• www.terbumtan.com Бизнесийн шинэ санаа эндээс ургана.
  • www.terbumtan.com Бодит үнийн санал + Төгс мэдээлэл
  • www.terbumtan.com Жижиг дунд үйлдвэрийн техник технологийн мэдээллийн манлай сайт

Хятад улсад ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэд бид эх орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах сэтгэлээр "Бид Хэрэглэгч Монгол биш, Үйлдвэрлэгч Монгол!" гэсэн уриан доор Жижиг дунд үйлдвэрийн техник, технологийн мэдээллийн сангаа танд өргөн барьж байна.
Хүндэтгэсэн:
Ц.Энхтайван (Захирал)

БНХАУ-ын бизнес мэдээлэл, үйлдвэр худалдааны хамтын ажиллагааны сайт

 

БНХАУ-ын шилдэг үйлдвэр, худалдаа, үйлчилгээний байгууллагын онлайн худалдааны  сайт

Хувийн хаус барих зөвлөлгөө, барилгын материалын мэдээлэл болон худалдааны сайт

Машины дугаарын үйлдвэр

Машины дугаарын үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж дээр ганцхан хүн ажиллаж болох бөгөөд нилээд үр ашигтай үйлдвэрийн нэг юм. Манай хөдөө орон нутагт шинээр худалдан авсан машин мотоциклийн дугаарыг үйлдвэрлэнэ гэдэг бол байнгын үйлчлүүлэгчтэй, тогтмол орлоготой ажил юм.

Машины дугаарын үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж дээр ганцхан хүн ажиллаж болох бөгөөд нилээд үр ашигтай үйлдвэрийн нэг юм. Манай хөдөө орон нутагт шинээр худалдан авсан машин мотоциклийн дугаарыг үйлдвэрлэнэ гэдэг бол байнгын үйлчлүүлэгчтэй, тогтмол орлоготой ажил юм. 2014 онд энэхүү тоног төхөөрөмжинд технологийн шинэчлэл хийсэн тул эдүгээ Монгол улсад хэрэглэж байгаа хуучин загваруудаасаа илүү гоёмсог бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ.

1. Гидрийн пресс

1. Хэвлэх талбай: 580X300мм
2. Хүрээ: 30мм
3. Цахилгаан хэрэглээ: 380V 5.5KW, 50Hz
4. Габарит хэмжээ: 680мм x 1170мм x 1330мм (Урт x өргөн x өндөр)
5. Жин: 1100 кг
6. Гидрийн даралт: 0-20Mpa

Энэ машинд машины дугаарыг өндөр даралтаар дарж хэвлэнэ. Өөрөөр хэлбэл дугаарын бэлдэц дээр тоо болон үсгийг хэвлэнэ.

2. Дугаар хэвлэгч

1. Цахилгаан хэрэглээ: 220V 50Hz or 110V 60Hz
2. Дээд хөдөлгүүрийн чадал: 90W
3. Доод хөдөлгүүрийн чадал: 60W
4. Халаагч хоолой: 500WX4
5. Хэвлах температур: 0-300 C
6. Хэвлэх өргөний хэмжээ: 300мм хүртэл
7. Хурд: 4-5 м/мин.
8. Жин: 165кг
9. Хэмжээ: 1500мм x 640мм x 850мм

Энэ машин дугаар дээрхи хар өнгийн фольга наалтан давхрагыг нааж, бэхжүүлнэ. Олон улсын автомашины дугаарын стандартын дагуу удаан хугацаагаар нар салхи ус чийгэнд үл арилах хар өнгөт давхрага наана.

Үнийн санал

Тоног төхөөрөмж Үнэ
Гидрийн пресс $5800
Дугаар хэвлэгч $5200
Үсэг болон тоон хэвнүүд (нэг ширхэг нь) $26
Хэв баригч хүрээ $520
Хар өнгийн халуун хэвлэгчийн фольга Хэмжээ:200мм X 120м $68
Хар өнгийн халуун хэвлэгчийн фольга Хэмжээ:140мм X 120м $44
Товгор хүрээтэй 520.8 X 112.6мм дугаарын бэлдэц $1,44
Товгор хүрээтэй 520.8 X 112.6мм нууцлалтай дугаарын бэлдэц $1,68
Товгор хүрээтэй 272.6 X 184.6мм дугаарын бэлдэц $1,44
Товгор хүрээтэй 272.6 X 184.6мм нууцлалтай дугаарын бэлдэц $1,68

Нэмэлт бүтээгдэхүүнүүд

1. Халуун хэвлэгчийн фольга

Энэхүү рулонтой фольга нь 14 ба 20 см-ийн өргөнтэй байх бөгөөд нэг боодолдоо 120 метр байна.

2. Хэв баригч хүрээ

3. Үйлдвэрээс Монгол улс руу нийлүүлж байгаа дугаарын бэлдэцүүд

Товгор хүрээгүй 272.6X184.6мм дугаарын бэлдэц

Товгор хүрээтэй 520.8X112.6мм дугаарын бэлдэц

Товгор хүрээтэй 272.6X184.6мм дугаарын бэлдэц\

Тус үйлдвэр нь дэлхий маш олон оронд дугаарын бэлдэц нийлүүлдэг бөгөөд түүний дотор Монгол улсаас ч гэсэн захиалга авдаг байна. Иймд Монгол улсын стандартын дагуу хүрээтэй болон хүрээгүй дугаарын бэлдэцийг нийлүүлэх боломжтой.

4. Үсэг болон тоон хэвнүүд

Үсэг болон тоонуудын хэв тус бүр хоёр байх бөгөөд бэлдэцийн хоёр талаас нь хэвлэж цэвэрхэн гаргана.

Сайтын гишүүнчлэл

www.terbumtan.com сайтын

ХҮНДЭТ ГИШҮҮН танаа

- Бид таны олз омгийн ганзагыг мялаах "Бизнесийн шинэ сонин мэдээлэл" бүхий захидлыг Е майл хаягаар тань илгээж байх болно.

- Таны Бизнесийн тэнгэр цэлмэг байж, ТЭРБУМТАН хэмээх алдрын оргилд хүрэх болтугай.

Хүндэтгэсэн:

Захирал Ц.Энхтайван.

Статистик үзүүлэлт

Зочилсон
5
Мэдээллүүд
441
Вэб холбоос
4
Нийтлэлийг үзсэн тоо
2331589

Манай зочид

Бидэнд 31 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

САЙТЫН СТАТИСТИК ТООЛУУР 2012-05-12.