Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 98000 юань

Хуучин цагт өөхөн тосонд хайрсан боов боорцгийг ард түмэн маань өдөр тутмынхаа амьдралд өргөнөөр хэрэглэдэг байсан бол өнөө үед техник технологи, шинжлэх ухаан хөгжиж амьтны гаралтай тос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх зэрэг элдэв асуудлуудыг дэвшүүлэх болсноор үүнийгээ дагаад бидний хэрэгцээ шаардлага нь ч өөрчлөгдөж айл өрх бүр үйлдвэрийн аргаар хийсэн талх наргийн боовыг хүнсэндээ түлхүү хэрэглэх болсон байна.

 

Газарзүйн байршлын хувьд төвөөс алслагдсан, харьцангуй олон хүн амтай аймаг, сумдууд өдөр тутмын хэрэгцээг хангах талх нарийн боовыг Улаанбаатар хотоос тээвэрлэн авчирдаг бөгөөд Улаанбаатараас хөдөө орон нутагт хүртэлх тээвэрлэлтийн хугацаа их ба давтамж харьцангуй бага байгаа нь хадгалах хугацаа богинотой талх, нарийн боов гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүдийн хувьд хатаж муудах, хөгцрөх, амт чанараа алдах зэргээр хүнсний эрүүл ахуйн шаардлага хангахгүй болох үндэслэл болдог. Тиймээс ч эрсдэл ихтэй бараа болох эдгээр нарийн боовны үнэ харьцангуй өндөр байдаг. Цөөн хэдэн өрх гэрүүд талх хийдэг ч нэр төрөл цөөн, мөн хүн ам нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хөдөө орон нутгийн талхны хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүйн дээр олон тоогоор үйлдвэрлэх хүчин чадал байдаггүйн улмаас нэгж бүтээгдэхүүнд ноогдох зардал өсч үүний улмаас хэрэглэгчдийн гар дээр очиж байгаа талх хотоос тээвэрлэгдэж байгаа талх, нарийн боовтой өрсөлдөхүйц хэмжээний үнэ санал болгож чаддаггүй. Гэвч зөвхөн орон нутгийнхаа хэрэгцээг хангаад зогсохгүй цаашлаад ойр орчмын аймаг, сумдын талх, нарийн боовны хэрэгцээг хангаж ашиг орлогоо нэмэгдүүлэн, бизнесийн цар хүрээгээ тэлэх боломж бий. Эдгээр эрэлт хэрэгцээнд тулгуурлан талх, нарийн боов үйлдвэрлэх цех байгуулан ажиллуулах нь ажлын байрыг шинээр бий болгоод зогсохгүй, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд тус нэмэр болох юм. Аймгийн төв болон нийслэл хотоос алслагдсан хөдөө орон нутагт бараа бvтээгдэхvvний vнэ ханш харьцангуй өндөр байдаг тул үнэтэй талх нарийн боов хэрэглэх боломж нь хомс байдаг. Хүнсний аюулгүй байдал хурцаар тавигдаж байгаа өнөө үед уугуул нутгийнхаа хүн ардыг өглөө бүр шинэ, эрүүл, хямд хүнсээр хангах боломжтой юм. Үүний тулд талх нарийн боовны цех байгуулах буюу үйлдвэрлэлийн түвшинд бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм.

Төрөл бүрийн нарийн боов гурилан бүтээгдэхүүнийг хийхэд гурилын зуурмагийн бие бүтэц, технологи зөв эсэхээс тухайн бүтээгдэхүүний амт чанар өнгө үзэмж шалтгаална. Нарийн боовны орц найрлага харилцан адилгүй бөгөөд төрөл бүрийн амт, үнэр оруулагч нэмэх, зуурмагуудад орох хүнсний зүйлийн харьцааг өөрчлөх зэргээр зуурмагийн бүтэц найрлагыг өөрчилж олон нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Энэхүү үйлдвэрийн шугамаар жимстэй, цөцгийтэй, шоколадтай гэх мэт төрөл бүрийн хавчуургатай боовыг хийнэ.

Тус төхөөрөмжид Японы таслагч хутга, Германы SICK фото электроник, Тайваны араат хурдасгуур, Солонгосын LG брэндийн хяналтын самбар, Тайваны туузан дамжуулагчийг тус тус ашиглав. Эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцүүлэн зэвэрдэггүй ган материалаар хийсэн. Гол онцлог нь таслагч хутгыг тослох шаардлагагүй.


Худалдааны нөхцөл

1. Тээврийн зардал: Үйлдвэрээс Эрээн хүртэлх 5000 юань
2. Төлбөр: 30 хувийн урьдчилгаа төлмөгц, захиалга баталгаажин үйлдвэрлэлд орно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед үлдсэн 70 хувийг төлнө.
3. Үйлдвэрийн ачааллаас шалтгаалж, нийлүүлэх хугацаа 10 - 20 хоног байна.
4. Савалгаа модон хайрцаганд хийх ба үнэлгээг жич тооцно.
5. Борлуулалтын дараах үйлчилгээ. Үйлдвэрийн инженер Монгол улсад очиж угсралт болон сургалт явуулна. Захиалагч тал замын зардал болон виз, буудал хоолны төлбөрийг хариуцна. Инженерийн цалин 50 доллор/өдөр.
6. Үйлдвэрийн чанарын баталгаа нэг жил.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.