Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 9500 доллор 

I Нэр: Тоосгоны машин ZZ220

Манай хөдөө орон нутагт хамгийн хямд аргаар тоосго үйлдвэрлэж, нутгийнхаа хэрэгцээг хангахад нэн хэрэгцээтэй уламжлалт технологийн тоосгоны үйлдвэрийг танд танилцуулья.

Эрт дээр үеэс Хятадууд тоосгыг хялбархан технологоор үйлдвэрлэж байсан уламжлалт арга байсан бөгөөд энд танилцуулж байгаа тоног төхөөрөмж нь өдөрт 6000-8000 ширхэг тоосго өдөрт үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Улаан тоосго үйлдвэрлэх шугам нь үнэ өртөг багатай бөгөөд угсрах, шилжүүлэн зөөвөрлөхөд хялбархан.

II Товч танилцуулга

ZZ220 тоосгоны машин нь орон сууцны тоосго үйлдвэрлэх зориулалттай бөгөөд лаг шавар, хар шороо, холимог шавраар үйлдвэрлэл явуулна.

Энд Хятад улсын хөдөө тосгоны тариачид хамтран бага оврын тоосгоны машин хамтын хөрөнгөөр худалдан аваад өөрсдийн орон сууц, хашааны тоосгыг хийж байгаа нь. Энэ тосгоны нутагт шар шавар байдаг тул нутгийн зөвлөлөөрөө хэлэлэцэн тохироод бага оврын улаан тоосгоны машин авсан байна.

Энэхүү видео бичлэг дээр тоосгоны түүхий эдийг гар аргаар зуурч байна. Үйлдвэрлэлийг процессийг улам боловсронгуй болгоё гэвэл шавар зуурагч машин авах хэрэгтэй.

III Үндсэн хэсэг:

Шавар нухагч машин, Хүч дамжуулах хайрцаг, Нухсан шаврыг таслагч ба түүхий тоосго зүсэгч машин.
Машиныг модон буюу төмөр суурин дээр суурилуулах ба бетонон суурь дэвссэн байна.

IV Техникийн үзүүлэлт:

Хайрцагийн хэмжээ 1030*910*925ммба 1080*990*850мм.
Жин: 500кг
Чадал: 5.5KW хөдөлгүүр.

Зураг дээр: Хэвлэгч машин. Шавар зуурагчаас оруулсан түүхий эдийг стандартын дагуу шахаж гаргана. Монголын стандартын 24 х 12 х 6см-ийн хэмжээтэй тоосгоны хэвийг тусгай захиалгаар хийж өгнө.

Зураг дээр: Шавар зуурагч машин. Энэхүү машинд шар шавар усыг найрлагын дагуу хийж зуурна. Хүн хүч, хөдөлмөр хэмнэнэ. 11 кв-тын хөдөлгүүр болон редукторын хүчээр аргасан шаврын зуурмагыг амархан зуурч хэвлэгч машин руу оруулна.

V. Үнийн санал:

1. ZZ220 загварын тоосгоны машин USD5840
2. Хос голтой зуурагч USD2460
3. Эрээн хүртэл тээврийн зардал USD1200

Нийт үнэ: USD9500 (Эрээн хүртэл)

VI. Тоосгоны үйлдвэрлэлийн процесс

Тоосгоны шавар түүхй эд бэлтгэж байна Тоосгыг зуурч хэвлэж байна
Хэвлэсан тоосгыг зүсэх машин руу оруулж байна Тоосгыг зүсэж байна
Тоосго шатаалт хийхэд бэлэн боллоо Шатаах зуухнаас гарсан тоосгонууд
Бэлэн бүтээгдэхүүн борлуулалт хийхийн өмнө Блэн бүтээгдэхүүн борлуулалт хийхийн өмнө

VII. Худалдааны нөхцлүүд

Тээврийн нөхцөл: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл автомашинаар тээвэрлэнэ.
Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

VIII. Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.