Таны анхааралд

Та "Мөрөөдлийн байшин"-гаа барих гэж байна уу?
Хамгийн хямд зардлаар, эрчим хүчний хэмнэлттэй байшин баръя гэвэл бидэнд хандаарай. Танд туслая!!!

Технологийн тухай үндсэн ойлголт

 

001Манай ард түмэн нүүдэлчдийн соёл иргэншилд хамаарагддаг хэдий ч өвөг дээдэс маань дэлхий дахины түүхнээ давтагдашгүй нэгэн нээлт хийсэн нь нүүдлийн угсармал орон сууц болох ГЭР бүтээсэн нь гайхамшигийн дээд бүтээл билээ.

Суурин соёл иргэншилтэй Европ Америкийн барилгын шинжээчид Монгол гэр шиг салхи хүчийг сааруулах дугуй бөмбөгөр хийцтэй, газар хөдлөлтөнд нурж унадаггүй, нүүлгэж тээвэрлэхэд хөнгөн авсаархан, угсарч барихад цаг хугацаа шаардахгүй, өвлийн хүйтэнд багахан галаар дулаанаа барьж чаддаг эсгий гэрийг үзээд угсармал хаус барих санаа төрсөн гэдэг:

Бидний оруулж ирж байгаа төмөр каркастай угсармал хаус нь Монгол гэрээс санаа авч хийсэн барилгын шинэ технологи гэж хэлж болно. Учир нь:

1. Бүх хийцийг угсрахад хамгийн хялбар байхаар то003оцоолон, компьютерийн программ дээр урьдчилан бэлтгээд үйлдвэрлэлд шилжүүлдэг. Иймд барилга угсралтын хугацаа, ажиллах хүчийг ихээр хэмнэхээс гадна, хэмжээсүүд өндөр нарийвчлалтай байдаг. Ийм хийцүүд угсрахад хялбар бөгөөд түргэн.

2. Хана, шал, дээвэр, таазны хийцийг үйлдвэрийн цехэд тоног төхөөрөмжөөр хийнэ.

3. Төмөр каркасан барилга нь хөнгөн жинтэй тул барилгын хүнд суурь барих шаардлагагүй. Хэрэв үер усны аюул ихтэй газар буюу хэвгий газар барих шаардлага гарвал газрын түвшингээс хүссэн хэмжээгээрээ өндөр барьж болно.

4. Төмөр каркасыг угсрахад өндөр мэрэгжлийн өрлөгчин, шаварчин, мужаан зэрэг ажилчин үл шаардана.

5. Энгийн модон байшин барихад гарах хаягдалтай харьцжуулбал материалын хаягдал 14 дахин бага байна.

6. 100% компьютерийн хэмжилтээр үйлдвэрлэгддэг тул алдаа +/- 0.5 мм-ээс их гардаггүй.

7. Эдэлгээ удаан, аюулгүй

0028. Төмөр каркас нь хортон шавьжинд идэгдэхгүй.

9. Төмөр каркас нь тэгшхэн, задлаад зөөж болно. Нугалж хэлбэр гарган, хамгийн уян хатан загвараар байшин барихад тохиромжтой.

10. Төмөр каркастай байшин нь салхи шуурганд маш тэсвэртэй. Мөн газардуулга хийсэн тохиодолд аянга цахилгаанд нэрвэгдэхгүй сайн талтай.

11. Тэгш өнцөг болон шулуун хийц нь маш сайн тэгшхэмтэй гардаг тул барилгын каркасын чанар үнэмлэхүй сайн болдог. Тэгшхэм сайтай гадаргуу дээр хавтан суулгах, хаалга цонх угсрах, засал чимэглэл хийхэд хүндрэл гардаггүй.

12. Төмөр каркасаар барилга барих үед хортон шавьжны хамгаалалт хийх, цавуудаж наах зэрэг хамгаалалт хийх шаардлагагүй бөгөөд өрөөний дотор агааржуулалт хийхэд хялбархан.

13. Төмөр каркас нь мод шиг чийгэнд эвдэрч муудахгүй, хөгцөрч мөөгөнцөрдөхгүй. Төмөр каркас галд өртөхгүй.

14. Цемент бага хэрэглэх (Зөвхөн суурь цутгахад) бөгөөд тоосго огт ашиглахгүй тул угсралтын талбайг бохирдуулахгүй тул барилга угсарч дууссаны дараа талбай цэвэрлэх хүнд ажлаас бүрэн чөлөөлөгдөнө.

00415. Байгаль орчинд хортой хаягдал гарахгүй.

16. Барилгыг буулгах үед хуучин төмрийн хаягдал болгон тушааж болно.

17. Энгийн модон байшин каркас хийхэд ¼ га газрын модыг тайрч бэлтгэдэг бол тийм хэмжээний төмөр каркас хийхэд 3-4 хуучин машины төмөр хангалттай. Төмрийг дахин ашиглахад чанар болон жин нь алдагддаггүй.

18. Төмөр каркасан байшинг зөөж, угсрах боломжтой.

19. Модон материалтай харьцуулбал төмөр каркас нь төрөл бүрийн загвараар зохиомжлон, орчин үеийн дизайнаар барилга барих бүрэн боломжтой. Дотор ханыг хүссэн хэлбэрээрээ дуртай газраа зөөж байршуулж болно.

20. Төмөр каркастай барилгыг гаднаас нь харахад уламжлалт технологоор барьсан байшингаас ялгарахгүй.

21. Нэгэнт барьсан байшингийн загвар хэлбэрийг нь өөрчилж хувиргах, нэмж хана залгах, зөөж угсрах, томруулж жижигрүүлэх боломжтой.

22. Төмөр каркасан байшингийн хаших хийц нь тоосгон байшин шиг суулт өгөх, гажиж муруйх, хагарч гэмтэх зэрэг эвдрэлд ордоггүй тул хана дээврийн гадаргууд ан цав гарахгүй. Иймд мөнх цэвдэгтэй газар барьсан ч дулааны алдагдалгүй байж чадна. 005

23. Архитекторын болон конструкцийн шийдэлт хийхэд хялбар. Төмөр каркасан барилгын гадаад үзэмж сайхан, тэгшхэн харагдахаас гадна төрөл бүрийн хэлбэр дүрс бүхий байшинг барьж болно. Энэ бол төмөр каркасын давагдашгүй их нөөц боломж юм.

24. Төмөр каркасанд цахилгаан болон сантехникийн холболтын нүх сувгуудыг урьдчилан бэлтгэсэн байдаг тул цахилгаанчин сантехникч нарын ажлыг ихээхэн хөнгөлж өгнө.

25. Төмөр каркас нь тээвэрлэхэд хялбар, угсрахад хурдан. Учир нь бүх хийцийг үйлдвэрт урьдчилан нарийвчилсан тооцоогоох бэлтгэдэг.

26. Угсрахад мэрэгжлийн өндөр ур чадвар шаардахгүй. Төмөр каркас нь барилгын төсөвт өртгийг бууруулахаас гадна материалын хаягдал гардаггүй.

27. Төмөр каркасан байшин нь уламжлалт тоосгон болон модон байшингаас хоёр дахин бага хугацаа зарцуулдаг бөгөөд хаягдал бага гарна (Төмөр каркас 2%, Модон каркас 28%).

 

Статистик мэдээлэл

Зочилсон
145
Мэдээллүүд
121
Вэб холбоос
8
Нийтлэлийг үзсэн тоо
73608

Бүртгэл