Үнэ: Сонголтоор

Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: Сонголттой

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Монголчууд эрт дээр үеэсээ төмрийн дарх хийж байсан уламжлалтай бөгөөд ахуйн бүхий хэрэглээний зүйлсээ өөрсдөө хийчихдэг байлаа. Гэтэл өнөөдөр бид метал боловсруулах үйлдвэрлэлээрээ ихээхэн хоцрогдсон орон болоод байна. Бид сүүлийн үед гадаадаас их хэмжээний өндөр үнэтэй тоног төхөөрөмж, машин механизм оруулж ирж байгаа боловч эвдэрсэн тохиолдолд асар өндөр үнээр сэлбэг эд ангийг нь худалдан авдаг. Үнэ яах вэ? гэтэл сэлбэг эд ангийг оруулж иртэл урт хугацаагаар үйлдвэрлэл зогсоно гэдэг бол маш том хохирол байдаг.

16-400 квт чадалтай металл хайлуулагч төхөөрөмж нь давтах, хайлуулах, хатуужуулж, хайлш хийх, цутгах, гагнах, нугалах, халаах зэрэг олон зориулалтаар металл боловсруулахад ашиглагдана.Миний бие Хятад улсын тоног төхөөрөмжийн олон үйлдвэрээр зочилж явахдаа энэхүү төхөөрөмжийг харж явсан. Хятад улсын нэр хүнд бүхий Sany, FAW Hongta, Huanghe Whirlwind, Shandong их сургууль болон бусад томоохон үйлдвэрүүдийн дэргэд Метал эд анги хийх зориулалтаар энэхүү төхөөрөмжийг ашиглаж байлаа.

Индукцийн халаагч төхөөрөмж нь:

  1. Дунд давтамжийн индукцийн халаагч төхөөрөмж 1-20 Khz давтамжтай
  2. Ультрасоник индукцийн халаагч төхөөрөмж 20-50 Khz давтамжтай
  3. Өндөр давтамжийн индукцийн халаагч төхөөрөмж 30-80 Khz давтамжтай
  4. Хэт давтамжийн индукцийн халаагч төхөөрөмж 200-1500 Khz давтамжтай гэсэн 4 төрлөөр үйлдвэрлэгддэг.

Тоосонцор үүсгэхгүй, дуу чимээгүй, цацраг туяагүй, ил гал үгүй, утаа бага гэх зэрэг хүрээлэн байгаа орчинд хоргүй төхөөрөмж юм. Уламжлалт хөөрөгтэй зуух болон домен зуухтай харьцуулах юм бол гал түймэрийн аюул багатай бөгөөд овор хэмжээ бага, хөнгөн жинтэй, угсрахад амархан гэх зэрэг орон талаараа давуу юм. Зэс, ган, төмөр, хөнгөн цагаан. алт, мөнгө зэрэг металлуудыг хайлуулан боловсруулахад хэрэглэнэ.

1. Бага оврын HF индукцийн халаагч төхөөрөмж (High frequency Induction heater)

Марк GP-15 GP-25 GP-35 GP-45
Цахилгаан хэрэглээ 220V 380V 380V 380V
Чадал 15 квт 25 квт 30 квт 40 квт
Давтамж 30-100 kHz 30-100 kHz 30-100 kHz 30-100 kHz
Хүйтэн усны даралт 0,2 Мра 0,2 Мра 0,2 Мра 0,3 Мра
Үндсэн машинхэмжээ 460*200*385 мм 480*240*400 мм 556*280*470 мм 556*280*470 мм
Нэмэлт машины хэмжээ Үгүй Үгүй 360*265*365 мм 360*265*365 мм
Үндсэн машин жин 21 кг 28 кг 25 кг 35 кг
Нэмэлт машины жин Үгүй Үгүй 23 кг 30 кг
Усны температур <40°C <40°C <40°C <40°C
Усны зарцуулалт 450 литр/цаг 450 литр/цаг 450 литр/цаг 450 литр/цаг
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил Нэг жил
Үйлдвэрийн үнэ 4800 юань 9000 юань 10800 юань 13500 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

2. Дунд оврын HF индукцийн халаагч төхөөрөмж (High frequency Induction heater)

Марк GP-50 GP-60 GP-80 GP-120
Цахилгаан хэрэглээ 380V 380V 380V 380V
Чадал 50 квт 60 квт 80 квт 120 квт
Давтамж 30-100 30-100 30-80 30-80
Хүйтэн усны даралт 0,3 Мра 0,3 Мра 0,5 Мра 0,6 Мра
Үндсэн машинхэмжээ 556*280*470 мм 580*340*560 мм 700*800*400 мм 700*800*400 мм
Нэмэлт машины хэмжээ 360*265*365 мм 500*280*420мм 750*450*450 мм 750*450*450 мм
Үндсэн машин жин 45кг 50кг 80кг 90кг
Нэмэлт машины жин 30кг 30кг 85кг 85кг
Усны температур <40°C <40°C <40°C <40°C
Усны зарцуулалт 450 литр/цаг 450 литр/цаг 450 литр/цаг 450 литр/цаг
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил Нэг жил
Үйлдвэрийн үнэ 18800 юань 22000 юань 24000 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

3. Ган хайлуулах зуух + Индукцийн халаагч

Энэхүү халаагч зуух нь индукцийн халаалтын процессийг ашиглан, аливаа металийг шууд халаана. Онцлог нь асаах, унтраар үйлдэл нь хурдан хугацаанд явагддаг. Ихэвчлэн төмрийг халааж давтах, хат суулгах, урсгах, улайсгах, шатаах зориулалтаар хэрэглэдэг. Ийм ч учираас хамгийн өргөн хэрэглээтэй төхөөрөмж юм.

Хамгийн гол нь байгальд ямар нэгэн хор хохирол учируулахагүй, агаар бохирдуулалт нэн бага гэсэн давуу тал нь хэрэглэгчидийн анхаарлыг их татаж байна. Үүнээс гадна үйлдвэрлэлийн өртгийг бууруулах, өндөр технологийн давуу талыг мэдрүүлэх, гүйцэтгэл төгс биелүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх гэсэн давуу талууд бас бий. Энэ төхөөрөмж нь хэрэглэхэд нэн хялбар тул заавал өндөр мэрэгжлийн ажилчин шаардахгүй.

Дунд давтамжийн индукцийн зуухны үйл ажиллагаа ба шинж чанар:

  1. Хурдан халаалт: 1 секундын дотор бүтээгдэхүүнийг дулааны боловсруулалтанд шаардагдах температурт хүрч чадна.
  2. Өргөн халаалт: Янз бүрийн тодорхойлолт, төрлөөр металл эд ангиудыг бүхэлд нь халаах боломжтой.
  3. Угсрахад хялбар: Цахилгаан залгуурыг залгаж, индукцийн ороомогыг машинд холбоод, оролтын болон гаралтын усны хоолойг залгаж, төхөөрөмж ажлын бэлэн байдалд орно.
  4. Үр дүн сайн: Бүтээгдэхүүний жигд дулаанаар халаана.
  5. Температурын заалт хурдан өсч, халаалтын хурд хурдан болдог. Хог хаягдал гарахгүй.
  6. Нарийн тохиргоо: Цахилгааны хүчийг алхам алхамаар тохируулж болно.
  7. Хэт өндөр хүчдэл, хэт халалт, усны хомсдолыг автоматаар мэдэгдэх удирдлагын системтэй тул аюулгүйн хамгаалалт өндөр.

Энэхүү төхөөрөмж нь 20-30 минутанд заагдсан металийг хайлуулна.

Марк Давтамж Чадал Багтаамж Үнэ
Ган, Хөнгөн цагаан Алт Зэс, Мөнгө
GP-15 Өндөр 5 квт 0,7 кг 2 кг 1,2 кг 5800 юань
GP-25 Өндөр 8 квт 1 кг 3 кг 1-3 кг 9800 юань
ZP-15 Дунд 15 квт 3 кг 10 кг 10 кг 12000 юань
ZP-25 Дунд 25 квт 5 кг 20 кг 20 кг 19800 юань
ZP-35 Дунд 35 квт 10 кг 30 кг 30 кг 23800 юань
ZP-45 Дунд 45 квт 18 кг 50 кг 50 кг 28800 юань
ZP-70 Дунд 70 квт 25 кг 100 кг 100 кг 36800 юань
ZP-90 Дунд 90 квт 40 кг 120 кг 120 кг 44800 юань
ZP-110 Дунд 110 квт 50 кг 150 кг 150 кг 55000 юань
ZP-160 Дунд 160 квт 100 кг 250 кг 250 кг 69000 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Индукцийн цагираг нь уян хийцтэй бөгөөд өөрийн хүссэн хэлбэр дүрсийг оруулан хэрэглэж болно. Үнэ: 160 юань

Хэмжээ материал найрлагаасаа шалтгаалан 100-660 юань үнэтэй

Энэхүү хайлуулах зууханд 250 кг хүртэл металийг хайлуулж, төрөл бүрийн эдлэл үйлдвэрлэнэ.

Өндөр давтамжит индукцийн төхөөрөмж нь аливаа металыг хатаах, холих, давтах, хэлбэржүүлэх, хайлуулах, гагнах, улайсгах, цутгах, уяраах гэх зэрэг олон зориулалтаар хэрэглэж болно.

Ихэвчлэн тоног төхөөрөмж машины эд ангийн үйлдвэр, авто машины үйлдвэр, металл урлалын цех, алт мөнгөний дархан гэх мэт үйлдвэрлэлийн олон салбар хэрэглэнэ.

1. Бүх төрлийн өндөр хатуулагтэй боолт, эрэг, гайка, өндөр температурын хайлш болон метал эдлэл

2. Араа, цоолбортой гол, дотоод шаталтат хөдөлгүүр болонтөрөл бүрийнтоног төхөөрөмжийн эд анги

3. Бахь, хутга, хайч, сүх, алх, бусад гар багаж хэрэгсэл.

4. Тэнхлэг, нуман тулгуур, сэрээ, хавхлага, рокер гар, бусад авто машины эд анги.

5. Гагнуурын таслагч, өрөм, өрмийн хоолой, нүүрсний өрөм, гидрийн төхөөрөмж болон уул уурхайн тоног төхөөрөмжийн эд анги гээд төмрөөр хийж болох бүх төрлийн урлалд өргөн ашиглана.

Индукцийн халаалтын төхөөрөмжийн 10 гол давуу тал ба анхаарах зүйлс:

  1. Халаалт: 1 секундээс бага хугацаанд маш хурдан хална.(хурдыг хянан тохируулж болно).
  2. Хайлуулагч ваар: Янз бүрийн хэлбэрээр үйлдвэрлэн өгч болно. Дулаанд тэсвэртэй.
  3. Угсралт: Хөнгөн жинтэй тул хаана ч энэ төхөөрөмжийг ашиглаж болно. Цахилгааны холболт, усан хөргөлтийг хүрд зэргийг угсрахад 10 минут шаардагдана.
  4. Хэрэглэхэд энгийн: Хэдхэн минутанд сурч болно.
  5. Нөлөө: Бага исэлдэлттэй, хурдан хална. (Индукцийн ороомогын нягтралыг тохируулах замаар бэлдэцийн бүх хэсэгт хүссэн температурыг үүсгэж болно.) Дулааны хэлбэлзэл бага, тогтмол байдаг. Хаягдалгүй үйлдвэрлэл явуулах боломжтой.
  6. Бүрэн хамгаалалт: Өндөр хүчдэл, хэт гүйдэл, хэт халаалт, усны температур зэргийг дохиоллын заалтаар автоматаар хянах буюу хамгаалалт хийнэ.
  7. Температур: Дулааны температурын өөрчлөлтийн цэгийг хянах бөгөөд бэлдэцийн дулааны температурыг хянах замаар халаалтын хугацааг тохируулна.
  8. Бүрэн ачаалал: Бүрэн ачаалалаараа 24 цагийн турш ажиллах боломжтой.
  9. Хэмжээ жижиг, жин хөнгөн: Орон зай бага эзэлнэ. Суурийн талбай бага. Хөдөлмөр нөхцөл эргономикийн үндсэн шаардлагад нийцсэн. Байгаль орчинд хоргүй. Өндөр хүчдэлийн хамгаалалт сайн, аюулгүй, дуу чимээгүй, тоосонцор үүсгэхгүй
  10. Анхааруулга: 10000 вольтын өндөр хүчдэлийн трансформатораас хол байлгаж, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.

Энэ төхөөрөмжийг нарийн ойлгоё гэвэл индукцийн халаалтын зарчимыг ойлгох хэрэгтэй юм. Дээр үед хүмүүс ган төмрийг домен зууханд хайлуулж байсныг түүхийн хичээл дээр үзэж байснаа санадаг. Энэ зуух нь сайн чанарын илчлэгтэй нүүрсээр төмрийг хайлуулж байсан. Харин одоо бол өөр.

Индукцийн халаагч төхөөрөмж нь хамгийн багадаа гэхэд 100ºC (212°F) бөгөөд хамгийн ихдээ 3000°C (5432°F) дулаан ялгаруулдаг.

Индукцийн халаалт гэдэг нь цахилгаан соронзон индукцын үйлчлэлээр хуйларсан цахилгаан гүйдэл үүсгэн (Foucault гүйдэл гэж нэрлэдэг) металийг хайлуулж халаах төхөөрөмж юм.

Индукцийн халаалтын процесс гэдэг бол ийм л энгийн зүйл. Бид өдөр бүр гэртээ индукцийн плитка хэрэглэдэг шүү дээ. Түүнийг задлаад үзэх юм бол цагираглаж ороосон утас л байгаа.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ