Үнэ: 25420 юань

Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: 25420 юань

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Ямаа бол манай Монгол орны сүргийн бүтцийн хамгийн их олон тоо толгойг эзэлж байгаа мал боловч, ямааны махны товарын өртөг маш бага байдаг. Махны ченжүүд ч хамгийн хямд үнээр авах гээд байдаг. Тэгвэл ямааны махыг хэрхэн хурдан өндөр үнээр борлуулах вэ? гэсэн бизнес санааг энд би дэлгэе.

Ямааны мах чанаад өгвөл тийм ч их дурлахгүй мөртлөө ямааны боодог гэвэл нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй хүмүүс их бий.

Харин үйлдвэрлэлийн аргаар хэрхэн боодог хийж болох тухай бяцхан зөвлөмжийг энд хүргэж байна.

  1. Юуны өмнө ямааг нядлахаас өмнө ноолуурыг нь самнаж аваад, хялгасыг нь ноос хяргагч машинаар машиндаж авна.
  2.  Дараа нь ямаагаа төхөөрч, гэдэс дотрыг нь гаргана.
  3. Хялгасыг нь юу үгүй хяргаж авсан ямаагаа 60-70 хэмийн буцлам халуун усанд 5-10 минут байлгана. Энэ үед ямааны арьсны хуйханд үлдсэн үс хялгас төвөггүй зумарч унадаг. Түүнийг ширүүхэн үстэй шеткоор зүлгэхэд хялбархан үс нь цэвэрлэгдэнэ.
  4. Гэвч бага үс хялгас үлдэх бөгөөд түүнийг нь паяльникаар хялбархаан шарлуулж болно.
  5. Нэгэнт бэлэн болсон нүцгэн гулуузыг мах утагчид хийж аргалын утаанд 20-30 минут утаж, утааны амт оруулна.
  6. Утсан гулуузыг мах өөх яс хуйхийг нь тэнцүү байхаар жижиглэн эвдэж өгөх хэрэгтэй. Мах нь 5-10 см хэмжээтэй жижигхэн байхад болно.
  7. Жижиглэж эвдсэн махаа амтлагч тумблер машин оруулж, 20 минут хиртэй болгоход амтлагчийн амт махны гүнд нь ортол нэвтэрч өгнө.
  8. Амталсан махан дээрээ жигнэж болгосон төмс лууван манжин болон түүхий сонгино гэх мэт даруулга хольж, вакуум савлагчаар савлана. Вакуум савлагаа хийх уут нь 130 хэмийн халуунд тэсвэртэй тусгай зориулалтын уут байдаг.
  9. Вакуумдаж савласан махаа автоклавт ууттай нь хийгээд эцсийн бүтээгдэхүүн болох "Ямааны боодог" бэлэн болно. Уутанд хийж автоклаваар битүү ариутган, дулааны боловсруулалт хийсэн боодогны мах уламжлалт боодогноос амтын хувьд хавьгүй илүү бөгөөд эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцдэг.

Өдөрт 10-20 ямааны боодог хийх үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн танилцуулгыг дор нийтлэв.

Тоног төхөрөмжүүд Үнэ
1 Ноос хяргагч машин 580 юань
2 Утагч төхөөрөмж 3820 юань
4 Мах амтлагч тумблер 3720 юань
3 Вакуум савлагч 5100 юань
5 20мк зузаан халуун хоолны ваакум уут 20см х 30см х 20мк хэмжээтэй 110 ширхэг 500 юань
6 Ариутгагч автоклав 11700 юань
  Нийт 25420 юань

Энэхүү нийтлэлийн бичсэн өдрийн Хаан банкны ханшаар бодоход 388,2 төгрөг = 1 юань гэж тооцвол 9 сая 868 мянган төгрөг болж байна. Энэхүү үнийн саналд Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал багтсан болно.

1. Ноос хяргагч машин.

Ямааны хялгасыг энэ машинаар хурдан бөгөөд цэвэрхэн хусна.

Үнэ 580 юань

2. Утагч төхөөрөмж

Энэхүү машинд бүхэл гулуузын утаж болгоно.

Бүхэл мах шарагч

Үнэ: 3820 юань

3. Мах амтлагч тумблер

Мах давслагч

Энэхүү машиныг тахиа, гахайн мах давслахад өргөн хэрэглэнэ. Үүнээс гадна адууны махаар каз хийх, үхэр хонины мах, ногоо давслаж болно.

Марк YD-120А
Цахилгаан хэрэглээ: 220V
Цахилгаан зарцуулалт: 0.12 квт/цаг
Торхны хэмжээ: 430мм х 430мм х 400мм
Ваакумдагч бий
Давслагч торхны багтаамж: 60 литр
Давслагч торхны жин: 12 кг
Төхөөрөмжийн хэмжээ: 921мм х 455мм х 850мм
Төхөөрөмжийн жин: 36.05.4кг
Баталгаа: Нэг жил
2017 оны хямдрал 3780 юань

Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

4. Вакуум савлагч

Стандарт вакуум савлагч

Загвар DZ600-2D
Хүчдэл 220V/50Hz
Агаар сорох чадал 800W
Багтаамж 600*500*140мм
Вакуумдалт 600*10мм
Савлах чадал 1-4 ш/мин
Агаар соролт 20м3/цаг
Хэмжээ 700*670*1000мм
Жин 145 кг
Наагчын чадал 1000W
Баталгаа Нэг жил
Стандарт машин 5100юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.

5. Вакуум уутнууд

Ваакум уутнууд

20мк зузаан халуун хоолны ваакум уут

8см х 12см х 20мк 0,084 юань/ширхэг 0,2кг 80гр
9см х 13см х 20мк 0,096 юань/ширхэг 0,23кг 90гр
10см х 15см х 20мк 0,108 юань/ширхэг 0,29кг 100гр
11см х 16см х 20мк 0,120 юань/ширхэг 0,34кг 175гр
12см х 17см х 20мк 0,156 юань/ширхэг 0,393кг 250гр
13см х 19см х 20мк 0,192 юань/ширхэг 0,485кг 300гр
14см х 20см х 20мк 0,216 юань/ширхэг 0,545кг 350гр
15см х 21см х 20мк 0,240 юань/ширхэг 0,608кг 450гр
16см х 22см х 20мк 0,276 юань/ширхэг 0,688кг 600гр
18см х 24см х 20мк 0,336 юань/ширхэг 0,836кг 1000гр
20см х 30см х 20мк 0,456 юань/ширхэг 1,17кг 1500гр
24см х 34см х 20мк 0,576 юань/ширхэг 1,58кг 2500гр
26см х 37см х 20мк 0,672 юань/ширхэг 1,85кг 3500гр
28см х 38см х 20мк 0,720 юань/ширхэг 1,995кг 4000гр
30см х 40см х 20мк 0,780 юань/ширхэг 2,3кг 4500гр

Захиалга хийхдээ дараах нөхцлийг анхаарна уу.

  • Захиалга авах доод хэмжээ: 500 юань
  • Нийлүүлэх хугацаа: 7 хүртэл хоног
  • Төлбөрийн нөхцөл: 100 хувь урьдчилгаа
  • Үйлдвэрээс Улаанбаатар хүртэл тээврийн зардал: Үндсэн үнэ дээр 15 хувь нэмэгдэнэ.

6. Ариутгагч автоклав

Лабораторын ариутгагч

Загвар Багтаамж Хүчдэл Чадал Жин Хэмжээ Хайрцаг Үнэ
30CA 30 литр 220V 3.5 квт 47 кг Ф280мм х 400мм 510 мм х 510мм х 1170мм 4980 юань
40CA 40 литр 220V 3.5 квт 55 кг Ф340мм х 425мм 570 мм х 570мм х 1250мм 5830юань
50CA 50 литр 220V 3.5 квт 58 кг Ф340мм х 525мм 570 мм х 570мм х 1300мм 6520юань
75CA 75 литр 380V 4.5 квт 77 кг Ф380мм х 530мм 630 мм х 630мм х 1400мм 8320юань
100CA 100 литр 380V 6.0 квт 120 кг Ф500мм х 560мм 660 мм х 660мм х 1420мм 11700юань
150CA 150 литр 380V 6.0 квт 130 кг Ф500мм х 760мм 660 мм х 660мм х 1520мм 14200юань
200CA 200 литр 380V 8.0 квт 180 кг Ф600мм х 760мм 790 мм х 790мм х 1520мм 15800юань

Жич: Бүх төхөөрөмж нь SUS306 маркийн үл зэврэх сайн чанарын гангаар үйлдвэрлэгдсэн.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ