Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


13 авиа компани, 30 жуулчны агент, 50 зочид буудал, 60 худалдааны комплексийг нэгтгэсэн HNA групп (Хайнань Агаарын тээврийн Групп) -ийн үндэслэн байгуулагч, 58 настай Чень Фен агаарын тээврийн компаниас гараагаа эхэлжээ.

1989 онд Тээврийн дээд сургууль төгссөн, намын гишүүн Чэнь Фэн иргэний агаарын тээврийн байгууллагад ирж ажиллаад 10 аад жилийн нүүр үзжээ. Тэрээр байгууллагын "Тэргүүний ажилтан" болж, хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн, агаарын тээврийн дээд зэргийн мэргэжилтэн байлаа.

Чень Фен 10 сая юанийг орон нутгийн хөрөнгө оруулагчдийн зээлээр босгож, Агаарын тээврийн компани байгуулжээ. Түүний агаарын тээврийн байгууллагад ажилласан туршлага, мэдлэг, намын дэмжлэг нь баталгаа болсон тул хөрөнгө оруулагчид татгалзалгүйгээр хөрөнгө оруулалт хийв. 1993 онд Хайнаний Агаарын тээврийн компани анхны хувийн онгоцоо худалдан авлаа. Хоёр жилийн дараа Америкийн томоохон хөрөнгө оруулагчдын нэг Джордж Сорос 25 сая доллорын хөрөнгө оруулалт хийв. Хятад улсад Агаарын тээврийн зах зээл асар хурдацтайгаар хөгжиж байгаа их нөөц боломжыг олж харсан Америк хөрөнгө оруулагч Чений компанийг яагаад сонгох болов? Үүнд:

Хайнань арал бол Америкийн Гавайн арал шиг аялал жуулчлалын үзэсгэлэнт газар бөгөөд энд Агаарын тээвэр онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байсан юм.

Нэмэлт хөрөнгө оруулалтыг Чень идэвхитэй үйл ажиллагааныхаа үр ашгаас гаргасан юм.

Тэрээр Агаарын тээврийн компаний салбараа Чаньань, Синьхуа, Шаньси зэрэг мужуудад ээлж дараатайгаар нээж, 2000 он гэхэд 250 сая доллороор 5 шинэ онгоц худалдан авав. Хэдэн жилийн дараа Хайнаний Агаарын тээврийн компаний хувьцаа Шанхай, Гонг Конгийн бирж дээр өндөр үнэ хүрч, шинэ зах зээл нээх өргөн боломж Ченьд ирэв. Тэрээр нэмэлт хөрөнгө оруулалт авч, Хайнань арал руу ирэх шинэ шинэ маршрутыг нээлээ.

Энэ нутгийн үзэсгэлэнт байгаль дээр амрахаас гадна, хүмүүс ая тухтай амьдрах, аялах, зугаалах бүх үйлчилгээг цогцоор нь нээж, олон арван зочид буудал, худалдааны комплекс, жуулчны баазуудыг байгуулав.

Эдүгээ Хайнань арал дээр дэлхийн олон орны жуулчид ирж, Чень Фений компаний хөрөнгө 1300 миллиард юань болов. Энэ компани жилд 45 миллиард юанийн орлого олж байгаа нь Хятадад байтугай дэлхийд дээгүүр байранд орж байна.

Хятад хэлнээс орчуулсан Ц.Энхтайван