Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Төвдийн эртний эмийн судруудад “Цаст ууланд ургадаг эмийн ургамал илүү чадалтай” гэж тэмдэглэсэн байдаг. Цаст уулын сүүдэр талд сэрүүн чанартай эмийн ургамал, энгэр талд нь халуун чанартай эмийн ургамал тус тус ургадаг. Эдгээр нөхцөл нь Төвд эмийн чадлыг улам нэмэлдүүлсэнээр эмийн үйлчилгээ сайжирдаг. Төвдийн эмнэлэгт Усан эхт цасан лянхуа, хорхой өвс, Төвд гүргэм, Төвд хүн орхоодой гэх мэт хэдэн зуун төрлийн зэрлэг онгон байгалийн эмийн ургамлуудын жор байдаг.



Зураг дээр: Төвд оточ нар зурлага хийж байгаа нь:

Төвд эмийн бтчгийн түүх нь 3863 жил хөгжиж ирсэн Төвдийн бүх үеийн түүх юм. Энэ түүх нь шинэ чулуун зэвсгийн үед хамаарагдах бөгөөд магадгүй хуучин чулуун зэвсгийн үеэс ч эхэлсэн байж болох юм. 8-р зууны 2-р хагаст Төвдийн нэрт эм зүйч Ютоу Юток Ёнтэн Гомпо “Дөрвөн шастир”-ийг хянан тохиолдуулахдаа “Төвдийн Ргюдлижи-д Төвд эмийн суурь онол бий болсон юм” гэжээ. 17-р зууны үед Төвдийн алдарт эм зүйч Дэси Сангёо Гяцо хянаж үзээд Хөх Берил хэмээгч хүн “Дөрвөн шастир”-ийг анх эхлүүлэн бичиж, Төвд эмийн хөгжлийн суурийг тавьсан юм гэжээ. 15-р зууны үед Төвд эмийн сургууль Жан буюу Зүр гэсэн хоёр хэсэгт хуваагдан судалгаа шинжилгээний ажлыг хийж байв. Тэр үед Ли Зуркар Ямни Доржи, Жанпа Намжил Тракзан нар олон сайхан эрдэмтэдийг төрүүлэн гаргаж, эмийн хэрэглээ болон клиник туршилтуудаар дүгнэгдсэн “Өтгөсийн үг” хэмээх эмийн судрыг бичсэн нь Төвд эмийн судалгааны ажлыг баяжуулж өгсөн юм.

Зураг дээр: Төвд оточ оношлогоо хийж байгаа нь

Эмийн үйлчилгээ үндсэн таван элементээс үүснэ. Үүнд:

  1. Эм тунгийн үйлчилгээ төрөл бүрийн шинж чанартай байна.
  2. Нэг буюу хэд хэдэн анагаах функцээр үйлчлэнэ.
  3. Газар дээр ургаж буй бүхнийг эмэнд хэрэглэж болно гэдгийг та харах болно.
  4. Хятадын уламжлалт анагаах ухааны үндсэн номлолоор бол Газар дэлхий дээр байгаа бүхэн эм юм гэж хэлж болно.
  5. Үхлийн ирмэг дээр байгаа хүмүүнд зориулсан шидэт үрэл нь халуун орны хурын усан цэцэг юм гэдэг.

Шастир номонд өгүүлсэнээр "Хүмүүн бие нь өнгөрсөн үедээ төдийгүй одоо ба ирээдүйд ч авралыг хүртэх болно. Өвчтөн бүхэн түргэн эдгэрэх болно. Өвчин гэгч энэ дэлхийгээс үүрд тонилно. Бүх эмчилгээ үр дүнтэй болно" гэж номлосон байдаг.