НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Цуйвангийн гурил хайрагч

Дэлхийн олон оронд алдаршсан Pancake, Crepe хэмээх  хоолыг хийх зориулалтын энэхүү цахилгаан тулгаар хэрхэн ашигтай үйлдвэрлэл явуулж болох тухай энд танилцуулах гэсэн юм.

Монголчууд бидний хамгийн дуртай хоол бол ЦУЙВАН. Хүн бүр орой бүр сайхан цуйван идэхээс хэзээ ч буцдаггүй гэхэд болно. Гэвч гурил зуурч, жигнэх, хайрах гэдэг бол тэр болгон хүмүүсийн чадаад байдаг зүйл биш.

Би Хятадад аялж явахдаа энэхүү төхөөрөмжөөр цуйванг маш хурдан хийж байгааг бишгүй л харж явлаа.

Тогооч 3 хан минутын дотор таваг дүүрэн хоёр хүний цуйванг хийж, намайг бүрэн алмайруулж билээ.

Цуйвангийн гурил хайрагч

  • Хэмжээ: 86см * 49см * 23,5см
  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Цахилгаан зарцуулалт: 3 квт х 2 ширэм
  • Баталгаа: Нэг жил
  • Үйлвэрийн үнэ: 1620 юань (Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.)

Энэхүү бичлэг дээр хэрхэн алдарт Crepe гэдэг хоолыг хийж байгааг танилцууллаа.

Цуйвангийн гурил хайрагч

Цуйвангийн гурил хайрагч

Цуйвангийн гурил хайрагч

Цуйвангийн гурил хайрагч

Цуйвангийн гурил хайрагч

Цуйвангийн гурил хайрагч

Цуйвангийн гурил хайрагч

Цуйвангийн гурил хайрагч

Цуйвангийн гурил хайрагч

Цуйвангийн гурил хайрагч

Хятад газар аялж явахад хүн бүр л ганцхан бизнесээр мөнгө босгох хялбархан аргаа сэдчихсэн байдаг. Хэрэв та цуйван сайн хийж чаддаг бол зөвхөн түүнийгээ л төгс хий гэсэн үг л дээ.

Товч утгаар бол "Хүн чаддаг зүйлээрээ амжилт гаргах магадлал нь өндөр байдаг" гэсэн хууль Хятадад үйлчилдэг. Манайхан шиг бөөн бөөн "АВЪЯАС"-тай хүн шиг юм юм руу орчихдоггүй.

Мэдээж гар үйлдвэрлэл гэхээсээ илүү жижиг , дунд үйлдвэрлэл эрхлэх нь ашигтай байдаг. Гэвч Хятадын үйлдвэрлэгчид Тоног төхөөрөмжийн хямдыг нь бус үр ашгийг нь илүү их сонирхдог.

Үүний тулд багаж тоног төхөөрөмжийн ухаалаг сонголт хамгийн чухал. Тухайлбал Цуйвангийн бизнес гэсэн шинэ санааг хуваалцъя.

Цуйвангийн гурил хайрагч

Би Бээжин хотын Му Ши Юань гэдэг зах дээр явж байхдаа Хятад цуйван авч идаж байснаа тод санадаг. Манай Монголчууд энэ зах дээр их очдог болохоор сайн мэдэх байх. Тэндэхийн гудамжны цуйвангийн гуанзанд хүний хөл хөдөлгөөн их.

Тэгээд кассын хажуугийн ширээн дээр суургаад, өдөрт цуйван худалддаг юм бол гээд 20 минут хиртэй тоолж суулаа. Зарим хүмүүс нь шууд бэлэн цуйван худалдаж аваад явна. Бас зарим нь хоолоо идээд явна. Хоол нь бэлэн байдаг болохоор хүмүүс хүлээнэ гэж байдаггүй. Яг л дэлгүүрээс бэлэн бараа худалдаад авч байгаа юм шиг хурдан.

Гэтэл миний тоолсноор 20 минутанд 64 порц хоол худалдаж байв. Эндээс барагцаа тооцоо гаргаж үзэхэд ажлын 12 цагт ( Өглөө 11 цагаас оройны 23 цаг хүртэл) 2300 порц хоолыг худалдсан байх боломж харагдаж байв. Нэг порц хоолыг 8 юанаар худалддаг. Нэг хоолноос 3 юань ашиг олдог гэж үзвэл тэд 7000 юань буюу ойролцоогоор 2,5 сая төгрөгийн цэвэр ашигтай байна.

Хүний хөл хөдөлгөөн ихтэй Хятад оронд арга ч үгүй биз дээ гэж бодмоор. Гэвч та өдөрт 2500 порц цуйванг хэрхэн хурдан худалдах вэ? гэсэн зорилтыг өмнөө тавиад үзээрэй. Тэгвэл хоолыг тогооч хийх биш үйлдвэрлэх нь хамгийн зөв сонголт юм байна гэсэн дүгнэлтэнд хүрнэ.

Яагаад KFC, McDonalds, Mr.Lee гэх мэт түргэн хоолны сүлжээ гарын эзэд хурдан баяждаг юм бэ? гэсэн асуултын хариу энд байна.

Тэд төгс амттай хоолыг үйлдвэрлээд өөрийн салбар гуанзуудаар хурдан шуурхай борлуулдагт л байгаа юм. Иймд бид Монголчуудын хамгийн амтархан идэх дуртай Цуйван гэдэг хоолыг үйлдвэрлэлийн аргаар хийж, түүний худалдааны сүлжээ байгуулах нь ашигтай байж болох талтай.

1. Цуйвангийн үйлдвэрлэл явуулах тоног төхөөрөмжийн тухай

Зураг дээр харагдаж байгаа "цуйвангийн гурил" бэлтгэхэд гурил зуурагч, гурил элдэгч, гурил хайрагч (эсвэл жигнэгч) гэсэн гурван төхөөрөмж хэрэгтэй байдаг. Энэ бол цуйвангийн гурил бэлтгэх уламжлалт төхөөрөмж. Тэгээд ч эдгээр гурван тоног төхөөрөмжийн нийт үнэ 2.3 сая төгрөг болж байгаа.

Цуйвангийн гурил хайрагч

Харин миний танилцуулж байгаа дараах төхөөрөмжөөр бүх үйлдлийг хялбархан бөгөөд хурдан шийдэж болно. Төхөөрөмжүүдийн үнэ 2820 юань бөгөөд сая гаруйхан төгрөгийн хөрөнгө оруулалт шаардана. 

Цуйвангийн гурил хайрагч

2. Бэлэн цуйванг үйлдвэрлэх санаа?

1. Дээрхи жижиг тулган дээр дээрхи бүх үйлдлийг хялбархаан шийдэж болно. Та гурилаа шингэн зуураад, багахан хэмжээгээр халуун тулган дээрээ асгана. Дараа нь зориулалтын модон хусуураар зөөлөн эргүүлж тараахад гурилын нимгэн давхрага бий болж цуйвангийн элдэж хайрсан гурил бэлэн болно.

Цуйвангийн гурил хайрагч

2. Дараагийн алхам нь хайрсан гурил, мах, ногоогоо зураг дээр байгаа хэрчигч машин дээр хэрчинэ.

Цуйвангийн гурил хайрагч

3. Хэрчсэн мах ногоогоо амтлаад, тугалган уутанд хийж, хөлдөөнө. Харин хэрчсэн гурилаа тусад нь гялгар уутанд хийж, дотор нь амталсан тугалган ууттай мах ногоогоо хийж савлана. Дараа нь шууд "Дэлгүүрийн лангуун" дээр... 

3. Бэлэн цуйванг хэрэглэх заавар.

Тугалган уутанд хийсэн мах ногоогоо хайруулын таваг дээр хуурч, дээр нь хэрчсэн гурилаа хийгээд, 5 минут жигнэж болгоно. Дараа нь шууд таваглаад идэж болно.

Цуйвангийн гурил хайрагч

Дээр танилцуулж буй төхөөрөмжийг Хятадын түргэн хоолны газаруудад өргөн ашигладаг.

Цуйвангийн гурил хайрагч

Цуйвангийн гурил хайрагч

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ