Үнэ: Сонголтоор

банш

Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: 13000 - 19000 юань

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Автомашины түгжрэлээс болоод ч тэр үү, эсвэл Монголчуудын маань бэлэнчлэх сэтгэлгээ хэт өндөр болсноос ч болоод байгаа юм уу бүү мэд. Ямар ч байсан бууз банш ашигтай бизнес гэдгийг манайхан анзаарсан бололтой.

Орой ажилаасаа 6 цагт тараад л түгжирсээр яваад 8 цаг гэхэд гэрийн бараа харж байгаа иргэд маань бэлэнчлэхээс ч яах билээ дээ.

Миний хувьд ч гэсэн хүүхэд байхдаа бууз банш чимхээд, гурилаа зуураад байдаг байсан бол одоо дэлгүүрийн бууз банш байнга авч иддэг болоод байгаа.

банш

Энэхүү төхөөрөмж нь олон жилийн судалгааны үр дүн бий болсон банш хэвлэгч автомат машин бөгөөд Хятад улсын уламжлалт баншны машины хэвлэх зарчмыг өөрчилж, гурилаа бэлтгэж, баншаа чимхэх технологи, шинэ техник ашиглаж, чимхэхдээ гурилаа хүчтэй шахдаг учраас гурилаа халаах, шатаах, эсвэл гурилны чанар муу зэргээс шалтгаалан баншны амт учир дутагдалтай болох, улмаар гурилын зуурмаг бэлтгэхэд ус уултыг нэмэгдүүлж 40-50% хооронд болгосноор баншны амт илүү тансаг болж, гараар чимхсэн мэт л байх болно.

Ажлын процесс: зуурсан баншныхаа гурилыг төхөөрөмжийн оруулах хавтан дээр тавьж, олон хэсгээс бүрдэх дарах булаар гурилыг дэс дараалан дарж нухаж, бэлтгэнэ. Гурилыг нумарсан хэлбэртэй чиглүүлэх хавтан дээр тойрог болгон, дараа нь хоолой хэлбэрт оруулах төхөөрөмжид оруулна. Махыг хийх төхөөрөмжөөр хоолой хэлбэртэй болгосон гуриландаа махаа хийгээд, хэвлэх төхөөрөмжид оруулан банш бэлэн болно.

Энэхүү төхөөрөмж нь давтамж өөрчлөх шатлалгүйгээр хурд тохируулах удирдлагатай ба баншны гурил, махны хэмжээг тохируулах тохиргоо хийж болно. Нийт үйлдвэрлэлийн процесс нь зэрэг явагдах ба бүгдийг төхөөрөмж маань автоматаар гүйцэтгэх болно.

Энэхүү төхөөрөмжийн хийц төлөвлөлт оновчтой, үзэмжтэй, зай талбай бага эзэлдэг, хөнгөн жинтэй, бүтээгдэхүүний хүчин чадал өндөр, эрчим хүч зарцуулалт бага, угааж цэвэрлэх болон засвар үйлчилгээ хийхэд хялбар. Ихэнх эд ангиуд нь зэвэрдэггүй ган материалаар хийгдсэн, эрүүл ахуй, эдэлгээ сайтай, үйлдвэрлэсэн банш нь амттай. Номиналь хүчин чадал 6000-15000ш/цаг байгаа нь хүнсний үйлдвэрлэл, үйлдвэр уурхайн болон сургуулийн хоолны газарт хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн юм.

Загвар МС-180 МС-200
Стандарт зориулалт Үйлдвэрлэлийн Үйлдвэрлэлийн
Цахилгаан хэрэглээ 220V 220V
Хөдөлгүүр 1.5 квт 2.25 квт
Хүчин чадал 15000 шр/цаг 20000 шр/цаг
Хэмжээ 120см*68см*100см 190см*80см*150см
Материал Үл зэврэх ган SUS304
Бууз баншны жин (g) 12-30гр 15-45гр
Машины жин 220кг 350кг
Үнэ 13000 юань 19000 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.

Жич: Та машины сонголт хийхдээ бууз баншны жинг анхаарах хэрэгтэй. Өөрийн хийх гэж байгаа бууз баншны жинг тодорхойлсоны дараа аль загварын машиныг сонгохоо шийднэ. Үйлдвэрлэгч нэг хэв тоног төхөөрөмжтэй дагалдуулан үнэгүй өгнө. Хэрэв өөр хэв хэрэгтэй бол 500 юанаар нэмж захиалж болох юм байна.

Хэрэв банш болон буузны хэвний хэмжээ болон хэлбэр их хэмжээгээр өөрчлөгдөх шаардлага гарвал толгойг нь бас өөрчилөн солино. Иймд толгой болон хэв нийлээд 1200 юань болдог.

  • Бүрэн автомат ажиллагаатай
  • Хэрэглэхэд хялбар, бүтээмж өндөр
  • Хөдөлмөр хөнгөвчилж ажиллах хүч хэмнэнэ.
  • Сайн чанарын ган төмрөөр хийсэн тул зэврэхгүй бөгөөд эрүүл ахуйн шаардлагыг хангасан.
  • Арчилгаа бага шаардах бөгөөд маш цэвэр.
  • Машиныг бүхэлд нь SUS304 маркийн үл зэврэх сайн чанарын гангаар хийсэн тул нийтийн хоол, хүнсний үйлдвэрийн эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн.
  • Бага хэмжээний шүүслэг махыг цэвэрхэн бөгөөд нямбай бооно.
  • Авсаархан энэхүү машин нь маш авъяаслаг тогоочоос илүү хурдан бөгөөд жигд хэлбэртэй банш хийнэ.
  • Машин нь гурилын зузааныг тохируулж болохоос гадна шанзны их багыг тааруулна. Төрөл бүрийн хоол хийх боломжтой бөгөөд бэлэн бүтээгдэхүүнийг нь жигнэх, шарах, чанаж болно.
  • Цагт 4800-20000 ширхэг банш чимнэ.
  • Цэвэрлэхэд хялбар, задлаж угсрах нь амархан.

Үйлдвэр дээр хийсэн тэмдэглэл

Үйлдвэр дээр очиж судалгаа хийх явцдаа хүнсний болон нийтийн хоолны үйлдвэрлэлийн хамгийн чухал шаардлагуудын нэг болон төмрийн маркийг бид голлон анхаарсан юм.

Тус үйлдвэр SUS304 болон SUS204 гэсэн хоёр төрлийн төмрөөр үйлдвэрлэл явуулж байв. SUS204 болон SUS304 маркийн төмөр нь Хятадын стандартаар хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан сайн чанарын үл зэврэх ган юм.

Энэхүү гангаар хийсэн хүнсний тоног төхөөрөмжийг дэлхийн чанарын стандартаар хүлээн зөвшөөрдөг бөгөөд үнийн хувьд SUS304 төмрөөр хийсэн тоног төхөөрөмж нь арай үнэтэй байлаа.

Манайд мэрэгжлийн хяналтын шаардлага нэн өндөр тавигддаг тул би SUS304 маркийн төмрөөр хийсэн машины сонголтыг хийсэн юм.

Тус машин нь бэлэн таташ болон зуурсан гурилаар төрөл бүрийн хэлбэртэй бууз банш чимхэх бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал маш их байсан нь манайх шиг сайн ажилчин олдоггүй оронд нэн хэрэгтэй мэт санагдсан.

банш

Бид цагаан сарын 1500 бууз чимхэх гэж 7-8 хүн бүтэн үдшийн ажил болдогийг мэднэ. Тэгвэл энэ машинаар нэг ажилчин нэг цагт 6000-20000 ширхэг бууз банш чимхэнэ. Хамгийн гол онцлог тал гэвэл үйлдвэрлэлийн хаягдал брак гарахгүй.

Технологийн горим алдахгүй л бол 100 хувь чанартай банш бууз чимхэнэ. Эцсийн бүтээгдэхүүнийг чанах, шарах, жигнэх гэх мэт олон зориулалтаар болгоно.

Бууз баншнуудын хэмжээ, жин нь жигд адилхан гарах тул нийтийн хоолны газруудын стандартад маш сайн тохирно. Гурилын зузаан, махны хэмжээг өөрийн хүссэн хэмжээгээр тохируулж болдог.

180 болон 200 загварын баншны машины ажиллах явц, зарчим

Төхөөрөмжийн суурь нь гол хэсэг бөгөөд бусад эд ангиудыг бүгдийг нь суурин дээрээ угсарна. Гурилыг нухахдаа олон хэсэг булнууд, олон хэсэг дамжуулагч, олон хэсэг бутлагч төхөөрөмжөөс бүрдэнэ. Гурил хийх тавцан дээрх гурилыг олон хэсэг булнууд дэс дараалалтайгаар тасралтгүй дарж нухаж, бэлтгэнэ. Булнуудын гурил дарах зузааныг тохируулснаар ажиллагаа илүү шуурхай болно. Дарах булны хурдыг тохирууахдаа 2 бул зэрэг явалттай байхаар тохируулвал дарсан гурилны зузаан нимгэн нь жигдхэн, чиглэл нь зөв гарна. Тохируулж дууссаны дараа боолтыг чангална. Булнуудын хооронд дамжуулагч холбосон ба дээд булнаас гарсан гурилыг доод бул руу оруулж. Гурил дарах явцад 4 хэсэг хэсэглэх төхөөрөмж хэсэглэж, гурилыг дарах явцад шахагдаж гарсан усыг шингээж, гурил наалдахаас сэргийлнэ. Гурилны усны хэмжээний харилцан адилгүй байдалд үндэслэн хэсэглэх хэмжээг тохируулна. Эцсийн булнаас шаардлага хангасан гурил бэлэн болж гарна. Гурилны зузааныг хэрэглэгч өөрөө тохируулна. Тохиромжтой зузаан: 20гр баншных 1.5мм, 16гр баншных 1.4мм, 12гр баншных 1.3мм. төхөөрөмжийн давтамж өөрчөлт гурил дарахд систем нь давтамж өөрчилж хурдаа тохируулах ба цахилгаан трансформаторын удирдлагаар моторын эргэлдэх хурдыг тохируулж, улмаар гурил дарах хурдыг тохируулна.

Дарсан гурилыг чиглүүлэх хавтангаар нуман хэлбэрт оруулж, хоолой хэлбэртэй болгох төхөөрөмжөөр тохирох хэмжээгээр хуйлж, хэвэнд оруулж засна. Хоолой хэлбэрт оруулах төхөөрөмж дээр нэг хос хуйлах ролик байх ба энэ нь захыг хэрчиж засаж, хуйлж хоолой хэлбэрт оруулна. Гурилны захыг засаж хэрчиж, хөтлөх роликоор зах цуглуулах хайрцагт орно.

Баншны махыг хийх төхөөрөмж нь тусдаа бөгөөд махны насос, махны хоолой, хурд бууруулах мотор зэргээс бүрдэнэ. Махны хутгууранд махыг хийхэд насос ажиллаж, махыг хоолойгоор хуйлсан гуриланд хийнэ. Мах хийх хэмжээг цахилгаан давтамж хувьсгагчаар моторын ажиллах эргэлтийн хурдыг тохируулснаар баншны гурил, махны харьцааг тохируулна.

Мах хийсэн хуйлсан гурилыг хэвлэгчид оруулна. Хэвлэх төхөөрөмж нь цэцэгэн хэв, цацраган хэв, 4ш дээд гулдмай, 2ш хусуур хутаг, 1 сойтка зэргээс бүрдэнэ. Цэцэгэн хэв, цацраган хэвийг угсрахдаа хэвний тохиргоо болон шахах хэмжээний тохиргоог хийж, зөв тохируулна. Цэцэгэн болон цацраган хэв нь хэвлэх хөндийтэй тул гарсан банш нь 2 тийшээ бөмбийж гарна. Цэцэгэн хэвэн дээр наалддаггүй давхаргатай ба энэ нь банш нимгэн хэвтэй болоход тустай. Хэвнээс салаагүй баншийг дээд гулдмайнаас хэвний хөндий дотор дээд талаас гарна. Хусуур хутга болон сойтка нь цэцэгэн хэв болон цацраган хэвийг цэвэрлэнэ. Сойткыг байнга угааж цэвэрлэж цэвэрхэн байлгана. Сойткыг угаахдаа түүний тэнхлэг болон тэнхлэгний голтой нь хамтад нь салгах тул хялбархан. Хэвлэх төхөөрөмжний ажиллах хурд, баншны гурил бэлтгэгчийн ажиллах хурдтай ижил байх ба цахилгаан давтамж хувьсгагчаас хурд бууруулах моторын эргэлтийн хурдыг тохируулна. Гурилыг хуйлах төхөөрөмж нь 2уулаа зэрэг ажиллах ба нийт төхөөрөмж нь тасралтгүй, тогтвортой ажиллаж үйлдвэрлэл явагдана.

банш

Хөтлөгч, дамжуулагч

Бүхэл төхөөрөмжийг хэд хэдэн хурд бууруулах мотор хөдөлгөх ба гурил дарах системд: олон шугамтай бул, олон шугамтай дамжуулагч, олон хэсэг гурил хэсэглэгч төхөөрөмжүүд нь 1ш хурд бууруулах мотороор хөтлөгдөн ажиллаж, давтамж хувьсгах хурд тохируулагчтай. Хэвлэх болон чимхэх төхөөрөмж нь 1ш хурд бууруулах мотороор хөтлөгчдөж, мөн давтамж хувьсгах хурд тохируулагчтай байна. Дамжуулалтыг гинж, араа, дугуй замтай роликтой эд анги гүйцэтгэх ба тус бүрдээ тухайн эд ангиудаа нэгэн зэрэг ажиллуулна. Гинжийг угсрахдаа эгц босоо гадаргуу дээр чангалах роликоор чангалах эсвэл шилжүүлэх гинжит роликны сууриар чангална. Туузан роликны ховил нь 3 булантай ховил бүтэцтэй байх ба дамжуулалтын үрэлтийн хүч нэмэгдэнэ.

  1. Цахилгаан эд ангиудын системийг төхөөрөмжийн их бие дотор угсарсан.
  2. Уг цахилгаан төхөөрөмжийн систем нь цахилгаан үүсгүүрийн төв унтраалгаар хамгаалагдах ба хүчийг релей унтраалгаар удирдана. Удирдлагыг гал хамгаалагчаар хамгаалах ба заах гэрэл нь асаж мэдээлнэ. Хэвлэгчийн мотор /1М/ болон баншны мах хийх төхөөрөмжийн мотор /2М/ тус бүрдээ давтамж хувьсгагчийн шатлалгүй давтамж хувьсгах хурд тохируулагчаас удирдагдаж, LED үсгэн биет асаж үзүүлнэ. Хийн залгуур нь хэт ачаалах, хэт гүйдэл, богино холбоо үүсэхээс хамгаална. Гурил бэлтгэх төхөөрөмжийн мотор /3/ нь тог таслуурын унтраалганы удирдлага, хэт ачааллын хамгаалалттай. Давтамж хувьсгах 3 шатлалтай төхөөрөмж нь бүхэлдээ давтамж хувьсгагчийн шатлалгүй давтамж хувьсгах хурд тохируулагчаас удирдагдаж, LED үсгэн биет асаж үзүүлнэ. Хийн залгуур нь хэт ачаалах, хэт гүйдэл, богино холбоо үүсэхээс хамгаална.
  3. Тоног төхөөрөмжийг угсарсны дараа сайтар газардуулга хийнэ.
  4. Төхөөрөмжийг унтраасны дараа 54 минутын дотор давтамж хувьсгуурын цахилгааны шугамын хавтан, бусад эд ангиуд дээр хүрэхийг хориглоно.
  5. Давтамж хувьсгагчийн ашиглалтын гарын авлагыг чанд мөрдөж ажиллана. Хэрвээ гэмтэл саатал гарсан бол гарын авлагад заасан дагуу гэмтэл саатлыг оношилж, шийдвэрлэнэ. Мэргэжлийн бус хүн дур мэдэн задлахыг хориглоно.

Тоног төхөөрөмжийг ажиллуулах

  • Ажиллуулахын өмнө энэхүү гарын авлагатай сайтар танилцана.
  • Тоног төхөөрөмжийн хэвийн байдлыг шалгах.
  • Анх удаа угсарч асаах гэж байгаа бол ачаалалгүй нөхцөлд туршилт ажиллуулна. Үүний дараалал нь:
  1. QS хийн унтраалгыг залгана.
  2. QS1 QS2 хийн таслуурын унтраалгыг залгана.
  3. “Цахилгаан үүсгүүрийг асаах” товчлуурыг дарахад, “Цахилгаан үүсгүүрийн заах” гэрэл асна.
  4. “Гурил бэлтгэгчийг асаах” товчлуурыг дарахад гурил дарах систем ажиллаж эхэлнэ. Булны эргэлтийн чиглэл зөв эсхэийг шалгана.
  5. “Хэвлэх” түгжээг мушгиж “нээх” болгон, “хэвлэх хурд тохируулах” түгжээг эргүүлэхэд хэвлэх төхөөрөмж ажиллах ба хэвлэх хэвний эргэх чиглэл зөв эсэхийг харна. Хэвлэх хурдыш тохируулахад LED үсгэн биет асаж, давтамж 35герц орчим болсныг харуулна.
  6. “Баншны мах хийх” түгжээг мушгиж “нээх” болгон, мах хийх хурдыг тохируулах түгжээг эргүүлэхэд махны насос ажиллана.
  7. Мушгиа голын эргэх чиглэлийг дээд талаас нь харж болох ба цагийн зүүний эсрэг эргэнэ. Мах хийх хурдыг тохируулахад LED үсгэн биет асаж, давтамж 35герц орчим болсныг харуулна.
  8. Аль нэг ажиллагааг зогсоох бол тухайн харгалзах “унтраах” товчлуурыг дарж унтраана.
  9. Яаралтай унтраах шаардлагатай бол мөөгөн толгойтой яаралтай унтраах товчлуурыг дарж төхөөрөмжийг бүхэлд нь унтраана.
  • Цахилгаан үүсгүүрийг шинээр холбох бүрдээ мотор тус бүрийн эргэлтийн чиглэл зөв эсэхийг шалгаж баталгаажуулна.

Тоног төхөөрөмжийн тосолгоо

Тос тосолгоог ургамлын тос болон хүнсний машин механизмын тос тослох материал /GB15179-1999/-г ашиглаж болох ба тагийг онгойлгон жижиг сойткоор араа, гинжний ролик, гинжийг сойткодож цэвэрлэнэ. Асгаж гоожуулж болохгүй, гурил хүнсийг бохируулахаас сэргийлж, сайтар таглана. Хагас жил тутамд шингэн тосыг 1 удаа тослох ба тосыг жил бүр 1 удаа тосолно.

Угсрахад анхаарах зүйл

  1. Тоног төхөөрөмж ажиллах хугацаанд булны дотор, чимхэх хэвний дотор, хэвлэх хэвэн дотор, баншны махны насосан дотор гараа хийхийг хориглоно. Осолдож гэмтэхээс сэргийлнэ.
  2. Өөр бусад зүйл булны дотор, чимхэх хэвний дотор, хэвлэх хэвэн дотор, баншны махны насосан дотор хийхийг хориглоно. Эс бөгөөс тоног төхөөрөмжийг гэмтээх аюултай.
  3. Ажиллуулагч нь ажил тарах, эсвэл удаан хугацаагаар төхөөрөмжитэй ажиллахгүй бол цахилгаан үүсгүүрийг бүрэн салгана.
  4. Тоног төхөөрөмжийн бүх таг битүүмжлэлийг бүрэн гүйцэд угсарч, бэхэлнэ. Эс бөгөөс хүн болоод тоног төхөөрөмжийг гэмтээх эрсдэлтэй.
  5. Тоног төхөөрөмж рүү ус шүршиж усаар зайлж угаахыг хориглоно. Цахилгаан тоноглолд богино холбоо үүсч, гэмтэл осол гарахаас урьдчилан сэргийлнэ.

Амархан элэгдэх эд анги

1. Өнхрөх тэнхлэг

2. Гинж, марк: 06В

3. Дугуй дамжуулагч: 8

Өндөр хүчин чадалтай бууз баншны машинууд

банш

Зураг дээр: Цагт 15000-20000 ширхэг банш үйлдвэрлэх хүчин чадалтай, МС-180 ба МС-200 загварын машин.

банш

банш

МС-180 болон МС-200 загварын машинаар дараах маягын чимхэлттэй бууз баншуудыг хийж болно.

банш

Хэрэв та МС-180 болон МС-200 загварын машин захиалж байгаа бол дээрхи хэвнүүдээс нэмэлтээр захиалан авч болно. Нэг хэвний үнэ 600-1200 юань.

банш

банш

Зураг дээр: МС-80 машинаар чимхсэн банш

банш

Зураг дээр: МС-80 машинаар чимхсэн банш

банш

Зураг дээр: Гэрийн банш

банш

Empanada шарсан банш буюу манайхаар гэрийн хуушуур. МС-180 болон МС-200 загварын машинд тохирно.

банш

Зураг дээр: Spring roll буюу хуймаг. МС-180 болон МС-200 загварын машинд тохирно.

банш

Зураг дээр: Ravioli буюу дөрвөлжин банш. МС-180 болон МС-200 загварын машинд тохирно.

банш

Зураг дээр: Samosa буюу Энэтхэгийн гурвалжин хуушуур. МС-180 болон МС-200 загварын машинд тохирно.

банш

Зураг дээр:Wonton буюу Хятад банш. МС-180 болон МС-200 загварын машинд тохирно.

банш

банш

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ