг нядалсаны дараа тэд мах, гэдэс дотор, цус, ясыг нь ангилан ялгадаг.
1. Мах
Махыг үндсэндээ 2 хэсэг болгон ангилна. Үүнд:
- Борц хийх хар мах,
- Өөх, хальстай мах.
1. ХАР МАХ - Дан хар махаа хөлдөөгчинд хийж, 3 хоног огцом хөлдөөнө. Хөлдсөн махны амт шүүс нь махандаа шингэж дууссаны дараа хөлдөөгчнөөсөө гарган, машиндаж жижиглэнэ. Дараа нь махаа шуузлах буюу шүүсэнд нь шарж болгоод, хатаагч камерт хийн огцом хатаалт явуулна. Хатаалт 30 минут хиртэй үргэлжлэдэг.
Хатаагч камераас гарсан махаа сэрүүн өрөөнд оруулан сэврээгээд нунтаглагч машинаар гурил шиг болтол нь тээрэмдэнэ. Ингэж тээрэмдсэн нунтаг махыг хоол амтлагч болгон савлаад худалдаанд гаргадаг. Энэхүү нунтаг борцыг "Халуун тогоо" хэмээх ресторанууд, Үхрийн махтай гоймон (牛肉面) зэрэг нийтийн хоолны газрууд их дуртай худалдан авдаг. Өөрөөр хэлбэл тэд нунтаг борцыг хуурай шөл хэмээн үзэж, их дуртай худалдан авдаг гэнэ.
Зураг дээр: Сарлагын нунтаг борц. Энэ борцны найрлаганд борц, хатаасан цус, хатаасан гүзээ болон амтлагчууд орно. Ингэснээр таны үйлдвэрийн үнэлгээгүй түүхий эд болох малын цус, гүзээ хоёр тань борцны өндөр үнээр худалдаанд гарах болоно. Ер нь хатаасан цус, гүзээтэй хольсон борцноос маш сайхан амттай шөл гардаг.
Энэхүү нунтаг борцыг Үрхийн махны шөл гаргах, 2-р хоолны сүүмс бэлтгэхэд өргөн ашиглана.
Зураг дээр: Төвдийн сарлагын хатаасан дотор мах. Төрөл бүрийн амтлагаатай үйлдвэрлэх бөгөөд нэг уутандаа 60 гр хэмжээтэй савласан байдаг. Хатаасан дотор махыг гэдэсний шөл гаргахад өргөн ашиглана.
2. ӨӨХ ХАЛЬСТАЙ МАХ - Энэ мах нь үндсэндээ хоёрдугаар ангилалын мах юм. Өндөр үнээр борлогдох боломжгүй энэ махыг үйлдвэрлэгч үхрийн жигнэсэн мах, хатаасан мах болгон боловсруулдаг.
Махыг ойролцоогоор 200 гр жинтэйгээр хэсэглэн хэрчиж, амтлаад битүү чанагч тогоонд 90 минут жигнэнэ. Ингэж жигнэсэн махны хальс өөх нь задарч, их зөөлөн амттай болдог. Жигнэсэн махаа савлахдаа 50гр махны шөл, 50гр ясны шөл нэмж өгнө. Ингэснээр таны үйлдвэрийн мах шуузалсан шөл, мах жигнэсэн шөл, яс чанасан шөл тань махны үнээр борлогдох сайхан боломж бий болно.
Хятадууд жигнэсэн мах нь агшаасан будаа болон чанасан гоймонгийн гайхамшигт даруулга болгон хэрэглэнэ. Манайхаар бол битүү жигнэсэн гуляшны мах л бэлтгэгчихлээ гэсэн үг.
Зураг дээр: Сарлагын жигнэсэн мах. Өөх, хальс, бүлхитэй ч гэсэн Хятад хүмүүс бүлхийг хамгийн сайн чанарын маханд тооцдог гэнэ. Иймээс энэ мах бас л өндөр үнээр борлогдоно.
Өөх хальстай махыг хатааж төрөл бүрийн амталгаатай шорлогын бэлэн мах болгон худалдаалдаг. Мөн Пивоны даруулга болгон хэрэглэх нь элбэг байдаг.
Зураг дээр: Сычуан мужын сарлагын махны үйлдвэрийн цехэд ажилчид махыг жигдхэн дөрвөлжлөн хэрчиж байгаа нь. Ингэж хэрчсэн махыг чихэр шиг боож, худалдаанд гаргадаг.
Зураг дээр: Үйлдвэрийн мах ариутгах цех. Энэхүү халуун уурын центрцугд махыг ариутгахаас гадна болгож боловсруулна.
Зураг дээр: Үйлдвэрийн савалгааны цехэд. Эдгээр чихэр шиг жижигхэн савласан хатаасан мах худалдаанд гарахад бэлэнэ болжээ.
Ямар ч байсан махыг боловсруулж, экспортонд гаргах сайхан боломж Монголчууд бидэнд байгаа шүү. Учир нь манайд түүхий эд нь Хятадынхаас хамаагүй хямд байдаг бөгөөд илүү их органик гаралтай шүү дээ.
Миний хувьд Төвдийн мах боловсруулах үйлдвэр дээр очиж үзээд, нэгэн бизнес санаа төрсөн юм.
1. Тэд ихэвчлэн сарлагын махыг хатаах маягаар боловсруулж байлаа. Их хэмжээний махыг амтлаад, хатааж чадвал манай пиво баруудад 100 гр нь 4500 төгрөгөөр худалдаалагддаг Вьетнам самрын орон зайг жинхэнэ утгаар нь нөхөж болмоор байна.
- Орос хүн пивог хатааж давсалсан самараар даруулдаг.
- Хятад хүн пивог жижигхэн шорлогоор даруулдаг.
- Америк хүн пивог чипсээр даруулдаг.
- Монгол хүн пивог даруулгагүй уудаг.
2. Мөн шуузалсан шөл болон яс чанасан шөлийг нийлүүлэн холиод 200 гр жигнэсэн маханд 100 гр шөл хийж битүү тугалган уутанд савлана. Ийнхүү үнэ хүрэхгүй махаа өндөр үнээр борлуулж чадаж байгаа нь надад их таалагдсан. 100 гр ясны шөл нь хүртэл жигнэсэн махны үнээр борлогдоод байна шүү дээ.
3. Өдөр бүр Эмээлт, Налайхын махны ченжүүдийн нядалгааны цехэд их хэмжээний цус, гэдэс дотор, толгой шийр хаягдаж байна. Цус, гүзээ хоёр сайхан борц болдог бол малын гэдэс дотрыг чанаад, хатааж нунтаглаж чадах юм бол маш өндөр үнэтэй муур, нохойны хоол бий болно.
4. Чанаж шөлийг нь гаргасан ясаа бүү хаяаарай. Түүнийг нунтаглах юм бол ясны гурил гээд бас нэг шинэ бүтээгдэхүүн бий болно.
5. Малын сэвсийг цустай нь холиод өндөр зэрэглэлийн загасны хоол хийдэг гэж би сонссон. Ийм хоол гэдэг бол загасны аж ахуйд жижиг жараахай хооллох хамгийн уурагжуулсан тэжээл болдог гэсэн.
6. Миний үзсэн үйлдвэрийн зохион байгуулалт иймэрхүү байлаа. Та бүхэн хэрэв бага оврын мах боловсруулах үйлдвэр байгуулах гэж байгаа бол энэ зургийн дагуу зохион байгуулалтаа хийгээрэй.
7. Махыг бас ингэж утаж хатаадаг юм байна. Амттай харагдаж байсан шүү. Харин 82 хэмийн халуунд гэдгийг бүү мартаарай.
Нэр | Уураг (100гр) | Тослог (100гр) | Илчлэг (100гр) |
Сарлаг | 20.0 | 1.6 | 98 кал |
Махны чиглэлийн улаан үхэр | 12.6 | 5.3 | 122 кал |
Одос үхэр | 19 | 7.3 | 230 кал |
Монгол үхэр | 11.1 | 28.8 | 307 кал |
Хонины мах | 19 | 7.3 | 239 кал |
Эндээс харахад сарлагын мах нь тослог багатай бөгөөд уураг ихтэй байна. Энэ үзүүлэлт нь сарлагын махыг хатааж борц хийхэд хамгийн тохиромжтой мах гэдгийг тодорхойлж байгаа юм.
Энд би жишээ болгож, бага оврын мах боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг орууллаа.
1. Үндсэн тоног төхөөрөмж
Эдгээр тоног төхөөрөмж нь хатаасан мах, хатаасан гэдэс, хатаасан цус, жигнэсэн мах, жигнэсэн толгой шийр үйлдвэрлэнэ.
№ | Тоног төхөөрөмж | Тоо | Үнэ |
1 | Махны машин | Нэг | 2600 юань |
2 | Битүү чанагч тогоо (100 литр багтаамжтай) | Нэг | 14960 юань |
3 | Хатаагч машин (12 тавиуртай) | Нэг | 9000 юань |
Нийт | Гурав | 26560 юань |
2. Нэмэлт тоног төхөөрөмж
Жич: Хэрэв та ясны шөл, нунтаг борц нэмж үйлдвэрлэх сонирхолтой байгаа бол дараах тоног төхөөрөмжийг нэмж болно.
1 | Нунтаглагч машин (60 кг/цаг хүчин чадалтай) | Нэг | 4700 юань |
2 | Ясны хөрөө | Нэг | 1980 юань |
3 | Вакуум савлагч | Нэг | 1150 юань |
Нийт | Гурав | 7830 юань |
Эдгээр тоног төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор орно уу.
Үйлдвэрлэлийн талаар лавлаж асуух зүйлээ 95859000 утсаар хандаж болно. Тоног төхөөрөмжийг манай хаягаар захиалбал 10 хоногт Улаанбаатар хотод нийлүүлж өгнө.
Хатаагч машин | Нунтаглагч машин | Махны машин |
![]() |
![]() |
![]() |
Битүү чанагч тогоо | Ясны хөрөө | Ваакуум савлагч |
![]() |
![]() |
![]() |
Борц хэмээх эм | Сарлаг ашигтай амьтан | Борц дэлхийн брэнд болсон нь |
![]() |
![]() |
![]() |
Хатаасан махны үйлдвэр | Үхрийн булууны яс | Эмгэн өвгөн хоёрын бизнес |
![]() |
![]() |
![]() |
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.