Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Түүхийгээр нь иддэг ногоо

Хятад улс хүнсний ногоо болон жимс жимсгэнийн аж ахуй өндөр хөгжсөн бөгөөд уламжлалт хэрэглээ өндөр орон юм. Манайхан сүүлийн үед төрөл бүрийн хүнсний ногооны ашиг тусыг мэдэрч, тариалах явдал өсч байгаа боловч хэрхэн хэрэглэхийг нь мэдэхгүй явдал бишгүй байдаг.

Хүнсний ногоонд эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай зарим нэг био идэвхит бодис нь 55°С дээш температурт мөхөж, чадавхиа алддаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс Хятад хүмүүс зарим нэг хүнсний ногоог түүхийгээр хүнсэндээ хэрэглэдэг.

Түүхийгээр нь хэрэглэж болох хүнсний ногооны амин дэм, шим тэжээл нь түүхий байхдаа хамгийн их хэмжээгээр агуулагддаг ба хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.

Учир нь түүхий ногоонд Lectin гэх дархлаа үүсгэгч бодис их хэмжээгээр агуулагддаг ажээ. Энэ нь хүний эд эсийн Lectin генд сайн нөлөө үзүүлж, нэг ёсондоо хүний биеийн эд эсийг хамгаалах цэрэг болох ба хүний биед оршиж байгаа хорт хавдрын эд эсийг устгаж, вирусын халдварыг хязгаарладаг.

Түүхийгээр нь идэж болохгүй ногоог ч гэсэн хэт их шарж хуурч, хэт болгох хэрэггүй. Аль болохуйц амин дэм шим тэжээлийг нь алдагдуулахгүй байх хэрэгтэй.

Лууван, өргөст хэмх, улаан лооль/улаан лооль/, бөөрөнхий чинжүү, нанги ногоо, байцаа, ороомог гол, хаш /баклажан/, цэцэгт байцаа, халуун чинжүү, сонгино, чинцай /цоор ногоо/ гэх мэт ногоог түүхийгээр нь иддэг.

vegetable001.jpg

Түүхийгээр нь идэхдээ хүйтэн зууш хийхээс гадна шинэ ногооны шүүс болгон хэрэглэнэ.

Өргөст хэмхийг түүхийгээр идэхдээ хальслах хэрэггүй. Улаан лоольыг халаах хэрэггүй халаах үед хальслагдан, агуулагдаж буй витамин С нь хүчил болон хувирдаг. Нанги ногоог хальслан угаагаад буцалсан халуун усанд хийж дээрээс нь амтлагч нэмэн 1-2 цаг дарсны дараа хэрэглэж болно.

Түүхий ногоог хэрэглэхдээ “Өвчин амаар орж, гай амаар гардаг” гэдэг үгийг санан, амин дэм, шим тэжээлтэй, эрүүл шинэ соргог, цэвэр байдал зэргийг нь маш сайн анхаарах хэрэгтэй.

Шинэ соргог хүсний ногоог нь сонгон, сайтар угааж цэвэрлэн хэрэглэнэ. Ногоогоор ямар нэг зууш бэлтгэхдээ гараа сайтар угааж, ариутгаад түүхий болон болсон хүнсний зүйлсийг ялгана. Ногоо болон махны төрлийг тусад нь угааж цэвэрлээд халбага шанага зэргийг нь хольж солин хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хүнсний ногоогоор зууш хийх үед цуу сармис цагаан гаа зэргийг нэмж болно. Энэ нь амт оруулахаас гадна бактер устгах чадалтай байдаг.

Хүсний ногоонд бас түүхийгээр нь хэрэглэж болдоггүй ногоо гэж бий.

Нэгдүгээрт. Цардуулаар баялаг хүнсний ногоо /жишээ нь төмс, Taro гэх мэт/ -г заавал болгож идэх хэрэгтэй. Учир нь цардуул задрахгүй тул хүний биед шингэдэггүй.

Хоёрдугаарт. Зарим нэг хүнсний ногоо хорт бодис агуулсан байдаг. Тухайлбал:

Буурцгийн төрлийн ногооны үр болон төмсөнд ээдүүлэгч бодис хэмээх нэг төрлийн хортой уураг-лектин агуулагдаж байдаг. Энэ нь хүний бие дэх цусны улаан эсийг бүлэгнүүлдэг.

Хэрэглэсний дараа дотор муухайрах, бөөлжих, гэдэс суулгах зэрэг шинж илрэх ба хэт хүндэрвэл үхлийн аюултай. Халуун аргаар боловсруулсны дараа хортой уураг нь устаж үгүй болдог.

Гуравдугаарт. Хонхор газар ургасан ногоон навчит ногоо. Энэ төрлийн ногоо нь ихэвчлэн тарьж ургуулсан нөхцлөөс хамаарна.

Зарим газар хүн малын шээс шивтэр болон бордоогоор бохирдсон байдаг ба усаар угаасан ч арилахгүй. Мэдээж хэрэг эдгээр ногоог цэвэр газар тарьж ургуулсан бол санаа зоволтгүй идэж болно.

Хүсний ногоог түүхийгээр идэх нь ямар сайн талтай вэ?

Орчин үед ногоог түүхийгээр хэрэглэх нь аль хэдийн хэвийн үзэгдэл болоод зогсохгүй дэлхий даяар хүнсний ногоог түүхийгээр нь хэрэглэхийн ач тусыг тайлбарлаж байна.

Баримтаас үзвэл, хүнсний ногоог түүхийгээр хэрэглэх нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх ач тустай гэжээ.

Хятад улсын Шаньдун мужийн Цан Шань хошуунд 100 мянган хүний гурав буюу дөрөв нь ходоодны хорт хавдраар нас бардаг байна. Энэ нь Хөх мөрнөөс хойшхи бүс нутгийн хошуудтай харьцуулбал ходоодны хорт хавдраар нас барагсдын хэмжээ хамгийн бага хошуу болох юм.

Учир нь тус газрын ард иргэд хоолтойгоо цуг байнга сармис иддэг бөгөөд зарим тосгонд хүн бүр өдөрт хүнсэндээ дунджаар 20 грамм сармис хэрэглэдэг байна.

Мөн Америкийн өндөр настан хүнсний мэргэжилтэн 80 настай Энни Вигмур 20 гаруй жилийн өмнөөс эхлэн түүхий хүнсний ногоо болон жимсний шүүс хэрэглэж эхэлсэн байна. Ингэснээр тэрээр илэрхий эрүүлжин залуужсан байна.

Түүхий хүнсний ногоо яагаад ийм ашигтай вэ? гэдэг тал дээр судлаачид их хэмжээний судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр шинэ соргог хүнсний ногоо, жимс, мөөг зэрэг нь тохиромжтой нөхцөлд витамин амин дэм, техникийн бус давс болон зарим нэгэн хорт хавдрын бактер устгах чадалтай бодис харилцан адилгүй хэмжээтэйгээр агуулсан байдаг гэжээ. Төрөл бүрийн биологийн идэвхит бодис агуулсан хүнсний ногоон зөвхөн түүхийгээр идэх үед л үр дүнгээ харуулж хүний биеийн эд эсэд сайнаар нөлөөлдөг аж.

Түүхий ногоонд агуулагдаж байдаг амин дэм нь болсон ногоонд агуулагдаж байдаг амин дэмээс хол илүү ач тустай гэнэ. Түүгээр ч зогсохгүй арьсны эд эсийг сэргээн арьсны өвчлөлтийг зогсооно. Улаан луувангийн эд, модлог эд, дэгдэмхий тос, исэл зэрэг нь хүний биед шингэсний дараа эд эсийн идэвхит чанарыг ихээр өдөөж дархлааг сайжруулан, хорт хавдрын эд эсийн устгал хийдэг байна. Гадаад улс орнуудад хорт хавдрыг утсгах энэхүү чадварыг нь ашиглан “Түүхий ногоогоор эмчлэх” эмчилгээний аргыг бий болгон ашигласан нь ихээхэн үр дүнд хүрч байна.

Түүхий ногоо олон сайн талтай тул гадаадын олон улс орнууд өөр өөрийн онцлогтой тохируулан хэрэглэдэг. Түүхий ногоо нь дээрх сайн талтайгаас гадна багахан хэмжээний тос, давс, сахар зэрэг амтлагчаар амтлан идвэл их сайхан.

Хүнсний ногооны шим тэжээл

Хүнсний ногооны найрлагын ихэнх хувийг буюу ойролцоогоор 70%-90%-г ус үлдсэн багахан хувийг уураг, холестрин, сахар, витамин, давс болон ширхэглэг эд эзэлдэг байна. Хүнсний ногооны амин дэм шим тэжээлийн хэмжээ их бага байгааг магадлан үзэхдээ гол нь агуулагдах витамин С, В болон луувангийн эдийн агууламжийг харна. Шинжлэх ухааны үндэслэлээр бол өнгө нь гүн болох тусам агуулагдах витамин С, В болон улаан луувангийн эдийн хэмжээ их байдаг ажээ. Харин ногоон өнгөтэй хүсний ногооны хувьд Бө Цай /өргөст ногоо/, Ю Цай /тостой ногоо/, ороомол гол, Шиан цай /Үнэрт ногоо/, жижиг байцаа, Кун шин цай /хөндий ногоо/ гэх мэт. Энэ төрлийн хүнсний ногоонуудын витамин В1, В2, С, улаан луувангийн эд болон олон төрлийн техникийн бус давс зэргийн агууламж харьцангуй өндөр байдаг.

Мэдээж хэрэг лууван дахь луувангийн эдийн агууламж хамгийн өндөр ба мөн хорт хавдраас сэргийлэх бодис болон цусны даралт багасгагч калийн давс агуулагдаж байдаг. Нил ягаан өнгийн хашинд витамин D-ийн агуулга харьцангуй их. Халуун чинжүү, бөөрөнхий чинжүүнд агуулагдах витамин С болон луувангийн эдийн хэмжээ ч бас харьцангуй өндөр байдаг байна. Хүнсний ногоонд техникийн бус давс, кальци, кали, магни, натри гэх мэт элемент нь бие мах бодийн бодисын солилцоогоор шүлт үүсгэдэг. Тиймээс хүнсний ногоо нь хүний биеийн хүчил, шүлтийн хэмжээг тэнцвэржүүлэх нөлөө үзүүлдэг.

Гэвч зарим хүнсний ногоо Бө цай, хулс, сонгино зэрэг ногоо хэдийгээр кальцаар баялаг байдаг ч агуулагдах өвсний хүчлийн хэмжээ харьцангуй өндөр тул өвсний хүчлийн нөлөөгөөр кальцын тунадас үүсдэг. Тиймээс хүүхэд, жирэмсэн эхчүүд болон яс хугарсан өвчтнүүд өвсний хүчил агуулсан хүнсний ногоог бага хэрэглэх хэрэгтэй. Мөн Бө Цай нь цайрыг багасгадаг нь туршилтаар нотлогджээ.

Хүнсний ногоонд ширхэглэг болон хагас ширхэглэг эд, үндсэн элемент, жимсний цавуу зэрэг хүний биед ислийн усан задрал явагдуулах бодис агуулагддаг ба энэ нь цөсний алкоголийн шингээлтийг багасгаж хориглодог байна. Тиймээс шинэ соргог хүнсний ногоог ихээр хэрэглэвэл артерийн судасны хатуурлыг багасгана.

Навчит ба хөвдийн зүйлийн ногоо

Энэ зүйлийн ногоо нь техникийн бус давс болон витаминыг ихээр агуулдаг гол ногооны төрөл юм. Энэ төрлийн ногоонд ногоон өнгийн навчтай хүнсний ногоонууд багтана. Жишээ нь:

vegetable006.jpg

Ю цай /тостой ногоо 油菜/, жижиг байцаа, чинцай гэх мэт ногоо нь витамин С, луувангийн эд харьцангуй их, витамин В1 тогтсон хэмжээгээр агуулсан байдаг.

Ногоон навчтай хүнсний ногоо нь кальци, фосфор, кали, магнийн агуулга харьцангуй өндөр байдаг ба харин төмөр, зэс, манган зэрэг элементийн агуулга нь бага.

Гэвч зарим хүнсний ногоо нь /бөцай, хөндий ногоо/ өвсний хүчил ихээр агуулдаг тул кальцийн нэгдлийг уусдаггүй өвсний хүчлийн кальци болгон хувиргадаг. Энэ нь хүний биед шингэхгүй. Хэрвээ хуурахын өмнө халуун усаар халаавал нялуун амт үнэр нь гарч өвсний хүчил нь үгүй болно.

Ю цайг хятадын зарим нутагт Юнтай гэж нэрлэдэг. Юцай болон түүний үр нь эмийн үйлилгээтэй.

vegetable003.jpg

Хятад байцаа нь амин дэмээр маш баялаг. Ногооны эд нь зөөлөн, тунгалаг, амттай бөгөөд Витамин С, кальци, фосфор, төмөр, луувангийн эдийн агууламж харьцангуй баялаг.

Ходоод гэдсийг цэвэрлэн, хорыг тайлж, архийг гарган, хоол шингээж, хийг доошлуулж, өтгөн шингэнийг гадагшлуулна. Бурам болон цагаан гааны хамт чанаж ханиадыг эмчилж болно. Мөн энэ ногоогоор манайд сүүлийн үед ихээхэн дэлгэрээд байгаа кимчи хэмээх Солонгос зуушийг хийдэг.

vegetable004.jpg

Гич /Mustard 芥菜/ халуун амттай, дулаан, хоргүй. Манайхан Орос нэрээр нь горчиц гэж бас нэрлэдэг.

Гичний навч, амин дэмээр баялаг. Кальци, төмөр, луувангийн эд, витамин С-ээр ихээхэн баялаг ба Витамин В1, В2 бас агуулдаг.

Гичний ишийг улаан луувангийн эд болон жүржийн хальс, чихэр өвсний хамт усанд буцалгаад ужиг чанартай мөгөөрсөн хоолойн үрэвслийг эмчилнэ. Шээс хэвийн биш болсон үед цайтай буцалгаж уухад сайн. Зөгийн балтай усанд буцалгаж уувал гэдэс суулгах, гүйлгэх өвчнийг эмчилж болно. Үүнээс гадна Орос оронд горчиц идээд сурчихсан хүмүүс энэ ургамалын тосыг хэрэглэж болно. Хятадад энэ тосыг хүнсний дэлгүүрүүдээр өргөн худалддаг. Үнэхээр аагитай бөгөөд амттай. Нэг дусал тосыг тавагтай хоолонд хийхэд маш анхилуун хурц үнэр гаргахаас гадна хоолны амтыг эрс өөрчлөнө. Хаврын цагт амьсгалын замын өвчин их үед энэ тосыг хоолондоо хийж идвэл хамрын ханиад хүрнэ гэж байхгүй.

vegetable008.jpg

Бууцай (菠菜). Витамин А, В, С болон төмөр ихээр агуулдаг. 5 цулд ашигтай ба ходоод гэдэсний халууныг бууруулж, хорыг тайлан, их бага гэдсийг хүйтэн болгож, цусны эргэлтийг сайжруулан, хийг доошлуулж, ундаасахыг зогсооно. Бууцай байнга хэрэглэснээр хараа муудах магадлалыг 45 хувиар багасгадаг. Нэг аяга түүхий бууцайг өдөр бүр ууж хэрэглэвэл уушигны хорт хавдар (тамхи ихээр татдаг байсан ч хамаагүй) үүсэх магадлалыг хоёр дахин бууруулдаг.

Халуун хүйтнийг тохируулан, шээс гаралтыг хэвийн болгохоос гадна ходоод гэдсэнд сайн нөлөөтэй.

vegetable006.jpg

Бө цайны шүүс нь Тахиан сохор өвчинд тустай. Үндэс нь чихрийн шижин өвчин, цусны өндөр даралт, толгой өвдөх, өтгөн хатах зэрэгт тустай.

Үндэс үрт ногоо

Үндэслэг ногооны төрөлд төмс, лууван, манжин гэх мэт хөрсөн доор үрээ өгдөг ургамал орно.

Энэ төрлийн ногооны 100гр дахь илчлэгийн хэмжээ 79-100 ккал байдаг бол 100гр ердийн ногооны илчлэгийн хэмжээ 10-41ккал байдаг. Харин уураг, техникийн бус давс, витамины агууламж харьцангуй бага байдаг. Гэхдээ улаан болон шар лууван, амтат төмс зэрэгт луувангийн эдийн агууламж их байдаг.

vegetable005.jpg

Төмс нь (土豆) цардуулын агууламж харьцангуй их боловч илчлэг ихтэй ногоо юм. Төмс мөгөөрсөн хоолойн үрэвсэл, дэлүүг эмчилнэ. Гол эмчилгээ: Шанайн булчирхайн үрэвсэл, ходоод болон 12 нугалаа гэдэсний шархлаа, өтгөн хаталт зэргийн эмлэхээс гадна түлэгдэлтийн шарханд сайн байдаг. Төмсийг байнга хэрэглэвэл таргалуулна.

Төмсөн дэх уургийн агуулагдах хэмжээ 2% орчим байдаг. Мөн калийн давс болон витамин С баялаг агуулдаг. Үүний зэрэгцээгээр хоол хүнсийг амархан шингээдэг.

Шарах буюу чанаж хэрэглэхэд тохиромжтой бөгөөд тэжээлийн агуулга сайтай тул өл даана.

vegetable007.jpg

Чихэрлэг төмс (红薯): Нэг төрлийн наалдамхай уураг агуулдаг. Тэр нь ихээхэн чихэр агуулсан уурагт бодис юм. Артерийн судасны ханыг уян хатан болгож, артерын судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Мөн арьсан доорх өөхийг хайлуулан таргалалтаас хамгаална. Үүнээс гадна витамин С болон луувангийн эд ихээр агуулдаг тул “Урт наслуулдаг хүнс” гэж Хятад хүмүүс нэрлэдэг байна.

Хэмх болон хашны төрөл:

Энэ төрлийн ногоо нь шим тэжээл нь харьцангуй бага байдаг ба ихэнхдээ зун намрын улиралд худалдаалагддаг. Харин техникийн бус давс болон витаминаар баялаг.

vegetable009.jpg

Халуун чинжүү (红辣椒): Витамин С ихээр агуулагддаг. Мөн луувангийн эд болон фосфороор баялаг байдаг.

vegetable010.jpg

Гашуун хэмх (黄瓜). Гашуун сэрүүн амттай Бусад ногоон навчит ногоотой харьцуулбал витамин С-гийн агууламж хамгийн өндөр бөгөөд цусны сахарын хэмжээг бууруулна.

vegetable011.jpg

Улаан лооль (番茄): хүчиллэг, бага зэргийн хүйтэн чанартай. Цангааг тайлж, ходоодыг эрүүлжүүлж хоол шингээх ба цусыг сэрүүцүүлж, элгийг тэнцвэржүүлэн, халуун бууруулж хорыг тайлна. Мөн цусны өндөр даралтыг бууруулна.

Төрөл бүрийн эрдэс бодис, витамин А, В ихээр агуулна. Хорт хавдрын эсийн хуваагдлыг зогсоодог тул хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хэрэглэх нь зүйтэй. Ликопин хэмээх маш хүчтэй антиоксидант агуулдаг. Улаан лооль нь эмчилгээний үүрэг гүйцэтгэхээс гадна хоол идэх апетитийг ихээр өдөөдөг тул нийтийн хоолны газрууд хоолны хачир болгон хэрэглэх нь элбэг. Өөрөөр хэлбэл хоолыг чимэглэх гол ногооны нэг гэж хэлж болно. Ийм болохоор аливаа нийтийн хоолны газрууд улаан лоолийн нухаш болох томатыг ихээр хэрэглэдэг.

vegetable012.jpg

Хаш (茄子). Амтлаг, хүйтэн чанартай, хоргүй. Цус төлжүүлж өвдөлтийг намдаана. Шээсийг тэтгэж, хаванг буулгана. Цөсний алкоголийн хэмжээг бууруулна. Хятад нутагт энэ ногоог “Газрын мах” гэж нэрлэдэг. Энэ нь зөв амталж чадах юм бол махыг орлож чадах цорын ганц ногоо юм. Сайхан амталж чадсан хашыг будаатай хольж идэхэд ямар ч гуляшнаас дутахгүй сайхан амттай болдог.

Мөн хашийн нухашыг бутербродын амталгаанд хэрэглэхэд дэндүү гоё. Болгарын хаш ногоотой бутербродыг би одоо хүртэл үл мартаж чадна. Тухайн үед идэхэд баклажаны нухаш хэмээх консерв байсан юм. Манай Монголд ч гэсэн үүнийг хуучин социализмийн үед худалдаж байсныг ахмадууд санах байх.

Мөөгний төрөл.

Хүнсэнд хэрэглэдэг мөөгийг зэрлэг мөөг болон таримал мөөг гэж 2 ангилдаг. Ойролцоогоор 200 гаруй зүйлийн зэрлэг мөөгийг хүнсэнд хэрэглэх бөгөөд тэдгээр нь амт үнэр сайтай. Таримал мөөгнүүдээс ян мөөг, өндгөн мөөг, цагаан далдуу, хар мөөг нь дэлхийн зах зээлд борлуулалт сайтай байдаг.

Эдгээр мөөгнүүдэд агуулагдах шим тэжээл гээд байхгүй ч энэ хоолонд амт, нэмж өнгө оруулдаг байна. Гэхдээ зарим нэг зүйлийн мөөгийг эрүүлжүүлж, эмчлэх эмчилгээний зориулалтаар ашигладаг.

vegetable013.jpg

Шампиньон (өндгөн цагаан мөөг 香蕈) Нэлээд олон төрлийн шивтэрийн хүчил агуулдаг. Мөн цусан дахь холестрины хэмжээг бууруулна. Цусан суулга болон баялаг. Умайн хүзүүний хорт хавдрыг эмчилнэ.

vegetable014.jpg

Хар мөөг (黑木耳). Уушгийг чийглэж, тархийг сэргээн, биеийг чийрэгжүүлэх ба цусыг төлжүүлнэ. Уураг, өөх тос, сахар болон техникийн бус давс агуулдаг.

Гол эмчилгээ: Цусны өндөр даралт, судасны хатуурал, өтгөн хаталт гэх мэт.

Цусны бүлэгнэлийг багасгаж, гол судасны хатуурлыг эмчлэхээс гадна зүрхний өвчинд сайн.

Зэрлэг ногоо

Зэрлэг ногоонд луувангийн эдийн агууламж нилээд олон зэрлэг ногооны найрлага дахь луувангийн эдийн агууламж 4мг/100г –аас их байжээ. Зэрлэг ногоо хэдийгээр амин дэмээр баялаг боловч басхортой бодис ихээр агуулдаг тиймээс хэрэглэхдээ онцгой анхаарах хэрэгтэй.

vegetable015.jpg

Портулак (马齿苋) хүчиллэг хүйтэн чанартай. Халуун бууруулж, хорыг тайлна. Хаванг бууруулна. Мөн гэдэсний үрэвсэл, уушигны өвчинд тустай. Витамин А, В, С болон калийн давс агуулдаг.

vegetable038.jpg

Жицай: /Shepherd’s Purse 荠菜/ халуун бууруулж, хорыг тайлна. Цус тогтоож, цусны өндөр даралтыг бууруулна. Жицайг буцалгаж хэрэглэвэл тархийг сэргээн, амьсгалыг тэтгэн, цусны даралтыг бууруулан, цусны бүлэгнэлийг зогсооно. Цусны өндөр даралт, цусаар бөөлжих, бөөрний үрэвсэл, усан хаван зэрэг өвчнийг эмчилнэ.

Хүнсний ногооны хор

Хүсний ногоо бол гэр бүлийн өдөр тутмын амьдралд байнга хэрэглэгдэх хүсний зүйл бөгөөд тохирох нөхцөлд зааврын дагуу хадгалах шаардлагатай, хэрвээ нэг нь муудсан бол бусаддаа нөлөөлдөг.

Ямар ч нөхцөлд аливаа хүсний ногоо өөртөө хорт бодис агуулж байдаг бөгөөд доорх зүйлсийг анхаараарай.

Хүнсний ногоог удаан хугацаагаар хадгалж болохгүй. Зарим хүнсний ногоо жишээ нь улаан лооль нь түвд хашны шүлт найрлагандаа агуулдаг ба болсон улаан лооль дахь агууламж бага, болоогүй улаан лооль дахь агууламж өндөр байдаг. Тул хүнсэнд хэрэглэсний дараа толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих гэх мэт шинж тэмдэг илэрч болно.

Зэрлэг мөөгийг дураар хэрэглэж болохгүй. Зэрлэг мөөгөнд цагаан малгайт мөөг, эмээлэн мөөг зэрэг гадаад хэлбэр дүрс нь сонихон, өнгө нь гоёмсог мөөгнүүд багтах ба доторх хорны агууламж харьцангуй их байдаг. Хэрэглэсний дараа хор нь тархийг хордуулж, толгой эргэх, манарахаас гадна зарим тохиолдолд бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрч хүндэрвэл амь насанд хүрэх аюултай байдаг.

Соргог шар цэцэгтэй ногоог хэрэглэж болохгүй. Ийм ногоонд нэгэн төрлийн хоргүй шүлт агуулагддаг. Энэ нь хүний биед шингэсний дараа хортой болон хувирч дотор муухайруулан, бөөлжүүлэх, хэвлийгээр өвдүүлэх гэх мэт шинж тэмдэг илрэх ба хүндэрвэл цус алдан, цусаар шээлгэдэг. Хэрвээ дотор агуулагдсан тэрхүү шүлтийг устгасан бол хэрэглэж болно. Энэхүү ногоог хэрэглэн хордсон бол ногоон буурцаг, чихэр өвс устай буцалган хэрэглэж хорыг тайлж болно.

Гашуун амттай гашуун хэмхийг хэрэглэж болохгүй. Ердийн гашуун хэмх нь бүгд үл мэдэгдэх хортой шинж чанартай байдаг. Хэрэглэсний дараа толгой эргэж, хэвлийгээр өвдөх гэх мэтээр хордлогын шинж байдал илэрнэ.

Чанаж болгоогүй нам рын хавтгай буурцгийг хэрэглэж болохгүй. Хавтгай буурцагт 2 төрлийн хорт бодис агуулагдаж байдаг. 1-рт нь ээдүүлэх эд, 2-рт нь цус хайлуулах эд юм. Намрын улиралд буюу болсон хавтгай буурцганд энэхүү хорт бодисын агуулагдах хэмжээ хамгийн өндөр байдаг байна. Хэрвээ хангалттай сайн чанаж болголгүй идвэл толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих гүйлгэх зэрэг шинж байдал илэрнэ. Тиймээс сайн болгох хэрэгтэй.

Гүйцэд болоогүй дарсан ногоог хэрэглэж болохгүй. Гэрийн нөхцөлд ногоо дарах үед давс дутмаг хэрэглэ, зарим хэсэгт бактерийг устгадаг. Ногоонд агуулагдаж байгаа азотын хүчлийн давс нь 2-р зэргийн азотын хүчлийн давс болон хувирдаг. Ийм төрлийн химийн нэгдэл нь ойролцоогоор 7 хоног орчим дарагдсаны дараа дээд цэгтэй хүрдэг. Хэрвээ энэ үед нь хэрэглэвэл маш аюултай байдаг.