Үнэ: Сонголтоор

Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: Сонголттой

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Над руу утсаар хамгийн их асуудаг төхөөрөмжүүдийн тоонд сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмжүүд байдаг. Хүмүүс хямд үнээр цахилгаан эрчим хүчээ шийдэх гэж интернет ухан бодит мэдээлэл хайж цагаа бардаг. Харамсалтай нь интернет дээр байгаа мэдээллийн ихэнхи хэсэг нь бодит үнийн саналгүй байдаг.

Хэн ч гэсэн эдийн засгийн тооцоо хийж болохоор ухаалаг сонголт бүхий мэдээлэл хайж байгаа. Гэтэл арга мухардмаар өндөр үнэтэй байдаг. Ер нь сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн үнэ өндөр гэдэгт хэн ч маргахгүй.

Энэ тухай бодит мэдээлэл өгөх гэж нилээд олон үйлдвэртэй харилцаж, үзэсгэлэн худалдаануудаар тойрсон маань үнэн. Гэвч над шиг Монгол сэтгэхүйтэй хүнд үнэ болон төхөөрөмжийн хоёрын харьцаа таалагдаагүй бол миний ижил Монгол хүний сэтгэлд буухгүй шүү дээ. Бид чинь гараар барьж үзэж байж, эдийн засгийн тооцоо нь бодит амьдрал дээр үнэн байгаа бол итгэдэг хүмүүс.

Нар, салхины эрчим хүч гэдэг маань үнэгүй боловч хэрэглээ нь хязгаартай байдаг. Нарны цахилгаан үүсгүүр зөвхөн өдөр ажилладаг бол салхиных нь зөвхөн агаарын урсгал 2-15 м/сек хурдтай байх үед ажилладаг. Гэтэл хүний цахилгааны хэрэглээ тасралтгүй байх хэрэгтэй. Харин энэ хоёр сэргээгдэх эрчим хүч хослох юм бол өөр хэрэг. Яг л ийм мэдээллийг олоод сайт дээрээ нийтлэж байгаадаа баяртай байна.  Энэ удаад 2,2 - 6,8  сая төгрөгөнд тасралтгүй хэрэглээг хангаж чадах 1-5 квт-ын чадалтай нар салхины хосолсон иж бүрэн төхөөрөмжийг энд танилцуулъя.

Хэрэглэгчидийн хамгийн гол анхаарах зүйл бол нэгэн зэрэг хэдэн цахилгаан хэрэгсэл залгах вэ? гэдэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Нэгэн зэрэг залгаж байгаа бүх цахилгаан хэрэглэгчийн цахилгаан зарцуулах чадлын нийлбэр 1/3 ээс ихгүй байвал тухайн нар салхины цахилгаан генератор хэвийн ажиллана гэж тооцох хэрэгтэй.

Энэхүү нар салхины хосолсон иж бүрэн цахилгаан генератор нь нартай өдөр, салхи шуургатай өдөр, бороо цастай шөнө ч гэсэн байнга цахилгаан үйлдвэрлэх тул хамгийн ашигтай хувилбар юм.

Энэхүү сонголтонд нарны хавтан суурьлуулах рам төмөр болон салхин сэнсийг босгох хөл багтаагүй болно. Хэрэглэгч өөрийн гэрийн гадна байрлуулахдаа янз бүрийн шаардлага тавьдаг тул үүнийг иж бүрдэлд оруулаагүй болно.

Эдгээр сонголтыг хийхдээ мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Өөрийн цахилгаан хэрэглээгээ буруу тооцсоноос болж сонголтыг зөв хийгээгүй тохиолдолд үйлдвэр худалдсан барааг буцаахгүй болно.

1000 ваттын нар салхины иж бүрэн цахилгаан генератор

Иж бүрдлийн үнэ: 5550 юань. Баталгаа: 13 сар. Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

2000 ваттын нар салхины иж бүрэн цахилгаан генератор

Иж бүрдлийн үнэ: 8550 юань. Баталгаа: 13 сар. Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

3000 ваттын нар салхины иж бүрэн цахилгаан генератор

Иж бүрдлийн үнэ: 10850 юань. Баталгаа: 13 сар. Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

5000 ваттын нар салхины иж бүрэн цахилгаан генератор

Иж бүрдлийн үнэ: 16900 юань. Баталгаа: 13 сар. Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Нар салхины цахилгаан үүсггүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд цахилгаан хуримтлуулагч аккумлятор болон нарны хавтанг нэмэлтээр авах хэрэгтэй. Иймд эдгээр эрд анги тусдаа ямар үнэтэй байдаг тухай мэдээллийг энд бэлтгэн орууллаа.

Марк 12V100AH 12V150AH 12V200AH
Хүчдэл DC12V DC12V DC12V
Багтаамж 100 ампер/цаг 100 ампер/цаг 100 ампер/цаг
Хэмжээ 330*172*219мм 483*170*240мм 522*239*212мм
Хүндийн жин 28,5 кг 43 кг 58 кг
Баталгаа 2 жил 2 жил 2 жил
Үнэ: 1069 юань 1556 юань 1880 юань

Үйлдвэрээс Эрээн хүртэл аккумляторыг тусгай тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг. Тээврийн зардал 250 юань

Марк 18V100W 18V150W 18V200W 18V250W 18V300W
Үүр Монокристалл Монокристалл Монокристалл Монокристалл Монокристалл
Чадал 100 вт 150 вт 200 вт 250 вт 300 вт
Хүчдэл 18 вольт 18 вольт 18 вольт 18 вольт 18 вольт
Богино хэлхээний гүйдэл 6,12 ампер 9,17 ампер 12,23 ампер 15,27 ампер 9,17 ампер
Ажлын гүйдлийн хүч 5,56 ампер 8,34 ампер 11,12 ампер 13,88 ампер 8,33 ампер
Хэмжээ 1030*670*30мм 1480*680*35мм 1340*990*35мм 1530*992*36мм 1950*992*40мм
Хүндийн жин 7,5кг 9,8 кг 13,7 кг 15 кг 15 кг
Баталгаа 5 жил 5 жил 5 жил 5 жил 5 жил
Үнэ 698 юань 898 юань 1098 юань 1298 юань 1498 юань

Жич: Дээрхи үзүүлэлт нь стандарт туршилтын нөхцөлд гаргаж авсан мэдээлэл болно. Туршилтын явцад 1000 вт/м2, орчины теператур 250С, атмосферийн даралт 1,5АМ байсан болно.

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Зураг дээр: Манай худалдаанд байгаа хамгийн жижиг инвертор. Энэхүү төхөөрөмж нь 12 болон 24 вольтийн тогтмол гүйдлийг 220 вольтын хувьсах гүйдэл болгон хувиргах зориулалттай юм. Энэ төхөөрөмж иж бүрдэлд орж байгаа тул та хүссэн 220 вольтийн цахилгаан хэрэгэлэгч төхөөрөмжөө нар салхины эрчим хүчээр төвөггүй ажиллуулж чадна.

Энэ жижиг инверторыг сонгосон тохиолдолд зурагт радио компьютер зэргийг ажиллуулж, уйдах цаггүй байх болно. Харин том хүчин чадалтайг нь сонговол угаалгын машин хөргөгч гэх мэт арай өндөр чадалтай ахуйн цахилгаан бараагаа ажиллуулах болно.

Энэхүү иж бүрэн төхөөрөмжийг холбох нэн амархан. Дараах зургийн дагуу холбоход болно.

Энэ бол манай танилцуулж байгаа хамгийн жижиг, хямд үнэтэй нар салхины цахилгаан генератор бөгөөд энэ мж бүрдлээр ахуйн цахилгаан хэрэгслийг хэдэн цаг ажиллуулж болохыг дор танилцуулж байна. Мэдээж томрох тусам дараах үзүүлэлтээс хол давах нь ойлгомжтой. 

Эдгээр цахилгаан хэрэглэгчийг заасан цагаар ажиллуулахад цагт 2400 вт эрчим хүч хэрэглэж байгаа нь харагдаж байна.

1. 0.3Квт – 5Квт-ын чадалтай бага дунд оворын салхин цахилгаан үүсгүүрт эргэлдүүлэх гол ба чиглүүлэгч далбааттай бөгөөд салхины урсгалын дагуу эргэлдэж, сэнсний эргэлтийн хурдыг хурдасгана. Хүчтэй салхитай үед түүнийг сэнсний байршилыг хувирган эргэлтийн хурдыг багасгаж өгнө. 10Квт - 50Квт чадалтай салхин сэнсэнд цахилгаан хяналтын систем суулгасан нь салхины хурдыг тохируулах боломжыг нээж өгсөн байна.

2. Конверторын системийг тусгай технологийн дагуу дизайн хийцийг нь шийдвэрлэснээр маш найдвартай, цохилтонд тэсвэртэй, эдэлгээ удаан болсон юм.

3. Өндөр давтамжит эргэлтийн үндсэн техник хэрэгсэлийг нь бага чадлын эрчим хүч хувиргах инверторт тохируулан хийсэн. Иймээс инверторын жин багассан бөгөөд бүтээмж нь өндөр болж, халалт нь багассан юм.

4. Цэнэглэлт ханах үед конвертор нь хамгаалалтын дэглэмд шилжих тул найдвартай ажиллах баталгааг бий болгосон байна.

0,3Квт - 1,0 квт-ын систем нь “Салхинд өртөх” бүтэцтэй ба байнгын хяналт, тохиргоо үл шаардана. Салхийн турбины систем нь салхины хурд болон чиглэл өөрчлөгдөх үед автоматаар тохиргоо хийгдэж, найдвартай ажиллагаагаар хангана. Салхины хүч өөрчлөгдөх үед цахилгааны үүсгэх процесст өсөлт бууралт явагддаг. Тэр үед салхины даралтыг хянах систем нь стандарт хэмжээнээсээ салхины хүч нэмэгдэх болон буурах үед сэнсны далавчийг байрлалыг тохируулан өөрчилж, далавчны өнцгийн хэмжээг 90° хүртэл эргүүлж өгнө. Энэ аргаар бүх систем нь өөрийнхөө найдвартай үйл ажиллагааг хангаж чаддаг. 20Квт, 30Квт, 50Квт чадалтай төхөөрөмжүүдийн хувьд хүч сааруулах аппаратуртай тул маш хүчтэй салхитай үед буюу засвар үйлчилгээ хийж байгаа үед бүх системийн ажиллагааг зогсоож өгнө.

Салхины чиглэл тогтворгүй болон эргэлдэн хуйлрах үед ч систем тогтвортой ажиллаж чадна. Мөн салхины хүчнээс шалтгаалан цахилгааны түвшин тогтворгүй байхад далавч нь салхины хүчийг тэнцвэржүүлэх горимд шилжин 90° хүртэл өнцгийн хувиргалтанд орно. Ингэснээр сэнс өөрөө жигд эргэлтэнд тогтвортой байж чадна. Үйлдвэрлэгч өндөр нарийвчлалтай техник ашиглан хийсэн эргэлт тохируулах нарийн хэмжээст эд ангиудыг импортоор авч суулгасан бөгөөд гидрийн болон араат дамжуулагчийн технологийг ашигласан байна.

Цэнэг хураах төхөөрөмж: Аккумляторыг бүрэн цэнэглэгдсэн тохиолдолд цахилгаан хяналтын систем нь далавчны эргэлтийг зогсоож, амралтын хувилбарт орно.

Үйлдвэрээс танилцуулж байгаа үнийн саналд салхин цахилгаан үүсгүүр нь генератор, конвертор, сэнс болон шонгийн үнэ багтсан болно. Харин аккумляторын үнэ шингээгүй. Учир нь салхин сэнсийг хэрэглэх 2 арга байдаг.

Нэг буюу хэд хэдэн айлын цахилгаан хангамжыг шийдэх цахилгааны шугам сүлжээнд холбогдоогүй Off-grid систем гэж байдаг бол сум баг, жижиг суурин газрыг цахилгаанаар хангах Grid-Tied систем гэж байдаг. Өөрөөр хэлбэл хэд хэдэн салхин генераторыг ашиглан суурин газруудын цахилгаан хангамжыг шийдэх боломжтой юм.

Манай орны хувьд алслагдсан аймаг сумдын захиргаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг салхин сэнсний эрчим хүчээр хангаж болохоос гадна уул уурхай, газар тариалангийн хээрийн орон сууцуудыг цахилгаан эрчим хүчээр хангахад өргөн ашиглаж болно.

Хүмүүс надад маш их асуулт тавьдаг. Тэр бүгдэд утсаар хариулна гэвэл хичээл заах шахуу л юм болдог. Гэтэл тэд утсаа тавиад л миний ярьсаныг мартана. Тэгэхээр хүмүүсийн нийтлэг асуултын хариу болгож "Чихээр сонссоноос нүдээр хар" гэж хэлээд энд асуулт хариултыг бэлтгэлээ.

Яагаад цахилгаан хэрэглэгчийн нийт чадлыг цахилгаан үүсгэгч генераторын нийт чадлаас багаар тооцдог юм бэ?

Бүх цахилгаан хэрэглэгчийн хэрэглээний чадлын нийлбэр цахилгаан инверторын үндсэн чадлын 1/3 ээс илүүгүй байх хэрэгтэй. Ихэнхи цахилгаан хэрэглэгч ажиллаж эхлэх үедээ өөрийн хэрэглээний чадлаасаа 3-8 дахин илүү индуктив ачаалал бүхий чадлаар ажиллаж эхэлдэг.

Нарны хавтан сарны гэрэлд цахилгаан хуримтлуулах уу?

Үгүй. Нарны хавтан шөнийн цагт ажиллахгүй. Учир нь сарны гэрэл дөнгөж 0,108 люкс гэрэлтэлт өгдөг бөгөөд энэ нь нарны гэрлээс 2,3 сая дахин бага юм.

Нэг хөргөгч ажиллуулахад хичнээн нарны хавтан хэрэгтэй вэ?

Хэрэв хөргөгчийн чадал 3500 вт гэх юм бол цаг тутамд 3,5 квт цахилгаан хэрэглэнэ гэсэн үг. Харин нарны хавтан энэ хэмжээний хувьсах гүйдлийг 8,5 цагт л үүсгэнэ. Хэрэв хөргөгчийг өдөр бүр 4 цаг ажиллаад, бусад цагт нь зогсдог гэж бодох юм бол 14 ширхэгээс дээш тооны нарны хавтан хэрэгтэй. Иймд хувьсах гүйдлийн хүчирхэг хөргөгчөөс аль болох татгалзах хэрэгтэй.

Нэг нарны хавтан нэг цагт хичнээн хэмжээний цахилгаан үүсгэх вэ?

Цэлмэг өдөр 4 цаг ажиллуулахад 250 ваттын нарны хавтан нэг киловатт цахилгаан үүсгэдэг. Өдрийн урт 8 цаг гэж тооцвол 2 квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Сардаа дундажаар 60 квт/цаг цахилгаан үйлдвэрлэх боломжтой.

Би 2 квт-ын нар салхины цахилгаан генератор худалдаж авбал цаг тутамд 2 квт цахилгаан үйлдвэрлэх үү?

2 квт-ын генератор цаг тутамд 2,5 квт/цаг эрчим хүчний хэрэглээ бий болгоно. Гэвч солигдмол үүлэрхэг өдөр энэ тоо хэмжээ буурах нь ойлгомжтой. Үүнээс гадна инвертор рүү залгасан кабелиар гүйх цахилгааны алдагдал 10 хувь байдаг. Иймээс ойролцоогоох 1,7-1,8 квт цахилгаан үйлдвэрлэж болно гэж ойлгох хэрэгтэй.

Нарны цахилгаан хураах хавтанг хэрхэн сонгох вэ?

Мөн нарны хавтангийн тогтвортой цахилгаан хураах стандарт нөхцөл 25 хэмийн дулаан орчин байдаг. Flash test гэдэг туршилтаар нарны модулийн багцын үр дүнг шалгаж болдог. Энэ нь нарны хавтангийн цахилгаан үүсгэх чадварыг агаарын температур болон гэрлийн хэмжээтэй хамт тодорхойлдог аргачлал юм.

Нарны хавтан ихэвчлэн бараан өнгөтэй байдаг тул нартай өдөр халах бөгөөд улиралын байдлаас шалтгаалан 40-90 градус хүртэл халдаг. Иймд нарны хавтанг сонгохдоо түүнийг наасан цавуу болон хавтангийн чанар, насжилтыг анхаарах хэрэгтэй. Энд танилцуулж байгаа хавтанг би ингэж л шалгаж, сайт руугаа оруулах зөвшөөрөл өгсөн.

25 хэмээс өөр орчинд нарны хавтангийн цахилгаан хураах чадал хир буурах вэ?

40 хэмийн халуунд нарны хавтангийн цахилгаан хураалтын хэмжээ 5-8 хувиар буурдаг. Хэт халуун буюу 75 градус хүрэхэд 15 хувь буюу түүнээс дээш хэмжээгээр буурна. Иймд цэлмэг өдөр 25 хэмийн дулаан орчинд нарны хавтангийн цахилгаан хураах хэмжээ 100 хувь байна гэж ойлгоход болно.

Танай худалдаж байгаа нарны хавтангуудын хамгийн хямд нь 100 ватт байна. Энэ хавтан хир чадалтай вэ?

Нэг цагт 6 амперийн гүйдлийн хүч бүхий 220 вольтын хэрэглээтэй орчинд тооцож гаргахын тулд W=A x V гэсэн томъёогоор бодвол 6 ампер * 220 вольт = 1320 ватт болно. Энэ бол энгийн өрхийн жижиг хэрэглээ. Энэ тооцоогоор бол 100 ваттын чадал бүхий нарны хавтан 14 ширхэгээс дээш тоогоор байвал тохирно. Харин 250 ваттын нарны хавтан 5 ширхэгээс дээш тоотой байвал болно.

Орон сууцны ахуйн хэрэглээний розетка дээр 16 ампер гэж бичсэн байдаг. Тэр юу гэсэн үг вэ?

220 вольтын 16 ампер гэдэг бол ахуйн хэрэглээний стандарт залгуурын хэмжээ. W=A x V гэсэн томъёогоор бодвол 16 ампер * 220 вольт = 3520 ватт гэсэн үг. Үүнд хамгийн ихдээ 1200 ваттын чадал бүхий цахилгаан хэрэглэгч залгаж болно.

Нарны хавтанд хэдэн жилийн баталгаа өгдөг вэ?

25 жилийн баталгааг үйлдвэрлэгч өгч байгаа.

Батарей дээр 12V150AH гэж бичсэн нь ямар учиртай юм бэ? Энэ батарей хэдэн цагт бүрэн цэнэглэгдэх вэ?

12V гэдэг нь тогтмол гүйдлийн 12 вольт гэсэн үг. 100АН гэдэг нь нэг цагт 100 амперийн гүйдлийн хүч гэсэн ойлголт. 12 вольтийн батарейг 13,6 вольтоор цэнэглэдэг. Тэгэхээр нарны хавтан нь хамгийн багадаа гэхэд мөн л 13,6 вольтийн гаралттай байх хэрэгтэй. Тэгвэл энэ нарны хавтангийн гаралт нь 18 вольт орчим байгаа. Ганцхан ширхэг 100 ваттын жижиг нарны хавтан цэлмэг нартай өдөр 5-8 цагт 12V100АН-ийг бүрэн цэнэглэж чадна.

Нарны хавтан дээр цас дарчихвал цахилгаан хураах уу?

Үгүй. Нарны хавтан нь нарны шууд тусгалаас цахилгаан энерги хуримтлуулдаг тул цасыг нь цэвэрлэж байх хэрэгтэй. Ер нь нарны хавтанг нарны тусгалтай өнцгийг нь тааруулж байвал маш сайн.

Үүлэрхэг өдөр нарны хавтан цахилгаан хураах уу?

Хураана. Гэвч цэлмэг нартай өдөр шиг хурааж чадахгүй. Харин ямар ч байсан 25 хувийн цахилгаан хураалтаа бол хийчихнэ. Харин маш зузаан үүлтэй өдөр бол цэлмэг нартай өдрөөс 10 дахин бага цахилгаан хураана.

150АН гэсэн батарейг хэдэн цаг хэрэглэх вэ?

Та үүнийг гар утасны нэгж шиг ойлгож болно. Хэрэв олон аппликейшн зэрэг ажиллуулбал хурдан дуусна гэдэгтэй утга ижил. 220 вольтийн 1000 ваттын цахилгаан хэрэглэгч залгавал

1000ватт / 220 вольт = 4,5 ампер болно. 150АН / 4,5 ампер гэвэл 33 цагт цэнэг нь дуусна.

Хэрэв танд өөр асуулт байвал ажлын өдөр ажлын цагаар 95859000 гэсэн утсаар минь залгаад асууж болно. Ажлын бус цагаар бол NO шүү.

Салхин сэнсний тухай товч ойлголт

Уншигч танд нэгэн эдийн засгийн тооцоо танилцуулмаар байна. Салхин цахилгаан үүсгүүрийн 5Квт-ын төхөөрөмж нь нэг өрхөд тохиромжтой гэж үйлдвэрлэгч тайлбарласан юм. Монгол орны цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай бүс нутагт 5КВт-ын төхөөрөмж нь ахуйн хэрэглээний цахилгаан ба дулааны асуудлыг бүрэн шийдэх боломжтой юм.

Манай орон сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтөй орнуудын нэг юм. Төв Азийн өндөрлөг энэ газар умардын салхи байнга салхилна.

Агаарын урсгалын кинетик энергийг цахилгаан энергид хувиргадаг төхөөрөмжийг салхин турбин гэнэ. Салхин турбин нь хэдхэн зуухан Вт-аас хэдэн мВт хүртэл чадалтай байдаг. Агаарын урсгалыг салхин турбиныг ажиллуулахад ашигладаг. Сүүлийн үед түгээмэл хэрэглэгдэж буй арилжааны турбинууд 1.0Квт–5 Mвт хүчин чадалтай байна.

Турбины үйлдвэрлэх эрчим хүч нь салхины хурдны куб зэрэгтэй шууд хамааралтай учир салхины хурд ихсэхэд гарган авах эрчим хүчний хэмжээ асар ихээр нэмэгдэнэ. Тийм учраас салхины хурд тогтмол, өндөр байдаг газрууд болон далайн эрэг, өндөр өргөгдсөн уулархаг бүс нутагт салхины эрчим хүчийг ашиглах нь тохиромжтой байдаг.

Салхины хурд тогтмол байдаггүй тул салхин турбины үйлдвэрлэх эрчим хүч нь тухайн турбины суурилагдсан хүчин чадлыг шууд жилийн бүх хоногт үржүүлсэнтэй тэнцдэггүй байна. Жилд дунджаар үйлдвэрлэх эрчим хүчийг “багтаамжийн фактор” (capacity factor) гэж нэрлэнэ. Салхин турбины багтаамжийн фактор нь 20-40% байна. Жишээлбэл:

1 мегаватт хүчин чадал бүхий салхин турбины багтаамжийн фактор нь 35% гэвэл, уг турбин жилд 8,760 МВт-цаг биш, зөвхөн 0.35x24x365 = 3,066 MВт-цаг, буюу ойролцоогоор 0.35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ. Гэвч энэ фактор Монголд арай өндөр байдаг.

Дэлхийн хэмжээнд салхинаас гарган авч болохуйц эрчим хүчний хэмжээ дэлхийн одоогийн эрчим хүчний хэрэгцээнээс 5 дахин, цахилгаан эрчим хүчний хэрэгцээнээс 40 дахин их байна. Гэвч салхины эрчим хүчний станцууд нь асар их хэмжээний талбай шаардана.

Далайн эрэг орчмын салхины хурд нь эх газрынхаас ~90% их байдаг нь уг бүс ихээхэн ирээдүйтэйг харуулна. Салхины хурд мөн өндөр өргөгдсөн уулархаг нутагт их байна.

Салхины эрчим хүч нь сэргээгдэх эрчим хүч бөгөөд үйлдэрлэх явцад нүүрстөрөгчийн давхар исэл, метан зэрэг хүлэмжийн хий ялгаруулдаггүй давуу талтай.

Энд санал болгож байгаа 5 КВт хүчтэй (сэнсний диаметр 5 м = 16.418ft) салхин генератор нь 10м/сек дундаж салхины хурд бүхий бүс нутагт жилдээ 38115 Квт/цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. (АНУ-ын http://www.energyefficientchoices.com/resources/wind-power-system-sizing-calculator.html сайтын тооцоолуураар тооцов.)

Ер нь салхин сэнсний эрчим хүчний үйлдвэрлэлийн тооцоог гаргахад сэнсний диаметр, стандарт чадал болон тухайн бүс нутгийн салхины дундаж хурдыг сайн мэдэх хэрэгтэй. Үүний дээр илүү өндөр нарийвчлалтай бодьё гэвэл тухайн бүс нутгийн агаарын нягтралыг бас тооцдог. Уншигч та өөрийн оршин сууж байгаа бүс нутгийн агаарын даралтыг тооцож гаргая гэвэл http://www.denysschen.com/catalogue/density.aspx сайтаар орж үзээрэй. Үүний тулд тухайн өдрийн агаарын температур, далайн түвшинээс өргөгдөх хэмжээ, агаарын чийглэгийг мэдсэн байх хэрэгтэй.

Энэ нь сардаа 3176 КВт цахилгаан үйлдвэрлэж байна гэсэн тооцоо гарч байна. Энэхүү үнэ төлбөргүй эрчим хүчийг хэрхэн хэрэглэх вэ?

Монгол Айлд хамгийн их цахилгаан хэрэглээтэй үе бол үдшийн цаг байдаг. 18-21 цагийн хооронд айлууд хоолоо хийж идэхээс гадна гэр орондоо ам бүлээрээ бүрэн цугларч амарч байдаг билээ. Өрхийн гишүүн бүр өөрт шаардагдах цахилгаан хэрэглэгчээ залгаж (Зурагт, плитка, компьюьер, өрөөний гэрэл, хөргөгч гэх мэт), Энэ бүгдийн цахилгаан хэрэглээний нийлбэр ойролцоогоор 3-4Квт/цаг байдаг. Энэ бол хамгийн оргил ачаалалтай үе юм. Гэвч нэг айлын нэг сарын хэрэглээг 300 квт-аар тооцож үзье. Тэгвэл 3176 КВт эрчим хүч 10 айлд хангалттай хүрэлцэж байна.

Харин өртгөө хир хурдан нөхөх вэ? Нэг генератор нэг жилд 3 сая 50 мянган төгрөгийн (Нэг КВт/цаг эрчим хүний тариф 80 төгрөгөөр тооцов) цахилгаан үйлдвэрлэж байна. 20 жилийн баталгаатай энэхүү салхин сэнс нь баталгаат хугацаандаа 60 сая 100 мянган төгрөгийн эрчим хүч үйлдвэрлэнэ.

Салхины хурд тогтвортой байнга салхилж байдаг газрыг сонгон байрлуулж чадвал салхин генератор бүр их өндөр ашигтай ажиллана. Гэвч уншигч та дээрхи хүснэгтээс үзээд 14м/сек хурдтай салхи хамгийн их эрчим хүч үйлдвэрлэх нөөц болдог гэдгийн анхаарах хэрэгтэй.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ