Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 6200 юань

Барааны тайлбар:

Энэхүү машин нь капсул, мөхлөг, үрэл, буурцаг зэрэг хэлбэртэй хүнсний болон эмийн  жижиг  бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн өндөр шаардлагын дагуу маш нарийн тоолж савлахад хэрэглэнэ.

Сайн чанарын үл зэврэх гангаар эд ангиудыг нь хийсэн тул мэрэгжлийн Хяналтын байгууллагуудаас тавьж байгаа шаардлагад бүрэн нийцнэ.

Манай Монгол шиг зах зээл бага оронд өрхийн үйлдвэрлэл болон жижиг дунд үйлдвэрүүдэд ашиглахад тохиромжтой зай талбай бага хэрэглэхээс гадна, ажиллуулахад хялбар.

Зориулалт

Хүнсний болон эмийн үйлдвэрлэлийн эрүүл ахуйн нөхцлийн шаардлагын улмаас өндөр ариутгалтай орчинд савалгааг хийдэг. Эм, чихэр, үрэл, капсул зэрэг эмийн болон хүнсний жижиг бүтээгдэхүүнийг лонхонд буюу тоолж савлана. 

Техникийн үзүүлэлт

• Тоологч тавцангийн диаметр: 400мм

• Тоологч тавцангийн нүх: 100 хүртэл

• Бүтээмж: 8-15 лонх (уут)/мин

• Цахилгаан зарцуулалт: 0,55квт/цаг

• Цахилгаан тэжээл: 220V 

Үнийн санал

• Үйлдвэрийн үнэ: 6200 юань (Хятад улсын НӨАТ-ыг үнийн саналд оруулаагүй бөгөөд оруулбал 10%  нэмэгдэнэ) 

• Эрээн хот хүртэл тээврийн зардал 500 юань

Хэрэглэх заавар

Машиныг цахилгаан тэжээлд залгана. Хөдөлгүүр ажиллаж, тавцан эргэж эхэлмэгц бүтээгдэхүүнийг оруулж өгнө.  Ингэмэгц бүтээгдэхүүн тоологч нүх руу орж, савалгааг хийхэд бэлэн болно.

4-8 секунд тутамд нэг лонх буюу уут бүтээгдэхүүн бэлэн болох бөгөөд тоолж байгаа бүтээгдэхүүний тоо ширхэгээс хамаарч савалгааны хугацаа харилцан адилгүй байна. Нойтон чийглэг бүтээгдэхүүн машинд оруулж болохгүй. Их хөнгөн жинтэй бүтээгдэхүүнийг машинд оруулбал алдаатой тоолох тул хамгийн багадаа 0,5 гр-аас дээш жинтэй бүтээгдэхүүн оруулна.

Бараа илгээлт

Тоног төхөөрөмжийг Хятад улсын дотоодын тээврийн компаниар Эрээн хотод байгаа манай хаягаар илгээгдэх бөгөөд Хятад улс даяар амралтын өдөр болгон зарладаг өдрүүдээс бусад үед гарагийн 7 хоногт тасралтгүйгээр тээвэрлэлт явуулна. Үйлдвэр дээр тухайн машин нь бэлэн байдаг тул захиалга хийсэн өдөр шууд барааг Эрээн хот руу ачуулна.

Үйлчилгээ

1. Үйлдвэрлэгчийн нэг жилийн баталгаатай.

2. Баталгаат хугацаанд эвдэрсэн тохиолдол сэлбэг эд ангийг үйлдвэрээс хангаж өгнө.

3. Тоног төхөөрөмжийн чанарын доголдол гарсан тохиолдолд шууд шинээр сольж өгнө.

4. Харин хэрэглэгчийн буруутай үйлдэл болон механик гэмтэл гаргасан тохиолдолд үйлдвэрийн баталгаа үл хамаарна.